АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
7 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэг болон өмөн оноштой эмэгтэйчүүдийн үтрээний зарим бактерийг тодорхойлсон дүн(2026-10-30); ;Г.Лхагвадорж ;Б.Пүрэвхүү ;Ч.БаттогтохЭ.Амарсанаа - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад түгээмэл худалдаалагдаж буй зарим зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэлийг харьцуулан судалсан дүн(2026-03-30) ;Э.Гэрэлмаа ;Г.Номин ;Б.Отгонжаргал ;Д.Цэнд-АюушТ.БуянхишигҮндэслэл: Зөгийн балын найрлага дахь устөрөгчийн хэт исэл, метилглиоксиал, пептид, полифенолт нэгдэл, нүүрс усны өндөр агууламж хүчиллэг орчин нь бактерийн эсрэг үйлчлэл үзүүлдэг болох нь олон улсын судалгаагаар тогтоогдсон байдаг. Монгол улсад олон төрлийн зөгийн бал хэрэглэгддэг боловч тэдгээрийн бактерийн эсрэг үйлчлэлийг судалсан шинжлэх ухааны баримт хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсад түгээмэл худалдаалагдаж буй зарим зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн ба эмгэгтөрөгч бактерийн 8 стандарт омог болох P.aeruginosa ATCC 27853, E.coli ATCC 25922, K.pneumoniae ATCC 1706, S.aureus ATCC 25923, MRSA ATCC 700699, S.epidermidis ATCC 35984, S.enterica ATCC 13076, A.baumannii ATCC 19606-ийг ашиглав. Судалгаанд Увс, Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудаас 11 зөгийн бал Австралийн Манука төрлийн 3 зөгийн бал, нийт 14 зөгийн бал сонгон авч 96 нүхтэй U хэлбэрийн урвалжийн хавтанд шөлөнд бичил шингэрүүлэгийн аргаар шингэрүүлж бактерийн булингаас 1 мкл-ийг нэмж 37℃-ийн термостатанд 18-24 цаг өсгөвөрлөв. Өсгөврийг Мюллер Хинтоны тэжээлт орчинд тараан тарьж 37℃-ийн термостатанд 18-24 цаг өсгөвөрлөн бактерийн өсөлтийг саатуулах хамгийн бага тун (MIC), бактерийг үхүүлэх хамгийн бага тун (MBC)-г тодорхойлов. Үр дүн: Манука MGO 570, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас сонгосон зөгийн бал MRSA бактерийн эсрэг MIC 12.5% (v/v), MBC 25% (v/v) буюу судалгаанд ашигласан бусад зөгийн балтай харьцуулахад үйлчлэл сайтай байсан ба Манука UMF 5, Төв, Увс, Дорнод аймгийн Халхгол сумуудаас сонгосон зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэл MIC 25% (v/v), MBC 50% (v/v), Манука MGO 30, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл аймгийн Рашаант, Тариалан сумуудаас сонгосон зөгийн бал MRSA, S.enterica, S.epidermidis, E.coli, S.aureus бактериудын эсрэг үйлчлэл сул байлаа. Дүгнэлт: 1. Байгалийн болон таримал цэцэгсийн зөгийн балыг стандарт 8 омогт бактерийн өсөлтийг саатуулах хамгийн бага тун, бактерийг үхүүлэх хамгийн бага тунг тодорхойлоход байгалийн цэцэгсийн 7 зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчлэл үзүүлсэн ба таримал цэцэгсийн зөгийн бал нь зарим бактерийн эсрэг үйлчлэл болох нь тодорхойлогдлоо. 2. Судалгаанд хамруулсан байгалийн болон таримал цэцэгсийн зөгийн балын бактерийн эсрэг үйлчлэлийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Судалгаагаар байгалийн цэцэгсийн зөгийн бал нь таримал цэцэгсийн зөгийн балаас бактерийн эсрэг үйлчлэл илүү байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдийн шинжлэгдэхүүнээс өсгөвөрлөгдсөн Candida albicans-ийн хоруу чанарын зарим хүчин зүйлийг тодорхойлсон дүн(2026-02-03) ;С.