АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтний өнөөгийн байдал(2024-01-28) ;Д.Намуун; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, тогтвортой байдал НЭМ судлаач нь мэргэшсэн боловсон хүчинд тулгуурладаг ба сайн бэлтгэгдсэн Эрүүл ахуйч нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, ажилчид эрүүл мэндийг Тархвар судлаач хамгаалж, дэмжиж, эрүүл мэндийн ялгааг арилгах, эрүүл мэндийн Ажиллах хүч онцгой байдлын үед түргэн хариу арга хэмжээ авах боломжийг Хүний нөөц олгодог. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарах бөгөөд эдгээрийг хэрэгжүүлдэг гол боловсон хүчин нь дээр дурьдсан нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн юм. Мөн нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчин нь улс орны нийгмийн эрүүл мэндийн дэд бүтцийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний хэрэгцээг хангахын тулд түүний хэмжээ, бүрэлдэхүүн болон хүн амын эрэлтийн талаарх мэдээлэл шаардлагатай ба улс, орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний талаарх мэдээлэл нь улс, орон нутагт хамгийн их хамааралтай учир тухайн улсын нийгмийн эрүүл мэндийн ажиллах хүчний төлөвлөлт, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эрүүл мэндийн байгууллагад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтний хүн ам зүйн үзүүлэлтийг судлах. Арга, аргачлал: Эпидемиологийн судалгааны агшингийн загвараар аймаг, сум болон өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын нэгдсэн эмнэлэг, аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, эрүүл мэндийн газруудаас асуумжийн аргаар цуглуулсан мэдээллийг ашиглаж, дескриптив шинжилгээ хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүрэг болон 16 аймгийн 125 сумаас нийтдээ 243 байгууллагын нийгмийн эрүүл мэндийн голлох тусламж үйлчилгээг үзүүлж буй 428 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан хамрагдсан ба тэдний дундаж нас 33.9±9.3 жил, 10.7 хувийг эрэгтэйчүүд, 89.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байв. Судалгаанд оролцогчдын 66.1 хувь нь хөдөө орон нутгаас оролцож буй ба насны бүлгийн эзлэх хувь байршилтай харьцуулахад ялгаатай тодорхойлогдсон бөгөөд хотод харьцангуй залуу хүмүүс ажиллаж байна. Судалгаанд нийт оролцогчдын 11.6 хувь нь нийгмийн эрүүл мэнд судлаач, 6.5 хувь нь эрүүл ахуйч, тархвар судлаач, 6.3 хувь нь нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйч, 10.2 хувь нь эрүүл мэндийн нийгмийн ажилтны мэргэжил эзэмшсэн байна. Судалгаанд оролцогчдын эзэмшсэн мэргэжлийг одоо ажиллаж буй албан тушаалтай нь харьцуулан үзэхэд нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйчдын мэргэжлээрээ ажиллаж буй хувь хамгийн өндөр, эрүүл ахуйч, тархвар судлаачын 64.3 хувь нь, нийгмийн эрүүл мэнд судлаачийн 50 хувь нь, эрүүл мэндийн нийгмийн ажилтаны 29.5 хувь нь өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил хөдөлмөр эрхэлж байна. Харин бусад төрлийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийн 30.4 хувь нь нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл ахуйч, тархвар судлаачийн ажлыг гүйцэтгэж байна. Дүгнэлт: Нийт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн 34.5 хувийг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон эрүүл ахуйч, тархвар судлаачид эзэлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сурагчдын уух усны хэрэглээ ба шээсний хувийн жингийн өөрчлөлт(2024-04-13) ;Э.Содном ;Б.Түвшинзаяа ;Г.Билгүүндарь ;Д.БолормааД.НамуунҮндэслэл: Сургуулийн өсвөр насны (10-14 нас) хүүхдүүдийн хувьд эрүүл мэндэд учирч болох гол эрсдэл нь ундны ус, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжтай холбоотой эрсдэлүүд түгээмэл байдаг. Усны зохистой хэрэглээ нь хүний эрүүл мэнд, сайн сайхан байдал, оюун санаа, бие бялдрын гүйцэтгэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зорилго: Сурагчдын уух усны хэрэглээ, шингэний дутагдал шээсний ерөнхий шинжилгээний үзүүлэлтүүдийн өөрчлөлт, танин мэдэхүйн гүйцэтгэлийг холбон судлах. Арга, аргачлал: Аналитик судалгааны загвараар, тоон болон чанарын мэдээллийг дараах аргуудыг хослуулан ашиглаж гүйцэтгэсэн. Нийслэлийн