АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
6 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үсхий нохойн хэл (Panzerina lanata (l.)) ургамлын бичил бүтэц ба түүнд агуулагдах зарим биологийн идэвхт бодисын чанарын үнэлгээ(2026-09-15) ;Ц.Амаржаргал ;Б.Энхтуул ;Б.Номин ;Б.БуянжаргалҮндэслэл: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь Монгол орны уул, хээр, говийн бүсийн олон төрлийн экосистемд өргөн тархсан ургамал бөгөөд ардын уламжлалт анагаах ухаанд үе мөч, булчингийн үрэвсэл намдаах, элэгний халуун арилгах, цусны даралт бууруулах, шээс хөөх, хаван болон хавдрын үед хэрэглэж ирсэн. Монгол болон Хятадын уламжлалт анагаах ухаанд ижил төстэй байдлаар ашиглагддаг нь уг ургамлын эмчилгээний ач холбогдол, биологийн идэвх өндөртэйг болохыг харуулж байна. 2019 оноос хойш хийгдсэн цөөнгүй судалгаагаар Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) нь фенолт нэгдэл, флавоноид, антиоксидант идэвхтэй бодисоор баялаг болох нь тогтоогдсон боловч Монгол орны нөхцөлд ургадаг зүйлийн бичил бүтэц, гистохимийн онцлогийн судалгаа хомс байгаан бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын бичил бүтцийн онцлогийг тодорхойлж, гистохимийн аргаар цардуул, полисахарид, фенолт нэгдлүүдийн тархцыг илрүүлэх болон нийлбэр полифенолт, флавноид болон антиоксидант идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид бичил бүтцийн шинжилгээнд ус-спирт-глицерин 1:1:1 харьцаатай (Strich-Fleming уусмал) уусмалд 24 цаг дэвтээж зөөлрүүлэн, гар аргаар иш, үндэс, цэцгийн дэлбээн хөндлөн ба тууш зүслэг бэлтгэв. Тунгалагжуулалтад 10% хлоралгидратын уусмал ашиглав. Гистохимийн шинжилгээг калийн бихромат (K₂Cr₂O₇), төмрийн (III) хлорид (FeCl₃), люголь (I₂/KI), тимол(C₁₀H₁₄O)+концентрацитай хүхрийн хүчил (H₂SO₄), метилен хөх (C₁₆H₁₈ClN₃S), драгендорфийн уусмалыг ашиглав. Бэлтгэсэн дээжийг глицеринээр цэвэрлээд Olympus гэрлийн микроскопоор x40, x100 өсгөлтөөр ажиглаж, 12 MP камер ашиглан зургийг баримтжуулав. Үр дүн: Ургамлын үндэс, иш, цэцгийн дэлбээний бичил бүтцийг судлахад үндэсний төв цилиндрт дамжуулах эдүүд болох ксилем, флоэм болон камбийн эдүүд тод ялгарч, зохион байгуулалттай байрласан байв. Хөндлөн болон тууш зүслэгт ксилем, флоэмийн эдүүдийн бүтэц тодорхой ажиглагдсан. Ксилемийн шаталсан хэлбэрийн трахей нь ус, эрдэс бодисын дамжуулалт болон механик бат бөх байдлыг хангаж байлаа. Ишний ксилемд спираль болон шаталсан хэлбэрийн трахейнүүд зэрэгцэн оршиж, механик тогтвортой байдал, бодисын солилцоог дэмжиж байна. Цэцгийн дэлбээ нь давхар ханатай, нэг бөөмт эстэй бөгөөд цэцгийн үр нь меристемийн эдээс тогтож, тасралтгүй эсийн хуваагдлаар ургамлын өсөлт, эдийн ялгаралыг зохицуулж байна. Үсхий нохойн хэл (Panzerina lanata (L.)) ургамлын иш, үндэсний хөндлөн ба тууш зүслэг, мөн цэцгийн дэлбээний зүслэгт эфирийн тос, полифенолт нэгдэл (танин, флавноид), цардуул буйг илрүүлэв. Дүгнэлт: Panzerina lanata (L.)