А.Оюунбаатар
Loading...
Товч нэр
А.Оюунбаатар
Бүтэн нэр
Алтанбаяр Оюунбаатар
Латин нэр
Oyunbaatar Altanabayar
Албан тушаал
Багш
ORCID
16 results
Now showing 1 - 10 of 16
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 Хулганад үүсгэсэн хавдрын загварт SD101 CpG ODN, бага тунгийн Циклофосфамид эмчилгээ туршсан дүн(2023-04-24); ;Х.Доржсүрэн ;Б.Өлзийсайхан; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд тархсан хеликобактерийн эмийн тэсвэржилтийг тодорхойлсон дүн(2026-04-16); ;Э.Гэрэлмаа; ;Бергит ХенрихЧ.БаттогтохҮндэслэл: Хеликобактери нь дэлхийн хүн амын талаас илүү хувьд тархсан, өргөн тархалттай халдвар үүсгэгч бичил биетэн бөгөөд түүний генетик онцлог, антибиотикт тэсвэржилтийн түвшин нь бүс нутгаас хамааран ихээхэн ялгаатай байдаг. CagA уургийн EPIYA хэв шинж нь бактерийн хоруу чанарт чухал үүрэгтэй боловч Монгол Улсад эдгээр генотип болон антибиотикт тэсвэржилтийн уялдаа холбоог судалсан мэдээлэл хязгаарлагдмал байна. Зорилго: Монгол оронд тархсан хеликобактерийн антибиотикт тэсвэржилтийн түвшин, CagA EPIYA хэв шинж болон кларитромицины тэсвэржилтийн цэгэн мутациудыг тодорхойлох Арга, аргачлал: Ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан 210 өвчтөнөөс авсан ходоодны биопсийн сорьцод хеликобактерийг өсгөвөрлөсөн. Антибиотикт мэдрэг чанарыг метронидазол, кларитромицин, амоксициллин, левофлоксацин, тетрациклин дээр нэвчүүлэн шингэрүүлэх аргаар EUCAST стандартын дагуу тодорхойлов. CagA EPIYA хэв шинжийг тогтоож, кларитромицины тэсвэржилтийн мутацийг (A2142C, A2142G, A2143G) бхПГУ аргаар илрүүлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 210 сорьцын 86-д (41%) хеликобактери өсгөвөрлөгдөж, 61 шинжлэгдэхүүн амжилттай судлагдсан. CagA эерэг омог 86.9%-ийг эзэлж, барууны хэв шинж давамгай (52/53) байсан бол зүүн Азийн хэв шинж 1 тохиолдолд илэрсэн. Барууны хэв шинжийн дотор ABC (58.5%), ABCC (37.7%) хэв шинж зонхилж байв. Антибиотикт тэсвэржилтийн хувьд метронидазол (70.5%) хамгийн өндөр, дараа нь левофлоксацин (50.9%) байв. Кларитромицин болон амоксициллиний тэсвэржилт тус бүр 19.7% байсан бол тетрациклинд тэсвэржилт илрээгүй. Олон эмд тэсвэржилт (≥2 антибиотик) 45.9%, ≥3 антибиотикт тэсвэржилт 14.8%-д илэрсэн. Кларитромицины тэсвэржилтийн мутаци 21.3%д илэрч, ихэнх нь A2143G байсан. Нэвчүүлэн шингэрүүлэх арга болон бхПГУ аргуудын нийцэл маш өндөр (κ=0.95, p<0.001) байв. Дүгнэлт: Монгол оронд тархсан хеликобактерийн омог нь барууны хэвшинжийн CagA давамгайлж байгаа бөгөөд ABC болон ABCC дэд хэвшинж хамгийн түгээмэл тохиолдож байгаагаас гадна AAABC болон AAAAB хоёр дэд хэвшинж анх удаа тодорхойлогдлоо. Монгол оронд тархсан хеликобактери нь метронидазолд хамгийн их тэсвэржилт үүсгэсэн ба олон эмд тэсвэртэй хеликобактерийн эзлэх хувь их байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 хулганад MC38 эс ашиглан хавдрын эмчилгээний туршилтын загвар үүсгэсэн нь(2022-04-28) ;Б.Өлзийсайхан ;Б.Галиндэв; ;Б.