АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
4 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн хүнсний харшлыг илрүүлсэн үр дүн(2026-03-30); ;Т.Маргад ;Л.Булган ;Ш.ОтгонтөгсС.ДаваажаргалҮндэслэл: Судалгаагаар хүүхдийн дунд IgE-ээр нөхцөлдсөн хүнсний харшлын тархалт сүүлийн хэдэн арван жил дэлхий даяар улам бүр нэмэгдэн, зарим тохиолдолд хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвал буюу анафилаксид өртөж байна. Тархалтын хувьд улс орон бүрт харилцан адилгүй боловч дунджаар олон улсад 6-10% тохиолдож байна. Манай улсын хувьд сүүлийн үеийн тоо баримт дутмаг тул хүүхдийн дунд тохиолдох хүнсний харшлыг илрүүлэн судлаж, цаашдын тохирсон эмчилгээ, зөвлөгөөг өгөх нь чухал юм. Зорилго: Хүүхдийн дунд хүнсний харшлын зонхилох шалтгаан ба нөлөөлөх зарим хүчин зүйлсийг илрүүлэх. Арга, аргачлал: Аналтик судалгааны агшингийн загвараар 2025.06 сараас 2025.12 сарыг дуустал хүнсний харшлыг илрүүлэх асуумжинд хамрагдсан хүүхдүүдийн мэдээлэлд Excel, R программ ашиглан боловсруулалт хийсэн. Үр дүн: Хүүхдийн дунд хүнсний харшлыг илрүүлэх асуумжинд 0-5 насны нийт 244 хүүхэд хамрагдсанаас 18.8% нь хүнсний харшилтай тодорхойлогдсоноос хүнсний харшлын хамгийн түгээмэл шалтгаан болсон өндөгт 5.4%, үнээний сүүнд 2.6%, газрын самарт 2.3%, буудайн гурилд 0.8% нь харшилтай байна. Харин 7.7% нь шар жимс, тоор, улаан лооль, шар хулуу гэсэн түгээмэл бус хүнсэнд харшилтай гэж тодорхойлогдсон. Арьсны харшил нь хүнсний харшил үүсэхэд хамгийн хүчтэй бие даасан эсрдэлт хүчин зүйл (OR 15.3, 95% CI 3.73-107, p<0.001) болж байсан бол хүүхдийн гэр бүлийн харшлын өгүүлэмж мөн хүнсний харшилд өртөх эрсдэлийг 3.6 дахин (OR 3.66, p=0.042), нэмэгдүүлж байна. Түүнчлэн хүүхдийг хөхний сүүгээр 6 сараас дээш хугацаагаар үргэлжлүүлэн хооллох нь харшлаас сэргийлэх (p=0.041) нөлөөтэй байна. Хүнсний харшлыг хүүхдийн антибиотикийн хэрэглээ, төрөх зам, эхийн жирэмсэн үеийн амин дэмийн хэрэглээтэй холбон судалсан ч статистик ач холбогдол бүхий хамааралгүй байв. Дүгнэлт: 1. Эцэг эх, асран хамгаалагчийн мэдээллэсэн асуумж судалгааны үр дүнгээр хүүхдийн дунд хүнсний харшил 18.8% -ийг эзэлж байна. 2. Хүүхдийн арьсны харшил, удамшил нь хүнсний харшлын хүчтэй эрсдэлт хүчин зүйл болж байна. Хөхний сүүгээр 6 сараас дээш хугацаагаар хооллох нь хүүхдийн хүнсний харшилд өртөх эрсдлийг бууруулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн арьсны физиологийн зарим үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан дүн(2024-05-13); ;Д.Мөнгөнтүлхүүр; ;Я.