АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
12 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Машин сургалтын загвар ашиглан мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гүйцэтгэл, физиологийн суурь үзүүлэлтийг бэртлийн эрсдэлтэй холбон судалсан дүн(2026-02-03) ;М.Жадамба ;М.Халиун; ; Үндэслэл: Сагсан бөмбөг нь өндөр эрчимтэй, давтамж ихтэй тэсрэх хөдөлгөөн давамгайлсан спорт тул анаэроб хүчин чадал, биеийн бүтэц болон нөхөн сэргэлт нь гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Гэвч Монголын мэргэжлийн тамирчдад кондишнинг бэлтгэл, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн уялдаа холбоог өгөгдөлд суурилан судалсан ажил хомс бөгөөд машин сургалтын аргаар гэмтлийн эрсдэлийг үнэлсэн судалгааны нотолгоо хангалтгүй хэвээр байна. Зорилго: Мэргэжлийн сагсан бөмбөгчдийн кондишнинг бэлтгэлжилт, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг тодорхойлж эдгээрт суурилсан машин сургалтын таамаглалын загвар боловсруулах. Арга, аргачлал: “Омни Эрдэнэт Майнерс” багийн 21–28 насны 11 мэргэжлийн тамирчны биеийн бүтцийг InBody 970, анаэроб хүчин чадлыг Wingate 30 секундийн тестээр (Monark 894E) гурван үе шатанд хэмжив. Өөрчлөлтийг Friedman, Wilcoxon тестээр, хамаарлыг Pearson корреляци ба регрессээр үнэлж, Random Forest болон бусад регрессийн загвараар гэмтлийн эрсдэлийг таамаглав. Үр дүн: Фазын өнцөг 6.8±0.5аас 7.3±0.6° хүртэл нэмэгдэж (p=0.021), өөхлөлтийн хувь 20.5±3.2%иас 16.2±2.0% хүртэл буурсан (p=0.015), харин булчингийн масс өөрчлөгдөөгүй. Оргил болон дундаж анаэроб хүч статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдсэн (p<0.05) бөгөөд өөхлөлт ба хүчний хооронд сөрөг хамаарал илэрсэн. Random Forest шинжилгээгээр фазын өнцөг, дотор өөх, өөхлөлтийн хувь болон хүчний уналт нь гэмтлийн эрсдэлийн хамгийн чухал урьдчилан таамаглах үзүүлэлтүүд байв. Дүгнэлт: 1. Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчдын биеийн бүтэц нь анаэроб гүйцэтгэл, сэргэлтийн үзүүлэлтүүдтэй уялдаатай байсан бөгөөд биеийн өөхний хувь, төвийн өөхлөлт ихсэх нь анаэроб хүчин чадал буурах хандлагатай байв. 2. Булчингийн массыг хадгалсан нөхцөлд өөхлөлтийг бууруулах нь анаэроб гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд гүйцэтгэл, ачаалал даах болон сэргэлтийн зохицуулалтыг сайжруулах боломжийг харуулна. 3. Биеийн бүтэц болон анаэроб хүчин чадлын үзүүлэлтүүдэд суурилсан Random Forest Regression загвар нь гүйцэтгэлийн бууралтын болон гэмтлийн эрсдэлийг өндөр нарийвчлалтай таамаглах чадвартай болохыг нотлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амьдралын хэв маяг хүүхдийн таргалалтад нөлөөлөх нь(2020-04-13) ;Г.Оюунболор; ;С.Азбаяр ;Г.АчсайханБ.Батхишиг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол оронд ургадаг халгай (urtica dioica) ургамлын бүтээгдэхүүний буурал үсэнд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2024-05-13) ;М.Жадамба; ;Г.