-ийн бичил бүтэц, гистохимийн болон фитохимийн шинжилгээгээр биологийн идэвхт нэгдлүүд илэрч, уг ургамлыг эмийн ургамлын түүхий эдийн чанарын үнэлгээнд ашиглах боломжтойг харууллаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, MRXA7 уургийн идэвхтэй төвтэй флавоноидын молекулуудын харилцан үйлчлэлийг молекул докингийн аргаар үнэлэсэн нь(2026-02-03) ;Ц.Амаржаргал ;Д.Ариунзаяа ;Б.Нурдана ;Л.ДэнсмааБ.БилгүүнҮндэслэл: Арьсны шархны эдгэрэлт, уян хатан байдал болон хамгаалах чадвар нь эсийн нөхөн төлжилт, эсийн гаднах матрикс (ЭГМ)-ийн дахин зохион байгуулалттай нягт холбоотой байдаг нь судалгаагаар нотлогтсон байна. MXRA7 (Matrix Remodeling Associated Protein 7) нь эсийн гаднах матрикс (ЭГМ)-ийн зохицуулалт, эдийн нөхөн төлжилт болон үрэвслийн процессод оролцдог уураг бөгөөд сүүлийн үеийн судалгаануудын үр дүнгээр шархны эдгэрэлтийг дэмжих чадамжтай болох нь тогтоогдоод байна. Гэсэн хэдий ч MXRA7-ийн үйл ажиллагаанд нөлөөлөх байгалийн гаралтай бага молекулуудын талаарх судалгаа хомс хэвээр байна. Харин флавоноидууд нь антиоксидант, үрэвслийн эсрэг үйлдлээрээ шархны эдгэрэлт ЭГМ-ийн зохицуулалтад эерэг нөлөө үзүүлдэг нь өмнөх судалгаагаар нотлогдсон байна. Иймээс флавоноид нэгдлүүд MXRA7 уургийн боломжит зохицуулагч байж болох таамаглал дэвшүүлэв. Зорилго: MXRA7 уургийн идэвхтэй төвд 14 төрлийн байгалийн гаралтай флавоноид нэгдлийн холбогдох чадвар, холболтын энерги, харилцан үйлчлэлийн онцлогийг молекул докингийн аргаар үнэлэх. Арга, аргачлал: Флавоноидын молекулын бүтцийг PubChem мэдээллийн сангаас авч, MXRA7 уурагтай харилцан үйлчлэлийг CB-Dock2 болон SwissDock программ хангамж ашиглан молекул докингийн аргаар судлав. Докингийн үр дүнг PyMOL программаар дүрслэн, RMSD, холболтын чөлөөт энерги (∆G), ингибиторын тогтмол (Ki), позын эрэмбэлэлт болон кластер анализын үзүүлэлтүүдээр үнэлэлэв. RMSD ≤ 2.0Å-ийг тогтвортой холболтын шалгуур болгон ашиглав. Үр дүн: MXRA7 флавоноидын комплексүүдийн RMSD утга 0.081–0.622Å-ийн хооронд хэлбэлзсэн нь бүх нэгдлүүд уургийн холбогдох хөндийд тогтвортой байрлаж байгааг тодорхойлов. Физетин (0.081Å), Нарингенин (0.107Å), Хесперетин (0.107Å) хамгийн бага RMSD үзүүлсэн нь холбогдох байрлалын тогтвортой байдал өндөр болохыг илтгэнэ. Холболтын энерги (∆G) -6.0– -7.1 ккал/моль-ийн хооронд байсан ба Протропин хамгийн хүчтэй холболт (∆G=-7.1ккал/моль) үзүүлэв. Ихэнх флавоноидууд MXRA7 уургийн амин хүчлийн үлдэгдлүүдтэй устөрөгчийн холбоо, гидрофоб болон π–π харилцан үйлчлэл үүсгэх боломжтой байв. Кластер анализын дүнгээр флавоноидуудын ихэнх нь нэг үндсэн холбогдох байрлалд төвлөрсөн бол Физетин, Нарингенин, Хесперетин тусдаа дэд кластер үүсгэн илүү тогтвортой байрлалтай байв. Лигандын үр ашгийн (LE) үнэлгээгээр Хризин, Апигенин, Нарингенин өндөр LE үзүүлсэн нь жижиг молекулуудын холболтын үр ашиг сайн болохыг харуулав. Дүгнэлт: Флавоноид нэгдлүүд MXRA7 уургийн идэвхтэй төвтэй тогтвортой харилцан үйлчлэх боломжтойг молекул докингийн аргаар үнэлэсэн. Ялангуяа Протропин холболтын энергиэр, Физетин, Нарингенин, Хесперетин холбогдох байрлалын тогтвортой байдлаар онцгой үр дүн үзүүлсэн. Эдгээр нэгдлүүд нь MXRA7-т чиглэсэн боломжит биоидэвхт молекулууд байж болох бөгөөд цаашдын судалгаанд молекулын динамик симуляци болон туршилтаар баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Умами амт (глутамат натри)-ны талаарх иргэдийн мэдлэгт интервенц хийсэн дүн(2024-11-07) ;Б.