АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
4 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хэрчлээст библэнцэрийн эфирийн тосыг (schizonepeta multifida briq) in vivo, in vitro орчинд судалсан дүн(2026-05-22); ;Б.Отгонсүрэн ;М.Барсболд ;О.МөнхтүшигБ.МаналжавҮндэслэл: Монгол оронд 7678 зүйл ургамал ургадгаас 1230 гаруй зүйл нь эмийн ургамал гэж үздэг бөгөөд үүний 900 орчим нь судлагдаагүй байгаа бол зөвхөн 200 орчим зүйл ургамлыг анагаах ухааны практикт ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэх нь нэмэгдэж, энэ талаарх судалгааны салбар эрчимтэй хөгжиж байна. Хэрчлээст библэнцэр (Schizonepeta multifida (L.) Briq.) нь Lamiaceae овгийн ургамал ба Монгол, Сибирь, Зүүн Азийн орнуудад өргөн тархсан бөгөөд уламжлалт анагаах ухаанд ханиад, халууралт, үрэвсэлт өвчний үед хэрэглэгддэг. Фитохимийн судалгаагаар уг ургамалын эфирийн тос нь pulegone, limonene зэрэг терпент нэгдлүүд болон флавоноид агуулдаг. Эдгээр нэгдлүүд нь антиоксидант, үрэвслийн эсрэг болон мэдрэл хамгаалах үйлдэлтэй болох нь тогтоогдсон байдаг ч манай оронд ургаж буй хэрчлээст библэнцэрийн дээрх үйлдлийг цогцоор нь судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хэрчлээст библэнцэрийн эфирийн тосны антиоксидант идэвх, эс хордуулах тун, үрэвслийн эсрэг нөлөө ба туршилтын амьтны загварт стрессийн эсрэг үйлдлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн Био Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэлээ. Хэрчлээст библэнцэрийн газрын дээд хэсгийг клевенжерийн аппаратаар нэрж эфирийн тос ялган авч, гарцыг тооцон, антиоксидант идэвхийг спектрофотометр (Agilent BioTek Epoch 2)-ээр 517 нм долгионы уртад хэмжиж тодорхойлсон. BV2 ба N2a эсүүдийн шугмын өсгөвөрт MTT шинжилгээний аргаар эс хордуулах тунг тооцсоны дараа эсийн өсгөвөрт ФХЭБУ-аар IL-6, TNFα зэрэг үрэвслийн маркеруудыг тодорхойлов. Архаг стресс үүсгэх зорилгоор С57/BL6 хулганыг сонгон авч эрүүл, эмгэг болон туршилтын 3 бүлэгт ангилан, 10 өөр төрлийн архаг стрессийн загварыг санамсаргүй байдлаар өдөрт 2 удаа нийт 28 хоногийн турш үүсгэн, усанд сэлүүлэх сорилоор стрессийн эсрэг үйлдлийг тодорхойлов. Үр дүнгийн боловсруулалтыг Prism 10 программ ашиглан тооцоолсон. Үр дүн: Хэрчлээст библэнцэрийн эфирийн тосны гарц 0.3±0.03% байсан ба DPPH чөлөөт радикал зайлуулах аргаар антиоксидант идэвхийн үзүүлэлт болох IC₅₀ утгыг тооцоолоход 262.7±2.95 мкг/мл буюу антиоксидант идэвхитэй байв. BV2 ба N2a эсүүдийн шугмын өсгөвөрт эс хордуулах тунг тооцоолоход 200 мкг/мл тунгаас эхлэн эс хордуулах нөлөө үзүүлсэн. Хэрчлээст библэнцэрийн эфирийн тос нь IL-6, TNF-α үрэвслийн маркеруудыг 50, 100, 200 мкг/мл тун тус бүрд статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар бууруулав. Усанд сэлүүлэх сорилын дүнгээр эмгэг хяналтын бүлгийг туршилтын бүлэгтэй харьцуулахад p<0.05 буюу статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: Хэрчлээст библэнцэрийн эфирийн тос нь антиоксидант, үрэвслийн эсрэг болон архаг стрессийн эсрэг үйлдэлтэй нь усанд сэлүүлэх сорилоор батлагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бактерийн метаболит ба зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн түлэнхийн шархны эдгэрэлтэд үзүүлэх нөлөөг харьцуулан судалсан дүн(2026-02-03) ;Н.