Отгон; Үндэслэл: Үс бууралтах гэдэг нь үсний булцуунд байрлах меланоцит эс, үүдэл эсийн тоо хэмжээ буурч, зохицуулагч ферментийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор илэрч байгаа насжилттай холбоотой физиологийн явц юм. Монгол оронд ургадаг халгай нь поливитаминт ургамал, түүхий эд нь В болон Е, К, С амин дэм, макро болон микроэлементээр баялаг, орлогдох болон үл орлогдох аминхүчлүүд, зарим органик нэгдлүүд агуулсан байгалийн олдоц элбэгтэй бүтээгдэхүүн юм Иймд Монгол оронд ургадаг халгайн түүхий эдээс бэлдсэн үсний бүтээгдэхүүн нь хүний үсний нөсөө үүсэлтэд нөлөөлөх өндөр идэвхтэй антиоксидант бодисууд агуулсан байдаг. Буурал үсэнд хэрэглэдэг импортын бүтээгдэхүүний өртөг өндөр, мөн удаан, урт хугацаанд үргэлжлүүлэн тасралтгүй хэрэглэж байж үр дүн гардаг тул бид импортын бүтээгдэхүүнийг орлохуйц олдоц элбэг, хямд өртөгтэй эх орны бүтээгдэхүүнийг бууралтай үстэй хүмүүст хэрэглэх нь тухайн хүнд гоо сайхны болон эдийн засгийн өндөр үр ашигтай зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Халгайн найрлагатай бүтээгдэхүүнийг буурал үстэй харьцангуй эрүүл хүмүүст хэрэглэн үр дүнг тооцох. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын оршин суугч, 35-55 насны харьцангуй эрүүл, буурал үстэй хүмүүсийг эмнэлзүйн туршилт судалгааны загвараар, санамсаргүй түүврийн аргаар, хяналтын бүлэгт 42, туршилтын бүлэгт 36, хүйсийн хувьд ижил байхаар сонгож авсан. Туршилтын бүлэгт Халгай салонд хийх эмчилгээний 8 удаагийн үйлчилгээ (7 хоногт 2 удаа), хяналтын бүлэгт багц бүтээгдэхүүний зааварчилгааг өгч гэрээр хэрэглүүлсэн. Туршилтын болон хяналтын бүлэгт судалгааны эхний болон 14, 30 дах хоногуудад трихоскопи, фототрихограмм, үсний тослог, чийглэг, рН шинжилгээг хийж үр дүнг харьцуулан судалсан. Статистик боловсруулалтыг STATA-14 программ ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш 30 дах хоногт судалгаанд хамрагдагсдын 1см2 талбайд тодорхойлсон үсний дундаж үзүүлэлт хяналтын болон туршилтын бүлэгт (p<0.006) байна. Терминал үсний дундаж үзүүлэлт судалгаанд нийт хамрагдагсдад, хяналтын болон туршилтын бүлэгт нэмэгдэж (p<0.234), веллус үсний дундаж үзүүлэлт судалгаанд нийт хамрагдагсдад, хяналтын болон туршилтын бүлэгт (p<0.098) буурсан байна. Харин цагаан үсний ургалтын дундаж үзүүлэлт нь статистик ач холбогдолгүй (p<0.15) байгаа нь халгайн найрлагатай үсний бүтээгдэхүүн нь хар үсний ургалтыг нэмэгдүүлж байна. Нэг үстэй уутанцрын дундаж хэмжээ нийт судалгаанд хамрагдагсдад болон судалгааны бүлгүүдэд буурсан (p<0.033), 3 болон түүнээс дээш үстэй уутанцрын дундаж хэмжээ туршилтын бүлэгт болон судалгаанд нийт хамрагдагсдад статистик ач холбогдол (p<0.001) бүхий ихэссэн, нийт үсний диаметрийн хэмжээ (16%) өссөн байгаа нь үсний шинэ ургалт эрчимжиж, үс өтгөрч байгааг харуулж байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан буурал үстэй хүмүүсийн толгойн орой болон духны хэсэгт бууралталт хамгийн их байна. Толгойн 1 см2 талбайд тоологдсон нийт үсний 89.3% нь терминал үс, 6.5% нь веллус үс, 1 үстэй уутанцар хамгийн их тоологдож, үсний диаметр ази хүний дунджаас 13.75%-иар бага байна. 2. Халгайн найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа нийт үс, терминал үс, нэг уутанцраас гарах үсний тоо нэмэгдсэн нь меланин агуулсан, эрүүл залуу үсний ургалтыг нэмэгдүүлж байна. Хуйхны рH болон үсний диаметр нэмэгдэж тогтвортой эрүүл дундаж үзүүлэлтэд хүрсэн нь халгайн найрлагатай үсний бүтээгдэхүүн хуйхыг эрүүлжүүлэх, хоргүйжүүлэх үйлдэлтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн болсон байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтыг судалсан дүн(2023-05-18) ;Б.Очмаа ;М.