Билгүүн ;Л.БаярмагнайҮндэслэл: Хүн чихэрлэг, гашуун, исгэлэн, шорвог гэсэн 4 төрлийн амтыг хэлээрээ мэдэрдэг бөгөөд 1908 онд Японы химич Кикунае Икеда далайн замаг дахь дашиг судлан энэ амтыг нээж, 1985 онд Хавай дахь олон улсын бага хурлаар глутамат натри буюу УМАМИ-ийг амтлах мэдрэхүйн 5 дахь амт хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ амт нь өндөр уургийн агууламжтай бүтээгдэхүүнийг мэдрэх бөгөөд илүү их идэх хүслийг төрүүлдэг өвөрмөц амт юм. Идэх дуршлыг нэмэгдүүлдэг глутамат натри нь “УМАМИ” гоё, амттай амтыг үүсгэдэг бөгөөд энэхүү хүнсний нэмэлтийг өөрөөр Е-621 гэсэн нууцлалаар томьёолж бичдэг. E-621 нь шарсан тахиа, пицца, хиам, бэлэн гоймон, чипс зэрэг хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг бөгөөд УМАМИ амтны хоол идэх хүсэл ихээр төрүүлдэг энэ чиглэлээх хийгдсэн судалгааны ажил хомс зэргээс үндэслэн энэхүү судалгааг хийв. Зорилго: Интервенцийн дараа иргэдийн дунд глутамат натри (E621) агуулсан хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг үнэлэх. Арга, аргачлал: Бид Улаанбаатар хотын 6 дүүргийн (Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгино-Хайрхан) 20-40 насны иргэдээс санамсаргүй түүврийн аргаар 400 хүнээс судалгаа авснаас 120 хүнийг сургалтанд хамруулж сургалтын дараа өмнөх асуумжийг дахин авсан. Судалгаанд оролцогчоос урьдчилан бэлтгэсэн УМАМИ амтны талаарх мэдлэгийг үнэлэх асуумжийг судлаач өөрөө асуух байдлаар мэдээллийг цуглуулсан. Мэдлэгийн оноог үнэлэхдээ 33 болон 66 percentеl утгаар 3 хэсэгт хуваасан. Интервенцийн өмнөх оноо 74 (хангалтгүй) 75-80 (дундаж), 81-ээс дээш (хангалттай) гэж хуваасан бол интервенцийн дараа 104 (хангалтгүй), 105-110 (дундаж), 111-ээс дээш (хангалттай) гэж тус тус үнэлсэн. Үр дүн: Интервенцэд 18–52 насны иргэд хамрагдсан ба 50.0% нь 26–39 насныхан, үүнээс 64 (53.0%) нь эрэгтэй, 83 (69.1%) нь гэр болон хашаа байшинд амьдардаг, 93 (77.5%) нь гэрлэсэн, 62 (51.7%) нь бүрэн дунд боловсролтой иргэд оролцсон байна. Мэдлэгийг үнэлгээ нь хүйс болон биеийн жингийн хувьд статистик ач холбогдолтой ялгаа байхгүй боловч интервенцийн дараа УМАМИ амтны талаарх мэдлэгийн үнэлгээ хангалттай үнэлэгдсэн ба хангалтгүй үнэлэгдсэн хүмүүсийн хувь буурсан байна. Дүгнэлт: Интервенцийн үр дүнд УМАМИ амтны талаарх иргэдийн мэдлэг статистик ач холбогдолтойгоор нэмэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эм зүйч мэргэжилтэн бэлтгэх сургалтын нэгж хичээлийн хөтөлбөрийн үнэлгээ(2024-05-13) ;Б.Билгүүн; ; ;З.