АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
7 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчийн сэтгэл зүйн байдлыг судлах нь(2020-05-01) ;Б.Болорчимэг ;П.Отгончимэг ;Б.ЭнхбаярМ.НаранцэцэгӨвчтөний сэтгэл зүй гэдэг нь бие хүн ба түүний өвчин хоёрын хоорондын органик холбоо болон харилцан үйлчлэлээр тодорхойлогддог нийгэм сэтгэл зүйн үйлчлэл юм. Мэс заслын өмнөх бэлтгэлд эмчлүүлэгчийн сэтгэл зүйн байдлыг судлах хэрэгцээ байна. Бид мэс засалд орж байгаа эмчлүүлэгчийн сэтгэл санааны байдлыг судлах, мэргэжлийн сэтгэл зүйчийн хэрэгцээг тодорхойлохыг зорилоо. Төлөвлөгөөт болон яаралтай мэс засалд орж байгаа эмчлүүлэгчдийн 78.3% нь сэтгэл түгшилт айдастай байж, хагалгааны дараа сэтгэл түгшилт 42.4%, өвдөлт 35.2% болж буурдаг ажээ. Хэдийгээр бэлтгэл үед мэс засал, мэдээгүйжүүлэг болон дараах хүндрэл эрсдлийн талаар өвчтөнд нийт эмч нарын 89%, сувилагчдын 63% нь мэдээлэл өгч, сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг боловч, үйлчлүүлэгчдийн 76% нь мэргэжлийн сэтгэл зүйч байх шаардлагатай гэж хариулсан байна. Мэс заслын өвчтөнд сэтгэлзүйн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх шаардлагатай байна гэж дүгнэлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зарим боломжит харшил төрүүлэгч шинж чанартай уургийн судалгаа(2024-05-13) ;Л.Наранцэцэг; ;Б.Энхбаяр ;Б.БолорҮндэслэл: Манай орны хувьд эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, Ургамлын тоос агаар дахь тоосонцор, ургамлын тоос гэх мэт хүчин зүйлсээс улбаалан Айраг амьсгалын зам харшил болон цаашлаад гуурсан хоолойн багтраа Уургийн бүлэглэл өвчнөөр өвчлөх эрсдэл ихэсч байгааг харуулсан үр дүнгүүдээс багтраа, Молекул жин амьсгалын замын харшлын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, тархалт, Цочмог хорон өвчлөлийг тодорхой түвшинд судлан тогтоосон нь харагдаж байна1,2,3,4. чанар Хэдий тийм ч манай орны хүн амын дунд тохиолдож буй харшлын өвчлөлийг бууруулах, хүн амын эрүүл урт наслалтыг дэмжихэд чиглэгдсэн хөтөлбөр, арга хэмжээг боловсруулахад шаардлагатай нотолгоог бүрдүүлэхийн тулд зонхилон тохиолдож буй амьсгалын тогтолцооны өвчнүүдийн, харшил, багтрааны тархалт, нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх оношлогоог сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүний тулд Монгол орны цаг уур, газарзүйн онцлогт тохирон ургадаг ургамлын харшил үүсгэгч, нутгийн өвөрмөц хөрөнгө болон уламжлалт технологиор боловсруулагддаг хүнсний харшил үүсгэгчийн химийн шинж чанарыг тодорхойлох нь цаашдын харшлын оношлогоо эмчилгээг үр дүнтэй хийх ажлын суурь болох нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон болно. Зорилго: Монгол оронд уламжлалт өвөрмөц исгэлэн сүүн бүтээгдэхүүн айраг болон зарим ургамлын боломжит аллерген уургуудыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Ургамлын тоосыг ид цэцэглэлтийн үеийн тоосоо гөвөх хугацаанд нь цуглуулан авсан. Бүрэн исэлдсэн айргийг 2023 оны зун дээжлэн авч судалгаанд ашигласан. Судалгааг аллерген шинж чанартай уургийг ялган авч, Лоурын аргаар нийт уургийг тодорхойлон, уургийн бүлэглэлийг SDS-ПААГ аргыг ашиглан тогтоосон. Айрагны аллергены уусмалын цочмог хорон чанарыг тодорхойлсон. Үр дүн: Лоурын аргаар Соргүй согооворын тоосны аллергены уусмалд 1.5±0.02 мг/мл, Цагаан хусны тоосны уусмалд 1.2±0.05 мг/мл, Шарилжны (Artemisia macrocephala) тоосны аллергены уусмалд 1.85±0.02 мг/мл уураг агуулагдаж байна. Соргүй согооворын тоосны аллергены уусмалд уургийн 7 (18, 26, 32, 55, 66, 84, 97 кДа), Цагаан хусны тоосны цэвэршүүлэн ялгаж авсан уусмалд 5 (14, 19, 32, 45, 56 kDa), шарилжны тоосны аллергены уусмалд 4 (13, 15, 60, 70 кДа), айрагны аллергены уусмалд 4 (12, 30, 50, 68 кДа) ялгаатай молекул жин