ЭнхтөрҮндэслэл: Атопийн дерматит (АД) нь хүчтэй загатнаа, арьсны харшлын Атопийн тууралтаар илэрдэг, эмчлэхэд төвөгтэй, бүрэн эдгэрдэггүй, архаг өвчин дерматит төдийгүй арьсны өвчнүүдийн дотор хамгийн элбэг тохиолддог. АД-ын Арьсны хориг эмгэг жам нь хүний дархлаа тогтолцоо болон арьсны өнгөн хөрсний Арьсны эвэрших, гуужих үйл явц алдагдаж, арьсны хоригийн хамгаалах үйл чийгшил ажиллагааны өөрчлөлтөөр илэрдэг, удмын болон хүрээлэн буй орчны Арьсны рН харилцан үйлчлэлийн дүнд үүсдэг олон шалтгаант арьсны өвчин юм. ӨХЧА Иймд Монгол орны байгал цаг уурын нөхцөл эрс тэс уур амьсгал нь арьсны хориг алдагдах, өнгөн хөрсний чийг алдалт (ӨХЧА)-ын хэмжээ ихсэх, арьсны чийгшил буурахад нөлөөлдөг эпигенетикийн хүчин зүйл байх боломжтой юм. Иймд Монгол хүүхдийн арьсны физиологийн зарим үзүүлэлтүүд болох арьсны чийгшил, ӨХЧА, рН-ийг эрүүл болон атопийн дерматиттай хүүхдэд тодорхойлсон судалгааны ажил ховор байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эрүүл болон атопийн дерматиттай хүүхдийн арьсны чийгшил, ӨХЧА, pH-ийг тодорхойлж, эдгээр үзүүлэлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид 2023 оны хаврын улиралд АӨСҮТ-д атопийн дерматит оношлогдсон 103 хүүхдийг туршилтын бүлэгт, харьцангуй эрүүл 104 хүүхдийг хяналтын бүлэгт хамруулан судалгааг тохиолдол хяналтын загвараар хийлээ. Арьсны физиологийн зарим үзүүлэлтүүд болох арьсны чийг, рН-ийг тодорхойлохдоо олон улсад мөрдөгдөж байгаа EEMCO (European Group on EfÏcacy Measurement of Cosmetics and Other Topical Products) удирдамжийг баримтлан, Multi skin test MC750 багажийг ашиглан /Коуредж+Казака Электроникс, ХБНГУ/ 9 байрлалд хэмжилт хийсэн. Судалгааны ажлын үр дүнгийн боловсруулалтыг Microsoft Excel болон Stata-14 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эрүүл болон атопийн дерматиттай нийт 207 хүүхдээс 76 (36%) нь хэт хуурай арьстай, 131 (64%) нь хуурай арьстай тодорхойлогдсон. Эрүүл хүүхдийн арьсны чийгшлийн дундаж үзүүлэлт нь 45.47±6.85% харин атопийн дерматиттай хүүхдэд 36.27±7.25% байсан нь эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий бага тодорхойлогдлоо (р<0.001***). Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн арьсны гадаргуугийн 9 байрлалд ӨХЧА-ыг хэмжихэд атопийн дерматиттай хүүхдэд 7 байрлалд нь эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий их тодорхойлогдлоо (р<0.001***). Харин арьсны рН-ийг хэвлий, далны хооронд, шууны дотор тал, шууны гадна тал, тохойн урд хонхорт тодорхойлоход атопийн дерматиттай хүүхдэд, эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий бага байв (р<0.001***). Дүгнэлт: Атопийн дерматиттэй хүүхдийн арьсны чийгшил, ӨХЧА-ын хэмжээ эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий ялгаатай бага тодорхойлогдсон ба АД-тай хүүхдийн арьс эрүүл хүүхдийнхээс илүү хуурай байв. Арьсны рН үзүүлэлтийн хэмжээ атопийн дерматиттай хүүхдэд эрүүл хүүхдийнхээс илүү ихэссэн байгаа нь арьсны хориг алдагдаж хоёрдогч халдвар эсэргүүцэх үйл ажиллагаа буурсан байна гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Атопийн арьсны үрэвсэлтэй 0-2 насны хүүхдүүдэд кандидийн төрлийн мөөг тодорхойлж, эмийн мэдрэг чанарыг судалсан дүн(2023-05-18) ;Ч.