Ням-Эрдэнэ ;Б.Сэвжидмаа ;Б.Маналжав ;О.МөнхтүшигМ.БарсболдҮндэслэл: Арьсанд нарны хэт ягаан туяа, механик түлэгдэлт, гэмтэл болон бодисын солилцооны шалтгаант архаг үрэвсэл зэрэг олон шалтгаантайгаар шарх үүсэж болдог. Монгол улсад 2022 оны байдлаар ахуйн түлэгдэлт нь осол гэмтлийн тохиолдлын эхний 5-р байр, 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан, 0-5 насны хүүхдийн нийт өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Арьсны түлэгдэлт, шархны эдгэрэлт нь урт хугацаа шаардагддаг нь эмчлүүлэгчдэд сэтгэл санаа, гоо зүй болон эдийн засгийн дарамтыг үүсгэдэг. Шархны эдгэрэлтийг сайжруулах шинэлэг, үр дүнтэй, гаж нөлөө багатай эмчилгээний бүтээгдэхүүн гарган авах нь эмнэл зүйн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Бактерийн метаболит болон зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн түлэнхийн шарханд үзүүлэх нөлөөг тодорхойлсон судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Туршилтын амьтны түлэнхийн шарханд бактерийн метаболит ба зуун настын холимгийн үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 8 долоо хоногтой, BALB/c үүлдрийн хулганыг хяналтын бүлэг, бактерийн метаболит ба зуун наст 2 бүлэгт хувааж судалгааг гүйцэтгэсэн. Туршилтын хулганыг мэдээгүйжүүлэн нурууны хэсгийн үсийг зориулалтын машинаар 2х2 см харьцаагаар хуссан. Хулганы нурууны арьсыг 10 секундийн турш, 200°С-ийн халуун сэнсээр үлээж, 2-р зэргийн түлэнхийн шархны загвар үүсгэсэн. Бактерийн метаболитыг зуун настын шүүстэй 1:1 харьцаатай хольсон холимгоос 100 мкл хэмжээтэй соруулан авч, шархны төв хэсэгт дусаан, жигд тараасан. Өдөр бүр шархны зургийг авч, ImageJ программаар талбайг хэмжин туршилтын 7, 14, 21 хоногт хяналтын бүлэгтэй харьцуулан эдгэрэлтийн байдлыг үнэлсэн. Шархны эдгэрэлтийг үнэлэхдээ хулгана тус бүрт анх үүсгэсэн шархны хэмжээг 100% гэж үзэн үүнээс шархны эдгэрэлт хэдэн хувь болсныг хяналтын болон туршилтын бүлэгт харьцуулан үнэллээ. Түлэнхийн арьсны эдийг туршилтын болон хяналтын бүлэгт иммунофлуоресценцийн аргаар судасжилтын маркер α-SMA (Thermo Fisher Scientific) илрүүлсэн. Статистик боловсруулалт: Хяналтын болон туршилтын бүлэг хоорондын ялгааг үл хамааралт Т тестээр GraphPad Prism 10 программаар боловсруулж, дундаж утга, стандарт хазайлт болон статистик хамаарлыг тооцсон. Үр дүн: Туршилтын хулганад үүсгэсэн түлэнхийн шархны эдгэрэлтэд бактерийн метаболит ба зуун настын (Aloe barbadensis Miller) холимгийн нөлөөлөх байдлыг хяналтын бүлэгтэй харьцуулахад 7 хоногт шархны хэмжээ хяналтын бүлэгт 82.1%, туршилтын бүлэгт 83.7% (p<0.197), 14 хоногт хяналтын бүлэгт 62.6%, туршилтын бүлэгт 58.1% (p<0.0001), 21 хоногт хяналтын бүлэгт 50.7%, туршилтын бүлэгт 32.7% (p<0.0001) байв. Эмчилгээний 7 хоногт туршилтын болон хяналтын бүлгийн шархны эдгэрэлтийн хэмжээ стататистик ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй, эмчилгээний 14, 21 хоногт туршилтын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Туршилтын болон хяналтын бүлгийн хулганы түлэнхийн арьсны эдэд судасжилтын маркер болох α-SMA-ийн ялгарлыг иммунофлуоресценцийн аргаар үнэлэхэд, бактерийн метаболит зуун настын холимог түрхсэн бүлэгт эмчилгээний 7, 14, 21 хоногт α-SMA-ийн эерэг эсүүд жигд илэрсэн бөгөөд хяналтын бүлэгт α-SMA илэрсэнгүй. Дүгнэлт: Туршилтын хулганы түлэнхийн шархны эдгэрэлтэд бактерийн метаболит ба зуун настын холимог шархны эдгэрэлтийг дэмжиж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эфирийн тосны стрессийн эсрэг нөлөөг туршилтын амьтны тархины эдэд IBA 1 маркераар илрүүлсэн дүн(2024-11-07); ; ;Н.