АриунзаяаДэлхий дахинд хорт хавдраас шалтгаалсан нас баралт нь тэргүүлэх болон удаах шалтгаанд тогтмол орж байна. Туршилтын амьтан болон хавдрын шугаман эс ашиглан хорт хавдрын загвар үүсгэх, эмчилгээ турших нь ихээхэн ач холбогдолтой. Бид C57BL/6 туршилтын хулганы хэвлий хэсгийн арьсан дотор МС38 шугаман эс тарьж хавдрын загвар үүсгэсэн. Нийт хавдартай хулганыг гурван бүлэгт хувааж цисплатин, PBS, бактерийн ДНХ-ээр үйлчилсэн. Хавдрын урт, өргөн, өндрийг хэмжиж эзлэхүүнийг тооцож, хавдрын ургалтын динамикийг ажиглав. Хавдрын болон биеийн хэм болон биеийн жинг тогтмол хэмжсэн. Туршилтын амьтны хавдрын болон бусад эдийг авч эдийн шинжилгээ хийж мэргэжлийн эмгэг судлаач эмчээр дүгнүүлсэн. Эдийн шинжилгээгээр бактерийн ДНХ-ээр үйлчилсэн бүлгийн хулганы эдэд лимфоцит эсийн тоо хяналтын бүлэгтэй харьцуулахад нэмэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалсан дүн(2026-05-22) ;Х.Нурымбек ;Х.Ахерке ;Ч.Буджав; Үндэслэл: Зөгийн бал нь байгалийн гаралтай, бактерийн эсрэг, антиоксидант, үрэвслийн эсрэг, эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих шинж чанартай биологийн идэвхт бодис бөгөөд эртнээс шархны эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Зөгийн балыг шарханд шууд хэрэглэхэд наалдах чанар, шингэц, тунгийн тогтвортой байдал, ариун байдал зэрэг асуудал тулгардаг тул түүнийг хэрэглэхэд хялбар болгох, байгалийн түүхий эдийг эмчилгээний практикт нэвтрүүлэх зорилгоор тохирох эмийн хэлбэрт оруулах шаардлагатай байна. Иймээс зөгийн балыг гидрогель наалтын үндсэн үйлчлэгч бодисоор оруулан физик, химийн хувьд тогтвортой, шархны эдгэрэлтэд чухал нөлөө үзүүлэх шархны орчныг тохиромжтой чийглэгтэй байлгахад чиглэсэн эмчилгээний идэвхтэй шинэ төрлийн шархны наалт гарган авах боломж бүрдэнэ. Энэхүү судалгааны ач холбогдол нь зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судлахаас гадна бактерийг үхүүлэх хугацааг тодорхойлж цаашдын судалгаанд ашиглах боломжийг бүрдүүлэхэд оршино. Зорилго: Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг судалж, бактерийг үхүүлэх хугацааг тогтоох. Арга, аргачлал: Дотоодын зөгийн балыг импортын зөгийн балтай харьцуулж бактерийн эсрэг идэвх болон үхүүлэх хугацааг судалсан. Дотоодын зөгийн балыг D1, D2, D3, C1, C2 импортын зөгийн балыг М гэж кодлон нийт 6 төрлийн зөгийн балыг шөлөнд бичил шингэрүүлэлт хийх аргаар түлэгдэлтийн шарханд ихэвчлэн илэрдэг 4 төрлийн бактери Staphylococcus aureus ATCC 25923, Pseudomonas aeruginosa ATCC 28583, Klebsiella pneumoniae ATCC 1706, Escherichia coli ATCC 25218 зэрэг бактериудын эсрэг идэвхийн тунг тогтоож харьцуулж судлав. Дараа нь бактерийг үхүүлэх хугацааг мөн шөлөнд шингэрүүлэх аргаар зөгийн балны концентраци нь 70% байхаар 7:3, 50% байхаар 5:5, 40% байхаар 4:6 шингэрүүлэлт хийж гүйцэтгэв. Үр дүн: D1, D2, D3, C1, C2, М зөгийн балуудын S. aureus, P.aeruginosa, K.pneumoniae болон E.coli зэрэг бактерийн эсрэг идэвхийг тодорхойлов. Үүнээс D3, C2, M зөгийн балны бактерийн эсрэг идэвх нь илүү байсан. Зөгийн балуудыг 7:3, 