Тунамал ;Ч.Эрдэнэчимэг ;Я.ЭнхтөрБ.ОтгонжаргалҮндэслэл: Арьсны атопийн үрэвслийн үед арьсны хамгаалах чадвар алдагдан эмгэгжам, хүндрэлд хүрээлэн буй орчны тоосонцор, бохирдолд илүү өртөмхий болохоос гадна арьсны мөөгний халдвараар хүндэрдэг1. Хүүхдэд тохиолдох атопийн арьсны үрэвсэлт өвчний үед кандидийн төрлийн мөөгний зүйлүүд өвчнийг хүндрүүлж, эмчилгээг үр дүн муутай болгож байна.2 Кандидийн төрлийн мөөг нь арьс, салстад байршдаг түгээмэл нөхцөлт эмгэг төрүүлэгч ба 200 гаруй төрөл судлагдсан байна3. Үүнээс C.albicans, C.glabrata, C.parapsilosis, C.tropicalis, C.krusei зэрэг төрлүүд нь арьс, салст, амны хөндийд түгээмэл тохиолддог.4 Манай орны хувьд арьсны мөөгийг өсгөвөрлөн бодисын солилцооны идэвхи, хоруу чанарын хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдийн шинжлэгдэхүүнээс өсгөвөрлөгдсөн Candida albicans-ийн хоруу чанарын зарим хүчин зүйлийг тодорхойлох. Зорилт: 1. Арьсны мөөгний биофильм үүсгэх идэвхийг тодорхойлох. 2. Арьсны мөөгний фосфолипазагийн идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдийн шинжлэгдэхүүнд өсгөвөрлөгдсөн кандидийн төрлийн мөөгний омгуудыг судлаачийн зөвшөөрлөөр хэрэглэсэн. C.albicans-ийг Сабуро хлорамфениколтой хатуу тэжээлт орчинд (Sabouraud Chloramphenicol Agar) өсгөвөрлөн сэргээж Грамын будгаар будан микроскопт харж үнэлсэн. Биофильмийн идэвхийг тодорхойлохдоо бичил хавтангийн аргаар шөлөнд өсгөвөрлөн, гэрлийн шингээлт хэмжигчээр хэмжин, оптик нягтыг томъёонд ( Оптик нягтын босго хэмжээ = Сөрөг хяналтын дундаж утга + 3хСөрөг хяналтын стандарт хазайлт (Optical density cut-off value (ODc) = average OD of negative control + 3x standart deviation (SD) of negative control) орлуулан тооцоог хийсэн. Прайс нарын боловсруулсан аргаар өндөгний шартай тэжээлт орчин ашиглан фосфолипазагийн идэвх тодорхойлох шинжилгээг хийхдээ яооцооллыг энэхүү томъёо: 끫뢌 = 끫븖끫뢾 Sgjhgjghjghghjgf 끫뢢 = 2 ∗ 끫뢊 ашиглав. Үр дүн: Нийт өсгөвөрлөгдсөн тохиолдлуудын 54.1% (n=33) нь биофильмийн сул идэвхтэй (≤ODc/ODc < ~ ≤2xODc ) харин 32.8% (n=20) нь биофильм үүсгэх дундаж (2xODc < ~ ≤ 4xODc) идэвхитэй байсан бол биофильмийн идэвх хүчтэй үзүүлдэг (>4хODc) омог 13.1% (n=8)-ийг эзэлж байлаа. Фосфолипазын идэвхийн хувьд нийт омгийн 50% нь хүчтэй, 30% нь дундаж, 20% нь бага болон маш сул идэвхтэй омог байлаа. Дүгнэлт: 1. Эзэн эсэд наалдах чадвартай хоруу чанартай мөөгний омог атопын арьсны үрэвсэлийн хүндрэлд оролцож байна. 2. Атопын арьсны үрэвсэлд эзэн эсийг гэмтээж, инвазив болох үйл явцад оролцдог мөөгний омог агуулж буйг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны бичил биетний хоруу чанарын хүчин зүйл ба пробиотик идэвхийг тодорхойлсон дүн(2024-05-13) ;Х.Хангарьд ;Ч.Баттогтох ;Я.ЭнхтөрБ.