Loading...
Кроны өвчин ба бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн эмнэл зүйн үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судалсан нь
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
76
End Page
81
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Амны хөндий болон бүдүүн гэдэс нь бичил амь, дархлаа судлалын үүднээс холбоотой гэдгийг тогтоосноос хойш сүүлийн жилүүдэд гэдэсний үрэвсэлт өвчин (ГҮӨ) ба шүдний тулгуур эдийн үрэвсэл (ШТЭҮ) хоорондын хамаарлыг судалсан судалгааны ажлууд цөөнгүй хийгдэж байна. Эдгээр судалгааны үр дүнгээс харахад ГҮӨ-д хамаарах Кроны өвчин ба бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл (БГШҮ)-тэй хүмүүст эрүүл хүмүүстэй харьцуулахад ШТЭҮийн тархалт өндөр бөгөөд илүү хүнд хэлбэрийн ШТЭҮ давамгайлж байна. Зорилго: Кроны өвчин, БГШҮ-ийн эмнэл зүйн үзүүлэлт ба ШТЭҮ хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвар ашиглан 2024 оны 05-р сараас 2025 оны 01-р сарын хооронд УБ Сонгдо эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал-дурангийн тасгаар үйлчлүүлсэн Кроны өвчин эсвэл БГШҮ-тэй, шалгуур хангасан 22 оролцогчийг тохиолдлын бүлэгт; нас болон хүйсээр ижилсүүлсэн харьцангуй эрүүл 44 хүнийг хяналтыг бүлэгт хамруулав. Буйлшүдний эмгэг хөндийн гүн (ЭХГ), эмнэл зүйн холбоосын түвшин (ЭХТ), сэтгүүрдэхэд буйлнаас цус гарах оноо (СБЦГО), амны өнгөрийн оноо (АӨО)-г тодорхойлсон. ШТЭҮ-ийг ЭХТ-ий утга дээр үндэслэн 1-М үе шат болгон ангилсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 42.6±11.6 жил, 40.9% (п=27) нь эрэгтэй, ГҮӨ оношлогдсоноос хойших дундаж хугацаа 1.7 жил байв. ШТЭҮийн тархалт ГҮӨ-тэй бүлэгт 95.5%, хяналтын бүлэгт 75.0% буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (р=0.042). III, IV шатны буюу хүнд хэлбэрийн ШТЭҮ нь ГҮӨ-тэй бүлгийн 57.1%-д, хяналтын бүлгийн 30.3%-д нь илэрсэн (р=0.044). Бинар логистик шинжилгээгээр III, IV зэргийн ШТЭҮ үүсэхэд нас (ОР=1.14, р<0.001), АӨИ (ОР=1.09, р<0.001), ГҮӨ (ОР=4.08, р=0.012) тус бүр нөлөөлж байна. Тус хамаарлыг батлах зорилгоор нас, АӨО-г тохируулан шалгахад ГҮӨ-ий хамаарал статистик ач холбогдол бүхий байв (ОР=6.05, р=0.034). Дүгнэлт: Кроны өвчин, БГШҮ нь ШТЭҮ-тэй хамааралтай ба эдгээр хүмүүст нас болон өнгөрийн индексээс үл хамааран III, IV зэргийн ШТЭҮ үүсэх магадлал эрүүл хүмүүстэй харьцуулахад 4-6 дахин өндөр байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/139
Эшлэл
С.Ангар, Х.Оюунхишиг, Д.Даваадорж, Б.Баярчимэг. Кроны өвчин ба бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн эмнэл зүйн үзүүлэлтийг шүдний тулгуур эдийн үрэвсэлтэй холбон судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):76-81.