5:5, 4:6 харьцаагаар шингэрүүлэлт хийж, бактерийг үхүүлэх хугацааг тогтооход D3 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 15 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae болон E.coli бактерийг үхүүлэх хугацаа нь 18 цагаас дээш байсан. Харин С2 зөгийн балны 7:3 харьцаагаар шингэрүүлж бэлдсэн нь S.aureus бактерийг 16 цагт, P.aeruginosa бактерийг 12 цагт, K.pneumoniae бактерийг 16 цагт, E.coli бактерийг 17 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 7:3 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн зөгийн бал нь S.aureus бактерийг 8 цагт, P.aeruginosa бактерийг 7 цагт, K.pneumoniae бактерийг 9 цагт, E.coli бактерийг 8 цагт үхүүлж байсан. М зөгийн балыг 5:5 харьцаагаар шингэрүүлэн бэлдсэн нь S.aureus бактерийг 9 цагт, P.aeruginosa бактерийг 10 цагт, K.pneumoniae бактерийг 10 цагт E.coli бактерийг 9 цагт үхүүлж байсан. Дүгнэлт: 1. Зөгийн балны бактерийн эсрэг идэвхийг Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Klebsiella pneumoniae, Escherichia coli зэрэг бактери дээр судлахад зөгийн балны концентрациас хамаарч ялгаатай байсан бөгөөд 40-45%-ийн концентрацитай зөгийн балны бактерийн эсрэг идэвх өндөр байв. Мөн М зөгийн бал бусад зөгийн балтай харьцуулахад хамгийн өндөр бактерийн эсрэг идэвх үзүүлж байгааг тогтоов. 2. Зөгийн балны бактерийн үхүүлэх хугацааг тодорхойлоход дотоодын үйлдвэрийн зөгийн бал 9 цагт бактерийг үхүүлж байсан бол импортын зөгийн бал нь 7 цагт үхүүлж байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад түгээмэл худалдаалагдаж буй зарим зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэлийг харьцуулан судалсан дүн(2026-03-30) ;Э.Гэрэлмаа ;Г.Номин ;Б.Отгонжаргал ;Д.Цэнд-АюушТ.БуянхишигҮндэслэл: Зөгийн балын найрлага дахь устөрөгчийн хэт исэл, метилглиоксиал, пептид, полифенолт нэгдэл, нүүрс усны өндөр агууламж хүчиллэг орчин нь бактерийн эсрэг үйлчлэл үзүүлдэг болох нь олон улсын судалгаагаар тогтоогдсон байдаг. Монгол улсад олон төрлийн зөгийн бал хэрэглэгддэг боловч тэдгээрийн бактерийн эсрэг үйлчлэлийг судалсан шинжлэх ухааны баримт хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсад түгээмэл худалдаалагдаж буй зарим зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн ба эмгэгтөрөгч бактерийн 8 стандарт омог болох P.aeruginosa ATCC 27853, E.coli ATCC 25922, K.pneumoniae ATCC 1706, S.aureus ATCC 25923, MRSA ATCC 700699, S.epidermidis ATCC 35984, S.enterica ATCC 13076, A.baumannii ATCC 19606-ийг ашиглав. Судалгаанд Увс, Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудаас 11 зөгийн бал Австралийн Манука төрлийн 3 зөгийн бал, нийт 14 зөгийн бал сонгон авч 96 нүхтэй U хэлбэрийн урвалжийн хавтанд шөлөнд бичил шингэрүүлэгийн аргаар шингэрүүлж бактерийн булингаас 1 мкл-ийг нэмж 37℃-ийн термостатанд 18-24 цаг өсгөвөрлөв. Өсгөврийг Мюллер Хинтоны тэжээлт орчинд тараан тарьж 37℃-ийн термостатанд 18-24 цаг өсгөвөрлөн бактерийн өсөлтийг саатуулах хамгийн бага тун (MIC), бактерийг үхүүлэх