АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
6 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмийн хүргэлтийн системийн шинж чанарыг нано хэмжээст мөнгө ашиглан сайжруулах инженерчлэлийн өнөөгийн байдал(2026-03-30); ; ;Б. Моломжамц; П.МягмарсүрэнУдиртгал: Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мөнгөний нано жижиг хэсэг нь био-анагаахын салбарт шинэлэг, өндөр үр ашигтай материалд тооцогдож байгаа учир судлаачдын анхаарлын төвд байна. Мөнгөний нано жижиг хэсэг нь өвөрмөц физик-химийн болон биологийн идэвхт шинж чанартай нано хэмжээст материал бөгөөд эмийн хүргэлтийн системийн шинэ платформыг хөгжүүлж, эмийг зорилтот хэсэгт аажим, хяналттайгаар хүргэх боломжийг олгодог. Энэхүү тойм өгүүлэлд цеолитийн шинж чанарыг мөнгөний нано жижиг хэсэг ашиглан сайжруулалт хийсэн үр дүнг тоймоллоо. Мөнгөний нано жижиг хэсэг агуулсан эмийн хүргэлтийн системүүд нь антибиотик, үрэвслийн эсрэг болон хавдрын эсрэг эмийг зорилтот газарт хүргэх идэвхгүй болон идэвхтэй механизмаар ажилладаг. Мөнгөний нано жижиг хэсгийн физик-химийн болон гадаргуугийн функциональ шинж чанар нь эмийн хүргэлтийн системийн онцлогийг бүрдүүлдэг. Арга, аргачлал: Энэхүү тойм өгүүллийг боловсруулахдаа Scopus болон Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй 2005–2025 оны хооронд хэвлэгдсэн, мөнгөний нано жижиг хэсэг (AgNPs)-ийн шинж чанар, AgNPs-ээр сайжруулсан цеолитод суурилсан эмийн хүргэлтийн систем (ЭХС), түүний хэрэглээтэй холбоотой өгүүллийг сонгон авч, тоймлон дүн шинжилгээ хийсэн. Дүгнэлт: Мөнгөний нано хэсгүүд нь эмийн хүргэлтийн дэвшилтэт платформыг бүрдүүлж, зорилтот, аажим, тогтвортой хүргэлт, бактерийн эсрэг синергетик үйлчлэл үзүүлдэг зэрэг олон давуу талтай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азооспермийн эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-03-30) ;П.Мягмарсүрэн ;Д.Жавхлантөгс ;Д.Баян-Өндөр; Э.ОдхүүҮндэслэл: Азоосперми нь эрэгтэй шалтгаант, хамгийн хүнд хэлбэрийн үргүйдэл ба нийт эрэгтэйчүүдийн 1 хувь, үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн 10-15 хувийг эзлэж байна. Тамхи, архины хэрэглээ, дааврын өөрчлөлттэй эмгэг, төмсөгний гэмтэл ба үрэвсэлт өвчин зэрэг нь азооспермийн эрсдэлт хүчин зүйл болж байгааг судлан тогтоосон байна. Зорилго: Азооспермийн шалтгаант үргүйдэл үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Бид Монгол эрэгтэйчүүдэд азооспермийн хэлбэрийн үргүйдэл үүсгэж буй хүчин зүйлсийг судлан, эрсдлийг тооцох зорилгоор тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэлээ. Тохиолдлын бүлэгт 2019-2021 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг ба “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төвд азоосперми онош батлагдсан, хяналтын бүлэгт үрийн шингэний шинжилгээ хэвийн үйлчлүүлэгчдийг 1:2 харьцаагаар хамруулж, тусгайлан боловсруулсан асуумж ашиглан, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэн, тооцож судалсан. Үрийн шингэний шинжилгээг ДЭМБ-ын удирдамжийн дагуу хийж, үнэлэв. Үр дүн: Судалгаанд нийт 180 хүн хамрагдсанаас тохиолдлын бүлэгт азоосперми оноштой 57, хяналтын бүлэгт ДЭМБ-ын шалгуурын дагуу үрийн шингэний шинжилгээ хэвийн 123 хүн хамрагдсан. Дундаж нас 35.56±6.95 жил (хяналтын бүлэгт 35.80±7.79 жил, тохиолдлын бүлэгт 35.04±4.66 жил) байв. Судалгааны үр дүнгээс харахад нийгэм, эдийн засаг ба амьдралын хэв маягийн үзүүлэлт нь азосперми үүсэх эрсдэл болох нь батлагдаагүй. Харин эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний ямар нэг үрэвсэлт өвчнөөр өвчилсөн тохиолдолд азоосперми үүсэх эрсдэл 6.4 дахин (x2=22.87 p<0.01), гахайн хавдраар өвчилсөн бол эрсдэл 2.3 дахин (x2=6.43 p<0.01) нэмэгдэж байв. БЗХӨ, ялангуяа заг хүйтэн өвчнөөр өвчилсөн нь эрсдлийг 1.8 дахин (0.94 vs 3.18, p<0.05) нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон. Дүгнэлт: Монгол эрэгтэйчүүдэд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс илүүтэй, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний ямар нэг үрэвсэлт (p<0.01) ба бэлгийн замын халдварт өвчин (p<0.05) болон гахайн хавдраар өвчилсөн (p<0.01) байх нь азооспермийн шалтгаант үргүйдэл үүсэх эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний эсийн өмөнгийн эрсдэлт хүчин зүйлсийг судалсан нь(2025-05-05); ;Т.