бүхий уургийн бүлэглүүд илэрлээ. Айрагны аллергены уусмалын цочмог хорон чанарын судалгааг C57BL/6 шугаман үүлдрийн 22-25 гр жинтэй эр, эм хулганыг ашиглаж, OECD423 удирдамжийн дагуу уулгах аргаар тодорхойлсон ба эрүүл буюу хяналтын, туршилтын гэсэн 2 бүлэг болгон, 2 үе шаттайгаар туршилтыг гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгээс харахад айрагны аллергены уусмалыг 500-5000 мг/кг тунгаар уулгасан хулганы элэг, дэлүү, бөөр, зүрх ба уушгины туйлын болон харьцангуй жинг хяналтын бүлэг болон туршилтын бүлэг хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа гараагүй тул уг бэлдмэл нь эдгээр эрхтнүүдийн жинг багасгах, ихэсгэх нөлөө үзүүлээгүй байна. Айрагны аллергены уусмалыг хулганад уулгасан цочмог хорон чанарын судалгаагаар LD50 нь 5000 мг/кг-аас дээш болохыг тогтоосон. Дүгнэлт: 1. Соргүй согооворын тоосны аллергены уусмалд уургийн 7 бүлэглэл, Цагаан хусны тоосны уургийн уусмалд уургийн 5 бүлэглэл, шарилжны тоосны аллергены уусмалд 5 уургийн бүлэглэл харин айрагны аллергены уусмалд уургийн 4 бүлэглэл тодорхойлогдлоо. Энэ нь харшил төрүүлэгч шинж чанартай уургуудыг ялган авч чадсаныг харуулж байна. 2. Айрагны аллергены уусмалын нь цочмог хорон чанарын судалгаагаар LD50 нь 5000 мг/кг-аас дээш, Ходжа ба Стернерийн болон OECD-ийн удирдамжийн хорон чанарын ангиллаар авч үзэхэд практикийн хувьд хоргүй гэсэн ангилалд багтаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дасан зохицох чадвар оюутны сурлагын амжилт, мэргэжил сонголтын сэдэл хоорондын хамаарлыг судалсан үр дүн(2023-05-22) ;П.Батчулуун; ;Б.ЭнхбаярМ.ТуулҮндэслэл: Их сургуульд суралцах явц нь хувь хүний амьдралын хамгийн дарамт ихтэй, сэтгэл зүйн стресст өртөх эрсдэл бүхий үеийн нэг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг. Оюутнууд энэ үедээ дэмжлэг туслалцаа бага авахын зэрэгцээ үүрэг хариуцлага болон ачаалал ихэсдэг. Ажил эрхэлдэг хүмүүсийг бодвол их сургуулийн оюутнууд өөрсдөд нь тохироогүй илүү их ачаалалд ордог. Оюутны дасан зохицох чадвар нь сурлагын амжилтад эергээр нөлөөлж, хамааралтай байна гэсэн статистик үнэн бодит үр дүн гараагүй байна. Харин мэргэжил сонголтын хувийн ач холбогдол бүхий дотоод сэдэл нь сурлагын амжилт, дасан зохицох чадвар хоёрт нөлөөлж байгаа нь харагдаж байна. Зорилго: Оюутнуудын дасан зохицох чадвар сурлагын амжилтад нөлөөлж байгааг судлах Арга, аргачлал: Судалгааг 2023 оны 3 сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны хооронд нэг агшингийн судалгааны загвараар 189 оюутнаас таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч, 72 асуулгаар 40 минутын хугацаанд судалгааг авсан. Үр дүн: Судалгаанд Этүгэн их сургуулийн их эмчийн мэргэжлээр суралцаж буй 2 дугаар дамжааны 189 оюутан оролцсон бөгөөд эрэгтэй 30 (15.9%), эмэгтэй 159 (84.9%) оюутан байна. Судалгаанд оролцогчдын 71% буюу 134 оюутан хөдөө орон нутгийнх, 29% буюу 55 оюутан Улаанбаатар хотод оршин суудаг байна. Судалгаанд оролцсон нийт оюутнуудын 33.9% хувь буюу 63 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар сайтай, 65.9% буюу 124 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар дунд зэрэг, 1.1% буюу 2 оюутан сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар муутай гэсэн үр дүн гарсан байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын нийгэм, хамт олон сургуулийн орчинд дасан зохицох чадвартай оюутан судалгаанд оролцсон нийт оюутнуудын дийлэнх хувийг эзэлж байна. Оюутнууд нийгэм, сургуулийн орчин, анги хамт олондоо дасан зохицох чадвар сайн байх нь хичээлдээ явах идэвх санаачлага нэмэгдэж өөрийн сонгосон мэргэжлээ сайн эзэмшихэд нөлөөлж байна. Судалгаанд нийт хамрагдсан оюутнуудын 98,9% нь сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадвар сайн, дунд зэрэг гэсэн үр дүн гарсан байгаагаас харахад нийгэм, хамт олон, сургуулийн орчинд дасан зохицож чадсан оюутнууд, сургалтын үйл ажиллагаандаа дасан зохицоход хялбар болж байна. Нийгэм хамт олон сургуулийн орчинд дасан зохицох чадвар, сургалтын орчинд дасан зохицох чадвар хоорондоо хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тамирчны олон талт оюун ухаан (multiple intelligence) болон сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан (emotional intelligence)-ны хамаарлыг судалсан үр дүн(2023-05-18); ;П.