хамгийн бага тун (MBC)-г тодорхойлов. Үр дүн: Манука MGO 570, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас сонгосон зөгийн бал MRSA бактерийн эсрэг MIC 12.5% (v/v), MBC 25% (v/v) буюу судалгаанд ашигласан бусад зөгийн балтай харьцуулахад үйлчлэл сайтай байсан ба Манука UMF 5, Төв, Увс, Дорнод аймгийн Халхгол сумуудаас сонгосон зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэл MIC 25% (v/v), MBC 50% (v/v), Манука MGO 30, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл аймгийн Рашаант, Тариалан сумуудаас сонгосон зөгийн бал MRSA, S.enterica, S.epidermidis, E.coli, S.aureus бактериудын эсрэг үйлчлэл сул байлаа. Дүгнэлт: 1. Байгалийн болон таримал цэцэгсийн зөгийн балыг стандарт 8 омогт бактерийн өсөлтийг саатуулах хамгийн бага тун, бактерийг үхүүлэх хамгийн бага тунг тодорхойлоход байгалийн цэцэгсийн 7 зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчлэл үзүүлсэн ба таримал цэцэгсийн зөгийн бал нь зарим бактерийн эсрэг үйлчлэл болох нь тодорхойлогдлоо. 2. Судалгаанд хамруулсан байгалийн болон таримал цэцэгсийн зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэлийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Судалгаагаар байгалийн цэцэгсийн зөгийн бал нь таримал цэцэгсийн зөгийн балаас бактерийн эсрэг үйлчлэл илүү байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хулганын макрофаг төст эсэд IFN-Ɣ-аар өдөөгдөгсөн азотын дан ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох(2024-04-13) ;Ү.Сувд-Эрдэнэ ;С.Энхтуяа; ; Т.ӨлзийхүүҮндэслэл: CpG ODN 1826 нь синтетик аргаар гарган авсан цитозин фосфот гуанинаар баялаг богино, дан утаслаг ДНХ дараалал юм. Зарим судлаачдын судалгаагаар TLR9-н лиганд, CpG ODN нь IFN-Ɣ-аар өдөөгдөх транскрипцийн генүүдийг идэвхжүүлэх ба үүний нөлөөгөөр транскрипцийн нэгж болох iNOS уургийн өдөөлтөөр NO азотын дан исэл)-ийн гарцыг нэмэгдүүлсэн талаар судлагдсан байдаг. Зорилго: Raw 264.7 эсэд IFN-Ɣ-аар өдөөгдсөн азотын ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-н Био-Анагаахын хүрээлэнгийн эсийн өсгөврийн лаборатори, БиоАнагаахын Сургуулийн Дархлаа судлал тэнхимийн Эмнэлзүйн эмгэг судлалын лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Туршилтын загвар болгон Raw 264.7 эсийг өсгөвөрлөн 96 well plate рүү нэг нүхэнд 100мкл эзлэхүүнтэй, 10000 эс байхаар тооцон хийж 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24 цаг инкубаци хийсэн. Туршилтын бүлгүүдэд 1. PBS (сөрөг хяналт) 2. IFN-Ɣ (эерэг хяналт) 3. IFN-Ɣ + ODN1826 тус тус орно. Эмчилгээг 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24, 48, 72 цагийн турш инкубаци хийж, эсийн өсгөврийн супернатантаас 50 мкл-ыг авч NO-ийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлов. Үр дүн: Туршилтад Raw 264.7 эсэд 24,48,72 цагуудад азотын ислийн гарц бүх бүлэгт дараалан нэмэгдсэн. 