Loading...
Оюутнуудын эсээ бичилтэд өгсөн үнэлгээний дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
215
End Page
218
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн зайлшгүй эзэмших ур чадварын нэг бол бичгийн харилцааны чадвар юм. Бичгийн харилцаанд өдөр тутмын тэмдэглэл, захидал, албан бичиг, хувийн өргөдөл, тойм мэдээлэл, тайлан, зохион бичлэг, эсээ зэрэг ордог. Эсээ нь оюутнуудын аливаа асуудалд оюун дүгнэлт хийх, тухайн нөхцөл байдлыг үнэлэх, мэдлэгийн хүрээ, ойлголцлыг үнэлэхэд ашигладаг бичгийн үнэлгээний хэлбэр бөгөөд эсээ бичих нь сэтгэн бодох, шүүмжлэлтэй сэтгэх, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх чухал арга хэрэгсэл болдог1. Зорилго: Суурь боловсролын I дамжааны оюутнуудын эсээг харьцуулан үнэлгээ өгөх Арга, аргачлал: Уг судалгаагаар 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жилд Харилцааны ур чадварын хичээлийг судалсан оюутнуудын “Миний бага нас” сэдвээр бичсэн эсээг Рубрикийн 6 шалгуураар үнэлж, бүлгийн ярилцлагаар эсээ бичихэд оюутнуудад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон. Үр дүн: 2022-2023 оны хичээлийн жилд суралцсан суурь боловсролын I дамжааны 568 оюутны эсээний 32.6% нь үг үсгийн алдаатай, 25.5% нь өгүүлбэр зүй, найруулгын алдаатай, 20.4% нь агуулгын хувьд хангалтгүй бичигдсэн байсан бол 2023-2024 оны хичээлийн жилд суралцсан 525 оюутны эсээний 28.6% нь үг үсгийн алдаатай, 2 1 .8% нь найруулгын алдаатай, 18.6% нь агуулгын дутагдалтай эсээ бичсэн нь ажиглагдсан. Түүнчлэн 10.5% нь эсээ бичихэд шаарддаг эсээний бүтэцгүй байв. Дүгнэлт: Цаашид оюутнуудын бичгийн ур чадварыг сайжруулах сургалтын хөтөлбөрт агуулгын шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/159
Эшлэл
С.Оюунцэцэг, М.Үзмээ, С.Нармандах, С.Наранчимэг. Оюутнуудын эсээ бичилтэд өгсөн үнэлгээний дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):215-218.