ЕБС-ийн байршил болон хэвшлийн хэлбэрийг харгалзан хотын захын (ХУД), төвийн (БГД), лицей (СБД) 3 сургуулийн 14 настай 7 ангид суралцдаг 100 хүүхдийг хүйсийн харьцаа 1:1 хамруулсан. Үр дүн: Судалгаанд оролцсон 14 настай хүүхдүүдийн ихэнх (8/10) нь хангалттай ус ууддагүй, 49 хувь нь шингэний дутагдалтай (min =32.1% max =70.1%) байв. Сургууль дээр цэвэр ус шууд уух боломж, хүүхдүүдийн биеийн усны эзлэхүүнд статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар нөлөөлж байна (р=0.002, Cohen’s d=0.49). Хүүхдүүдийн 69 хувь нь шээсний ерөнхий шинжилгээний өөрчлөлттэй ба тэдний ус уух хэрэглээ багатай, тэр тусмаа өглөө ус уудаггүй хүүхдүүдэд шээсний хувийн жингийн өөрчлөлт их байна. Ус дангаар нь уусан эсэхийг шээсний шинжилгээний хувийн жинд нөлөөлж буй эсэхийг Cohen’s d size effect ашиглан судлахад (d=0.53896) буюу дунд зэргийн нөлөөтэй байв. Хүүхдүүдийн шингэний дутагдал нь богино хугацааны анхаарал төвлөрөл, ой тогтоолтод бага зэргийн нөлөөтэй буюу шингэний дутагдалтай, дуталдалгүй хүүхдүүдийг харьцуулахад 0.1 нэгжийн ялгаатай байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон 10 хүүхэд тутмын 8 нь ус хангалттай уудаггүй, улмаар шингэний дутагдалтай ба сургууль дээрээ цэвэр ус шууд уух боломж бүрдээгүй, өөрийн усны савны хэрэглэдэггүй нь нөлөөлж байв. Сургуульд хүүхдүүдэд цэвэр ус шууд уух боломж нөхцөл бүрдүүлж, хангах шаардлагатай байна. Шингэний дутагдалтай хүүхдүүдэд танин мэдэхүйн гүйцэтгэл буурч байгаа, дам байдлаар сурлагын дүнд нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сонсголын бэрхшээлтэй иргэдэд нүүр амны тусламж үйлчилгээ авах үеийн харилцааны хэлбэр, гарч буй асуудлын судалгаа(2024-04-13); ; ;Л.Энэрэл ;Ц.ЗултуяаБ.ДагиймааҮндэслэл: Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт эрүүл мэндийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ тэдний онцлог хэрэгцээ, шаардлагыг хангасан хүртээмжтэй орчин, техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна гэж заажээ. Сонсголын бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хэрэгцээ, шаардлагыг хангаж ажилладаг чиглэлээр манай оронд хийгдсэн судалгаа, түүнд тулгуурлан хийгдсэн төсөл, арга хэмжээ хангалтгүй байдаг нь манай судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сонсголын бэрхшээлтэй иргэдэд нүүр амны тусламж үйлчилгээтэй холбоотой тулгардаг бэрхшээл, сэтгэл ханамжийг судлах. Материал, арга зүй: Судалгааг сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Мандах Наран цуглаан”-д явдаг нийт сонсголын бэрхшээлтэй 32 иргэдийг сайн дураар хамруулж, 4 бүлэг бүхий хаалттай болон нээлттэй асуумжийн төрлийг ашигласан. Асуумжийг бичвэр болон дохионы хэл хэлбэрээр хослуулан авч үр дүнгийн боловсруулалтыг STATA программ ашиглан хи квадрат, логистик регресс шинжилгээгээр тодорхойлж р утга <0.05 үед статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд 19-60 насны (дундаж нас 42±14) оролцогчид хамрагдсанаас 40.6% (n=13) нь эрэгтэй байв. Судалгаанд оролцогчид эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцахдаа 64.52% (n=20) нь бичгээр, 25.81% (n=8) нь дохио зангаагаар, 25.81% (n=8) нь дохионы хэлгүй хүнтэй хамт ирдэг, 16.13% (n=5) нь дохионы хэлтэй хүнтэй хамт ирдэг, 12.9% (n=4) нь зургаар, 12.9% (n=4) нь бусад хэлбэрээр болон 3.23% (n=1) нь ярианы хэлбэрээр гэсэн байна. Эмчид зовууриа бүрэн илэрхийлж чаддаггүй 80.64% (n=25) гэсэн ба эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой ерөнхий сэтгэл ханамжийг үнэлэхэд 22.58% (n=7) нь маш муу, 16.13% (n=5) нь муу, 48.39% (n=15) нь дунд байв. Ерөнхий сэтгэл ханамж сайн байх үзүүлэлтийг эмчийн харилцаа хандлага 22.66 дахин (CI:3.13-163.62, p<0.001), эмчийн хэлсэн зүйлийг ойлгодог байх нь 7.42 дахин (CI:1.22-45.0, p=0.02), үйлчлүүлэгчийн хэлсэн зүйлийг эмч ойлгодог байх нь 9.91 дахин (CI:1.74-56.03, p=0.006) тус тус нэмэгдүүлж байв. Дүгнэлт: Сонсголын бэрхшээлтэй иргэд нь нүүр амны тусламж үйлчилгээ авахдаа эмнэлгийн мэргэжилтнүүдтэй төрөл бүрийн аргаар харилцаж байгаа хэдий ч хүндрэлтэй, ерөнхий сэтгэл ханамж муу байгаа тул дохио болон бичгийн харилцааг хүртээмжтэйгээр хялбарчлах шаардлагатай байна.
