АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
3 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Насанд хүрсэн Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн зарим үзүүлэлтийг тодорхойлсон дүн(2020-04-13) ;А.Уянга; ;З.Сүнжидмаа; Ш.ЦэцэгмааҮндэслэл: Хэлэн доорхи яс (os hyoideum) нь хүний араг ясны тогтолцооноос хамгийн бага судлагдсан яс юм.1 Анатомийн үүднээс авч үзвэл уг яс нь толгойн ясны нүүрний хэсгийн ясанд хамаарагдах бөгөөд их бие, бага, их эврүүдээс тогтон хэлний уг, бамбайн мөгөөрсний (cartilago thyroidea) хооронд байрлахдаа ямар нэгэн ястай холбогдохгүйгээр булчин, холбоосоор татагдан орших өнчин ясны нэг төрөл юм. Хүний нэгэн биеийн хөгжлийн тодорхой шатанд гавлын заадас, эрүү, ээрцэг, багана нуруу, болон хэлэн доорхи яснуудад нас дагаж эрчимтэй өөрчлөлт явагддаг болохыг олон арван судалгаанд дурьдсан байна.2-4 Хэлэн доорхи яс нь ярих, зажлах, залгих, амьсгалах зэрэг олон эрхтний үйл ажиллагаанд оролцдог төдийгүй толгой-хүзүүний судас, мэдрэл дайран өнгөрөх уулзварт байрладагынхаа хувьд түүний хэлбэр хэмжээ нь олон янз байх нь эдгээр эрхтнүүдийн үйл ажиллагаанд шууд болон дам байдлаар нөлөөлдөг байна.5 Ийм ч учраас хэлэн доорхи ясны анатоми бүтцийн хувилбарууд, морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох нь эмнэлзүйд уг ястай холбогдох булчин, холбоос тэдгээрийн бүтэц, үйлийн алдагдлаар илрэх ярих, зажлах, залгих болон нойрон дунд амьсгал тасалдах хам шинж (obstructive sleep apnea), хахах (dysphagia) зэрэг олон тооны хам шинж, шинж тэмдгүүдийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогтолтой юм.6 Манай оронд хэлэн доорхи ясны бүтэц, морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэлэн доорхи ясны бичил бүтцийг судалсан дүн(2020-02-15) ;А.Уянга; ;З.Сүнжидмаа; А.НоминтуулХэлэн доорх ясыг бүтээж буй гол хэсгүүд болох их бие болон их, бага эврүүд нь хоорондоо мөгөөрс болон ширхэглэг холбогч эдээр холбогддог ба насжих явцад уг хэсгийн эдийн бүрэлдэхүүн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг зэргээс шалтгаалан түүний хэлбэр, хэмжээ нь эрэгтэй, эмэгтэй хүйст ялгаатай төдийгүй хүний амьдралын тодорхой үе шатуудад ч харилцан адилгүй байдаг тухай олон тооны судалгааны ажилд дурьдсан байна.2 Манай оронд хэлэн доорхи ясны бүтцийг тодорхойлсон судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хэлэн доорх ясны бичил бүтцийг тодорхойлох, Хэрэглэгдэхүүн, арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны хурлын 2019.05.24-ны 2019/Д-06 тоот шийдвэрийн дагуу АШУҮИС-ийн Био-АС-ийн анатомийн тэнхим болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг тус тус түшиглэн хийж гүйцэтгэв. Үр дүн: Хэлэн доорх ясны их бие болон их эврүүдийн зааг хэсэг дэх эдүүд 31-65 насны эрэгтэйчүүдэд шиллэг мөгөөрс 24.8%, ясны татам (трабекул) 26.7%, ясны чөмөг 48.5% байсан бол мөн насны эмэгтэйчүүдэд шиллэг мөгөөрс 23%, ясны татам (трабекул) 29.1%, ясны чөмөг 47.9% тус тус байсан бөгөөд үнэмлэхүй тоон утгуудын хооронд ялгаа байсан боловч статистик ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Дүгнэлт: Хэлэн доорх ясны их бие болон их эврүүдийн зааг хэсгийг шиллэг мөгөөрс бүрдүүлж, түүнтэй холбогдож байгаа хэсгүүд нь ясны татам болон чөмөг агуулсан хэмт яснаас тогтож байна. Хэлэн доорх ясны эдийн бүрэлдэхүүний харьцаанд нас болон хүйсийн ялгаа илэрсэнгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын хулганад стрессийн (Social Defeat Stress) нөлөөгөөр үүссэн хооллолтын өөрчлөлтийг судалсан нь(2022-06-12) ;А.Уянга ;Т.Өлзийхүү; Үндэслэл: Таргалалт нь дэлхий нийтийг хамарсан нийгэм, эрүүл мэндийн тулгамдсан асуудал ба үүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь стресс юм. Стрессийн улмаас физиологийн зарим үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж, таргалалт үүсгэж буйг судлах нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Стрессийн нөлөөгөөр туршилтын C57BL/6J хулганад гарсан хооллолтын өөрчлөлтийг судлан тогтоох Арга, аргачлал: C57BL/6J (бүлэг тус бүр n=4) болон BALB/C үүлдрийн (6 долоо хоногоос дээш) эр хулгануудыг ашиглав. Туршилтын хулгануудыг түрэмгийлэгч хулганаар 10 минутын хугацаанд түрэмгийлүүлсэн ба дараа нь гэрэл нэвтрэх нүхтэй, тунгалаг хавтангаар 90 минут тусгаарлаж, Social Defeat стресс үүсгэв. Туршилтын явцыг камераар бичиж, нэмэх замын (Elevated Plus Maze) сорилоор стрессийн түвшинг үнэлсэн. Хулганы сүүлний цусанд глюкозын агууламжыг тодорхойлж, идсэн хоолны хэмжээг тогтмол цагт, өдөр бүр хэмжсэн. Үр дүн: Нэмэх замын сорилоор архаг (274.35±44.08 сек) ба цочмог (220.76±15.81 сек) стресст өртсөн бүлгүүдийг хяналтын бүлэгтэй (180.48±15.44 сек) харьцуулахад хаалттай зам дээр удаан хугацааг өнгөрүүлэв (р<0.05). Стрессийн дараа архаг (9.67 ммоль/л) ба цочмог (8.9 ммоль/л) стресст өртсөн бүлгийг хяналтын бүлэгтэй (7.55±0.79 ммоль/л) харьцуулахад цусан дахь глюкозын хэмжээ статистик үнэн магадлал бүхий (р<0.05) ялгаатай өндөр байсан. Цочмог стресст өртсөн хулгануудын 48 цаг хүртэлх хугацаанд идсэн хоолны хэмжээ хяналтын бүлгээс бага байв (р<0.05). Харин архаг стресст өртсөн хулгануудын идсэн хоолны хэмжээ туршилтын 16 дахь өдөр статистик үнэн магадлалтайгаар ихэссэн байна (р<0.05). Дүгнэлт: Стрессийн нөлөөгөөр идэвхтэй хөдөлгөөн буурч байна. Цусны глюкозын хэмжээ стрессийн явцаас үл хамааран нэмэгдэж, харин хоолны хэмжээ цочмог стрессийн үед багасаж, архаг стрессийн улмаас нэмэгдэж байна.
