Loading...
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлын судалгаа
Зохиогч
Он
2021 оны есдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
17
Issue
6
Start Page
241
End Page
245
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх үндсэн нөхцөлийн нэг бол хүний нөөцийн чадавх билээ. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн (цаашид ЭМТ) эмч, сувилагч нарын мэдлэг, туршлага, тогтвор суурьшил муу байгаа талаар иргэдийн гомдол санал, шүүмжлэл их байдаг ч бодит байдлыг илэрхийлэх нотолгоо болохуйц судалгаа ховор, хомс байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн ажлын туршлага, тогтвортой байдлыг судлах. Материал, арга зүй: Энэхүү судалгааг нэг агшингийн загвараар, аналитик судалгааны арга ашиглан хийв. Судалгаанд Монгол улсын 5 бүсийн болон Улаанбаатар хот болон нийт 70 өрх, сумын ЭМТүүдэд ажиллаж буй 902 эмнэлгийн мэргэжилтэнг хамруулав. Үр дүн: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллага (цаашид ЭМАШТҮБ) болох өрх, сумын ЭМТ-дэд улсад дунджаар 13.7 жил, мэргэжлээрээ дунджаар 12 жил ажилласан туршлагатай хүний нөөц ажиллаж байна. Улаанбаатар хотын өрхийн ЭМТ-ийн ажиллагсад одоо ажиллаж байгаа ЭМТ-дөө дунджаар 6.5 жил, сумын ЭМТ-үүдэд ажиллагсад дунжаар 11 жил, сум дундын эмнэлэгт (цаашид СДЭ) ажиллагсад дунджаар 13 жил тухайн байгууллагтаа тасралтгүй ажиллаж байна. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн тогтвортой байдал хөдөө орон нутагт 60.6 хувь, хотын өрхийн ЭМТ-д 33.6 хувь байна. Дүгнэлт: ЭМАШТҮ-ний байгууллагын хүний нөөцийн тухайн мэргэжлээрээ ажилласан жил, хүний нөөцийн тогтвортой байдал нь эрүүл мэндийн төвийн зэрэглэл ахих тусам буурч байна.
Introduction: The one of main factors for providing high qualified and accessible primary health care service is human resource capacity. Although there are complaints regarding knowledge, experience and work stability of general practitioners and nurses among customers, there is a luck of studies concerning human resources at the primary health centers. Objective: This study aims to study work experience and sustainability of human resources of family and soum health centers. Method: We have used cross-sectional data of 908 health professionals working in 70 primary health centers nationwide. Work experience and stability of health professionals is done by the detailed descriptive analysis. Results: The result of the study shows that family and soum health centers, which are primary health care organizations have a human resource with an average of 13.7 years of working experience and 12 years of professional experience. However, health professionals at family health centers have been working for the same organization for about 6.5 years, soum health centers for 11 years, and Inter-soum health centers for 13 years continuously. The human resource stability of family and soum health centers is 60.6 percent in rural areas, 33.6 percent in Ulaanbaatar city health centers. Conclusion: The number of years of human resource work in the primary health care organization and the stability of human resources has been declining as the rank of the health center has increased.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/423
Эшлэл
Г.Намуун, Д.Даваалхам, Э.Батмандуул, А.Пүрэвгэрэл, Л.Хоролсүрэн. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлын судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2021;17(6):241-245.