Ням-Эрдэнэ ;Б.АрвинзаяаМ.СувдҮндэслэл: Эфирийн тос нь ургамлын бодисын солилцооны хоёрдогч нийлэгжлийн бодис бөгөөд ургамлын өвөрмөц тансаг үнэрийг бий болгодог биологийн идэвхт бодис юм.1 Сүүлийн жилүүдэд улс орнууд Лаванда (lavandula angustifolia), Сарнай (Rosa damascena), Жүржийн мод (Citrus aurantium x L) зэрэг анхилам ургамлуудаас гарган авсан эфирийн тосыг архаг стрессийн эмчилгээнд өргөнөөр ашиглаж байна.2 Архаг стрессийн үед микроглий эс идэвхжин нейроны өсөлт хөгжилтөд чухал үүрэгтэй Brain-derived neurotrophic factor (BDNF)-ыг бууруулснаар мэдрэлийн эсэд үрэвсэл, сөнөрөл үүсэн улмаар ой тогтоолт буурч, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал үүсэж байгааг тогтоосон байдаг.3,4 Архаг стресст өртөх нь мэдрэлийн эсэд үрэвсэл үүсгэгч М1 төрлийн эс болох IBA 1 микроглий эсийг нэмэгдүүлдэг байна.5 Харин эфирийн тос нь үрэвслийн эсрэг нөлөө үзүүлснээрээ М1 микроглий эсийн идэвхжлийг бууруулдаг нь тогтоогджээ.6 Манай оронд 300 орчим зүйлийн эфирийн тост ургамал ургадаг. Эдгээр эфирийн тост ургамлаас стрессийн эсрэг үйлдлийг нь судалсан судалгааны ажил хомс байгаа тул анхилам тансаг үнэрээр нь эрт дээр үеэс уламжлалт байдлаар өргөнөөр хэрэглэж ирсэн Ямаан арцны эфирийн тосыг сонгон стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх IBA 1 микроглий эсийн маркераар дамжуулан судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Ямаан арцны эфирийн тос стрессийн эсрэг нөлөөтэй эсэхийг туршилтын амьтны тархины эд дэх микроглий эсийн IBA 1 маркераар илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн хурлаар (2023-03-09) хэлэлцүүлж уг судалгааг хийх зөвшөөрөл авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, BALB/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, Ямаан арцны бага тунгийн, Ямаан арцны өндөр тунгийн болон Лавандагийн бүлэг гэсэн 5 бүлэг болгон хуваасан. Эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт архаг стрессийн загвар үүсгэн, эфирийн тосыг эмгэг хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа нэвчүүлэн бэхжүүлэх аргаар бүх бүлгийн хулгануудыг егүүтгэн, тархины эдийг авч 4%-ийн параформальдегидийн уусмалд бэхжүүлж, хөлдөөж зүсэх аргаар эдийг бэлтгэн, иммуногистохимийн аргаар будаж, ImageJ болон prism программ ашиглан статистик тооцоолол хийсэн. Үр дүн: Архаг стрессийн дараа тархины эд дэх IBA 1 микроглий эс хэлбэрээ өөрчлөн амёбиод болон идэвхэжсэн хэлбэртэй болсон байв. ImageJ программ ашиглан нийт талбайг олсны дараа бүлэг тус бүрд IBA 1 микроглий эсийн тоог тоолж, статистик тооцоолол хийхэд 1,200,000 мкм2 талбайд эрүүл хяналтын бүлэг-2±1, эмгэг хяналтын бүлэг-18±2, бага тунгийн бүлэг-9±2, өндөр тунгийн бүлэг-5±1, Лавандагийн бүлэг-11±1 тооны IBA 1 эерэг микроглий эс эерэг будагдсан байв. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харахад архаг стрессийн үед эфирийн тос нь тархины эд дэх микроглий эсийн тоог бууруулснаараа тархины эдийг хамгаалах нөлөөтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эфирийн тосны үйлчлэлийг архаг стрессийн загвар үүсгэсэн амьтанд зан төрх үйлийн сорилоор үнэлсэн дүн(2024-05-13); ; ;Н.