Loading...
Эмийн хүргэлтийн системийн шинж чанарыг нано хэмжээст мөнгө ашиглан сайжруулах инженерчлэлийн өнөөгийн байдал
Зохиогч
Б. Моломжамц
П.Мягмарсүрэн
Д.Жавхлантөгс
Д.Баян-Өндөр
Э.Одхүү2 нас 35.56±6.95 жил (хяналтын бүлэгт 35.80±7.79 жил
тохиолдлын үүсэх эрсдэл 6.4 дахин (x2=22.87 p
гахайн хавдраар өвчилсөн бол эрсдэл 2.3 дахин (x2=6.43 p
ялангуяа заг хүйтэн өвчнөөр өвчилсөн нь эрсдлийг 1.8 дахин (0.94 vs 3.
p
Он
2026 оны гуравдугаар сарын 30
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
22
Issue
2
Start Page
196
ISSN
2959-6947
Хураангуй
Удиртгал: Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мөнгөний нано жижиг хэсэг нь био-анагаахын салбарт шинэлэг, өндөр үр ашигтай материалд тооцогдож байгаа учир судлаачдын анхаарлын төвд байна. Мөнгөний нано жижиг хэсэг нь өвөрмөц физик-химийн болон биологийн идэвхт шинж чанартай нано хэмжээст материал бөгөөд эмийн хүргэлтийн системийн шинэ платформыг хөгжүүлж, эмийг зорилтот хэсэгт аажим, хяналттайгаар хүргэх боломжийг олгодог. Энэхүү тойм өгүүлэлд цеолитийн шинж чанарыг мөнгөний нано жижиг хэсэг ашиглан сайжруулалт хийсэн үр дүнг тоймоллоо. Мөнгөний нано жижиг хэсэг агуулсан эмийн хүргэлтийн системүүд нь антибиотик, үрэвслийн эсрэг болон хавдрын эсрэг эмийг зорилтот газарт хүргэх идэвхгүй болон идэвхтэй механизмаар ажилладаг. Мөнгөний нано жижиг хэсгийн физик-химийн болон гадаргуугийн функциональ шинж чанар нь эмийн хүргэлтийн системийн онцлогийг бүрдүүлдэг. Арга, аргачлал: Энэхүү тойм өгүүллийг боловсруулахдаа Scopus болон Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй 2005–2025 оны хооронд хэвлэгдсэн, мөнгөний нано жижиг хэсэг (AgNPs)-ийн шинж чанар, AgNPs-ээр сайжруулсан цеолитод суурилсан эмийн хүргэлтийн систем (ЭХС), түүний хэрэглээтэй холбоотой өгүүллийг сонгон авч, тоймлон дүн шинжилгээ хийсэн. Дүгнэлт: Мөнгөний нано хэсгүүд нь эмийн хүргэлтийн дэвшилтэт платформыг бүрдүүлж, зорилтот, аажим, тогтвортой хүргэлт, бактерийн эсрэг синергетик үйлчлэл үзүүлдэг зэрэг олон давуу талтай.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1648
Эшлэл
О.Олдох, М.Алтантогос, Б. Моломжамц, Ц.Алтансүх, П.Мягмарсүрэн, Д.Жавхлантөгс нар. Эмийн хүргэлтийн системийн шинж чанарыг нано хэмжээст мөнгө ашиглан сайжруулах инженерчлэлийн өнөөгийн байдал. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2026;22(2):196.
