Loading...
Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригч нарын эмийн хог хаягдлын менежментийн талаарх мэдлэг, чадвар, хандлагыг үнэлсэн дүн
Зохиогч
Он
2025 оны тавдугаар сарын 5
Төрөл
journal article
Journal
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Volume
21
Issue
4
Start Page
193
End Page
199
ISSN
2959-6947
Хураангуй
Үндэслэл: Эрүүл мэндийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нийт хог хаягдлын 10–20% нь аюултай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй гэж үздэг. Эрүүл мэндийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нийт хог хаягдлын 3%-ийг эмийн хог хаягдал эзэлдэг байна. Жил ирэх тутам хүн амын эмийн хэрэглээ өсөж түүнтэй холбоотойгоор эмийн хог хаягдлын зохисгүй устгал нь байгаль орчин, ан амьтан, хүний эрүүл мэнд, хоол хүнсэнд хортой нөлөө үзүүлэх болсон. Эмийн хог хаягдлаас үүдэх бохирдол, антибиотикийн дасал зэрэг асуудлууд нь эмийн мэргэжилтний мэдлэг, чадвар, хандлагатай холбоотой талаар олон улсын судалгаанд тэмдэглэх болсон нь бидний ажлын үндэслэл болсон. Зорилго: Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригч нарын эмийн хог хаягдлын талаар мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх. Арга, аргачлал: Уг судалгааг нэг агшингийн загварын дагуу асуумжаар хийсэн бөгөөд улсын хэмжээнд 2023 оны байдлаар нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж буй 4959 эмийн мэргэжилтнийг эх олонлогоо хэмээн тодорхойлж, 360 жор баригчаас мэдээллийг цуглууллаа. Судалгааны мэдээллийг Лайкертын 5 онооны системээр үнэлсэн бөгөөд судалгааны үр дүнг MS Excel, SPSS-26 программыг ашиглан гаргалаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмийн мэргэжилтний 71.9% (259) нь Улаанбаатар хотын 9 дүүргээс, харин 28.1% (101) нь 21 аймгийн эмийн мэргэжилтнүүд байв. Судалгаанд оролцогчдын дундаж нас 30.8±5, 335 (93.1%) нь эмэгтэйчүүд байсан бол эм зүйч 276 (76.7%), эм найруулагч 84 (23.3%) мэргэжилтнүүд хамрагдлаа. Судалгаанд хамрагдсан эмийн мэргэжилтний хог хаягдлын мэдлэгийн онооны дундаж 3.30±0.23, чадварын онооны дундаж 3.06±0.79, хандлагын онооны дундаж 3.26±0.63 тус тус байв. Дүгнэлт: Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригч нарын эмийн хог хаягдлын менежментийн талаарх мэдлэг, чадвар, хандлага хангалтгүй байгаа ба жор баригч нарыг энэ чиглэлийн сургалтад хамруулах шаардлагатай байна.
Нэмэлт мэдээлэл
Бүрэн эх: https://journal.mnums.edu.mn/index.php/emsu/article/view/1240
Эшлэл
Г.Бат-Эрдэнэ, О.Хатанболд, Б.Мягмарсүрэн, Д.Даваадагва, С.Мөнхбат. Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригч нарын эмийн хог хаягдлын менежментийн талаарх мэдлэг, чадвар, хандлагыг үнэлсэн дүн. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2025;21(4):193-199.