Эрдэнэчимэг ;Б.Отгонжаргал ;Ч.БаттогтохЯ.ЭнхтөрҮндэслэл: Атопийн арьсны үрэвсэл нь нярай, хүүхэд насанд эхэлдэг архаг дахилтат арьсны өвчин юм.1 Атопийн арьсны үрэвслийн шалтгаан бүрэн тодорхой болоогүй ч арьсны хоригийн үйл ажиллагаа алдагдах, харшил төрүүлэгчийн нөлөөгөөр нян, мөөгөнцрийн халдварт өртөмтгий болдог талаар судлаачид тэмдэглэсэн байна.2,3 Дэлхий дахинд хүүхдүүдийн 20%, насанд хүрэгчдийн 3%-д тохиолддог.4 Монгол улсад 2012 оны байдлаар уг өвчний шинэ тохиолдлын тоо 5.7 дахин өссөн байна.5 Атопийн арьсны үрэвсэлт өвчний үед нянгийн халдварыг судалсан судалгаа олон байгаа ч мөөгөнцрийн халдварын талаар харьцангуй бага судлагдсан байна.6 Нянгийн халдвараас гадна кандидийн төрлийн мөөг нь атопийн арьсны үрэвсэлт өвчнийг хүндрүүлж байгааг судалж байна.7 Кандидийн төрлийн нь арьс, салст дээр байдаг түгээмэл нөхцөлт эмгэг төрүүлэгч мөөг ба 200 гаруй кандидийн төрөл судлагдсан байна. Үүнээс C.albicans нь C.glabrata, C.parapsilosis, C.tropicalis, C.krusei зэрэг төрлүүд нь түгээмэл тохиолддог юм.8 Зорилго: Атопийн арьсны үрэвсэлт өвчний хүндийн зэргийг үнэлж, кандидийн төрөл зүйлийг тодорхойлон, мөөгөнцрийн эсрэг эмэнд мэдрэг чанарыг судлах зорилготой. Арга, аргачлал: Бидний судалгаа нь 0-2 насны атопийн арьсны үрэвсэлтэй 100, эрүүл 50 хүүхдийг хамруулан Агшингийн судалгааны загвараар судлав. Үр дүн: Эрүүл бүлэгт ямар нэг мөөгний омог илрээгүй. Судалгаанд хамрагдагсдын 50%(50) нь эрэгтэй, 50%(50) нь эмэгтэй байв. Атопийн арьсны үрэвсэлт өвчний хүндийн зэргийг SCORAD оноогоор үнэлэхэд 23% нь хөнгөн, 37% нь дунд, 40% нь хүнд байв. Хөнгөн болон дунд хэлбэрийн үед мөөг өсгөвөрлөгдөөгүй, хүнд хэлбэрийн үед 40%-д нь кандидийн төрлийн хөрөнгө мөөг өсгөвөрлөгдсөн ба энэ нь өвчний явцыг хүндрүүлж байгааг илтгэж байна. Нийт өсгөвөрлөгдсөн хөрөнгө мөөгний 90% нь C.albicans, 10% нь C.krusei байв. Мөөгөнцрийн эсрэг эмийн мэдрэг чанарыг тодорхойлоход C.albicans нь флуконазол, вориконазол, каспофунгин, микафунгин, амфотерицин Б, флуцитозинд мэдрэг байсан бол C.krusei нь флуконазол болон флуцитозинд тэсвэртэй, вориконазол, каспофунгин, микафунгин, амфотерицин Б-д мэдрэг байв. Дүгнэлт: Атопийн арьсны үрэвслийн хүнд зэрэгтэй хүүхдүүдийн дунд Candida albicans давамгай тодорхойлогдож, өсгөвөрлөгдсөн омог мөөгний эсрэг эмийн бэлдмэлд мэдрэг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсын атопийн дерматитын өнөөгийн байдал: (2015-2025)(2026-04-28); ;Б.