АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
13 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол нярайн биотинидаза энзимийн идэвхийн тархалт ба түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан дүн(2026-09-15) ;Б.Оюун-Эрдэнэ ;Б.Амгалан; Г.ЭрдэнэтуяаҮндэслэл: Биотинидазын дутагдал нь биотины солилцоог алдагдуулдаг аутосом-рецессив эмгэг бөгөөд нярайн скринингээр эрт илрүүлж, биотин эмчилгээг цаг алдалгүй эхлүүлснээр хүндрэлээс сэргийлэх боломжтой. Энзимийн идэвхэд тээлтийн нас, төрөх үеийн жин, сорьц авах хугацаа, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл нөлөөлдөг. Монгол Улсад биотинидазын дутагдлын скринингийг 2025–2026 онд нэвтрүүлж эхэлсэн тул Монгол нярайн томоохон түүвэрт энзимийн идэвхийн тархалт, перцентиль үзүүлэлт болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь скринингийн үр дүнг үнэн зөв үнэлэхэд чухал ач холбогдолтой. Зорилго: Монгол нярайн биотинидаза энзимийн идэвхийн тархалт, перцентиль үзүүлэлтийг тодорхойлж, түүнд нөлөөлөх нярайн ба шинжилгээний өмнөх хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг 2025 оны 8 дугаар сараас 2026 оны 5 дугаар сар хүртэл аналитик нэг агшны загвараар хийж, Улаанбаатар хотын 6, орон нутгийн 6 буюу нийт 12 эрүүл мэндийн байгууллагын 6764 нярайг хамруулав. Анхан скринингийн эерэг үр дүнтэй болон тээвэрлэлтийн хугацаа 30 хоногоос хэтэрсэн сорьцыг хасаж, 6258 нярайн мэдээлэлд үндсэн шинжилгээ хийв. Биотинидаза энзимийн идэвхийг цусны хатаасан сорьцод Neonatal Biotinidase 3018-0010 оношлуур, VICTOR2D иммунофлюоресцентийн төхөөрөмж ашиглан тодорхойлов. Энзимийн идэвхийн перцентилийг тооцож, тээлтийн нас, төрөх үеийн жингээр перцентиль муруйг LOWESS аргаар тэгшилсэн. Бүлгийн ялгааг Welch ANOVA, хамаарлыг Пирсоны корреляцийн шинжилгээгээр үнэлэв. Үр дүн: Үндсэн шинжилгээнд хамрагдсан 6258 нярайн биотинидаза энзимийн дундаж идэвх 133.3±32.6 U, медиан 130.2 U, P2.5–P97.5 интервал 78.4–206.6 U байв. Тээлтийн нас, төрөх үеийн жин нэмэгдэхийн хэрээр медиан идэвх өсөх хандлага ажиглагдаж, тэгшилсэн перцентиль муруй 58.5 U таслах утгаас дээгүүр байрлав. Төрснөөс сорьц авах хугацаа нэмэгдэхэд дундаж идэвх 24 цагаас өмнөх бүлгийн 124.4±34.1 U-аас 96 цагаас хойших бүлэгт 149.9±44.5 U болж нэмэгдэв (p<0.001). Энзимийн идэвх тээлтийн нас (r=0.042, p=0.001), төрөх үеийн жин (r=0.114, p<0.001), биеийн урттай (r=0.102, p<0.001) сул эерэг, харин сорьц авснаас лабораторид хүлээн авах (r=−0.327, p<0.001) ба шинжилгээ хийх хүртэлх хугацаатай (r=−0.154, p<0.001) сөрөг хамааралтай байлаа. Дүгнэлт: Монгол нярайн биотинидаза энзимийн идэвхийн тархалт, перцентиль үзүүлэлтүүдийг томоохон түүвэрт тодорхойлж, нярайн болон шинжилгээний өмнөх хүчин зүйлстэй хамааралтай болохыг тогтоов. Перцентиль үзүүлэлтүүд нь энзимийн идэвхийг үнэлэх суурь мэдээлэл болох бөгөөд сорьц авах, тээвэрлэх, шинжлэх үйл явцыг стандартчилах шаардлагатайг үр дүн харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреоз оношлогдсон дээжинд TSHR генийн R450H мутацийг илрүүлсэн дүн(2026-05-22) ;Т.Номиндэлгэр ;М.Номунбилэг; ;Г.