Батчулуун ;Б.Энхбаяр ;Д.ЦогзолмааМ.ТуулҮндэслэл: Спортоор хичээллэх явцад сэтгэл хөдлөлөө үр дүнтэй Тамирчин даван туулахын тулд, сэтгэл хөдлөлөө удирдах, зохицуулах, хянах, Сэтгэл хөдлөл амжилт гаргахад нөлөөлж болохуйц чухал хүчин зүйл юм. Спорт нь Оюун ухаан олон талын чадварыг зэрэг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд, Эмпати тамирчин биеийн хөдөлгөөнтэй холбоотой үйлдэл хийж байх үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах зэрэг нь олон талт оюун ухааны чадвар дээр суурилсан үйлдлүүдийг гүйцэтгэхэд нөлөөлдөг бөгөөд тамирчдад тулгардаг өдөр тутмын сорилтууд нь олон талт оюун ухааны чадвар өндөр байхад нөлөөлж байна гэж үзэн энэхүү судалгааг хийхээр болов. Зорилго: Тамирчдын сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан, олон талт оюун ухааныг судлахад оршино. Арга, аргачлал: Бид судалгаагаа 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 4 сарын хооронд Монгол улсын Зэвсэгт хүчний харьяа Алдар спорт хороо, Спортын төв ордон, Женко спорт клубийн спорт зааланд бэлтгэл хийдэг тамирчдаас энгийн санамсаргүй түүврээр 119 тамирчнаас таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч эхлүүлэв. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны түвшнийг Д.В.Люсины боловсруулсан “ЭмИн” загвараар, олон талт оюун ухааны хөгжлийн түвшнийг Х.Гарднерын MI (Multiple Intelligences) сорилоор хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгааны үр дүнд сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах, хүмүүс хоорондын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, удирдах бүлгийн дундаж оноо өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, удирдахаас өндөр байгаа боловч дундаж түвшинд байгаа бол олон талт оюун ухааны хүмүүс хоорондын оюун ухаан, бие бялдрын оюун ухаан бусад үзүүлэлтээс харьцангуй өндөр байна. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан нь хэл ярианы оюун ухаантай r=0.41 дунд зэрэг эерэг хамааралтай, логик математик оюун ухаан, хөгжмийн оюун ухаан, орон зайн оюун ухаан, бие бялдрын оюун ухаан, өөрийгөө илэрхийлэх оюун ухаан, хүмүүс хоорондын оюун ухаан, байгальтай харилцах оюун ухаан (R=0.36, 0.18, 0.29, 0.36, 0.33, 0.37, 0.37) сул эерэг хамааралтай байгаа нь (p<0.05) статистик ач холбогдол бүхий байв. Олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээгээр хэл ярианы оюун ухааны оноо нэгээр нэмэгдэхэд сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан 1.19 дахин (119%) нөлөөлдөг болох нь P=0.032* статистик үнэн магадлалтайгаар батлагдав. Дүгнэлт: Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны ерөнхий 4 бүлгээс Өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах чадвар бусад үзүүлэлтээс өндөр байна. Олон талт оюун ухааны дунджаас ажиглахад бие бялдрын оюун ухаан, өөрийгөө илэрхийлэх оюун ухаан, хүмүүс хоорондын оюун ухаан, байгальтай харьцах оюун ухаануудын дундаж болон дунджаас дээгүүр эзлэх хувь харьцангуй өндөр байгаа бөгөөд спортоор хичээллэдэггүй хүмүүстэй харьцуулахад тамирчдын олон талт оюун ухааны чадвар өндөр байна. Хэл ярианы оюун ухааны хөгжлийг тэргүүн эгнээд тавьж хөгжүүлэх нь сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан хөгжих үндсэн суурь болно үзэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, MBL2 генийн rs11003125 болон rs7096206 полиморфизмуудыг ийлдсийн манноз холбогч лектин уургийн агууламжтай холбон судлах нь(2021-11-01); ;Б.