Loading...
Эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
191
End Page
198
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Манай улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр анхны зөөвөрлөгдсөн КОВИД-19-ийн халдвар бүртгэгдсэн бөгөөд 2023 оны байдлаар улсын хэмжээнд 869,385 тохиолдол бүртгэгдэж, 2128 хүн нас барсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 11 үйлдвэрлэгчийн 15 нэр төрлийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад бүртгэн улс орнуудад хэрэглэхийг зөвлөсөн байна. ДЭМБ-аас бага орлоготой гишүүн орнууддаа эрүүл мэндийн ажилтнууд ба КОВИД-19 өвчний хүнд хэлбэрээр өвдөж амь насаа алдах өндөр эрсдэлтэй хүн амын бүлгээ эхний ээлжинд дархлаажуулахыг зөвлөсөн байна. Зорилго: Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын халдварт өртөх эрсдэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл, аюулыг судлах. Арга, аргачлал: Судалгааг дагаж судлах (Ю11ош-ир зЮйу) судалгааны загвараар 2021 оны 2 дугаар сарын 23-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 80 (12,24,48 дахь 7 хоногт) долоо хоногт хийж гүйцэтгэв. Судалгаанд Улаанбаатар хот, Баянхонгор, Орхон, Булган, Дундговь, Дархан-Уул, Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагад ажиглагсадыг хамруулсан. Анхдагч дархлаажуулалт буюу вакцины эхний 2 тунг хийлгэснээс хойш 1.5 жил (80 долоо хоног)-ийн хугацаанд дагаж судалсан. Судалгаанд оролцогчдоос вакцинд хамрагдахын өмнө, вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа, нэмэлт тунд хамрагдсаны дараа сорьц цуглуулах тухай бүрд 7 бүлэг 49 асуулттай асуумжаар мэдээллийг цуглуулж үр дүнг ЗРЗЗ-26.0 программд боловсруулсан. Үр дүн: Судалгаанд нийт хамрагдсадаас халдвартай хүмүүстэй шууд харьцан ажиллагсад буюу “Улаан бүс”-д ажиллагсад 574 (60%), халдвартай хүмүүстэй шууд харьцан ажиллахгүй буюу “Шар бүс”-д ажиллагсад 370 (40%), Улаанбаатар хотын эрүүл мэндийн ажиллагсад 250(27.1%), орон нутгийн эрүүл мэндийн ажиллагсад 674(72.9%) байв. Бидний дагаж ажигласан судалгаагаар ажиглалтын хугацаа нэмэгдэхэд ажиллагсдын шинэ халдварт өртөх эрсдэл нь 24(38.4%) дэх долоо хоногоос нэмэгдэж, 80 дах долоо хоногт 59.6% байна. Ажиглалтын хугацаанд эмнэлэгт хэвтэлт 12 долоо хоногт 24 (2.6%), 24 долоо хоногт 160 (17,3%), 48 долоо хоногт 202 (21,9%) 80 долоо хоногт 204 (22,1%) байв. Хөдөө орон нутагт тэргүүн шугаманд ажиллагсадаас Баянхонгор ба Орхон аймагт ажилласан хүмүүсийн халдварт өртөх эрсдэл бусад аймагт ажиллагсдынхаас илүү бага байв. Дүгнэлт: Бидний дагаж ажигласан судалгаагаар анхдагч дархлаажуулалиын дараа ажиглалтын хугацаа нэмэгдэхэд ажиллагсдын шинэ халдварт өртөх эрсдэл нь 24(38.4%) дэх долоо хоногоос нэмэгдэж, 80 дах долоо хоногт 59.6% байна. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах нь шинэ халдвар авах эрсдлийг бууруулж байна. КОВИД-19 вакцин эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүндрэлийг бууруулж байна. Хөдөө орон нутагт, улаан бүсэд ажиллах нь шинэ халдварт өртөх, хэвтэн эмчлүүлэх, дахин халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/156
Эшлэл
О.Дашпагам, Д.Даваалхам, Б.Бүрэнжаргал, Б.Цэлхаасүрэн, В.Байгал, Ш.Шатар нар. Эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):191-198.