ОтгонжаргалҮндэслэл: Арьсанд Staphilococcus, Micrococcus, Corynebacterium, Brevibacteria, Propionibacteria зэрэг хэвийн бичил биетэн оршин байдаг. Эдгээр бичил биетний аль аль нь глицеролыг нүүрстөрөгчийн эх үүсвэр болгон ашиглаж богино гинжит өөхний хүчил үүсгэн бичил биетний эсрэг үйлдэл үзүүлж байдаг. Манай орны хувьд арьсны бичил биетнийг өсгөвөрлөн бодисын солилцооны идэвхи, хоруу чанарын хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Арьсны бичил биетний хоруу чанарын хүчин зүйл ба пробиотик идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгаандаа батгатай болон хэвийн арьстай хүмүүсээс илэрсэн бактерийн омгуудыг хэрэглэсэн. Агаартан бактерийг тархи зүрхний хандтай шөлөнд, агааргүйтэн бактерийг тио шөлөнд өсгөвөрлөлөө. Шөлөнд өсгөвөрлөгдсөний дараа 5%-ийн хонины цустай тэжээлт орчинд сэлгүүллээ. Бактерийн биофильмийг тодорхойлохдоо шөлөнд өсгөвөрлөн, гэрлийн шингээлт хэмжигчээр хэмжин, оптик нягтыг томъёонд орлуулан тооцоог хийсэн. S.epidermidis-ийн эмгэгтөрөгчийн эсрэг нөлөөг (SA-overlay assay) S.aureus-ийг бүрхэх аргаар тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд хамрагдагдсан үйлчлүүлэгчийн шинжлэгдэхүүнд S.aureus 21.8%, S.epidermidis 100%, C.acnes 6.2% өсгөвөрлөгдөж, батгатай бүлгийн шинжлэгдэхүүнд C.acnes өсгөвөрлөгдөөгүй. S.epidermidis-ийн антибиотик тэсвэржилтийг тодорхойлоход тохиолдлын бүлэгт өсгөвөрлөгдсөн нийт омог пенициллин, кларитромицин, азитромицинд 30-аас дээш хувийн тэсвэржилттэй бүртгэгдлээ. Нийт өсгөвөрлөгдсөн тохиолдлуудын 35.3% (n=12) нь биофильм үүсгэх хүчтэй идэвхтэй (>4хODc), 44.2% (n=15) нь биофильм үүсгэх идэвхи султай болон огт биофильмийн идэвхигүй (≤ODc/ODc <~≤2xODc) омог байсан бол 20.5% (n=7) нь биофильм үүсгэх дундаж (2xODc<~≤4xODc) идэвхитэй байлаа. S.epidermidis-ийн стандарт омог S.aureus-ийн эсрэг пробиотикийн идэвхи үзүүлж буй нь батлагдлаа. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдаас 21.8%-д S.aureus, 100% S.epidermidis өсгөвөрлөгдсөн бол хяналтын эрүүл бүлгийн хүн амаас C.acnes 6.2% өсгөвөрлөгдөв. Батга өвчтэй бүлгийн хүн амаас ялгасан S.epidermidis-ийн омог биофильм үүсгэх идэвх хүчтэй идэвхтэй байсан бол хяналтын бүлэгт биофильмийн идэвх дундаж болон сул омог давамгайлж байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн эсрэг Синофарм (BBIBP-CorV) вакцины дараах хамгаалах эсрэгбиеийн судалгаа(2024-01-28); ;О.Дашпагма; ;Б.ГантуяаҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавируст халдварыг цар тахал гэж зарласнаас хойш 2023 оны 3 сар хүртэл 183 өөр төрлийн вакцины эмнэлзүйн туршилт, үнэлгээ хийгдсэн байна. Монгол улсад 2021 оны 2 сарын 23-наас эхлэн Pfizer/ BioNTech (BNT162b2), AstraZeneca (ChAdOx1-S), Sinopharm (BBIBPCorV), Sputnik V (Gam-COVID-Vac) гэсэн Ковид-19-ын эсрэг 4 төрлийн вакциныг хэрэглэж эхэлсэн. 2022 оны 10 сарын 14-ний байдлаар дээрх вакцины 2 дахь тунд 2,183,894 хүн хамрагджээ. Эдгээр вакцины судалгаа одоо ч үргэлжилсээр байна. Зорилго: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины дараах эсрэгбиеийн урвал, түүнтэй холбоотой хүчин зүйлсийг хүн амын бүлгүүдэд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Sinopharm (BBIBP-CorV) вакцины 1, 2 дахь тун тариулсан нийт 583 хүн хамрагдсан. Ковид-19 вакцины эхний тунг тарихаас өмнө ийлдсэнд SARS СoV-2 вирусийн S уургийн эсрэг үүссэн иммуноглобулин G-г (IgG) тодорхойлсон ба уг шинжилгээг вакцины 2 дахь тунг тарьсны дараа 21-28 дахь