Эрдэнэсолонго; ; Г. АчсайханҮндэслэл: Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлт нь Монгол хүүхэд сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн дунд ихэсч байгаа ч Монгол Кобын өнцөг хүүхдийн дунд харьцангуй бага судлагдсан байна. Нурууны муруйлт, Нурууны муруйлт хазайлтын оншилгооны зорилго нь нурууны анзаарагдахгүй муруйлт, хазайлтыг мэс засалд хүрэхээс өмнө эрт үе шатанд илрүүлэх явдал юм. Нурууны муруйлт, хазайлт үүсэх нь ихэвчлэн (компьютер, ширээнд удаан хугацаагаар буруу суух, утасаа удаан оролдох, хүнд юм өргөх гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж болно) мөн хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг. Талаар судалгаанд цөөнгүй тэмдэглэсэн байна.4,5 Нурууны хазайлт муруйлт нь эрүүл хүүхдэд хамгийн багадаа 100 орчим боловч 500 -аас доош байдаг. Өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтын тархалтын түвшин ойролцоогоор 2-2.5% байна. Зорилго: Улаанбаатар хотын болон орон нутгийн төлөөлөл болох Хэнтий аймгийн өсвөр насны хүүхдийн нурууны муруйлт, хазайлтыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн сургуулийн насны хүүхдүүдийг нэг агшингийн (cross sectional) судалгааны загвараар, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хийж гүйцэтгэв. Бидний судалгаанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн ЕБС-ийн 9-12 насны нийт 979 (эмэгтэй 511, эрэгтэй 468) хамрагдсан. Үүнд: Дижитал сколиометрыг судалгаанд оролцогчдын нурууны муруйлт, хазайлтын Кобыг хэмжихэд ашигласан. Дижитал сколиометр нь богино хугацаанд буюу ойролцоогоор 4-6 секунтэд Кобын өнцөгийг илрүүлэх давуу талтай бөгөөд судалгаанд оролцогчыг зогсоо байрлалд бөхийлгөж хэмжив. Үр дүн: Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын хүүхдүүдийн дунд (6.6%) Хэнтий аймгийн хүүхдүүдийн дунд (4.9%) Кобын өнцөг 100-аас их буюу нурууны муруйлт, хазайлттай тодорхойлогдсон. Улаанбаатар хотын хүүхдийн нурууны муруйлт, хазайлт давамгай байгаа нь харагдаж байна. Улаанбаатар хотын нурууны муруйлт, хазайлттай хүүхдийн (10.3%) эмэгтэй, (2.9 %)-ийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Харин Хэнтий аймгийн нурууны муруйлт, хазайлттай хүүхдийн (4.3%) эмэгтэй, (5.6%)-ийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Улаанбаатар хотын хүүхдэд нурууны муруйлт хазайлт (10.3%) эмэгтэй хүүхдэд давамгай болох нь тодорхойлогдлоо. Улаанбаатар хотын 9 настай хүүхдүүдийн дунд нурууны муруйлт, хазайлт илрээгүй, Хэнтий аймгийн хүүхдийн (3.1%) тодорхойлогдлоо. Харин 10 насанд Улаанбаатар хотын болон Хэнтий аймгийн хүүхдүүдийн дунд (9.9%) ба (8%) буюу их, мөн Улааанбаатар хотын хүүхдүүдийн дунд 12 насанд хамгийн их (14.9%, P≤0.00), Хэнтий аймгийн хүүхдэд бага (4.5%) илэрсэн байна. Харин насаар судалбал нурууны муруйлт хазайлт Улаанбаатар хотын эмэгтэй 10 настай (20.2%) буюу хамгийн их, эрэгтэй хүүхдэд зөвхөн 12 насанд (25.9%)-д, бусад насанд тодорхойлогдсонгүй. Харин Хэнтий аймгийн эмэгтэй, эрэгтэй хүүхдэд 10-12 насанд (3.3-8.7%) ажиглагдаж, 10 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдэд хамгийн их (7.3%) тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын хүүхдийн 6.6 хувь, Хэнтий аймгийн хүүхдийн 4.9 хувь нурууны муруйлт, хазайлт тодорхойлогдож Улаанбаатар хотын хүүхдийн нурууны муруйлт, хазайлт давамгай байлаа. 