Loading...
Гэр, сууцны дотоод орчинд тоосонцрын бохирдлыг судалсан дүнгээс
Зохиогч
Он
2022 оны дөрөвдүгээр сарын 28
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
1
Start Page
52
End Page
55
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Монгол улсын засгын газраас тогтоол гаргаж түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тиймээс сайжруулсан түлш хэрэглэснээр гэр сууцны сууцны дотоод орчны агаарт тоосонцрын агууламж ямар түвшинд байгааг судалж, агаарын чанарын стандарттай харьцуулан үнэлэх шаардлагатай байна. Зорилго: Гэр, сууцны агаарт 2.5 микрометр хэмжээтэй тоосонцор (PM2.5)-ын бохирдлыг судалж, сууцны төрлөөр харьцуулан үнэлэх зорилгоор явуулав. Арга зүй: Судалгаанд Улаанбаатар хотыг хамруулж, 4 дүүрэг (БЗД, СБД, ХУД,СХД)-ээс зорилтот түүврийн аргаар сонгосон өрхүүдийн дотоод орчинд тоосонцрын агууламж, бичил цаг уурын үзүүлэлтүүд (агаарын хэм, чийглэг) хэмжиж үнэлэв. Үр дүн: Дотоод орчинд тоосонцрын агууламжийг жинлэлтийн аргаар хэмжсэн дүнгээр сууцны дотоод орчинд PM2.5-ын 24 цагийн дундаж агууламж 103.6 мкг/м3 байна. Сууцны болон халаалтын төрөл, сууцны эзэлхүүн дотоод орчны тоосонцрын бохирдолд нөлөөлөх хүчин зүйл (p<0.05) болж байна. Харин түлшний төрлөөр тоон утгын хувьд ялгаатай ч статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) байна. Шууд хэмжилтийн багажийн дүнгээр галлагаатай холбоотойгоор энгийн галлагаатай байшин болон уламжлалт гэрийн дотоод орчинд PM2.5-ын агууламж өндөр хэлбэлзэлтэй байна. Агаарын хэм сайжруулсан зуухтай гэрт хамгийн өндөр (22.40C), сайжруулсан зуухтай байшин сууцанд хамгийн бага (190C) гарсан нь ялгаатай (p<0.05) байна. Уламжлалт гэрийн дотоод орчинд харьцангуй чийглэг 22.3%, байшин сууцанд 29.4% гарсан бөгөөд чийглэгийн хэмжээ сууцны төрлөөр ялгаатай байна (р<0.05). Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан нийт гэр, сууцны дотоод орчинд тоосонцор (PM2.5)-ын 24 цагийн дундаж агууламж MNS4585:2016 стандартад заасан хэмжээнээс их байна. Мөн бичил цаг уурын үзүүлэлтүүд стандартын шаардлага хангахгүй байна.
Background: The Mongolian government has banned the use of raw coal, and the use of improved fuels requires a study of the level of indoor particulate matter in each type of dwelling and compares it with air quality standards. Aim: Our main goal is to characterize dust particle pollution at indoor level and compare the results based on types of houses types. Materials and Methods: Bayanzurkh, Sukhbaatar, Khan-Uul, Songino-Khairkhan representing Ulaanbaatar city, measured the indoor particle matters, air temperature and relative humidity in the selected households. Results: The 24-hour average concentration of PM2.5 in the indoor environment was 103.6 μg/m3 as a result of direct PM2.5. In addition, the types of housing and heating, as well as the volume of housing, were statistically significant in assessing the impact factors. In terms of fuel types, howeverthe mean numerical differences differed, but did not have a statistically significant effect. Real-time measuring to the results of the direct measurement, the fluctuations of PM2.5 were high in the house and the ger due to the fire. The study of residential air temperature by type of heating showed the highest (22.40C) in a ger with an improved stove and the lowest (190C) in a house with an improved stove, and there were statistically significant differences. The average relative humidity was 22.3% in gers and 29.4% in apartments, and there were significant differences by type of housing. In terms of the type of ger and apartment heating, the difference was the lowest in traditional gers, and the highest in households with electric andboiler heating, and a statistically significant difference was observed. Conclusion: The average 24-hour concentration of PM2.5 in the indoor environment of Ulaanbaatar is higher than the standard MNS4585: 2016, and the indoor air temperature and relative humidity are also insufÏcient.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/540
Эшлэл
Л.Урангуа, Г.Жаргалсайхан, Б.Буянтүшиг, В.Дэлгэрмаа, Д.Даваалхам, Г.Энхжаргал. Гэр, сууцны дотоод орчинд тоосонцрын бохирдлыг судалсан дүнгээс. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(1):52-55.
