Loading...
Зузаарлын болон тэлэгдлийн кардиомиопатийн үеийн зүрхний булчингийн бичил бүтцийн өөрчлөлтийг судалсан нь
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
62
End Page
64
ISSN
2959-6947
Хураангуй
Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралтын дотор зүрхний кардиомиопатийн шалтгаант гэнэтийн үхэл, зүрхний дутагдал, тосгуурын фибрилляци тодорхой хувийг эзэлж байна. Бид энэхүү судалгааны ажилдаа тэлэгдлийн болон зузаарлын кардиомиопатийн үед зүрхний булчингийн эдэд гарах өөрчлөлтийг тодорхойлов. Эмгэг Судлалын Үндэсний Төвийн лабораторид зүрхний тэлэгдлийн болон зузаарлын кардиомиопатийн эмгэгтэй нь оношлогдсон тохиолдол, хяналтын бүлгээр зүрх судасны бус эмгэгээр нас барсан тохиолдлын зүрхний эдийг авч Гематоксилин-Эозин, Ван-Гизоны будгаар будаж гэрлийн микроскопт шинжлэв. Тэлэгдлийн болон зузаарлын кардиомиопатийн үед кардиомиоцит эсийн хэлбэр алдагдаж, бөөм нь томорсон, жижиг артериол судасны фиброз аль алинд ажиглагдав. Тэлэгдлийн кардиомиопатийн үед завсрын холбогч эдүүдийн фиброз өөрчлөлт нь миоцитуудыг хүрээлж тусгаарласан зузаарлын кардиомиопатийн үед голомт үүсгэсэн байдалтай байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/292
Эшлэл
Л.Мөнхзул, С.Түндэврэнцэн, Д.Шинэ-Од. Зузаарлын болон тэлэгдлийн кардиомиопатийн үеийн зүрхний булчингийн бичил бүтцийн өөрчлөлтийг судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):62-64.