Гантулга ;Б.Энхбаяр; Гуурсан хоолойн багтраа нь генетикийн болон орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн нарийн төвөгтэй механизмаар үүсдэг генетикийн өвчин юм. Гуурсан хоолойн багтраа өвчний эмгэг жамтай холбоотой 70 гаруй өвөрмөц ген судлагдсанаас MBL2 генийн полиморфизмууд дээр илрэх цэгэн мутаци нь ийлдсийн манноз холбогч лектин (МХЛ) уургийн бүтэц, үйл ажиллагаа, гуурсан хоолойн багтраа өвчний анафилаксийн урвалыг хүндрэлийг нэмэгдүүлж байгаа нь судлагдсаар байна.1 Тиймээс бид харьцангуй эрүүл болон гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs11003125 болон rs7096206 полиморфизмуудын генотипийг МХЛ уургийн агууламжтай холбон судалсан. Бидний судалгааны үр дүнгээр тохиолдол болон хяналтын бүлгийн MBL2 генийн rs11003125, rs7096206 полиморфизмуудын аллель, генотип хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй, хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдлын бүлгийн МХЛ уургийн агууламж, rs11003125 полиморфизмын GG, CG, CG+CC, rs7096206 полиморфизмын YY, XY генотиптэй хүмүүсийн МХЛ уургийн агууламж статистик ач холбогдол бүхий өндөр байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs11003125 полиморфизм, МХЛ уургийн түвшин хоорондын хамаарлыг тодорхойлсон дүн(2021-03-21); ;Б.Гантулга ;Б.Энхбаяр; Дэлхийн астмын удирдлагын төв (GINA) дотоод, гадаад шалтгааны улмаас гуурсан хоолойн мэдрэг чанар өөрчлөгдөн, хэт мэдрэгшлийн хариу урвалын дүнд үүсэх амьсгалын замын архаг үрэвслийг гуурсан хоолойн багтраа гэж тодорхойлсон.1 Харьцангуй эрүүл болон гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs11003125 полиморфизмын генотип, аллелийг ийлдсийн МХЛ уургийн түвшинг харьцуулан судлахад MBL2 генийн rs11003125 полиморфизмын генотип GG (261 х.н), GC (261+239+22 х.н) CC (239+22 х.н) урттай, MBL2 генийн rs11003125 полиморфизмын эрсдэлт генотип GC-CC харьцангуй эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад гуурсан хоолойн багтраатай тохиолдлын бүлэгт 9.8% их, эрсдэлт аллель С 5.6% их, тохиолдол-хяналтын бүлгийн GG, GC, CC генотиптэй хүмүүсийн ийлдсийн МХЛ уургийн дундажийг тодорхойлон, ялгаатай байдлыг үнэлэхэд ач холбогдлын 0.05 түвшинд GG, GC генотиптэй хүмүүсийн ийлдсийн МХЛ уургийн хэмжээ ач холбогдол бүхий (p≤0.0001) ялгаатай тодорхойлогдсон. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs1800450 полиморфизм болон манноз холбогч лектины уургийг холбон судалсан дүнгээс(2021-04-06) ;Л.Наранцэцэг; ;Б.Гантулга ;Б.ЭнхбаярГуурсан хоолойн багтраа өвчих үүсэхэд орчны болон генетикийн хүчин зүйлс нөлөөлдөг. Олон улсад хийгдэж буй судалгаануудаас харахад гуурсан хоолойн багтраа өвчин үүсэхэд 70 гаруй өвөрмөц ген нөлөөлдөг байна хэмээн судлагдаад байна. Тэдгээр генүүдийн нэг нь MBL2 ген юм. MBL2 генийн зарим полиморфизм нь халдвар, харшил зэрэг өвчний патогенезийн хөгжилд оролцдог болох нь тогтоогдсон байна. Тиймээс бид харьцангуй эрүүл болон гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs1800450 полиморфизмын аллель, генотипыг тодорхойлж МХЛ уургийн түвшинг харьцуулах зорилгыг дэвшүүлсэн. Бидний судалгаагаар MBL2 генийн rs1800450 полиморфизмын аллель A хамгийн их, судалгааны бүлгүүдэд мөн хамгийн өндөр давтамжтай илэрсэн бөгөөд аллель G давтамж бага илэрсэн. Харин МХЛ уургийн хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). Тохиолдолхяналтын бүлгийн GA болон AA генотип илэрсэн хүмүүсийн ийлдсийн МХЛ уургийн дундаж хэмжээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05).