ЭрдэнэтуяаБ.МөнхцэцэгҮндэслэл: Төрөлхийн анхдагч гипотиреоз (ТАГ) нь бамбай булчирхайн үйл ажиллагаа хэсэгчлэн эсвэл бүрэн алдагдсанаас болж цусан дахь бамбай булчирхайн даавруудын хэмжээ багасах буюу огт ялгарахгүй болсны улмаас олон эрхтэн тогтолцооны өөрчлөлтөөр илэрдэг эмгэг юм. Дэлхийд ТАГ нь 3000-4000 амьд төрөлтөд 1 тохиолддог. ТАГ-ын эмнэлзүйн шинж тэмдгүүд эхэндээ бүдэг, ихэвчлэн төрснөөс нэг сарын дараа илэрдэг бөгөөд оношилгоо, эмчилгээ оройтсон тохиолдолд бие бялдар, сэтгэц хөгжлийн хоцрогдолд хүргэж улмаар хөгжлийн бэрхшээлд хүргэх аюултай өвчин. Уг өвчний шалтгаан нь бүрэн тодорхойгүй ч эхийн иодын дутагдал болон нярайн бамбай булчирхайн хөгжлийг хариуцдаг генийн (TSHR, PAX8, NKX2-1, FOXE1 транскрипцийн хүчин зүйлүүд) мутаци нөлөөлдөг гэж үздэг. TSHR генийн 40 гаруй төрлийн мутаци нь ТАГ үүсгэж байна. Япон, БНХАУ, Тайвань улсад хийсэн судалгаагаар TSHR генийн p.R450H мутаци нь ТАГ үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог байна. Монгол улсад 2021 онд хийгдсэн судалгаагаар ТАГын тархалт 2091 амьд төрөлтөд 1 буюу шинэ тохиолдлын тоо дэлхийн дунджаас өндөр байсан ба манай оронд энэ өвчний молекул генетикийн судалгааны ажил хомс байна. Зорилго: Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреоз оношлогдсон дээжинд TSHR генийн R450H мутацийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд МонголЯпон, АШУҮИС-ийн төв эмнэлэгт 2012-2024 оны хооронд нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн анхдагч гипотиреоз оношлогдсон 17 хүүхдийн хатаасан цусыг ашиглав. Бид хатаасан цуснаас ДНХ ялгах аргыг тодорхойлохын тулд нийт 5 аргыг туршин ДНХ гарц, цэвэршилт өндөртэй аргаар ДНХ ялган TSHR генийг ПГУ-аар олшруулав. TSHR генийн p.R450H мутацийг илрүүлэхдээ ПГУ-ын бүтээгдэхүүн дээр Faul рестрикцийн эсгэг нэмэн ДНХ-ийг зүсч, гель электрофорезоор үр дүнг үнэлэв. Үр дүн: Бидний судалгаагаар хатаасан цуснаас 1, 2-р аргаар ДНХ ялгахад гарц, цэвэршилт өндөр байсан тул төрөлхийн анхдагч гипотиреоз оношлогдсон 17 хүүхдийн дээжнээс ДНХ ялган TSHR генийг ПГУ-аар олшруулав. ПГУ-ын бүтээгдэхүүнийг гель электрофорезоор гүйлгэж шалгахад 14 дээж ПГУ-аар олширсон. Үүний дараа TSHR генийн p.R450H мутацийн генотипийг огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмоор тодорхойлоход 11 (78.6%) сорьцод G/G генотип, 2 (14.3%) сорьцод G/A генотип, 1 (7.1%) сорьцод A/A генотип тус тус илэрсэн. Дүгнэлт: 2012-2024 оны хооронд нярайн скрининг шинжилгээгээр оношлогдсон төрөлхийн анхдагч гипотиреозтой хүүхдийн дунд TSHR генийн p.R450H гомозигот, гетерозигот мутаци 21.4% тус тус тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анхаарал дутмагших-хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдийн тархины цахилгаан бичлэгийн спектр анализын шинжилгээний үр дүн(2019-11-18) ;Б.Амгалан; ; ;Б.ЭнхбилэгУ.ЭнэрэлАнхаарал дутмагших-хэт хөдөлгөөнтөх эмгэг (АДХХЭ) нь хүүхэд, өсвөр насанд зонхилон тохиолддог, дэлхийд 5-10 хувийн тархалттай байдаг. АДХХЭ-ийн үед тета/бета долгионы харьцаа ихэссэн өөрчлөлт гардаг. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 1200 сурагчдын дунд АДХХЭ-тэй 84 хүүхэд буюу Улаанбаатар хотын хэмжээнд уг эмгэгийн тохиолдол 7 хувь байна. Хүйсийн харьцаа хөвгүүд охидод 4:1 буюу хөвгүүд охидоос 3.6 дахин их өвчилжээ (OR=3.675, 95% итгэх интервал 2.276 – 6.210, p<.0001). АДХХЭ-тэй Монгол хүүхдийн тархины цахилгаан бичлэгийн өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор тохиолдол-хяналтын судалгааны загвараар судалгааны бүлэгт 7-12 насны 28, хяналтын бүлэгт нас, хүйсээр ижилсүүлэн 28 хүүхдийг сонгон авлаа. Судалгааны үр дүнд тархины арын хэсгийн дельта, бүх хэсгийн тета долгионы туйлын хүчдэл судалгааны бүлэгт хяналтын бүлгээс статистик ялгаа бүхий ихэссэн бол альфа долгион тархины арын хэсэгт, бета долгион бүх хэсэгт багассан ба тета/бета, тета/альфа долгионы харьцаа тархины бүх хэсэгт статистик ялгаа бүхий нэмэгдсэн байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж-1-ээр анх оношлогдох үеийн кетоацидоз ба лабораторийн зарим өөрчлөлтийг судалсан нь(2025-05-05) ;Б.Азжаргал ;Б.ХишигжаргалГ.ЭрдэнэтуяаҮндэслэл: Чихрийн шижин хэв шинж-1 (ЧШХШ-1) анх оношлогдох үедээ эрт үеийн хүндрэл болох кетоацидозоор илрэх нь түгээмэл ба энэхүү хүндрэлийг хүүхэд насны хүн амд судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Анх оношлогдсон Чихрийн шижин хэв шинж-1 (ЧШХШ-1)-ийн кетоацидозын тохиолдлын тоо, эмнэлзүйн илрэл ба бие бялдарын үзүүлэлтийг харьцуулан судлаж, лабораторийн зарим шинжилгээнд үндэслэн хүндийн зэргийг тогтоох. Арга, аргачлал: Судалгааг ЭХЭМҮТ-ийн БДШЭС-ын тасагт 2017-2022 оны хугацаанд ЧШХШ-1 анх оношлогдсон хүүхдийн дунд ретроспектив аргаар өвчний түүхээс тусгайлан боловсруулсан асуумжийн дагуу мэдээллийг бүртгэж, эмнэлзүйн зарим шинж, кетоацидозын (КА) зэргийг ISPADийн 2022 оны удирдамжийн дагуу ангилж, судлав. Судалгааны ажлын үр дүнг STATA-16.0 программ ашиглан боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд 2017-2022 оны хугацаанд ЧШХШ-1 анх оношлогдсон 18 хүртэлх насны (дундаж 9.11±3.84) 124 хүүхэд хамруулсан ба 67.7% (n=84)-д нь кетоацидоз илэрч байв. Үүнээс 57.2% (n=48) нь хүнд, 17.8% (n=15) нь дунд, 25.0% (n=21) нь хөнгөн зэргээр илэрсэн ба охид (67.1%, n=47, p=0.871) кетоацидозод илүү өртөж байлаа. ЧШХШ1 анх оношлогдохоос өмнө вирусийн халдвараар өвдсөн (51.2%, n=43, p=0.011), оношлогдох үед цусан дахь глюкозын хэмжээ өндөр (25.8±9.32 ммоль/л, p=0.012) байсан нь кетоацидоз илрэхтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. Кетоацидоз илэрсэн бүлгийн хүүхдийн цусны хийн шинжилгээнд pH 7.05±0.15, бикарбонатын хэмжээ (HCO3) 8.68±4.27 мэкв/л байв. Кетоацидоз хүнд зэргээр илэрсэн бүлгийг хөнгөн зэргээр илэрсэн бүлэгтэй харьцуулахад цусан дахь калийн хэмжээ (4.08±0.80 мэкв/л, 3.6±0.56 мэкв/л, p=0.049) их, цусан дахь глюкозын хэмжээ (28.37±9.23 ммоль/л, 21.96±9.18 ммоль/л, p=0.012) их байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 67.7% (n=84)-д кетоацидоз илэрч байлаа. 2. ЧШХШ-1 анх оношлогдох үеийн кетоацидозын эмнэлзүйд бөөлжих, ядрах шинж тэмдгүүд давамгай илэрч байгаа нь тодорхойлогдлоо. 