АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
5 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шар айрагны шаарнаас Олигосахаридыг энзимийн гидролизын аргаар ялгасан дүн(2020-04-13) ;Э.Пүрэвдулам ;Ч.Одгэрэл ;Б.МөнхжаргалЖ.МөнхцэцэгАрабиноксилоолигосахарид нь β(1-4)-гликозидын холбоогоор холбогдсон 2-10 арабиноз, ксилозоос тогтсон арабиноксилан агуулсан лигниноцеллюлозоос химийн ба энзимийн гидролизын аргаар цэвэршүүлэн гарган авдаг бие махбодод пребиотик үйлчилгээ үзүүлдэг нүүрс ус юм. Шар айрагны шаарны хуурай үлдэгдэл 7.64%чийг, 15.75% уураг, 4.81% өөх тос, 6.25% эрдэс тус тус агуулагдаж байгааг тогтоов. Богино долгионы зууханд энзимийн гидролизд оруулж цэвэршүүлэн гарган авсан олигосахаридын найралганд O-H , С-H болон гемицеллюлозын C-O, C-C-C, C-OH болон гликозидын холбоо бүхий бүтцийн нэгжүүдийг агуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн эрүүл мэндийн суурь ухагдахууныг үнэлэх асуумжийн Монгол орчуулгын найдвартай байдлыг үнэлсэн нь(2025-10-20) ;Б.Мөнхжаргал; ;С.ТуяаЯ.ЭнхжаргалҮндэслэл: Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролд эртнээс анхаарах нь чухал боловч 13-аас доош насныхны эрүүл мэндийн мэдлэгийг үнэлсэн судалгаа хомс, баталгаатай үнэлгээний хэрэгсэл хараахан хөгжөөгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүүхдийн эрүүл мэндийн суурь ухагдахууныг үнэлэх асуумжийн Монгол орчуулгын найдвартай байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг 2025 оны 05-06-дугаар сард Нийслэлийн ХанУул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит ЕБС-ийн 8-11 насны 352 сурагчдаас хүн ам зүйн 12, хүүхдийн эрүүл мэндийн мэдлэг үнэлэх HLS-Child-Q15-ын 15 асуулт бүхий асуумж, нийт 27 асуумжаар судалгааг авав.Судалгааны өгөгдөлд SPSS-21.0 программ ашиглан дүн шинжилгээ хийж, p˂0.05 бол статистик ач холбогдолтой гэж үзлээ. Үр дүн: Судалгаанд нийт 352 сурагчид хамрагдсан. Судалгаанд оролцогчдыг хүйсээр нь авч үзвэл дийлэнх нь нь буюу 57.1% (n=201) нь охидууд, 42.3% (n=149) нь хөвгүүд байсан. Кронбах альфа (α=0.82) хангалттай найдвартай байдал харууллаа. Дүгнэлт: Энэхүү судалгаагаар HLSChild-Q15 асуумжийн Монгол хувилбар нь найдвартай байдал болон бүтцийн хүчин төгөлдөр байдлыг хангаж байгаа болохыг тогтоож, Монголын хүүхдийн эрүүл мэндийн мэдлэгийн суурь ухандахууныг үнэлэхэд тохиромжтой хэрэгсэл болохыг харууллаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сүүн хүчлийн бактерийг ашиглан эрүүл мэндэд аюулгүй хүнсний ногоо ургуулах асуудалд(2025-05-05) ;Г.Ануужин ;Б.Мөнхжаргал ;Д.Цэнд-Аюуш ;Э.ГэрэлмааЖ.БайгалмааҮндэслэл: Сүүн хүчлийн бактерийг судалсан судалгаагаар зарим омгууд нь пробиотик шинж чанартай бөгөөд хүнсний бүтээгдэхүүнд өвөрмөц амт оруулдаг болохыг баталсан. Пробиотик сүүн хүчлийн бактери нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд байдаг бөгөөд байнга, хангалттай хэмжээгээр хэрэглэснээр хүний эрүүл мэндэд тустай болохыг судлаачид тогтоосон байна. Зорилго: Сүүн хүчлийн бактерийн улаан лоолийн ургалтад үзүүлэх нөлөөлөг тодорхойлох. Арга, аргачлал: Цөцгий болон багваахайнаас (Taraxacum mongolicum) Lactobacillus-ийн сонгомол тэжээлт орчин ашиглан сүүн хүчлийн бактерийг өсгөвөрлөж, MALDITOF MS бүрэн автомат анализатораар ялган дүйсэн. Цөцгийнөөс ялгасан Lactobacillus delbrueckii, багваахайнаас ялгасан Lactobacillus gasseri бактериар (107к.