72 цагийн үр дүнг харьцуулан үзэхэд сөрөг хяналттай харьцуулахад бүх бүлэг статистикийн үнэн магадлалтай ялгаатайгаар азотын ислийн гарц ихэссэн байлаа. Харин эерэг хяналт болох IFN-Ɣ өдөөгдсөн бүлэгтэй харьцуулахад ODN1826 нь азотын ислийн гарцыг эрчимжүүлсэн (p<0.001). Дүгнэлт: ODN1826 CpG нь азотын ислийн гарцыг нэмэгдүүлж байгаа ба iNOS уургийг нийлэгжлийг ихэсгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, OX40L-Fc гагнаас уургийн плазмидыг гарган авсан дүн(2024-04-13); ; ;С.Энхтуяа ;Т.ӨлзийхүүҮ.Сувд-ЭрдэнэҮндэслэл: Хавдрын эсрэг дархлаа эмчилгээний суурь судалгаа болон эмнэлзүйн туршилт судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс үзэхэд дархлаа эмчилгээ нь хавдрын боломжит эмчилгээ болохыг харуулж байна. Т эсийн OX-40 дохио дамжуулах замыг идэвхжүүлэх нь Т зохицуулагч эсийг дарангуйлж Т эффектор эсийг идэвхижүүлдэг. Хоёр үндсэн төрлийн OX40 агонистыг энэ зорилгоор ашигладаг. Үүнд anti-OX40 хүнийжүүлсэн эсрэгбие болон OX40L-Fc гагнаас уураг орно. OX40L-Fc гагнаас уураг нь анти-OX40 хүнийжүүлсэн эсрэгбиеийг бодвол эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй Монгол улсад үйлдвэрлэх боломжтой байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: OX40L-Fc гагнаас уургийн плазмидыг рекомбинант ДНХ технологийн аргаар гарган авах. Арга, аргачлал: Плазмидын загварчлалыг US20160024176A1 патент бүхий MEDI6383 OX40L-Fc гагнаас уургийн амин хүчлийн дарааллыг ашиглан SnapGene программ дээр загварчлалыг гаргав. Оруулга ДНХ дарааллуудыг ПГУ-ын аргаар олшруулан бэлтгэсэн. Векторын дарааллыг HindIII, XhoI рестрикцийн эсгэгээр зүсэн бэлтгэлээ. ПГУ бүтээгдэхүүнүүд болон зүсэгдсэн векторыг цэвэршүүлэн гарцыг дүгнэсэн. Бэлэн болсон дарааллуудыг Гибсон угсралтын аргаар угсарсан ба угсрагдсан плазмидыг ПГУ-ын аргаар болон рестрикцийн эсгэгээр зүсэн шалгасан. Үр дүн: Гибсон угсралтын аргаар плазмидыг загварчлалын дагуу угсрахад агар дээр нэг клон ургасан бөгөөд ургасан клоныг шалгахад IgG4Fc, Traf, OX40L гэх дарааллууд тус ПГУ аргаар олширсон. Рестрикцийн эсгэгээр зүсэн шалгахад амжилттай зүсэгдсэн. Дүгнэлт: Плазмидыг ПГУ аргаар болон рестрикцийн эсгээр зүсэн шалгахад плазмид угсрагдсан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд тархсан хеликобактерийн хэв шинжийг тодорхойлсон дүн(2023-05-22); ;Ч.Баттогтох; ;Бергит ХенрихҮндэслэл: Дэлхийн хүн амын талаас их нь хеликобактерийн халдварт өртсөн байдаг бөгөөд хөгжиж буй орнуудад тархалт илүү өндөр байна. Т.Цэрэнтогтох нарын судлаачдын ходоодны үрэвсэлтэй болон хавдартай өвчтнүүдэд хийсэн судалгаанд EPIYA хэв шинжийг тодорхойлсон бөгөөд барууны хэв шинж дийлэнх хувьд нь илэрсэн (95.8%) ба ABC хэв шинжүүд нь ходоодны үрэвсэлтэй (n=142/341) болон хавдартай (n=11/17) өвчтнүүдэд хамгийн элбэг илэрсэн байна. Зорилго: Бидний судалгаа нь Монгол улсын 18 аймагт амьдарч буй ходоодны хавдаргүй өвчтнөөс ялгаж авсан хеликобактерийн омгийн EPIYA хэв шинжийг тодорхойлох зорилгын хүрээнд зонхилон тохиолдох хэв шинж, тархвар зүйг тодорхойлсон. Арга, аргачлал: Судалгаанд оролцогчдын ходоод дурандах үед авсан биопсийн эдийг задалж хеликобактери өсгөвөрлөх сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөж, өсгөврөөс ДНХ ялгах оношлуурын дагуу ДНХ ялгаж CagA генийг илрүүлэх ПГУ-ийн шинжилгээ хийсэн. ПГУ-ийн бүтээгдэхүүнд нуклейн хүчлийн дараалал тодорхойлох шинжилгээ хийж, CagA гений EPIYA хэвшинжийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 1/3 нь эрэгтэйчүүд ба дундаж наслалт 47.13±10.07 байсан бол, 2/3 нь эмэгтэйчүүд ба дундаж наслалт 48.58±9.42 байв. Оролцогчдын дийлэнх хувь нь ходоодны үрэвсэлтэй (n=49/61 (80.33%)), цөөн хувь нь ходоодны шархтай (n=12/61 (19.67%)) байсан ба хүйсийн хувьд статистик ялгаа ажиглагдсангүй(p>0.05). Судалгаанд хамрагдсан нийт омгийн зөвхөн 107 омог ABD зураглал бүхий EPIYA хэсэгтэй зүүний хэв шинжийн cagA ген агуулж байсан. Үлдсэн 52 хеликобактерийн омог нь барууны хэв шинжид хамрагдах ба үүнээс 59.6% (n=31/52) нь зөхөн нэг EPIYA-C хэсэгтэй барууны I хэв шинжид, 38.5% (n=20/52) нь олон EPIYA-C хэсэгтэй барууны II хэв шинжийг тус тус агуулж байв. Барууны I хэв шинжийн CagA гений ихэнх нь (n=30/31) ABC зураглал бүхий EPIYA хэсэгтэй байсан бол барууны II хэв шинжийн CagA гений ихэнх (n=19/20) нь ABCC зураглал бүхий EPIYA хэсэгтэй тодорхойлогдсон. Судалгааны явцад ABCCCC, AAABC болон AAAAB гэсэн 3 ховор тохиолдох EPIYA зураглал бүртгэгдсэн.Дүгнэлт: Монгол оронд тархсан хелибактерийн омог нь барууны хэв шинжийн CagA давамгайлж байгаа бөгөөд хамгийн түгээмэл тохиолдох ABC болон ABCC дэд төрлүүдтэй байна. Манай судалгаагаар EPIYA-А баялаг AAABC болон AAAAB хоёр дэд хэв шинжийг анх удаа илрүүлсэн ба эдгээр хэв шинжийг халдварын эмгэг жамд бага нөлөөтэй гэж үздэг боловч цаашид in-vivo судалгаагаар уургийн түвшинд баталгаажуулах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гүргэм шар намуу эмийн ургамлын нөлөөг in vitro, in vivo орчинд судалсан дүн(2024-03-20); ;Б.Норжинханд ;Б.Оюундарь ;А.БердаулетБ.МинжинсорҮндэслэл: Уламжлалт анагаах ухаанд эмийн ургамлыг ашиглан аливаа Бичил биетний өвчнийг анагаах тан, бэлдмэл олон зуун жилийн турш ашиглагдсаар эсрэг нөлөө ирсэн. Гүргэм шар намуу цэцэг нь манай оронд элбэг тархсан ба Шархны эдгэрэлт алкалойдын агууламж ихтэй тул шарх анагаах, халуун бууруулах Шар намуугийн үйлдлийг нь нарийвчлан судлах шаардлагатай байна. Зорилго: Гүргэм ханд шар намуу (Papaver rubro-aurantiacum) эмийн ургамлын хандны үйлчлэлийг in vivo, in vitro орчинд судлан тогтоох. Арга, аргачлал: Гүргэм шар намуу эмийн ургамлаас 1:20 харьцаатай ханд бэлтгэн усан болон спиртэн ханд гаргаж авав. Гаргаж авсан хандны бичил биетний эсрэг үйлдлийг S.aureus (ATCC-29213), E.coli (ATCC-51755), P.aeruginosa (ATCC-27853), S.enterica (ATCC-13076), S.epidermidis (ATCC-35924), A.baumannii (ATCC-19606) стандарт омгуудыг ашиглан бичил биетний өсөлтийг саатуулах болон үхүүлэх хамгийн бага тунг тодорхойлов. Нийт 30 хулганыг эрүүл, хяналтын, харьцуулах, спиртэн хандны, усан хандны гэсэн 5 бүлэгт хуваан нурууны арьсанд асептик шарх үүсгэн, туршилтын амьтдын биеийн жин, эмнэлзүйд илрэх шинжүүдийг 7, 