Мөнхтуяа ;П.Мягмарсүрэн ;Д.Баян-ӨндөрС.АмарсайханҮндэслэл: Бөөрний эсийн өмөнд (БЭӨ) олон хүчин зүйл нөлөөлж байгааг бусад орны судалгаанууд тодорхойлсон байна. Харин өнөө үед Монгол хүнд тохиолдож буй БЭӨ ба зарим эрсдэлт хүчин зүйлс хоорондын хамаарлыг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүмүүст бөөрний эсийн өмөнгийн эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: БЭӨ оношлогдсон, онош нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 88 өвчтөнийг тохиолдлын бүлэгт, хяналтын бүлгийг тохиолдлын бүлэгтэй нас, хүйсээр нь ижилсүүлэлт хийж эрүүл 88 хүнийг хамруулан тохиолдол хяналтын судалгааны загвар ашиглан хийж гүйцэтгэлээ. Тохиолдол болон хяналтын бүлгийн эрсдэлт хүчин зүйлсийг асуумжийн аргаар нэг болон олон хүчин зүйлийн регрессийг Binary logistic regression аргаар тодорхойлов. Үр дүн: Бид судалгаандаа бөөрний эсийн өмөнтэй 88 өвчтөн, хавдаргүй 88 нийт 176 хүмүүсийг хамруулав. Артерийн даралт ихсэлт, бөөр шээсний замын өвчин, архины хэрэглээ, тамхидалт зэрэг нь статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар бөөрний эсийн өмөнг нэмэгдүүлж байна. Биеийн жингийн ихсэлт нь БЭӨ-ийн эрсдлийг нэмэгдүүлж байгаа хэдий ч статистик ач холбогдолгүй байлаа. Дүгнэлт: Артерийн даралт ихэсдэг, бөөр шээсний замын өвчний түүхтэй, тамхи татдаг, архи хэрэглэдэг хүмүүс бөөрний эсийн өмөнгөөр өвчлөх эрсдэл өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний эсийн өмөн ба NAT2 генийн полиморфизмын хамаарлыг судалсан нь(2024-12-21); ;Т.Мөнхтуяа ;П.Мягмарсүрэн ;С.АмарсайханГ.БатмөнхҮндэслэл: Бөөрний эсийн өмөн (БЭӨ) үүсэхэд олон зүйлийн хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Олон улсад NAT2 генийн полиморфизмууд нь хавдар үүсэхэд нөлөөлж байгаа талаар судалгаанууд хийгдсээр байна. Иймд Монгол хүмүүст тохиолдож буй БЭӨ ба NAT2 генийн полиморфизм хоорондын хамаарлыг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Бөөрний эсийн өмөн ба NAT2 генийн полиморфизм хоорондын хамаарлыг судалж, өмөнгийн эрсдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг бөөрний эсийн өмөн оношлогдсон, онош нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 59 өвчтөн ба нас хүйсийн хувьд ойролцоо харьцангуй эрүүл 59 хүмүүсийг сонгож судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдагсдын захын судаснаас 3-5 мл цус авч геномын ДНХ-г Qiagen mini blood DNA extraction kit ашиглан ялгасан. NAT2 генийн полиморфизмыг PCRRFLP аргаар протоколийн дагуу хийж тодорхойлов. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад NAT2 генийн полиморфизм нь бөөрний эсийн өмөн (БЭӨ)-гийн эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна. Судалгаанд NAT2 генийн WT/WT генотип нь тохиолдлын болон хяналтын бүлэгт хамгийн түгээмэл байсан ч WT/M3, WT/M2 генотипүүд нь өмөнгийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: NAT2 генийн полиморфизм, ялангуяа WT/M3 (OR=5.97; p=0.0001) ба WT/M2 (OR=4.8; p=0.05) генотипүүд нь бөөрний эсийн өмөн (БЭӨ)гийн эрсдлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөглөрөлтөд азооспермитэй эрэгтэйчүүдийн үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг харьцуулан судалсан дүн(2021-09-01) ;С.Даваахүү ;Э.Одхүү ;Б.Цогзолмаа ;Г.