ү.н/мл) уусмал бэлтгэж ариутгасан улаан лоолийн үрийг 10 хоног, ургамлыг 90 хоног усалж өсөлтийн параметрүүдийг хэмжив. Харьцуулсан утгыг SPSS 27 программ хангамж ашиглан Independent t-test-ээр Р утгыг тооцов. Үр дүн: Цөцгийнөөс ялган дүйсэн L. delbrueckii бактерийн уусмал үрийг 100%-тай соёолуулсан ба хяналтын үрээс 4%-иар илүү, багваахай цэцгээс ялгасан L.gasseri бактерийн уусмал 100%-тай ба хяналтын үрээс 4%-иар илүү дэмжсэн. L.delbrueckii бактерийн уусмалаар усалсан үрийн соёололтын дундаж урт 10.3 см буюу хяналтаас 1.3 см урт байсан ба P-утга 0.003 буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. L.gasseri бактерийн уусмалаар усалсан үрийн соёололтын дундаж урт 11.5 см буюу хяналтаас 2.5 см урт байсан ба P-утга 0.005 буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Дүгнэлт: Сүүн хүчлийн бактерийн уусмалыг хяналтын уусмалтай харьцуулан судлахад улаан лоолийн үрийн соёололтыг болон ургамлыг дэмжсэн нөлөө үзүүллээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зүрхний цусан хангамжийн хэлбэржилтийг титмэн судасны эмгэгийн хүндийн зэрэгтэй харьцуулан судалсан дүн(2023-05-22) ;Б.Мөнхжаргал; ;Ч.ТөвжаргалЦ.ДамдинсүрэнҮндэслэл: Титэм судасны эмгэгиийн үед зүрхний булчин цусан хангамжаа хангалттай авч чадахгүй улмаас үйл ажиллагааны алдагдал үүсдэг ба титэм судсан дотуурхи оношилгоо эмчилгээ шаардагддаг өвчин юм. ТСЭ-ийн хүндийн зэргийг тодорхойлдог голлох үнэлгээний системд ТсДЭ-ийн хариунд тулгуурладаг, эмнэлзүйд өргөн хэрэглэгддэг Gensini онооны систем юм. Gensini оноо өндөр байх нь ТСЭ-ийн хүндрэлүүд үүсэх магадлалыг илтгэдэг. Зорилго: Титэм судасны эмгэгтэй эмчлүүлэгчдэд зүрхний цусан хангамжийн хэлбэрүүдийг тодорхойлж, эдгээр хэлбэрүүдийг титэм судасны эмгэгийн хүндрэлтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг насанд хүрсэн ТСЭ оношлогдсон титэм судас 50-иас дээш хувиар нарийссан үйлчлүүлэгчдийг хамруулж титэм судасны цусан хангамжийн хэлбэржилтийг тодорхойлж судасны нарийсалт өөрчлөлтөд Gensini оноог тооцоолж ТСЭ-ийн хүндрэлтэй харьцуулан судаллаа. Үр дүн: Нийт судалгаанд оролцогчдын 73.3.% (n=251) баруун давамгай хэлбэр, 22.2% (n=76) зүүн давамгай хэлбэр, 4.3% (n=15) жигд хэлбэрийн цусан хангамжийн хэлбэржилттэй байв. Нийт оролцогчдын 65.5% нь зүрхний архаг ишемийн өвчин оноштой, ТСЭ-ийн хөнгөн зэргийн өөрчлөлттэй Genisin I бүлэг 7% (n=25), дунд зэргийн өөрчлэлттэй Gensini II бүлэг 33.3% (n=114), хүнд зэргийн өөрчлөлттэй Gensini III бүлэг 59.3% (n=203) байв. Gensini онооны ачаалал дээр хийгдсэн олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээнд БДХ нь ЗДХ болон ЖХ-ээс илүүтэйгээр Gensini онооны тархалт өндөр (OR=0.677, 95% CI=0.461–0.993, P=0.008) гарах хандлагатай байв. Дүгнэлт: Gensini оноо нь ТсДОЭ хийлгэсэн ТСЭ-тэй эмчлүүлэгчдэд гарах удаан хугацааны сөрөг нөлөө, тавилан муу байхыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүнсний үйлдвэрлэлийн дагавар бүтээгдэхүүнээс богино долгионы үйлчлэлтэйгээр ялган авсан ксилоолигосахаридын пребиотик үйлдлийг тодорхойлсон дүн(2025-01-01) ;Ч.Одгэрэл ;Э.Пүрэвдулам ;Г.Анужин; Б.Мөнхжаргал