Ням-Эрдэнэ ;Б.АрвинзаяаБ.МаналжавҮндэслэл: Олон улсад болон манай оронд хийгдсэн судалгаануудаас Ямаан арц харахад стресс нь хүн төрөлхтний тулгамдсан асуудлын нэг хэвээр Лаванда байсаар байна. Орчин үед байгалийн гаралтай бүтээгдэхүүний эрэлт Сахар сонгох хэрэгцээ нэмэгдсээр байгаа ба ургамлаас гарган авсан эфирийн тосыг сорил анагаах ухааны салбарт өргөнөөр ашиглаж байна. Эфирийн тос Усанд сэлүүлэх нь стрессийг бууруулж, тайвшруулах үйлдэлтэй талаарх судалгаа сорил шинжилгээ ихээр хийгдэж байна. Манай оронд 300 орчим зүйлийн Клевенжерийн эфирийн тост ургамал ургадгийг тогтоосон ба ямаан арцны эфирийн аппарат тосны найрлага нэлээдгүй судлагдсан боловч стрессийн эсрэг үйлдлийг судалсан судалгааны ажил хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Манай оронд ургадаг Ямаан арцнаас гарган авсан эфирийн тосны стрессийн эсрэг үйлдлийг туршилтын амьтны загварт судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн, Био-Анагаахын хүрээлэнг түшиглэн гүйцэтгэсэн. Судалгаанд ашигласан Ямаан арцны эфирийн тосыг Клевенжерийн аппаратад устай хамт нэрэх аргаар гарган авсан. Архаг стресс үүсгэх зорилгоор 22-28 гр жинтэй, Balb/c үүлдрийн 25 эр хулганыг эрүүл хяналтын, эмгэг хяналтын, бага тунгийн бүлэг, өндөр тунгийн бүлэг болон эерэг хяналтын бүлэг (Лавандагийн) гэсэн 5 бүлэг болгон хувааж архаг стрессийн загварыг эрүүл хяналтын бүлгээс бусад бүлэгт 7 хоногийн турш үнэртүүлэх аргаар өгсний дараа стрессийн эсрэг үйлдэлтэй эсэхийг зан төрх үйлийн сорилоор үнэлсэн. Үүнд сахар сонгох болон усанд сэлүүлэх сорилыг ашигласан. Үр дүнгийн боловсруулалтыг Prism (ANOVA) программ ашиглан тооцоолсон. Үр дүн: Ямаан арцны 18 удаагийн нэрэлгээр нийт 5.78 г буюу 6.9 мл орчим, цайвар шар өнгөтэй Эфирийн тос гарган авсан. Туршилтын 28 дах өдөр усанд сэлүүлэх сорилоор туршилтын амьтдыг үнэлэхэд эрүүл хяналтын бүлэг 112.8±47.7 сек, эмгэг хяналтын бүлэг 56.4±15.2 сек, бага тунгийн бүлэг 86.6±38.7 сек, өндөр тунгийн бүлэг 117.5±52.8 сек, эерэг хяналтын бүлэг 75.2±24.0 секунд тус тус усанд идэвхтэй сэлсэн. Усанд сэлүүлэх сорилоор эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт хооронд, мөн эмгэг хяналтын бүлэг болон өндөр тунгийн бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Туршилтын явцад нийт бүлгийн хулгануудад нийт 3 удаа (14 хоног тутам 1) сахар сонгох сорил хийсэн. Туршилтын эхний өдөр болон стресс үүсгэснээс хойш 14 дэх хоногийн хэмжилтээр бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаа байгаагүй. Харин 3 дах хэмжилтээр буюу стрессээр үйлчилснээс хойш 28 дах өдөр эмгэг хяналтын бүлэг 39.3±10.1%, бага тунгийн бүлэг 61.2±15.9%, их тунгийн бүлэг 66.1±27.9%, эерэг хяналтын бүлэг 71.8±10.3%, эрүүл хяналтын бүлэг 67.1±8.24% байсан нь эмгэг хяналтын бүлэг болон эрүүл хяналт, өндөр тунгийн туршилт болон эерэг хяналтын бүлэг хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: 1. Ямаан арцан (100 г)-д агуулагдах эфирийн тосны гарц дунджаар 0.642 г буюу 0.78 мл байна. 2. Зан төрх үйлийн сорилоор ямаан арцнаас гарган авсан эфирийн тос нь архаг стрессийг бууруулах үйлдэлтэй байна.