3. Судалгаанд нийт хамрагдагсдын 57.1% (n=48)-д КА-ын хүнд зэрэг тодорхойлогдож байгаа нь лабораторийн шинжилгээнд кали ба глюкозын хэмжээг нэмэгдүүлж кетоацидозыг хүнд зэргээр илрэхэд нөлөөлж байгаа нь ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдолтой харьцуулан судалсан дүн(2024-03-20) ;М.Номундарь ;Т.Сувд ;Б.Хонгорзул ;Н.ЦэвэлмааЦ.АнужинҮндэслэл: Судлаачдын тогтоосноор оюуны хомсдол нь дэлхийн нийт хүн амын 1-3 хувийг эзэлдэг. Оношлоход хүнд, эмчилгээ хомс ба эмнэлзүйн илрэлээс хамааран насан туршид хараа хяналт тавих шаардлага гардаг зэрэг эрүүл мэндийн болон нийгмийн тулгамдаж буй асуудлын нэг юм. Судлаачид удамшлын гаралтай шалтгааныг зарим генийн мутацитай холбон тайлбарладгаас CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдол үүсэх эмгэг жамд оролцдог болохыг тогтоосон байдаг. Монгол улсад хийгдсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: CRBN генийн 1274 C>T цэгэн мутацийг оюуны хомсдолтой холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 315 хүнийг хамруулсан. Судалгаанд оролцогчдын цусны шинжлэгдэхүүнээс геномын ДНХ-ийг ялган, бай дарааллыг ПГУ аргаар олшруулсан. R419X мутацийг огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмын аргаар илрүүлсэн. Мутацийг шинжлэгдхүүнд нуклеотидын дараалал тогтоох аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг Microsoft Excel, SnapGene программуудыг ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 154 гэр бүлийн 315 хүн хамрагдсан ба үүнээс 61% нь эмэгтэй (n=192), 39% нь эрэгтэй (n=123), дундаж нас нь 38.55±18.55 жил байв. Судалгаанд оролцогчдын 219 нь хам шинжийн бус буюу зөвхөн оюуны хомсдол илэрсэн бол 96 нь хам шинжийн оюуны хомсдолтой байсан. Оюуны хомсдолыг хүндийн зэргээр ангилан үзэхэд F70 бүлгийн 226, F71 бүлгийн 54, F72 бүлгийн 22, F73 бүлгийн 13 оролцогч тус тус байсан ба зөвхөн оюуны хомсдол илэрсэн тохиолдолд нийт оролцогчийн 63.47% (n=139) нь хөнгөн, 21% (n=46) нь хүндэвтэр, 7.76% (n=17) нь хүнд, 7.76% (n=17) нь оюуны гүнзгий сааталтай, хам шинж илэрсэн нийт оролцогчдын 77.08% (n=74) нь хөнгөн, 9.38% (n=9) нь хүндэвтэр, 5.2% (n=5) нь хүнд, 8.33% (n=8) нь гүнзгий хэлбэрийн оюуны хомсдолтой байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Судалгаанд оролцогчдын дунд CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илэрсэнгүй. Дүгнэлт: CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илрээгүй нь Монгол оронд оюуны хомсдолтой хүн амын дунд СRBN генийн 1274 C>T мутацийн тархалт ховор байх боломжтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Трисоми 21-ийн хавсарсан илрүүлэгт маркеруудын өвөрмөц, мэдрэг чанарыг судалсан дүн(2024-03-20) ;Б.Азжаргал ;Ц.Үржиндэлгэр ;Г.ЭрдэнэтуяаЖ.