АнхзаяаҮндэслэл: Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн буюу хөтөлбөрөөр суралцаж төгсөх оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, хандлагыг сургалтын төлөвлөгөөнд байгаа ямар ямар хичээлийг судалснаар оюутанд эзэмших боломжтойг харуулсан хичээл ба суралцахуйн үр дүн хоорондын хамаарлын матрицыг тодорхойлох нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: “Эм зүйч” мэргэжилтэн бэлтгэх нэгж хичээлийн агуулгыг (TLO) хөтөлбөрийн хүрэх үр дүнтэй (PLO) уялдуулан үнэлэх. Арга, аргачлал: Бид Аналитик судалгааны загвараар баримтын судалгаанд үндэслэн сургалтын хөтөлбөрийн агуулга болон хүрэх үр дүнг судалсан. Үр дүн: “Эм зүйч” мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн үр дүнг (PLO) зарим хичээлийн хүрэх үр дүнтэй (CLO) уялдуулан судлахад эм зүйч мэргэжлийн “Тусламж үзүүлэгч” (PLO 1), Зохион байгуулагч (PLO 4), Тасралтгүй суралцагч (PLO 6), Мэргэжилтэн (PLO 7) гэсэн чадамжтай тухайн хичээлийн K1,K2,К3,К4 мэдлэгүүд сул хамааралтай. “Тусламж үзүүлэгч” (PLO 1), Харилцагч (PLO 2), Хамтрагч (PLO 3), Тасралтгүй суралцагч (PLO 6) гэсэн чадамжтай тухайн хичээлийн S1,S2,S3, S4 гэсэн ур чадварууд уялдаж байна. “Тусламж үзүүлэгч” (PLO 1) гэсэн чадамжтай тухайн хичээлийн А1, А2, А3 гэсэн хандлагууд уялдаж байна. Дүгнэлт: “Эм зүйч” мэргэжилтэн бэлтгэх зарим нэгж хичээлийн хүрэх үр дүнг (CLO), “Эм зүйч” хөтөлбөрийн хүрэх үр дүнтэй (PLO) уялдуулан судлахад “Эмийн технологи” хичээлийн хүрэх үр дүн (CLO-K,S,A) Эм зүйн тусламж үзүүлэгч (PLO 1) чадамжтай, “Эмийн эдийн засаг” хичээлийн хүрэх үр дүн (CLO-K,S,A) Зохион байгуулагч (PLO 4) чадамжтай хамгийн их хамааралтай байгаа нь мэргэжлийн хичээлүүд нь хөтөлбөрийн хүрэх үр дүнд хүрч байна гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын золбин нохдоос зоонозын халдвар үүсгэгч гельминтүүд илрүүлсэн дүн(2022-06-12) ;Б.Дарьсүрэн ;Н.Цогбадрах ;Ц.Баяр ;Ш.АгиймааБ.ХажидмааҮндэслэл: Монгол улсын хүн ам болон мал, амьтанд нохойноос дамжин халдварладаг ценуроз, эхинококкоз, цистицеркоз зэрэг өвчин бүртгэгдсэн боловч үүсгэгчийн төрөл, зүйлийг тодорхойлох судалгааны ажил цөөн хийгдсэн. Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэдээлснээр Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр дунджаар 100.000 золбин нохой устгагдаг. Зорилго: Улаанбаатар хотын золбин нохдоос гельминтээр үүсгэгддэг зоонозын халдвар илрүүлэх. Арга, аргачлал: Цагаан давааны хогийн цэгт 2020 оны 6-8 сард устгагдсан 216 золбин нохдод бүрэн бус задалгаа хийж, нарийн гэдсийг шинжлэгдэхүүн болгон авч, агуулагдахууныг тунадасжуулан угааж, гельминтүүдийг илрүүлэв. Илэрсэн гельминтүүдэд морфологийн макро болон микро хэмжилт хийж, гельминт тодорхойлох түлхүүр бичиг ашиглан, төрлийг тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 216 золбин нохдын 145 (67.1%)-д 5 төрлийн гельминт илэрснээс бүгд зоонозын үүсгэгчид байв. Золбин нохдын 64.8% (94/216) нь дан, 35.2% (51/216) нь хавсарсан халдвартай байв. Илэрсэн гельминтүүдийн төрөл тус бүрээр авч үзвэл давхардсан тоогоор Taenia spp. 29.2% (63/216), Echinococcus spp. 9.7% (21/216), Mesоcestoides spp. 35.2% (76/216), Toxocara spp. (Toxascaris spp.) 20.4%, (44/216) Мacracanthrorhynchus spp. 5.6% (12/216) байв. Дүгнэлт: 1. Улаанбаатар хотын золбин нохдын гельмитофауныг зоонозын халдвар үүсгэгч Taenia spp, Echinococcus spp, Mesоcestoides spp, Toxocara spp, Мacracanthrorhynchus spp гэсэн 5 төрлийн гельминт бүрдүүлж байгаа бөгөөд халдварлалт 9.7%-35.2% байна. 