хоногт давтан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд 19-86 насны 214 (36.5%) эрэгтэй, 373 (63.5%) эмэгтэй хамрагдсан бөгөөд дундаж нас 39.9±10.7 (37.0) жил байсан бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52.9%-ийг 30-49 насныхан тус тус эзэлж байв. Судалгаанд хамрагдагсдын 80.6% (470)–д эсрэгбиеийн титр хангалттай харин 19.4% (113) эсрэгбие илэрсэнгүй. Вакцин хийлгэхээс өмнө anti-SARS-СoV-2 RBD-IgG эсрэгбиеийн титр геометрийн дундаж титр (GMT) 0.7±0.9 ng/mL байсан бол 2 дахь тунгийн дараа 17.2±1.2 ng/ mL болж өссөн. Насны бүлгээр авч үзэхэд 40-өөс доош насны хүмүүст хамгаалах эсрэсбиеийн үүсэлт сайн, нас нэмэгдэх тусам эсрэгбиеийн үүсэлт буурч байгаа байдал ажиглагдлаа. Sinopharm (BBIBP-CorV) вакцины өвөрмөц эсрэгбиеийн урвал Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт амьдардаг хүмүүст илүү байгаа нь тодорхойлогдлоо. Тийм боловч эсрэгбиеийн урвал илэрсэн хүмүүсийн эзлэх хувь Булган, Дорнод аймагт Дархан-Уул, Орхон аймгуудынхаас бага байв. Дүгнэлт: Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа 21-28 хоногт хамгаалах хэмжээний эсрэгбие бидний ажигласан хүмүүсийн 80.6%-д тодорхойлогдсон. Нас ахих тусам эсрэгбиеийн урвал илрэх нь буурч байв. Ковид-19 халдварын эсрэг Sinopharm (BBIBP-CorV) вакцины 2 дахь тунгийн дараа үүссэн эсрэгбиеийн титр хамрагдагсдын нас ба хүйс, мэргэжлийн эрсдлээс хамаарахгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Атопийн арьсны үрэвсэлтэй 0-2 насны хүүхдүүдэд кандидийн төрлийн мөөг тодорхойлж, эмийн мэдрэг чанарыг судалсан дүн(2023-05-18) ;Ч.Эрдэнэчимэг ;Б.Отгонжаргал ;Ч.БаттогтохЯ.ЭнхтөрҮндэслэл: Атопийн арьсны үрэвсэл нь нярай, хүүхэд насанд эхэлдэг архаг дахилтат арьсны өвчин юм.1 Атопийн арьсны үрэвслийн шалтгаан бүрэн тодорхой болоогүй ч арьсны хоригийн үйл ажиллагаа алдагдах, харшил төрүүлэгчийн нөлөөгөөр нян, мөөгөнцрийн халдварт өртөмтгий болдог талаар судлаачид тэмдэглэсэн байна.2,3 Дэлхий дахинд хүүхдүүдийн 20%, насанд хүрэгчдийн 3%-д тохиолддог.4 Монгол улсад 2012 оны байдлаар уг өвчний шинэ тохиолдлын тоо 5.7 дахин өссөн байна.5 Атопийн арьсны үрэвсэлт өвчний үед нянгийн халдварыг судалсан судалгаа олон байгаа ч мөөгөнцрийн халдварын талаар харьцангуй бага судлагдсан байна.6 Нянгийн халдвараас гадна кандидийн төрлийн мөөг нь атопийн арьсны үрэвсэлт өвчнийг хүндрүүлж байгааг судалж байна.7 Кандидийн төрлийн нь арьс, салст дээр байдаг түгээмэл нөхцөлт эмгэг төрүүлэгч мөөг ба 200 гаруй кандидийн төрөл судлагдсан байна. Үүнээс C.albicans нь C.glabrata, C.parapsilosis, C.tropicalis, C.krusei зэрэг төрлүүд нь түгээмэл тохиолддог юм.8 Зорилго: Атопийн арьсны үрэвсэлт өвчний хүндийн зэргийг үнэлж, кандидийн төрөл зүйлийг тодорхойлон, мөөгөнцрийн эсрэг эмэнд мэдрэг чанарыг судлах зорилготой. Арга, аргачлал: Бидний судалгаа нь 0-2 насны атопийн арьсны үрэвсэлтэй 100, эрүүл 50 хүүхдийг хамруулан Агшингийн судалгааны загвараар судлав. Үр дүн: Эрүүл бүлэгт ямар нэг мөөгний омог илрээгүй. Судалгаанд хамрагдагсдын 50%(50) нь эрэгтэй, 50%(50) нь эмэгтэй байв. Атопийн арьсны үрэвсэлт өвчний хүндийн зэргийг SCORAD оноогоор үнэлэхэд 23% нь