2. Нурууны муруйлт, хазайлт Улаанбаатар хотын эмэгтэй хүүхдэд 10.3 хувь тохойлдсон. Хэнтий аймагт эрэгтэй хүүхдэд 5.6 хувь тус тус тодорхойлогдлоо. 3. Улаанбаатар хотын эмэгтэй 10 настай хүүхдэд нурууны муруйлт, хазайлт 20.2 хувь, эрэгтэй хүүхдэд зөвхөн 12 насанд 25.9 хувь хамгийн их ажиглагдаж байна. Хэнтий аймгийн нурууны муруйлт, хазайлт хүүхдэд зөвхөн 10 настай хүүхдэд эмэгтэй 7.3 хувь, эрэгтэй 8.7 хувь байсан бол бусад насанд тодорхойлогдсонгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүүхдийн үсний макро элементийн лавлагаа хэмжээ(2022-06-12) ;Г.Оюунболор ;Ж.Отгонболд ;Г.АчсайханГ.ОтгонСүүлийн үед макро элементийн өөрчлөлтийн талаар олон улсын судлаачид янз бүрийн судалгааг хийж, улмаар урьдчилан сэргийлэх болон эмчилгээний тунгаар макро-элементийг хэрхэн хэрэглэх, хүнсний бүтээгдэхүүнийг био элементээр баяжуулж, бие махбод дахь тэнцвэрт байдлыг хэрхэн хангах талаар олон тооны зөвлөмжүүд гаргаж байгаа боловч Монгол улсын хувьд эрүүл монгол хүүхдийн бие махбодод агуулагдах макро элементийндундаж хэмжээг тодорхойлсон судалгаа одоогоор байхгүй байна4. Арга аргачлал: Судалгааг нэг агшингийн загвараар санамсаргүй түүвэрлэлтийн аргаар ерөнхий боловсролын дунд сургуулийн 8-17 насны, харьцангуй эрүүл 600 хүүхдийг хамруулан хийв. (АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны протокол 2017 №13, №2020/03-06). Үр дүн: Монгол хүүхдийн бие дэх макро элементийн лавлагаа хэмжээг 25, 75 дахь перцентиль ба медианаар илэрхийлэхэд (мкг/г) макро элементийн дундаж болон лавлагаа хэмжээ: Ca-953 (707-1228), K-120 (76.74-239.71), Mg-118.5 (83.39-162.81), Na-417.18 (272-617.2), P-166.2 (106-212.78). Хүйсээр харьцуулж судлахад Ca-ийн хэмжээ нь эмэгтэй хүүхдэд эрэгтэйгээс 138.96 мкг/г-аар их, харин эрэгтэй хүүхэд К -66.96 мкг/гаар, Na-74.95 мкг/г-аар тус тус эмэгтэй хүүхдийн макро элементийн түвшинээс их байгаа нь тодорхойлогдлоо(p<0.001). Дүгнэлт: 1. Монгол хүүхдийн үсэн дэх макро элементийн дундаж хэмжээг тогтоолоо. 2. Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс К, Na-ийн хэмжээ их, харин эмэгтэй хүүхдэд эдгээр үзүүлэлтүүд эрэгтэйнхээс Ca-ийн хэмжээ их байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн үсэн дэх хортой элементийн агууламжийг антропометрийн хэмжээстэй харьцуулан судалсан байдал(2022-04-28); ;С.Азбаяр ;Г.Оюунболор ;Ж.ОтгонболдГ.ОтгонХортой элементүүд хүүхдийн оюун ухаан, бие махбодын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж байна. Үсэн дэх хортой элементийн шинжилгээ нь цус, хумс, шээс, шүлс зэрэг бусад биологийн дээжтэй харьцуулахад инвазив бус, хүний үс нь тогтвортой шинж чанартай, цуглуулах, тээвэрлэх, хадгалахад тохиромжтой, хортой элементэд удаан хугацааны өртөлтийг илрүүлэх гэх мэт давуу талуудтай. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга, аргачлал Нэг агшны загвараар, 2018 оны 5 болон 10 сард Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын 8-17 насны харьцангуй эрүүл, нийт 538 (эрэгтэй-257, эмэгтэй-281) хүүхдийг хамруулсан. Судалгааны картын дагуу асуумж авч, антропометрийн хэмжилт (жин, өндөр, бүсэлхийн тойрог) хийн, дагзны хэсгээс 0.5-1.0 г үсний дээж авч, Геологийн лабораторит Индукцийн холбоост масс спектрометрийн аргаар шинжилсэн. Үр дүн Хүүхдийн үсэн дэх хортой элементийн дундаж агууламж (мкг/г): Pb11.20(7.42-16.29), Аl-20.40(11.87-30.48), As-0.56(0.49-1.76), Cd0.009(0.010.08), Sn-0.92(0.49-1.82) байв. Al нас, өндөр, жин, бүсэлхийн тойргоос дунд зэргийн сөрөг хамааралтай, БЖИ-ээс сул сөрөг хамааралтай, Cd нас, өндөр, жингээс дунд зэргийн эерэг хамааралтай, БЖИ, бүсэлхийн тойргоос сул эерэг хамааралтай байсан ба Pb, As, Sn нас, өндрөөс сул эерэг хамааралтай байв. Pb, Al, As тус бүр 11-ээс доош насанд их агууламжтай (p<0.001). Pb, Al, As 139-145 см-ээс доош өндөртэй хүүхдэд их агууламжтай байлаа. Биеийн жингийн илүүдэл болон таргалалттай хүүхдэд Cd-н агууламж өндөр, жин багатай, туранхай хүүхдэд Al-ий агууламж өндөр байв. Дүгнэлт - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн бие дэх микроэлементийн агууламжийг судалсан дүн(2022-04-28) ;С. Азбаяр; ;Г.Оюунболор ;Г.ОтгонЖ.ОтгонболдМикроэлементийн тэнцвэртэй байдал нь бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтөнд нэн шаардлагатай бөгөөд биед агуулагдах түвшин тэнцвэртэй байх нь хоол тэжээлийн хэрэглээ, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар микроэлементийн талаар судалгаа эрчимтэй хийгдэж байгаа ч манай улсын хувьд хүүхдийн бие дэх микроэлементийн түвшинг тодорхойлох, цаашид дэлгэрүүлж судлах шаардлагатай. Арга аргачлал: Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулийг түшиглэн 8-17 насны харьцангуй эрүүл нийт 538 хүүхдийг хамруулж нэг агшингийн судалгааны загвараар гүйцэтгэсэн ба хүүхдийн дагзнаас 1гр орчим үс авч, Геологийн лабораторид “Индукцийн холбоост плазмын масс спектрометр”-ийн аргаар шинжилсэн. Үр дүн: Хүүхдийн микроэлементийн дундаж агууламж (мкг/г): Fe219.7(122.9-438), Zn-208.1(172.00-257.1), Cu-15.34 (11.87-19.89), Mn4.53(2.92-8.44), Se-0.49(0.49-0.74), Co-0.11(0.09-0.29), Cr-13.78(9.0920.35) байна. Fe, Mn, Cr-ын түвшин нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн таргалалтын байдал(2022-04-28) ;Г.Отгон; ; ;Г.АчсайханҮндэслэл: Хүүхдийн таргалалт эрс нэмэгдэж, дэлхий даяар нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод байна. Харин манай улсад сургуулийн насны хүүхдийн дундах таргалалтын талаарх тоо баримт шинэ тоо баримт хэрэгтэй байна. Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдүүдийн дундах таргалалтын тархалыг үнэлэв. Арга, аргачлал: Санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын зарим сургуулийн хүүхдийн дунд агшингийн судалгаа хийсэн. Антропометрийн хэмжилтийг стандарт процедурын дагуу хийсэн. Биеийн жингийн индексийг (BMI) жинг килограммаар нь өндрийн квадрат метрт (кг/м2) хуваасан байдлаар 75-аас дээш хувьтайг илүүдэл жин ба тарган гэж тооцоолсон. Хүүхдийн нь нас, хүйсээр BMI-ийг гэж тодорхойлсон. Bodimetrix-2020-д илүүдэл өөх тосыг тодорхойлсон. Статик шинжилгээг SPSS-17 программ дээр хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 489 хүүхэд хамрагдсан. Оролцогчдын дундаж нас 13±2.0, охид 55.9%, хөвгүүд 44,1% байв. Сургуулийн хүүхдийн дунд таргалалтын нийт тархалт БЖИ-ээр 7.4%, өөх илүүдэлтэй таргалалт-24.39%, хавсарсан таргалалт -17.6% байна. Тарган хүүхдийн биеийн үзүүлэлтүүд 11-12 насанд харьцангуй их байна (p=0.05). Таргалалттай хүүхдийн биеийн жин, цээж, хэвлийн тойрог, арьсны өөх, өөхний хэмжээ зэрэг антропометрийн үзүлэлтүүд нь таргалалтгүй хүүхдийнхээс үнэн магадтай их байв. Дүгнэлт: Сургуулийн хүүхдүүдийн дунд хүүхдийн таргалалтын тархалт 49.3%, “далд” таргалалт - 134.3% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт болон 4-р хэлбэрийн генотипийн бүрдлийг тогтоосон нь(2022-04-28); ; ;Г.