Loading...
Элэгний эсийн өмөнг тайрах мэс заслын дараах эмийн хэрэглээний судалгаа
Зохиогч
Он
2021 оны гуравдугаар сарын 21
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
4
Start Page
227
End Page
231
ISSN
2959-6947
Хураангуй
Монгол улс нь дэлхийд элэгний эст өмөнгийн өвчлөлийн стандартчилсан түвшингээр хамгийн өндөрт тооцогддог бөгөөд элэгний эсийн өмөнгийн I, II үе шатанд элэгний эсийн хорт хавдрыг тайрах мэс засал нь хамгийн төгс эмчилгээ болдог. Иймд Хавдар Судлалын Үндэсний Төвд элэгний эсийн өмөнг тайрах мэс засал хийлгэж буй эмчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, эмчлүүлэгчид энэхүү мэс засалд орох нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөв хязгаарлагдмал байгаа өнөө үед элэгний эсийн өмөнг тайрах мэс заслын дараах эмийн хэрэглээг судлан, зөв оновчтой тодорхойлж, хангалт нийлүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцон төсөвлөгдсөн санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулах шаардлага гарсаар байна. Иймд мэс заслын дараах эмийн хэрэглээ, хүртээмж, эмийн үнийг судласнаар эмээр хангах ажлыг маркетингийн ухааны үүднээс оновчтой зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Судалгааны үр дүнд мэс заслын дараа трамадол, цефатаксим, рингер, альбумин, л-орнитин, л-аспартат (гепамерц), стронжер-нео минофаген, глютатион (лутасан) болон метоклопрамид, урсодеоксихолийн хүчил, спиринолактон, аскорбины хүчил зэрэг эмүүдийг хамгийн олон эмчлүүлэгч хэрэглэсэн байна. Мөн элэгний эсийн өмөнг тайрах мэс заслын дараах эмийн нийт зардал дунджаар 617,243₮ бөгөөд үүнээс 162,324₮ буюу 26.3%-ийг эмчлүүлэгч хувиасаа, 454,919₮ буюу 73.7%-ийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан байна.
Mongolia has one of the highest standard rates of hepatocellular carcinoma in the world, and the number of patients undergoing hepatocellular carcinoma surgery at the National Cancer Center of Mongolia is year to year, as hepatocellular carcinoma resection surgery is the most advanced treatment for stage I and II hepatocellular carcinoma. The number of patients undergoing this surgery is becoming more and more urgent. We proposed to conduct this research for the following reason: The budget access for health care services is relatively limited nowadays, thus, there is an enlarging necessity to allocate financial resources effectively as well as efÏciently. Enhancing public health by optimizing consumption of drugs and improving medical supplies based on scientific research and efÏcient spending of the approved budget are considered as the main concerns of the scope. The most commonly used postoperative medications were tramadol, cefataxime, ringer, albumin, hepamerc (l-ornithine, l-aspartate), stronger-neo minophagen, lutason and metoclopramide, ursodeoxycholic acid, spirinolactone, and ascorbic acid. In addition, the total cost of postoperative liver cancer surgery drugs was MNT 617,243, of which MNT 162,324 or 26.3% was paid by the patient and MNT 454,919 or 73.7% was paid by the health insurance fund.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/333
Эшлэл
Б.Мягмарсүрэн, Б.Ундрах, С.Отгонбилэг, М.Адилсайхан, С.Мөнхбат. Элэгний эсийн өмөнг тайрах мэс заслын дараах эмийн хэрэглээний судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(4):227-231.
