АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
4 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хепатитийн В вирусийн гадаргуугийн жижиг антигенийн генийн дарааллыг CRISPR-CAS9 ашиглан өөрчлөх нь(2020-05-01) ;Ж.Буджав ;Б.Эрдэнэ; ; Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 2015 оны байдлаар дэлхий даяар 257 сая хүн хепатитийн В вирус (HBV)-ийн архаг халдвартай, мөн онд 887000 хүн уг вирусийн шалтгаант элэгний цирроз, элэгний эсийн хорт хавдраар нас барсан байна. Одоогоор хэрэглэж буй HBV-ийн эсрэг эмийн эмчилгээ нь хязгаарлагдмал байсаар байна. Бактери арехейн РНХ-ээр хөтлөгдсөн өвөрмөц дархлааны систем болох clustered regularly interspaced short palindromic repeats (CRISPR) системийг сүүлийн жилүүдэд ген инженерчилэлд өргөөр ашиглаж байна. Бид HBV халдварлуулсан HepG2 шугаман эсэд HBVийн гадаргуугийн жижиг S антигенийг кодлох генийн өвөрмөц бай дарааллалд CRISPR-Cas9 систем ашиглан делеци үүсгэн богиносгож, түүнийг ПГУ-ын аргаар шалгалаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний хорт хавдрын эмнэлзүйн зарим үзүүлэлт ба эрсдэлт хүчин зүйлс(2022-11-02) ;Л.Ганчөдөр; ; ;Э.ТайванбаатарБ.Ган-ЭрдэнэМонгол улсын 100,000 хүн амд тохиолдох элэгний хорт хавдрын тоо ба нас баралт нь дэлхийд хамгийн их байна. Элэгний хорт Элэгний хорт хавдар хавдрын шалтгааны дийлэнх хувийг гепатит В вирус (ГБВ) ба гепатит Тамхи Ц (ГЦВ) вирүсийн халдвар эзэлдэг боловч нас өндөр байх, эрэгтэй Архи хүйс, афлатоксин, элэгний хатуурал, архидалт, элэгний өөхжилт, ГБВ таргалалт, тамхидалт, чихрийн шижин, аутоиммун гепатит, удамшлын ГЦВ гемохроматоз зэрэг олон хүчин зүйлс хавдар үүсэхэд чухал нөлөөтэй гэж үздэг. Бид элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг зарим эрсдэлт хүчин зүйлс болон эмнэл зүйн үзүүлэлтийг судлахаар энэхүү судалгааг хийлээ. Арга, аргачлал: Элэгний хорт хавдар нь эмгэг судлалын шинжилгээгээр батлагдсан 18 болон түүнээс дээш насны 70 өвчтөн ба тэдгээртэй нас, хүйсийн хувьд ижил харъцангуй эрүүл 70 хүнийг судалгаандаа хамруулж хавдрын эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн зарим үзүүлэлтийг судаллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 37 (52.8%) нь эрэгтэй, 33 (47.2%) нь эмэгтэй, дундаж нас 63±9.4 байв. Элэгний хорт хавдраар 50-69 (n=50, 71.4%) насны хүмүүс хамгийн их өвдсөн байна. Судалгаанд хамрагдсан ихэнхи хүмүүсийн (50%) хавдрын хэмжээ нь 6.1 см-ээс том хэмжээтэй байв. Элэгний хорт хавдартай хүмүүсийн 50 (75.75%) тохиолдолд цусан дахь AST, 35 (53%) тохиолдолд ALTын үзүүлэлт ихэссэн байлаа. Мөн цусан дах нийт уургийн хэмжээ 22 (33.3%) тохиолдолд, альбумины хэмжээ 12 (18.2%) тохиолдолд хэвийн хэмжээнээс буурсан байлаа. Элэгний хортой хавдрын маркер альфафето-протейн /AFP/-ыг цусанд тодорхойлуулсан хүмүүсийн 50%-д тус маркерын хэмжээ ихэссэн байхад шүлтлэг фоафатаза 19 тохиолдолд буюу 28.8%-д ихэссэн байна. Тамхи байнга татах (OR, 4.28; 95% CI=1.211.68) архи тогтмол хэрэглэх (OR, 1.23; 95% CI=1.25-1.46) нь тус хавдарт өртөх эрсдлийг статистик ач холбогдол бүхий ихэсгэж байна. (p=0.0001; p=0.006). ГБВ нь архи уух, тамхи татах, биеийн жингийн индекс их байх зэрэгтэй хавсарсан байвал (OR, 1.67; 95% CI=1.16-1.75), эдгээр хүчин зүйлстэй ГЦВ хавсарсан тохиолдлуудад (OR, 1.39; 95% CI=1.18-1.86) элэгний хорт хавдраар өвдөх эрсдэл статистик ач холбогдол бүхий ихэсч байна. (p=0.035; p=0.014). Дүгнэлт: Тамхи байнга татах, архи тогтмол хэрэглэх зэрэг нь элэгний хорт хавдарт өртөх эрсдлийг ихэсгэж байна. ГБВ ба ГЦВ нь архи уух, тамхи татах, биеийн жингийн индекс их байх зэрэгтэй хавсрах нь элэгний хорт хавдраар өвдөх эрсдлийг улам ихэсгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын залуучуудын дунд хепатитын В, Д вирусийн халдвар, түүнд өртөх эрсдэлт зан үйлийг судалсан дүн(2022-04-28) ;Б.