АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
5 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд тархсан хеликобактерийн эмийн тэсвэржилтийг тодорхойлсон дүн(2026-04-16); ;Э.Гэрэлмаа; ;Бергит ХенрихЧ.БаттогтохҮндэслэл: Хеликобактери нь дэлхийн хүн амын талаас илүү хувьд тархсан, өргөн тархалттай халдвар үүсгэгч бичил биетэн бөгөөд түүний генетик онцлог, антибиотикт тэсвэржилтийн түвшин нь бүс нутгаас хамааран ихээхэн ялгаатай байдаг. CagA уургийн EPIYA хэв шинж нь бактерийн хоруу чанарт чухал үүрэгтэй боловч Монгол Улсад эдгээр генотип болон антибиотикт тэсвэржилтийн уялдаа холбоог судалсан мэдээлэл хязгаарлагдмал байна. Зорилго: Монгол оронд тархсан хеликобактерийн антибиотикт тэсвэржилтийн түвшин, CagA EPIYA хэв шинж болон кларитромицины тэсвэржилтийн цэгэн мутациудыг тодорхойлох Арга, аргачлал: Ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан 210 өвчтөнөөс авсан ходоодны биопсийн сорьцод хеликобактерийг өсгөвөрлөсөн. Антибиотикт мэдрэг чанарыг метронидазол, кларитромицин, амоксициллин, левофлоксацин, тетрациклин дээр нэвчүүлэн шингэрүүлэх аргаар EUCAST стандартын дагуу тодорхойлов. CagA EPIYA хэв шинжийг тогтоож, кларитромицины тэсвэржилтийн мутацийг (A2142C, A2142G, A2143G) бхПГУ аргаар илрүүлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 210 сорьцын 86-д (41%) хеликобактери өсгөвөрлөгдөж, 61 шинжлэгдэхүүн амжилттай судлагдсан. CagA эерэг омог 86.9%-ийг эзэлж, барууны хэв шинж давамгай (52/53) байсан бол зүүн Азийн хэв шинж 1 тохиолдолд илэрсэн. Барууны хэв шинжийн дотор ABC (58.5%), ABCC (37.7%) хэв шинж зонхилж байв. Антибиотикт тэсвэржилтийн хувьд метронидазол (70.5%) хамгийн өндөр, дараа нь левофлоксацин (50.9%) байв. Кларитромицин болон амоксициллиний тэсвэржилт тус бүр 19.7% байсан бол тетрациклинд тэсвэржилт илрээгүй. Олон эмд тэсвэржилт (≥2 антибиотик) 45.9%, ≥3 антибиотикт тэсвэржилт 14.8%-д илэрсэн. Кларитромицины тэсвэржилтийн мутаци 21.3%д илэрч, ихэнх нь A2143G байсан. Нэвчүүлэн шингэрүүлэх арга болон бхПГУ аргуудын нийцэл маш өндөр (κ=0.95, p<0.001) байв. Дүгнэлт: Монгол оронд тархсан хеликобактерийн омог нь барууны хэвшинжийн CagA давамгайлж байгаа бөгөөд ABC болон ABCC дэд хэвшинж хамгийн түгээмэл тохиолдож байгаагаас гадна AAABC болон AAAAB хоёр дэд хэвшинж анх удаа тодорхойлогдлоо. Монгол оронд тархсан хеликобактери нь метронидазолд хамгийн их тэсвэржилт үүсгэсэн ба олон эмд тэсвэртэй хеликобактерийн эзлэх хувь их байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинж тэмдэггүй Trichomonas vaginalis-ийн халдварыг илрүүлсэн дүн(2022-06-12) ;М.Хишигжаргал ;Н.Нансалмаа ;Б.Батзаяа ;Ц.УранцэцэгО.МөнхзаяаТрихомониаз нь Trichomonas vaginalis хэмээх нэг эст шилбүүртнээр үүсгэгддэг, бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин, эрэгтэйчүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг. Бидний судалгааны ажлын зорилго эрэгтэйчүүдэд шинж тэмдэггүй T. vaginalis-ийн халдварыг илрүүлэхэд оршино. Судалгааг нэгэн агшингийн загвараар 18-65 насны нийт 88 эрэгтэйчүүдийг хамруулан, шээсний сүвийн арчдас, шээс, үрийн шингэний сорьцод өсгөврийн аргаар, шээсний сорьцод ПГУын аргаар T. vaginalis-ийн халдварыг илрүүлэхэд нийт эрэгтэйчүүдийн 26.1% (23/88)-ийн халдварлалттай байв. T. vaginalis-ийн халдварыг эрэгтэйчүүдэд эмнэлзүйн шинж тэмдгээр оношилох боломжгүй байдаг. Харин мэдрэг болон өвөрмөц чанар өндөр аргаар илрүүлэг шинжилгээ хийх нь халдварын тархалт, урьдчилан сэргийлэлтэд маш чухал байна. Өсгөврийн арга нь олон жилийн турш алтан стандартад тооцогдсон өвөрмөц чанар сайтай арга боловч цаг хугацаа их шаарддаг, сорьц авснаас хойш хэр хугацаанд өсгөвөр бэлтгэснээс хамаарч трофозоитын амьдрах чадвар алдагдаж, өсгөвөрлөлт үр дүнгүй болдог. Шинж тэмдэггүй T. vaginalis-ийн халдварыг молекул биологийн аргаар илрүүлэх нь оношилгоо бодит бөгөөд халдварын тархалтыг хумих, санамсаргүй халдвар тараах, халдварыг удаан хугацаанд тээх улмаар нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгүүд үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Японы эмнэлгийн сувилагчдын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг үнэлэх нь(2022-06-12) ;Т. Хандсүрэн; Г.