Loading...
Иммунолипосом нано эмийн хэлбэрийн эмийн бодисын чөлөөлөгдөлтийн судалгаа
Зохиогч
Он
2021 оны зургаадугаар сарын 10
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
5
Start Page
39
End Page
42
ISSN
2959-6947
Хураангуй
Хорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид төмрийн оксидын соронзон чадварыг ашиглахын тулд нимбэгийн хүчлээр бүрсэн төмрийн оксидын соронзон нано ширхэгийг (ТОН) нийлэгжүүлэн гарган авч дулаанд мэдрэг липосом (ДМЛ)-д зөөвөрлүүлж, дараа нь химийн эмчилгээний эмийн бодис болох доксорубицин (ДОК)-ийг ТОН-ДМЛ-д давхар зөөвөрлүүлж, хөхний хавдрын эсийн мембраны гадаргуу дээр байрласан эпидермаль өсөлтийн хүчин зүйлийн рецепторт холбогдох чадвартай цэтүксимаб (ЦЭТ) моноклональ эсрэг бие холбогдсон нано эмийн хэлбэрийг боловсруулж эмийн бодисын чөлөөлөгдөлтийг судалсан. Нийлэгжүүлэн гаргаж авсан эмийн хэлбэр 120нм-ийн хэмжээтэй. Фосфатын буферын pH=5.5 орчинд төмрийн оксидын наноширхэг агуулсан ДОК&ТОН-ДМЛ болон ЦЭТ-ДОК&ТОНДМЛ нано эмийн хэлбэрийг хэт улаан туяагаар үйлчилсэнээс 24 цагийн дараа чөлөөт ДОК-ны чөлөөлөгдөлт 84.3% болон 79.6%-д хүрсэн. Хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд эмийн хэлбэр нь бүтцээ алдаж эмийн бодис хурдан хугацаанд чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй гипертерми болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/348
Эшлэл
Д.Буянхишиг, Д.Отгонсүрэн, Д.Жамбанинж, Ц.Ариунтуяа, Г.Дөлгөөн, Н.Гантулга нар. Иммунолипосом нано эмийн хэлбэрийн эмийн бодисын чөлөөлөгдөлтийн судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(5):39-42.