Заяабат; ; ; Үндэслэл: Дэлхийн зарим улс орнуудад хепатитын Д вирусийн эсрэг биеийг тодорхойлоход 2-7% нь цочмог, 9-50% нь архаг вирусийн халдвартай байдаг. Хепатитын Д вирусийн тархалтыг 2006-2008 оны хооронд 20-29 насны хүмүүсийн дунд үзэхэд 46.0%-ийн тархалттай байв. 20-40 насны хүмүүсийн дунд хийсэн судалгааны үр дүнд хепатитын Д вирусийн халдвар авах эрсдэлт хүчин зүйлийн нэг нь хепатит В вирусын халдвар хэмээн нийтэлсэн байв. Зорилго: Улаанбаатар хотын 20-40 насны хепатитийн В вирүсийн архаг халдвартай хүн амын дунд хепатитийн дельта вирүсийн халдварыг илрүүлэн, эрсдэлт зан үйлийг судлах. Арга, аргачлал: Улаанбаатар хотын залуучуудын дунд хүн амд суурилсан аналитик судалгааны агшингийн загвараар судалгааг хийж, түүврийн хэмжээг залуучуудыг төлөөлөх чадвартай байхаар тооцоолон 3109 хүмүүсийг хамрууллаа. Үр дүн: Нийт залуучуудын 44.1% (1370) нь эрэгтэйчүүд, 55.9% (1739) нь эмэгтэйчүүд оролцсон ба насны хувьд 20-24 насныхан 13.3%, 25-29 насныхан 25.8%, 30-34 насныхан 30.7%, 34-40 насныхан 30.2% тус тус хамрагдсан байна. Дүгнэлт: Улаанбаатар хотын идэр насны залуучуудын дунд хепатитийн В вирүсийн халдвар 9.9%, ХВВ болон ХДВ-ийн хавсарсан халдвар 5.0% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Histopathological Features of Hepatocellular Carcinoma in Patients with Hepatitis B and D Virus Infection: A Single-Institution Study in Mongolia(MDPI AG, 2025-01) ;Jargalsaikhan, Orgil ;Shao, Wenhua ;Ichimura-Shimizu, Mayuko ;Ishimaru, SoichiroKoma, TakaakiBackground: Viral hepatitis, particularly hepatitis B (HBV) and hepatitis C (HCV), is highly prevalent in Mongolia. Moreover, Mongolia has the highest prevalence of hepatitis delta virus (HDV) globally, with over 60% of HBV-infected individuals also co-infected with HDV. Since HBV/HDV infections accelerate liver disease progression more compared to HBV infection alone, urgent national health measures are required. Method: This study presents a clinicopathological analysis of 49 hepatocellular carcinoma cases surgically resected at the Mongolia-Japan Hospital of the Mongolian National University of Medical Sciences. Results: HBV infection was found in 27 (55.1%) cases of all HCC cases. Immunohistochemical staining of the liver revealed that 14 (28.6%) cases were HDV antigen-positive in the HCC cases. HDV-positive cases exhibited significantly higher inflammatory activity compared to HDV-negative cases, with lymphocytic infiltrates predominantly composed of CD4-positive cells. Furthermore, HDV-positive cells were spatially distinct from HBs antigen-positive cells, suggesting that HDV-infected cells may interfere with HBV replication. No significant differences in fibrosis or in tumor characteristics were observed between the HDV-positive and negative cases. Early diagnosis of HBV/HDV infections is essential for appropriate treatment and to prevent further domestic transmission of the virus. However, routine testing for HDV infection is rarely conducted in Mongolia. Since HDV-positive cells are morphologically indistinguishable from surrounding HDV-negative cells, routine histopathological analysis may not be sufficient enough to detect HDV infection. Conclusions: Based on this clinicopathological study, CD4 and CD8 immunostaining can be considered an adjunctive diagnostic tool in cases with significant lymphocytic infiltration and hepatocellular damage. Additionally, HDV screening using blood and tissue samples may be recommended to ensure accurate diagnosis.Scopus© Citations 1