14, 21 дэх хоногуудад шархны талбайн өөрчлөлт болон гистологийн шинжилгээний үр дүнгээр харьцуулан тогтоов. Үр дүн: Гүргэм шар намуу эмийн ургамлаас гаргаж авсан спиртэн болон усан ханданд агуулагдах хуурай бодисын хэмжээ 25% байв. Бичил биетний эсрэг идэвхийг тодорхойлоход спиртэн ханд P.aeruginosa, S.aureus, Acinetobacter, S.epidermidis бактерийг 6.25 мкл тунгаар, E.coli-ийг 12.5 мкл тунгаар тус тус үхүүлэх бага тун тодорхойлогдсон. Усан ханд нь E.coli S.enterica P.aeruginosa S.aureus бактерийг 25 мкл, Acinetobacter, S.epidermidis-ийн эсрэг 50 мкл тунгаар үхүүлэх бага тун тодорхойлогдсон. Туршилтын амьтанд үүсгэсэн ил шарханд үзүүлэх нөлөөг 21 хоногийн дараа харьцуулахад хяналтын бүлгийн шарх 20±3.7 мм2, харьцуулах бүлэг 16.3±2.9 мм2, спиртэн хандны бүлэг 13±2.7 мм2 ургамлын хандны бүлгийн шарх бүрэн эдгэрсэн байв. Ургамлын ханд ашигласан бүлгийн шархны талбайг бүх хугацаанд хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай буурсан буюу шарх эдгэрсэн байлаа (p=0.007). Дүгнэлт: Гүргэм шар намуу эмийн ургамлаас гарган авсан ханд нь in vitro орчинд бичил биетний эсрэг нөлөө үзүүлэх ба in vivo орчинд ил шархны үрэвслийн нэвчдэсийг бууруулж, нөхөн төлжилтийг дэмжсэнээр шарх эдгээх нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний сойзны бичил биетний бохирдлыг тодорхойлсон дүн(2024-04-13) ;Б.Анужин ;М.Марал-Од ;О.Мөнхдэлгэр ;С.СайнзаяаЭ.ЕсүхэйҮндэслэл: Шүдний сойзыг удаан хугацаагаар хэрэглэх болон ариун цэврийн өрөөнд хадгалах нь бичил биетэн үржих тааламжтай орчин болдог бөгөөд шүдний сойз эмгэг төрөгч бичил биетнээр бохирлогддог нь судалгаануудаар нотлогдсон байна. Зорилго: Шүдний сойзны бактерийн бохирдлыг ахуйн нөхцөл болон хэрэглэсэн хугацаатай нь харьцуулан тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд санамсаргүй түүврийн аргаар 18-с дээш насны 31 хүний хэрэглэж байгаа шүдний сойзыг сонгон авч, нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Шүдний сойзны толгойг буурцгийн хандны шөлөнд хийж 37°C 2 цаг байлгасны дараа 5 дахин шингэрүүлж, Мюллер Хинтон болон Макконки тэжээлт орчинд жигд тараан тарьж, колоны тоог тодорхойлж мөн Макконки, өнгөт тэжээлт орчин(UTI), 3 хлорт төмөр(TSI), уреазын сорил хийж бичил биетнийг ялган дүйсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 31 хүнээс 74.2% нь суултууртай өрөөнд, 25.8% нь суултуургүй өрөөнд шүдний сойзыг хадгалдаг байсан. Нийт сойзны бичил биетний тоог тодорхойлоход 35,5% нь маш их бохирдолтой буюу 10000-аас их, 32,25% нь их бохирдолтой буюу 1000-9999, 16,7% нь дунд бохирдолтой буюу 100-999, 6,45% нь бага бохирдолтой буюу 1-99, 9,67% нь цэвэр байсан. Бичил биетнийг ялган дүйхэд 50% нь E.Coli, 32% Pseudomonas spp, 14.6% нь E.Coli болон pseudomonas spp хамт илэрсэн, 3,4% klebsiella pneumoniae байсан. Дүгнэлт: Шүдний сойзны бичил биетний бохирдол нь хугацаатай шууд хамааралтай байдаг бөгөөд шүдний сойзыг суултууртай өрөөнд хадгалах нь эмгэг төрөгчөөр бохирдох эрсдэлийг нэмэгдүүлж байна.
