Loading...
Нейтрофил-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн хяналт болон хүндрэлтэй харьцуулан судалсан дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
2
Start Page
102
End Page
106
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) нь эмнэлзүйд Глюкозжсон хамгийн өргөн ашиглагддаг, бүх эмгэгийн оношилгоо, эмчилгээний үр гемоглобин дүнгийн хяналтыг илтгэх мэдээлэл сайтай, өртөг хямд, өдөр тутмын Макрошинжилгээний арга бөгөөд өнөөгийн технологийн дэвшлийн үр дүнд микроангиопати цусны эсүүдийг нарийвчилж 36 үзүүлэлтээр хэмжиж байна. Чихрийн Цагаан эсийн шижин (ЧШ)-гийн тархалт дэлхий дахинд төдийгүй манай улсад хэлбэрүүд хурдацтай нэмэгдэж, хожуу оношлогдох, хяналт муу байх, улмаар архаг Үрэвслийн маркер хүндрэлүүд нэмэгдэж, эмчилгээ үр дүнгүй болох зэрэг таагүй үр дагаврууд их. Гипергликеми нь архаг үрэвслийг нөхцөлдүүлэх хүчин зүйл бөгөөд үрэвслийг илтгэх шинэ маркер болох нейтрофил-лимфоцитын харьцаа (НЛХ)-г ЧШ-ийн хяналтын үнэлгээнд ашиглах боломжтой юм. Сүүлийн жилүүдэд НЛХ-г үрэвслийг илтгэх бусад биомаркеруудтай харьцуулахад системийн үрэвслийн төлөвийг илүү сайн тусгадаг, илрүүлэхэд хялбар нийлмэл биомаркер болгон судалж байна. Цусан дахь нейтрофилийн тоо болон хувь ихсэх нь архаг, ужиг явцтай, хоруу чанартай, өвөрмөц бус үрэвслийг илтгэх бол лимфоцитын тоо ба хувь багасах нь дархлаа зохицуулга хангалтгүй, идэвхгүй байгааг илтгэнэ. Иймд НЛХ өндөр байх нь архаг үрэвслийн үед дархлаа тогтолцооны үйл ажиллагааны төлөв байдлыг илэрхийлэхээс гадна цусан дахь нийт цагаан эсийн тоотой харьцуулахад илүү тогтвортой, эрүүл болон эмгэг физиологи, физик хүчин зүйлсийн нөлөөнд өртөх нь бага, хямд, өдөр тутмын эмнэлзүйн үйл ажиллагаанд ашиглах боломжтой, архаг эмгэгүүдийн системийн үрэвслийн найдвартай, сонголт бүхий маркер гэж судлагдсаар байна. Зорилго: Цусны дэлгэрэнгүй шинжилгээн дэх нейтрофил-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн хяналт, хүндрэлтэй холбон судлах. Арга, аргачлал: Агшингийн судалгааны загвараар АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэгийн дотоод шүүрлийн кабинетаар үйлчлүүлсэн ЧШ хэвшинж 2 оноштой 145 эмчлүүлэгчийг хамруулсан ба ЦДТТТ дэх НЛХ, глюкозжсон гемоглобин (Н§ЪА1с), ЧШ-ийн шалтгаант нүд, мэдрэл, хөлний хүндрэлийн мэдээллийг “Карте-Эмнэлэгийн удирдлагын систем”-ээс цуглуулсан. НЛХ-ны түвшингээр үзүүлэлтийн давтамжийн муруйд үндэслэн бага (0.37-1.49), дунд (1.50-2.13), их (2.14-6.19) гэсэн 3 бүлэгт ангилан гликемийн хяналт, хүндрэлтэй харьцуулан корреляц болон шугаман регрессийн шинжилгээгээр тооцон, р<0.05 тохиолдолд статистик ач холбогдол бүхий ялгаатай гэж үзлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын (п=145) дундаж нас 57.3±12.9, 46.8% (п=131) нь эрэгтэйчүүд байлаа. ЧШ-ийн үргэлжилсэн жилийн дундаж 9.6 (1-31), НЪА1сийн дундаж хэмжээ 8.6±2.47 ба 59.3% (п=86) нь хяналт муу байв. Нийт оролцогчдын 50.7%-д ЧШ-ийн ямар нэг хүндрэл илэрсэн ба үүний 31.5% нь нэг, 11.6% нь хоёр, 7.6% нь > 3 хүндрэл илэрсэн байна. Хамгийн элбэг тохиолдож буй хүндрэлд ретинопати (28.7%), нефропати (25.2%), том судасны хүндрэл (7.4%) байв. НЛХ-ны түвшингээр ангилсан бүлгүүдэд НЪА1с-ийн дундаж статистик ач холбогдол бүхий нэмэгдэж байна (р=0.003). НЛХ-ны шугаман үзүүлэлтийг НЪА1с (г=0.194, р=0.001) ба ЧШ-ийн архаг хүндрэлүүд илэрсэн тооны шугаман (г=0.162, р=0.002) утгаар корреляцийн шинжилгээгээр шалгахад статистик үнэн магадлалтай эерэг хамаарал ажиглагдлаа. Дүгнэлт: НЛХ-ны түвшин нь ЧШ-ийн хяналт, архаг хүндрэлийн илрэлтэй эерэг хамааралтай байгаа тул хяналт, хүндрэлийн илрүүлэгт ашиглаж болохуйц өртөг хямд, өдөр тутмын шинжлэгдэхүүн болж чадах юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/108
Эшлэл
Т.Анужин, Б.Оюунтөгс, Н.Мөнх-Учрал, Х.Алтайсайхан, А.Отгонбат. Нейтрофил-лимфоцитийн харьцааг чихрийн шижингийн хяналт болон хүндрэлтэй харьцуулан судалсан дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(2):102-106.