хөнгөн, 37% нь дунд, 40% нь хүнд байв. Хөнгөн болон дунд хэлбэрийн үед мөөг өсгөвөрлөгдөөгүй, хүнд хэлбэрийн үед 40%-д нь кандидийн төрлийн хөрөнгө мөөг өсгөвөрлөгдсөн ба энэ нь өвчний явцыг хүндрүүлж байгааг илтгэж байна. Нийт өсгөвөрлөгдсөн хөрөнгө мөөгний 90% нь C.albicans, 10% нь C.krusei байв. Мөөгөнцрийн эсрэг эмийн мэдрэг чанарыг тодорхойлоход C.albicans нь флуконазол, вориконазол, каспофунгин, микафунгин, амфотерицин Б, флуцитозинд мэдрэг байсан бол C.krusei нь флуконазол болон флуцитозинд тэсвэртэй, вориконазол, каспофунгин, микафунгин, амфотерицин Б-д мэдрэг байв. Дүгнэлт: Атопийн арьсны үрэвслийн хүнд зэрэгтэй хүүхдүүдийн дунд Candida albicans давамгай тодорхойлогдож, өсгөвөрлөгдсөн омог мөөгний эсрэг эмийн бэлдмэлд мэдрэг байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цар тахлын эхэн үед Монгол улсад голомтлон тархсан SARS-CoV-2-ийн удмын хэв шинжийг тодорхойлсон дүн(2023-02-16) ;Э.Мөнхтуяа ;Т.Сувд; ;Б.ОтгонжаргалБ.НоминҮндэслэл: SARS-CoV-2-ийн мутацийг илрүүлж удмын хэв шинжийг тодорхойлох нь тархвар зүйн болон эмнэлзүйн олон талын ач холбогдолтой болохыг судлаачид онцлон тэмдэглэжээ. Цар тахлын эхэн үед нуклейн хүчлийн дарааллыг тогтоох шинжилгээний хязгаарлагдмал байдлаас шалтгаалж Монгол улсад голомтлон тархсан шинэ коронавирусийн геномын судалгаа хомс хийгдсэн, мэдээ баримт дутмаг байгаа нь энэхүү судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсад голомтлон тархсан SARS-CoV-2-ийн удмын хэв шинжийг тогтоох. Арга, аргачлал: 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд дотоодын халдварын батлагдсан тохиолдлын хадгалагдаж буй шинжлэгдэхүүнээс түүвэрлэн авч, SARS-CoV-2-ийн S генийн өвөрмөц мутацийг бодит хугацааны урвуу транскрипцийн полимеразын гинжин урвал (бх-УТ-ПГУ)-ын аргаар илрүүлж, вирусийн бүтэн геномын дарааллыг нанопор технологи (MinION Mk1C) ашиглан тогтоож EPI2ME программаар дүгнэлээ. Үр дүн: Судалгаанд батлагдсан тохиолдлын нийт 1656 шинжлэгдэхүүнийг хамруулан S генийн E484K, N501Y, HV69/70 делеци мутаци илрүүлэх бх-УТ-ПГУ-ын шинжилгээ хийхэд 91.3% (1512)-д дээрх мутациуд илрээгүй. Харин 5.4% (89)д N501Y, HV69/70 делецийн мутаци хавсран илэрсэн буюу Альфа хувилбар, 3.3% (55)-д E484K, N501Y, HV69/70 делецийн мутациуд хувилбарыг нь таамаглах боломжгүйгээр дангаар болон хавсарч илэрсэн. Вирусийн бүтэн геномын дараалал тогтоох шинжилгээг 342 тохиолдолд хийхэд (Alpha, V1) (B.1.1.7) хувилбар 2.3% (8)-ийг эзэлж байна. Харин 21C (Epsilon) (B.1.429), 19A, 20A хувилбар тус бүр 1-2 тохиолдолд илэрлээ. Дүгнэлт: 1. Монгол улсад 2020 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд тархсан SARSCoV-2-ийн омгуудын дийлэнх нь S генийн E484K, N501Y, HV69/70 делеци мутаци агуулаагүй хувилбар байсан ба Alpha хувилбар 1 сараас эхлэн илэрсэн байна. 2. Монгол улсад цар тахлын эхэн үед SARS-CoV-2 –ийн 20В (B.1.1.46) хувилбар давамгайлан тархсан болох нь батлагдсан ба халдварлах чадамж өндөртэй Альфа хувилбар 2021 оны 1 дүгээр сараас эхлэн бүртгэгдэж эхэлсэн боловч нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний дүнд тархалт нь харьцангуй хязгаарлагдаж байсан байна.