ЧинзоригГ.АриунааҮндэслэл: Бөглөрөлтөд азооспермийн үед төмсгийн сперматогенез хэвийн хадгалагддаг бөгөөд мэс ажилбарын тусламжтай эр бэлгийн эсийг ялган авч, үр тогтоолтод ашиглах боломжтой. Арга, аргачлал: Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвд үрийн шингэний шинжилгээ, ийлдэсний бэлгийн даавруудын төвшин, Джонсоны шалгуураар бөглөрөлтөд азоосперми оношлогдож, үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн 23 хосыг хамруулсан. Үр дүн: Джонсоны оноо болон төмсгийн дайврын шингэн хооронд шууд хамаарал (r=0.48, p<0.05) байсан бол уг оноо ба нийт эр бэлгийн эс хооронд шууд хамааралтай (r=0.44, p<0.05) байгаа нь ажиглагдсан. Фолликул сэдээгч дааврын агууламж нь Джонсоны оноотой статистик ач холбогдол бүхий сөрөг хамааралтай байлаа (r=-0.53, p<0.05). Джонсоны оноо дунд ба сайн бүлэг нь нийт тохиолдлын 82.6%-ийг эзэлсэн ба хяналтын бүлэгтэй харьцуулахад үр тогтолт, бластоцистын төвшин ялгаагүй байсан. Джонсоны оноо муу бүлэг хяналтын бүлэгтэй харьцуулахад үр тогтохгүй байх эрсдэл OR=10.3 байлаа (p<0.001). Дүгнэлт: 1. Бөглөрөлтөд азооспермитэй эрэгтэйчүүдийн төмсгийн сперматогенезийг Джонсоны шалгуураар үнэлж чадсан бөгөөд дийлэнх тохиолдолд (82.6%) сперматогенез хэвийн хадгалагддаг болох нь ажиглагдлаа. 2. Джонсоны оноо дунд болон сайн бүлгүүдийн үр тогтох, бластоцист үүсэх төвшин хяналтын бүлэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай үр дүн ажиглагдсангүй. Энэ нь бөглөрөлтөд азооспермитэй эрэгтэйчүүдээс эр бэлгийн эс ялган авсан тохиолдолд нормозоосперми бүхий эрэгтэйчүүдтэй ижил үр дүн үзүүлэх боломжтойг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Азооспермийн үед төмсөгний сперматогенезыг үнэлж, эр бэлгийн эс авах мэс ажилбарын үр дүнтэй харьцуулан судалсан дүн(2025-01-01) ;П.Мягмарсүрэн; ; ;Д.ЖавхлантөгсЭ.БаярмааҮндэслэл: Азоосперми нь хамгийн хүнд хэлбэрийн эрэгтэй шалтгаант үргүйдэл бөгөөд нийт эрэгтэйчүүдийн 1 %, үргүйдэлтэй эрчүүдийн 10 15%-г эзэлж байна. Азооспермийн үед төмсөг болон түүний дайвраас мэс заслын аргаар эр бэлгийн эс авч үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашигладаг. Мэс заслаар бэлгийн эс гарахгүй тохиолдолд төмсөгний эдэд иммуногистохимийн арга ашиглан сперматогенезыг үнэлэж цаашдын эмчилгээний төлөвлөгөөг боловсруулах шинэ чиг хандлага анагаахын салбарт нэвтэрч байна. Зорилго: Азооспермийн үеийн төмсөгний сперматогенезыг иммуногистохимийн арга ашиглан үнэлж, эр бэлгийн эс авах ажилбарын эмнэлзүйн үр дүнтэй харьцуулан судлах Арга, аргачлал: 2019-2023 оны хооронд РМС үр шилжүүлэн суулгах үндэсний төвд азоосперми оношоор төмсөгнөөс эр бэлгийн эс гарган авах мэс ажилбарт орсон 71 эрэгтэйчүүдийг судалгаанд хамрууллаа. Төмсөгнөөс авагдсан эдийг бэхжүүлэн эд судлалын лабораторид дамжуулан Жонсоны оноогоор дүгнэж, төмсөгний сувганцар дахь эр бэлгийн эсийг иммуногистохимийн болон иммунофлуоресценцийн аргаар тодорхойлж сперматогенезыг үнэлэв. Үр дүн: Жонсоны шалгуурыг муу, дунд болон сайн хэмээн 3 бүлэгт хувааж үнэлэн мэс ажилбарын эмнэлзүйн үр дүнг харьцуулан судллаа. Сперматогенез сайн, дунд болон муу бүлгүүдэд Жонсоны оноо, ийлдэс дэх өнчин тархины даавруудын дундаж статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (р<.005). Жонсоны үнэлгээ сайн бүлэгт ТЕХ101 болон ^^Н С уургууд тод илрэлтэй, дунд бүлэгт сул илрэлтэй байв. Жонсоны үнэлгээ муу бүлэгт ТЕХ101 болон ^^Н С уургууд илэрсэнгүй. Эр бэлгийн эс авах мэс ажилбарын үр дүнг бүлгүүдэд тооцоход сайн бүлэгт (п=17/17) 100%, дунд бүлэгт (п=26/27) 96.29%, муу бүлэгт (п=8/27) 29.62% байлаа. Дүгнэлт: Азооспермитэй өвчтөнүүдийн төмсөг дэх сперматогенезыг эд судлалын аргаар үнэлэх нь мэс заслын эмчилгээний үр дүнг урьдчилан тооцоолох боломжтой байгаа нь нотлогдлоо.