МөнхцэцэгҮндэслэл: Дауны-хамшинжийн (ДХШ) пренатал үеийн илрүүлэг нь PAPP-A инвазив бус болон инвазив аргуудад суурилдаг. Инвазив бус, ургийн Чөлөөт β-hCG ДНХ-ийн генетикийн шинжилгээ нь өндөр өртөгтэй байдаг бол Шилэн хүзүүний биохимийн аргууд хямд өртөгтэй төдийгүй ач холбогдолтой байгааг арын зай судлаачид тэмдэглэсэн байна. Амниоцентез нь хамгийн түгээмэл Пренатал илрүүлэг хэрэглэгддэг инвазив оношлогооны арга бөгөөд оношлогооны 99.8% Трисоми 21 үр дүнтэй, зулбах эрсдэл 1%-иас бага байдаг1. Дауны хамшинж гэж нэрлэгддэг трисоми 21 (T21) нь дэлхий даяар хамгийн түгээмэл тохиолддог хромосомын эмгэг бөгөөд 319-1000 амьд төрсөн хүүхдийн 1-т тохиолдож байна2. Хромосомын хэвийн бус хуваагдлын үр дүнд 21 дүгээр хромосомын давхардал хамгийн их оношлогддог буюу 95%-д тохиолддог3. Манай улсад эхийн сийвэнгийн биохимийн маркерууд, хэт авиа, амниоцентез, хорион биопсийн шинжилгээгээр оношилж байгаа ч эрт илрүүлгийг боловсронгуй болгох шаардлагатай байна. Зорилго: Жирэмсний эхний гурван сартайд трисоми 21-ийн илрүүлэгт ургийн шилэн хүзүүний арын зай, PAPP-A болон чөлөөт β-hCG-ийн голч утга хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2020-2022 оны хооронд жирэмсний 11+0-13+6 хугацаанд хавсарсан илрүүлгээр өндөр эрсдэлтэй (<1:250) гарч ЭХЭМҮТ-ийн удамзүйн лабораторит амниоцентезээр ургийн кариотипийг шинжлүүлсэн 236 жирэмсэн эмэгтэйг хамруулсан. Хавсарсан илрүүлгийн аргад ургийн шилэн хүзүүний арын зай болон жирэмсэн эмэгтэйн цусанд жирэмсэнтэй холбоотой сийвэнгийн А уураг (PAPP-A), хүний чөлөөт хорионы гонадотропин (β-hCG) зэрэг биохимийн үзүүлэлтүүдийг шинжлэв. Үр дүн: PAPP-A-ийн MoM утга ургийн трисоми 21-тэй бүлэгт 60.86%д нь 0.5-аас бага, чөлөөт β-hCG MoM утга 39.12%-д нь 1.5-аас их байв. Трисоми 21-ийн бүлэгт биохимийн үзүүлэлтүүдийн хариу сонгомол буюу PAPP-A MoM 0.5-аас бага, чөлөөт β-hCG MoM 1.5-аас их байхад шилэн хүзүүний арын зайн зузаан трисоми 21-тэй бүх тохиолдолд өргөсөөгүй боловч 14.28%-д нь шилэн хүзүүний арын зай өргөссөн байв. Биохимийн үзүүлэлтүүд нь сонгомол бусаар өөрчлөгдсөн бүлгийн 69.56% (n=16)-д трисоми 21 батлагдсан. Дүгнэлт: Чөлөөт β-hCG, PAPP-A ба хэт авиан үзүүлэлт-шилэн хүзүүний арын зай нь бие биеэсээ үл хамаарч өөрчлөгдөж байгаа тул жирэмсний эхний гурван сард трисоми 21-ийн илрүүлэгт биохимийн болон хэт авиан шинжилгээний үзүүлэлтүүдийг хавсарсан байдлаар ашиглах нь эмнэл зүйн ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цус ойртсон гэр бүл дэх зонхилон тохиолдох өвчлөлийг судалсан дүн(2023-11-03) ;Ч.Баттогтох ;Ж.Сарантуяа ;Б.Хонгорзул ;Н.ЦэвэлмааТ.СувдҮндэслэл: Цус ойртолт нь хүн амын эрүүл мэндэд дараах ноцтой үр дагавар учруулдаг. Үүнд: Өвчний олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөж, эндэхэд цус ойртолт бодитой нөлөө үзүүлж байж болзошгүй юм. Манай улсад энэ төрлийн нарийвчилсан судалгааны сүүлийн жилүүдэд хийгдсэн тоо баримт хангалтгүй байгаа нь уг судалгааг зайлшгүй хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд бид Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цус ойртсон гэр бүлийн дунд генеалогийн судалгаа хийж, цус ойртолтын түвшин, түгээмэл тохиолдох өвчлөлийг илрүүлэх, цаашлаад ДНХ-ийн түвшинд цус ойртолтыг тодорхойлон, өөрийн орны ард иргэдийн дунд хамгийн элбэг тохиолдож байгаа өвчлөл эмгэгийг тодорхойлох шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Цус ойртсон гэр бүлийг илрүүлэн, цус ойртолтын хэлбэр, төрлийг тогтоон өвчлөлийг