Отгон; Үндэслэл: Гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвсэл нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Монгол улсын эрүүл хүн амын дунд гепатит Е вирусийн тархалт 11% байгаа боловч уг вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Зорилго: Уг судалгаа нь Монгол улсад вирусийн шалтгаант элэгний цочмог үрэвслийн шалтгааныг судлах, гепатит Е вирусийн шалтгаант элэгний үрэвслийн тархалтыг тодорхойлох зорилготой. Арга, аргачлал: Улаанбаатар хотод эмнэлзүйн шинжилгээгээр элэгний цочмог үрэвсэл гэж оношлогдсон 302 үйлчлүүлэгчийг судалгаанд хамруулсан. Нийт судалгаанд оролцогчдод ийлдэс судлалын болон молекулын аргаар шинжилгээ хийж элэгний цочмог үрэвслийн шалтгааныг тодорхойлсон. Гепатит Е вирусийн нуклеотидын дарааллыг тогтоов. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS 19 программ ашиглан хийв. Үр дүн: Ийлдэс судлалын болон молекулын шинжилгээнд 12 (4.0%) үйлчлүүлэгчид Е хэлбэрийн гепатит вирусийн шалтгаант цочмог элэгний үрэвсэл оношлогдсон. Гепатит Е вирусийн халдвар оношлогдсон 12 оролцогч өвчний анхны шинж тэмдэг эхлэхээс өмнөх 3 сард гадаад оронд зорчоогүй байсан бөгөөд усан хангамжаар халдвар дамжих эрсдэлийг үгүйсгэсэн. Энэхүү судалгаанд илэрсэн HEV-ийн омог нь 97.7-100% манай улсад өмнө нь судлагдсан MNE13227 вирусийн омогтой нуклеотидын дарааллын шинж чанар төстэй байсан ба 97.3% нь Хятад улсад тогтоогдсон гепатит Е вирусийн омгийн геномын дараалалтай төстэй байлаа. Дүгнэлт: Энэхүү судалгааны үр дүнгээр Монгол улсад гепатит Е вирусийн халдварын 4-р хэлбэрийн генотип тохиолдож байгааг илрүүллээ. Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд гепатит А,В,С,Д вирусийн халдвар зонхилон тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цусны доноруудад липидийн бодисын солилцооны өөрчлөлтийг цусны бүлгээр харьцуулан судалсан нь(2021-09-01); ;Ё.Улсболд ;Д.Дашзэвэг ;О.ХалиунГ.ОтгонBackground and aim: The ABO blood group is the most important system with various distributions reported for different populations. The ABO is known also to be associated with various diseases. In this study, we evaluated the relationship between the ABO blood group and lipid profile. Materials and methods: This was a cross-sectional study. A total number of 120 healthy blood donors underwent laboratory testing by SD Lipidocare analyser which included assessment of total cholesterol, high-density lipoprotein cholesterol (HDL-c), low-density lipoprotein cholesterol (LDL-c). Results and discussion: The most relevant finding was the identification of significantly higher values of total cholesterol and LDL-c in subjects with blood group A compared with those with other blood type. Analysing the data by blood group showed that the levels of HDL-c were significantly higher in male and female individuals in blood group AB than other groups (P<0.05). Conclusion: This study shows that blood group AB individuals have significant elevated serum HDL-c level compared to the remaining blood groups but AB individuals have significant elevated serum LDL-c level and total cholesterol level.
