Loading...
Нойронд амьсгал тасалдах хам шинжийн тархалт, эмнэлзүй: МОН-ТАЙМЛАЙН судалгааны үр дүн
Зохиогч
Он
2025 оны нэгдүгээр сарын 1
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
3
Start Page
90
End Page
96
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Нойр нь мэдрэл сэтгэхүй, биологи, физиологийн нарийн нийлмэл үйл явц ба хүний бие махбодийн амин чухал хэрэгцээ билээ. Нойронд амьсгал тасалдах хамшинж (НАТХШ) нь дэлхий дахинд өндөр тархалттай эмгэгүүдийн нэг юм. Азийн орнуудын хувьд хүн амын 12-40% нь харин АНУ-д хүн амын 35.8% нь НАТХШ-ийн өндөр эрсдэлтэй байна. Манай улсад НАТХШ-ийн тархалтыг судалсан судалгаа цөөн байсан тул судлахад хүргэв. Зорилго: Монгол Улсын хүн амын дунд нойронд амьсгал тасалдах хам шинжийн тархалт, эрсдэлийн түвшинг тодорхойлох. Арга, аргачлал: “МонТаймлайн” эмнэлзүйн кохорт судалгаанд хамрагдсан нийт=1405, 18-с дээш насны хүмүүсийн мэдээ материалд Берлиний асуумжийн (ВегПп ^иезЬоппа^е, В ^) дагуу үнэлгээ хийв (бүлэг нэг: хурхирдаг, амьсгал тасалддаг; бүлэг хоёр: өдрийн цагаар нойрмоглодог; бүлэг гурав: даралт өндөр, таргалалттай). Боловсролын түвшин болон амьдралын хэв маягийн талаарх мэдээллийг Роой 1те^иепсу ^иезйоппапе болон С1оЬа1 РЬузюа1 АсПМу ^иезЬоппапе ашиглан судлав. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас 42 ± 14.3 байсан ба 42.5% нь эрэгтэй байв. НАТХШ-ийн өндөр эрсдэлтэй хүмүүс нийт судалгаанд оролцогчдын 24.3%-ийг (п=341) эзэлж байв. Нас ахих тусам ОНА-ийн эрсдэл нэмэгдэж, <30 насанд 6.7%, 30-50 насанд 28.3%, 50-аас дээш насанд 39.4% байлаа. Стюдент Т-тест болон Пирсоны Хи-квадрат (х2), А ^О ^А шинжилгээг ашиглан бүлгүүдийн ялгааг судлав. Дүгнэлт: Өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүс нас ахимаг, биеийн идэвх багатай байх хандлагатай байсан. Судалгаанд оролцогсдын 24.4% нь НАТХШ-ийн өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн, 41.7% нь хурхирдаг гэж хариулсан бөгөөд түүнээс 39.3%-ийн хурхиралт нь бусдад саад болдог гэж тэмдэглэгдсэн байв.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/141
Эшлэл
М.Мишээл, Д.Бямбасүрэн, Ж.Цолмон, Б.Батбаяр. Нойронд амьсгал тасалдах хам шинжийн тархалт, эмнэлзүй: МОН-ТАЙМЛАЙН судалгааны үр дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(3):90-96.