ГанхуягҮндэслэл: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал гэдэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байх явцад урьдчилан сэргийлж болохуйц алдаа үйлчлүүлэгчид учрахгүй байхыг хэлнэ. Монгол улсын хэмжээнд эмнэлгээр үйлчлүүлж буй 10 үйлчлүүлэгч тутмын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдварт өртдөг байна. МЯЭ-ийн сувилагчдын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг үнэлэх. Зорилго: МЯЭ-ийн сувилагчдын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг үнэлэх. Арга, аргачлал: Бид Монгол Японы эмнэлгийг түшиглэн 2021 оны 12-р сарын 28-наас 2022 оны 3-р сарын 15-ны хооронд 99 сувилагчийг хамруулан олон улсад туршигдсан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын (PSCSE* Nam Ju Li нарын боловсруулсан асуумж, 2017) асуумжаас үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэгийг үнэлэх 6 асуумжийг ашиглан агшингийн загвараар судалгааг хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 99 сувилагчаас 92% эмэгтэй, 7% эрэгтэй сувилагч хамрагдсан ба дундаж нас 30.19±8.14 байсан ба 69% нь бакалаврын зэрэгтэй байна. Судалгаанд хамрагдагсдын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэгийн дундаж үзүүлэлт 3.91±0.47 буюу сайн байна. Хэлцэмж: Хаэна Жанг, Нам Жу Ли нарын БНСУ-ын эрдэмтдийн баг 2017 оны 9-р сарын 5-ны өдөр Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чадамж, сувилахуйн боловсролын хэрэгцээ сэдэвт судалгааны өгүүллийг хэвлүүлсэн. Дээрх судалгаанд хамрагдсан 144 сувилагчдын мэдлэгийн түвшин, ур чадварын түвшинтэй харьцуулахад харьцангуй доогуур байсан байна. Харин бидний судалгаагаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын мэдлэг үнэлгээ сайн байна. Дүгнэлт: МЯЭ-ийн сувилагч нарын Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг үнэлэхэд 3.9±0.5 буюу сайн үнэлгээтэй байгаа нь тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Study of Diagnostic Methods and Sequencing for Trichomoniasis in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2015-09-25); ; ;Enkhbaatar, Zanabazar ;Dogsom, OyungerelObjectives: The aim of this study was to determine the usefulness of a diagnostic method for trichomoniasis that uses sequencing of the Tv-E650 gene. Methods: Totally 109 patients visited Ulaan Tuuz Hospital, National Center of Communicable Disease, Ulaanbaatar and were examined for trichomoniasis using wet mount examination, Papanicolaou (Pap) smear, culture and PCR. A family of 650 base pair (bp) long repeats from the T. vaginalis genome, designated as the Tv-E650 family, was sequenced for five Mongolian strains. Results: As a result, 21.1% (23/109) were positive by wet mount, 18.3% (20/109) were positive by Pap smear, 28.4% (31/109) were positive by culture and 36.6% (40/109) were positive by PCR. The differences among the strains are single-nucleotide and 2-nudeotide substitutions and insertions or deletions. The sequence uniformity of the strains as well as the presence of identical mutations in different isolates suggest efficient sequence homogenization mechanisms. In blast results, the Tv-E650 repeat family is conserved in all T. vaginalis strains examined, regardless of their diverse geographical origin. Conclusion: TheTv-E650 repeat family of 7? vaginalis is a simple, rapid sensitive and specific accurate method for identification and diagnosis of trichomoniasis. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Handwashing as a socially co-produced practice: an analysis through cultural-historical activity theoryINTRODUCTION: Handwashing is widely promoted as a key preventive behavior in public health; however, its historical development reflects a complex interplay of cultural, religious, and scientific influences that remain insufficiently theorized in the literature. This study examines the evolution of handwashing practices through the lens of Cultural-Historical Activity Theory, aiming to conceptualize handwashing as a product of interacting activity systems rather than a purely biomedical behavior. METHODS: Drawing on a historical research design, we synthesized evidence from diverse cultural traditions, major religious texts, and the development of medical science from ancient civilizations to the modern era. RESULTS: The analysis identified three interrelated activity systems (cultural, spiritual-religious, and medical-scientific) each characterized by distinct objects, norms, tools, and meanings that shaped handwashing practices over time. We show that persistent tensions and misalignments between these systems have influenced both the diffusion and the inconsistent adoption of handwashing practices in contemporary settings. CONCLUSION: These findings suggest that current public health approaches, which predominantly emphasize knowledge and infrastructure, may overlook the historically embedded, symbolic, and normative dimensions of hygiene behavior. We argue that integrating cultural and religious logic into hand hygiene interventions can enhance their effectiveness and sustainability. Reconceptualizing handwashing as a socially and historically co-produced practice offers a more comprehensive framework for designing context-sensitive public health strategies.
