Loading...
“Сориг бумши”, “Жүдши” хоёр сурвалжаас эмийн Хот мандал болон зарим тоон утгуудыг харьцуулсан шинжлэлээр “Сориг бумши” эхэнд бичигдсэн болохыг тогтоосон нь
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
54
End Page
59
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны сурвалжуудыг харьцуулан шинжлэх нь анагаах ухааны үүсэл, хөгжил, уламжлал, дамжилт, түүхэн онцлогийг бодитой харуулах боломжтойн зэрэгцээ тухайн ард түмний анагаах ухаанд оруулсан хувь нэмэр тэр үеийн шашин-соёл, сэтгэлгээний уялдаа холбоог илтгэдэг цогц үр дүн болдогт үндэслэн судалгааг хийлээ. Зорилго: “Сориг Бумши”, “Жүдши” хоёр сурвалжийн “Язгуур үндэс”-ийн анхдугаар бүлэг”-т бичигдсэн “Эмийн хот мандал”-ын талаар бичсэнийг харьцуулж гаргалгаа хийх. Арга, аргачлал: Судалгааг “Сориг Бумши”, “Жүдши” сурвалжуудын төвөд эхийг эх хэрэглэгдэхүүн болгож, Эх бичиг сурвалж судлалын Сэдвээр бүлэглэх арга (Ш ете апа 1уз^5), Агууламжийн судалгаа (соп1еп1 апа 1уз^5)-ны аргуудыг ашиглан хийлээ. Үр дүн: Хоёр сурвалжийн адил болон ялгаатай байдал нь Төвөдийн Бонбын ёсны ардын эмнэлэг үүсэж бүрэлдсэн уламжлал дээр үндэслэн Шаншүн оронд Бонбын ёсны “Сориг Бумши” эхлэн бичигдсэнийг их орчуулагч Бярузана Шаншүн хэлнээс орчуулж их Ютог Ёндонгомбо нар тэргүүлэн нэмж, хасаж засварлан, эмхэтгэн найруулж буддын мэдлэг ухааны онолд үндэслэсэн “Жүдши”-ийг бүтээсэн гэж үзэх нь нотолгоо бүхий байгааг дараах байдлаар тодруулан гаргалаа. Дүгнэлт: “Жүдши”-н эмийн хот мандлын зураглал нь үзвээс үзэсгэлэнт эмийн балгасыг төв болгоод дөрвөн зүгийн дөрвөн уулаар тодорхой дүрсэлж харуулсан нь өмнө бичигдсэн “Сориг Бумши”-ийн эмийн хот мандлыг хянан магадалж хасаж, нэмж засварлан цэгцэлж бичсэн болохыг илэрхийлж байна. Хоёр сурвалжид бичигдсэн тооны утга нь тухайн, тухайн үеийнхээ анагаах ухааны онолын сэтгэлгээний хоёр чиглэлийг илэрхийлж байгаагийн зэрэгцээ “Жүдши”-д анагаах ухааны өмнөх уламжлалыг өвлөн авахын зэрэгцээ бонгийн ёсны мэдлэг, ухааны уламжлалыг хасаж буддын мэдлэг ухааны онолд суурилж шалтгаан-үрийн шүтэн барилдлага ёсоор нэмэлт хийж өөриймшүүлсэн байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/134
Эшлэл
Далантай (Dalantai), Б.Болдсайхан, Ш.Болд, Жин Юн Ли (Jin Yun Li), С.Ваанчигсүрэн, С.Сээсрэгдорж. “Сориг бумши”, “Жүдши” хоёр сурвалжаас эмийн Хот мандал болон зарим тоон утгуудыг харьцуулсан шинжлэлээр “Сориг бумши” эхэнд бичигдсэн болохыг тогтоосон нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):54-59.