Дөлгөөнхараа ;М.Анужин ;Г.БадамсүрэнБ.НарантуяаҮндэслэл: Атопийн дерматит (АД) нь удамшил, дархлаа зохицуулгын алдагдал болон орчны хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг архаг үрэвсэлт арьсны өвчин юм. Манай улсад АД-ын талаарх судалгаа сүүлийн арван жилд цөөнгүй хийгдсэн боловч эмнэлзүй, молекул болон эпидемиологийн түвшинд хангалттай нотолгоо дутмаг хэвээр байна. Зорилго: Сүүлийн 10 жилд Монгол Улсад хийгдсэн атопийн дерматиттай холбоотой судалгаануудыг нэгтгэн дүгнэх, эмгэг жам, эмнэлзүйн онцлог болон эмчилгээний чиглэлээр үнэлэхэд оршино. Арга, аргачлал: 2015– 2025 оны хооронд нийтлэгдсэн Монголын судалгаануудыг хамруулсан ретроспектив тойм судалгааг хийв. АД-ын эмнэлзүй, дархлаа, генетик, орчны хүчин зүйлс болон эмчилгээний асуудлыг судалсан өгүүллүүдийг сонгож авч, өгөгдлийг сэдэвчилсэн байдлаар ангилан нэгтгэлээ. Үр дүн: Судалгааны үр дүнгээс үзэхэд генетикийн судалгаагаар филаггрины генийн полиморфизм, шинээр GCDH генийн мутаци илэрч эдгээр нь АДын хүндийн зэрэг болон аллергенд мэдрэгшилттэй холбоотой болохыг харуулж байна. Дархлааны эмгэг жамд чиглэсэн судалгаанууд нь Th2 цитокинууд, ялангуяа IL-3 болон IL-4 нь загатнаа болон өвчний хүндийн зэрэгтэй холбоотойг тогтоожээ. Мөн АД-тай хүмүүст арьсны чийгшил буурах, өнгөн хөрсний чийг алдалт их байсан нь хүндийн зэрэгтэй хамааралтай байна. Өвчний хүндийн зэргийг үнэлэхдээ SCORAD, EASI, POEM ашигласан бөгөөд ихэнх судалгаанд хөнгөн болон дунд зэргийн АД давамгайлж эмнэлзүйд загатнаа, нойрны алдагдал зэрэг шинжүүд тодорхой илэрчээ. Мөн эмнэлзүйн хүндийн зэрэг нь лабораторийн үзүүлэлт, тухайлбал нийт IgE-тэй хамааралтай байсан. Амьсгалын замын болон хүнсний аллергенд өндөр мэдрэгшил илэрсэн нь Монгол хүн амд гадаад хэлбэрийн АД түгээмэл байж болохыг харуулж байна. Үүнээс гадна Д витамин дутагдал, цаг агаар, хүнд металлын нөлөөлөл зэрэг орчны хүчин зүйлс өвчний илрэл, хүндийн зэрэгт нөлөөлөх боломжтой байна. Эмчилгээнд Монгол орны онцлогт нийцсэн, байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох чацарганы тос, шаргалжуутын рашаан шүршлэгийг туршиж, эмнэлзүйн сайжрал үзүүлсэн нь нэмэлт эмчилгээний хувилбар байж болохыг харуулж байна. Дүгнэлт: Монгол Улс дахь атопийн дерматитын судалгаа хэд хэдэн чиглэлээр ахицтай хөгжсөн боловч, одоогийн нотолгооны түвшин сул буюу ихэнхдээ агшингийн загвараар түүврийн тоо бага, нэг төвт, эмнэлэгт суурилсан судалгаа байна. Иймд цаашид олон төвт, урт хугацааны, олон хүн хамруулсан, нэгдсэн судалгаа хийх шаардлагатай байна.