2. Нэг нохойд 1-4 төрлийн гельминтийн дан болон хавсарсан халдвар илэрч, эрчимжилт 1-254 хүрч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын нийтийн тээврийн жолоочдын ажлын байрны шуугианы өртөлт түүнээс шалтгаалсан сонсгол бууралтын эрсдэлийг үнэлсэн нь(2024-04-13) ;С.Яруун ;Л.Жаргалмаа ;Б.БилгүүнҮндэслэл: Дэлхий нийтэд 1.3 тэрбум хүн шуугианаас шалтгаалсан сонсгол бууралттай байгаа ба 22% нь ажлын байрны шуугианы нөлөөлөлөөс үүдэлтэй байна. Ажлын байрнаас шалтгаалсан сонсгол бууралт нь сонсголын эрхтэнийг нөхөн сэргээгдэх боломжгүй гэмтээж, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоодог мэргэжлээс шалтгаалсан өвчний нэг юм. Зорилго: Нийтийн тээврийн жолоочдын шуугианы өртөлтийн түвшинг хэмжиж, эмнэлзүйн шинж тэмдэгтэй харьцуулан судалж сонсгол бууралтын эрсдэлийг тодорхойлоход судалгааны зорилго оршино. Дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Арга, аргачлал: Энэхүү судалгааг агшингийн судалгааны аргаар, нийтийн тээврийн жолооч нарын ажлын хуваарийн дагуу SVANTEK 104, TES 1350A шуугианы түвшин хэмжигч багажаар MNS 6768:2019 стандартын шаардлагын дагуу баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл (3.6 км) өглөө 08:00-10:00, өдөр 13:00-15:00, орой 17:00-19:00 цагуудын хооронд 7 өдөр нийт 63 автобусанд хэмжилт хийж, эмнэлзүйн шинж тэмдэгийг асуумжаар гүйцэтгэв. SPSS 26 программ ашиглаж үр дүн боловсруулсан. P-утгууд < 0.05 нь статистикийн дүн шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой гэж үзэв. Тус ажлын байранд 5-аас доош жил ажилласан, төрөлхийн сонсгол бууралттай ажилчидыг хасах шалгуурт оруулсан. Үр дүн: Шалгуур үзүүлэлтэд тэнцээгүй 11 жолоочийг хасаж нийт 35 хүн судалгаанд оролцсон. Судалгаанд оролцогчдын хүйсийн хувьд эрэгтэй 89% (n=24), эмэгтэй 11% (n=11); дундаж наслалтын хувьд 44 (±9.6) байсан. Ажиллаж буй дундаж цаг нь 14.4(±2.3) цаг, 7 хоногт 5.7(±1.1) өдөр ажилладаг. Нийт 63 тээврийн хэрэгсэлд шуугианы хэмжилт хийсэн ба цагт жинлэсэн дундаж утга нь 92.24дБА хэмжигдэж MNS 6768:2019 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7.24дБА хэтэрсэн байна. Нийтийн тээвэрт ажилласан жилийг сонсгол бууралттай харьцуулахад статистик үнэн магадлалтай байв (p=0.018). гарсан. Дүгнэлт: Бидний судалгаагаар нийтийн тээврийн жолоочдын ажлын байрны шуугианы түвшин зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, сонсгол бууралт нь тус ажлын байранд ажиллах хугацаатай шууд хамааралтай байгаа нь мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралттай болох өндөр эрсдэлтэй, сонсгол хамгаалах хөтөлбөр яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
