Loading...
Хоол боловсруулах дээд замын салстын доорх үүсгэврийг дурангийн хэт авиан шинжилгээгээр ялган оношлох нь
Зохиогч
Он
2024 оны тавдугаар сарын 13
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
20
Issue
6
Start Page
210
End Page
216
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Дурангийн хэт авиа (Endoscopic Ultrasound-EUS) нь хэт авиан Дурангийн хэт үүсгэн бүртгэгч бүхий дурангийн тусламжтайгаар Хоол боловсруулах авиан шинжилгээ зам (ХБЗ)-ын салстын болон салстын доорх үүсгэврийг тодруулах, цөс Салстын доорх нойр булчирхайн эмгэгүүдийг ялган оношилох, эд эсийн шинжилгээ авах үүсгэвэр болон эмчилгээний ажилбарууд хийдэг оношилгоо, эмчилгээний арга Лейомиома юм.2 ХБЗ-ын салстын доорх үүсгэвэр нь салстын булчинлаг давхарга, Стромал хавдар салстын доорх болон булчин давхаргаас гаралтай хавдрууд юм. Эдгээр Эд/эсийн үүсгэврийн дийлэнх нь хоргүй боловч 15% нь хортой хавдрын шинж шинжилгээ авах төрхтэй байдаг.4 Дурангийн хэт авиан шинжилгээ (EUS) нь салстын доорх үүсгэврүүдийн шинж чанарыг (хэмжээ, байршил, үүссэн давхарга, эхо ойлт, хэлбэр) тодорхойлох хамгийн сайн арга юм. Одоогоор манай оронд эмнэлзүйн практикт дурангийн хэт авиан шинжилгээгээр хоол боловсруулах замын салстын доорх үүсгэврүүдийг үнэлэх судалгааны ажил хийгдээгүй байгаа зэргийг үндэслэн тус судалгааг хийлээ. Зорилго: Дурангийн хэт авиан шинжилгээгээр хоол боловсруулах дээд замын салстын доорх үүсгэврүүдийг ялган оношлох, хортой үүсгэвэр болох эрсдэлийг тодорхойлон хяналт, эмчилгээний үр дүнг тооцоолох. Арга, аргачлал: Судалгааг 2019 оны 8 дугаар сараас 2024 он хүртэлх хугацаанд Интермед эмнэлгийн дурангийн тасагт хоол боловсруулах дээд замын салстын доорх үүсгэвэр оношлогдсон үйлчлүүлэгчийн эмнэлзүйн мэдээллийг цуглуулан Ретроспектив, Ажиглалтын судалгааны загвар ашиглан хийсэн. Үр дүн: ХБЗ-ын дурангийн шинжилгээгээр салстын доорх үүсгэвэр байх магадлалтай нийт 769 хүнийг дурангийн хэт авиан шинжилгээгээр үнэлэхэд салстын доорх үүсгэвэр 715 (92.9%), гадны дарагдал 54 (7.1%) байв. Үүнээс хоол боловсруулах дээд зам (ХБДэЗ)ын үүсгэвэр 694 (97%) байсан. Судалгаанд 18-85 насны үйлчлүүлэгч хамрагдсанаас дундаж нас 51.59±12.30 жил байснаас 416 (59.9%) нь эмэгтэй, 278 (40.1%) нь эрэгтэй тус тус байсан. ХБДэЗ-ын 694 үүсгэвэрээс 293 (42.2%) өвчтөн улаан хоолойн, 283 (40.8%) ходоод, 118 (17%) арван хоёр хуруу гэдэсний салстын доорх үүсгэвэртэй болох нь тус тус оношлогдсон. Салстын доорх үүсгэврийн дурангийн хэт авиан шинж чанарын хувьд: Лейомиома 321 (46.3%) GIST (Хоол боловсруулах эрхтний стромал хавдар) 102 (14.7%), Hейроэндокрины хавдар (NET) 13 (1.9%), уйланхай 78 (11.2%), эктопик панкреас 87 (12.5%), липома 67 (9.7%), болон бусад (3.7%) салстын доорх үүсгэврүүд тус тус тохиолдсон байна. Эмгэг судлалын шинжилгээ хийгдсэн 113 салстын доорх үүсгэврээс дурангийн хэт авиан хяналтанд нарийн зүүний хатгалтаар эсийн шинжилгээ авах ажилбар (Single-incision with needle-knife (SINK) biopsy, EUSFNA)-38, салстын доорх үүсгэврийг авах ажилбар 75 (мэс заслаар-9, уян дурангаар 66 буюу EMR-Endoscopic mucosal resection-47, ESD-Endoscopic submucosal dissection-2, STER-Submucosal tunneling endoscopic resection-17) хийгдсэн. Дурангийн хэт авиан шинжилгээний онош нь эсийн шинжилгээтэй 76.3%, салстын доорх үүсгэврийг авах ажилбарын дараах эдийн шинжилгээтэй 88% тохирч байв. Дүгнэлт: Дурангийн хэт авиан шинжилгээ нь хоол боловсруулах дээд замын салстын доорх үүсгэврийн үүссэн давхарга, эхо ойлт, хэмжээ, байрлалаар нь үндэслэн түгээмэл тохиолдох салстын доорх үүсгэврийг ялган оношлоход оношлогооны ач холбогдолтой байна. Мөн салстын доорх үүсгэврүүдийн хортой үүсгэвэр болох эрсдэлийг тодорхойлон, дурангийн хэт авиан хяналтанд эд/ эсийн шинжилгээ авч, эмгэг судлалын шинжилгээгээр оношийг батлах боломжтой болгож байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1115
Эшлэл
Ц.Мөнхзул, Б.Энхжаргал, Ц.Бямбажав. Хоол боловсруулах дээд замын салстын доорх үүсгэврийг дурангийн хэт авиан шинжилгээгээр ялган оношлох нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2024;20(6):210-216.
