Loading...
Хий үзэгдлийг хянах сүүдэрлэх систем хэрхэн ажилладаг вэ?
Зохиогч
Он
2022 оны зургаадугаар сарын 12
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
18
Issue
3
Start Page
257
End Page
263
ISSN
2959-6947
Хураангуй
. Бодол нь гадаад орчны сэтгэхүйн тусгал юм. Сэтгэхүйн болон бодит төсөөллийг ялгах нь сүүдэрлэх системийн хяналтаар бий болдог. Энэхүү ялгааг хянах чадварын алдагдлаас хий үзэгдэл үүсдэг. Хий үзэгдэл гэдэг нь бодит бус зүйлийг мэдрэхүйн эрхтний оролцоогүй мэдэрч, тухайн хүн орчинтойгоо харьцах байдал алдагддаг сэтгэцийн өвчний шинж тэмдэг юм. Хий үзэгдлийн шинж тэмдгийг хянахад хөдөлгөх мэдрэлийн тогтолцоо чухал үүрэгтэй оролцдог. Иймээс хөдөлгөх мэдрэлийн сүүдэрлэн хянах тогтолцоо нь төв мэдрэлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү тойм өгүүлэлдээ тусгалаа.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/680
Эшлэл
Ч.Чинзориг, О.Зэсэмдорж, Н.Алтанзул, Э.Одхүү. Хий үзэгдлийг хянах сүүдэрлэх систем хэрхэн ажилладаг вэ?. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2022;18(3):257-263.
