Loading...
Ходоодны хорт хавдар болон хавдрын бус тохиолдолд Хеликобактер пилори /Helicobacter pylori/-ийн хоруу чанарын генийг харьцуулсан судалгаа
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
180
End Page
183
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Дэлхий дахинд ходоодны хавдрын өвчлөл болон нас баралтаар CagPAIcytotoxin Монгол улс 1-р байранд орж байна1. Хеликобактер пилори (Hp) нь associated gene ходоодны хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Өмнөх судалгаанаас pathogenicity island харахад хөгжиж буй орнууд тухайлбал Африкын улс орнууд, Энэтхэг, Хеликобактер пилори Бангладеш зэрэг улс орнуудтай адил Монголчуудын дунд Hp-ийн Ходоодны хавдар халдварын тархалт 70% байгаа нь тогтоогдсон2. Сонирхолтой нь Монгол улс дээрх хөгжиж буй орнуудад Hp-ийн халдварын тархалт өндөр хэдий ч ходоодны хорт хавдрын тохиолдлоор доогуурт ордог нь судлаачдын анхаарлыг ихээр татдаг. Үүнийг CagA хоруу чанарын генийн генотип болон CagA генийг эзэн эс рүү оруулах үүргийг гүйцэтгэдэг CagPAI иж бүрдлийн генүүдийн ялгаатай байдалтай холбон тайлбарладаг. Манай улсад Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Ходоодны хорт хавдар ба хавдрын бус тохиолдлын үед Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийг судлах. Арга аргачлал: Ходоодны биж хам шинж бүхий, 18 наснаас дээш Монгол улсын иргэнийг сайн дурын үндсэн дээр хамруулан ходоодны хавдар ба хавдрын бус тохиолдлуудад ходоодны дуран, ходоодны гистологи шинжилгээ, Хеликобактери пилорийн өсгөвөр, түүний удмын дарааллыг тогтоох агшингийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Ходоодны хорт хавдрын оношилгоог Лауренсийн ангилалаар тодорхойлон Hp-ийн халдварыг өсгөвөрлөсний дараа CagPAI иж бүрдлийн генүүдийг илрүүлж статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагсдын дундаж нас 48 байсан ба хүйсийн харьцаа (эр:эм) 1:1 байв. Ходоодны хорт хавдаргүй 72.22% (n=39), хорт хавдар оношлогдсон 27.77% (n=15) тохиолдол байлаа. Hp-ийн CagPAI иж бүрдэл генийг тодорхойлоход хавдаргүй тохиолдолын 79.5% (n=31)-д CagPAI иж бүрдэл бүрэн байгаа нь тогтоогдсон бол хавдартай тохиолдолд 100% (n=15) илэрсэн (p>0.05) үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Ходоодны хорт хавдар оношлогдсон үйлчлүүлэгчдийн дунд тархсан Hp-ийн хоруу чанарын CagPAI иж бүрдлийн 26 генүүд бүгд тодорхойлогдож байгаа нь CagA онкоген уураг эзэн эсэд бүрэн нэвтрэн орох чадамжтай байгааг харуулж байна.
Background: Mongolia ranks first in the world by the incidence and mortality of gastric cancer1. The Helicobacter pylori /H.p/ is considered as the major cause of gastric cancer. Previous studies have shown that the prevalence of H.p infection among Mongolians is around 70%, as in developing countries such as Africa and India and Bangladesh2. Interestingly, although the prevalence of H.p infection is high in these developing countries, the incidence of gastric cancer is low. This can be explained by the differences in the genotype of the CagA toxicity and the genes of the CagPAI assembly. There is no detailed study of the genes of the CagPAI assembly of H.p in Mongolia. Aim: To study of Helicobacter pylori CagPAI gene assembly among gastric cancer and non-gastric cancer patients Materials and methods: A cross-sectional study was conducted among Mongolian adult patients. Gastric endoscopy, gastric histology, H.p isolation, and its gene sequence were performed in gastric cancer and non-gastric cancer cases. The diagnosis of gastric cancer was determined by the Lawrence classification. After culturing H.p infection, the gene sequence of the CagPAI complex genes was determined and statistically processed. Result: The average age of the participants was 48 and sex ratio was 1:1. The 72.22% (n=39) of the participants was non-cancer and the 27.77% (n=15) of the participant diagnosed with cancer. The CagPAI complete genes of Helicobacter pylori was 79.48% (31/39) in non-gastric cancer patients and 100% (15/15) in gastric cancer patients. Conclusion: All 26 genes of the H.pylori CagPAI complex genes determined in Mongolian patients who diagnosed with gastric cancer which indicating that all CagA oncogenic protein is able to be injected to the host cells.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/322
Эшлэл
Б.Гаачин, Х.Оюунцэцэг, Н.Бира, Д.Даваадорж, С.Бадамжав, Н.Баярмаа нар. Ходоодны хорт хавдар болон хавдрын бус тохиолдолд Хеликобактер пилори /Helicobacter pylori/-ийн хоруу чанарын генийг харьцуулсан судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):180-183.