илрүүлэх, генетик шинжилгээ хийх урьдчилсан нөхцөл бүрдүүлэх. Арга, аргачлал: Уг судалгааг агшны судалгааны загвар ашиглан хийсэн. Цус ойртсон гэр бүлийг илрүүлэхдээ удмын зургийг зурж, цус ойртолтын үндсэн загваруудыг тодорхойлон гаргалаа. Бүл дэх цус ойртолтын зэргийг инбридингийн итгэлцүүрээр тооцооллоо. Үр дүн: Цус ойртсон гэр бүлд төрсөн нийт 32 хүүхэд судалгаанд хамрагдсанаас 18-аас доош насны хүүхдийн 90%, 18-аас дээш насныхны 92%-д ямар нэг өвчин эмгэгтэй болох нь тогтоогдлоо. Цус ойртсон болон цус ойртсон байх өндөр магадлалтай гэр бүлийн дунд илэрч буй өвчлөлийг 5 бүлэг болгон ангилан үзэхэд удамшлын өвчин/ төрөлхийн хөгжлийн гажиг 25 (42.4%), оюуны хомсдол 45 (76.3%), танин мэдэхүйн хөнгөн бууралт 7 (11.8%), өсөлтийн хоцрогдол 6 (10.2%), эпилепси 9 (15.3%) тус тус илэрсэн ба оюуны хомсдол хамгийн өндөр хувьтай тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгаанд 3 аймгийн 43 сумын 185 өрхийг зорилтот түүврийн бүлэгт хамруулан судлахад цус ойртсон гэр бүлийн эзлэх хувь 30.8%, генеалогийн шинжилгээгээр баталгаажсан инбридингийн дундаж коэффициент FI=0.088867 байна. Цус ойртсон гэр бүлд төрсөн хүүхдүүдэд оюуны хомсдол дангаараа болон бие болон сэтгэцийн бусад эмгэгтэй хавсарсан хэлбэрээр зонхилон илэрч байна. Монгол Улсын хүн амын дунд цус ойртолтыг бодитоор тогтоох нарийвчилсан судалгааг удам зүйн шинжилгээний аргад тулгуурлан хамрах хүрээг өргөжүүлэн, тасралтгүй хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын 6-17 насны “Эрт илрүүлэг үзлэг”-т хамрагдсан хүүхдүүдийн бодисын солилцооны хамшинжийн тархалтыг судалсан нь(2023-05-22) ;П.Ариунзаяа; ;Г.ЭрдэнэтуяаЛ.БаярмагнайҮндэслэл: 2020 оны байдлаар дэлхий хүн амын дундах бодисын солилцооны хамшинжийн (БСХШ) тархалтын хувь ойролцоогоор 2025% байна. Бүс нутгуудыг хооронд нь харьцуулан үзэхэд Ази тивд 12-37%, Европ тивд 12-26% тархалттай байна. 2020 оны байдлаар нийт хүүхдүүдийн 2%, өсвөр үеийнхний 3% нь БСХШ-тэй, улс орон бүс нутгуудад ялгаатай байна. Монгол улсад бүх насны хүн амын дунд илүүдэл жин, таргалалтын тархалт өндөр байна. Хүүхэд, өсвөр үеийн дундах БСХШ-ийн тархалт, шалтгаан ,нөлөөлөх хүчин зүйлсийг судлан тогтоосноор урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний чадамжийг дээшлүүлэн, эрт илрүүлэгийн түвшинг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: Улаанбаатар хотын 6-17 насны хүүхдүүдийн дундах БСХШ-ийн тархалтыг тогтоох, БЖИ болон артерийн даралт хоёрын хоорондын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Улаанбаатар хотын 9 дүүргийн ӨЭМТ-ийг түшиглэн 6-17 насны хүүхдийг статистикийн хувь тэнцүүлсэн аргаар байшин хороолол, гэр хороолол тус бүрээс судалгаанд хамрагдсан байхаар тооцон нийт 622 хүүхдийг хамруулан аналитик судалгааны аргын агшингийн загвараар гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 6-17 насны хүүхдүүдийн дундах БСХШийн тархалтыг тогтоох судалгааны шалгуур үзүүлэлтийн дагуу ОУЧШХ, ДЭМБ, Күүк судалаачийн шалгуурын дагуу судалгааны үр дүнгээс түүвэрлэлт хийхэд ОУЧШХ, ДЭМБ-ын шалгуурыг хангасан 5(0.8%) тохиолдол, Күүкийн шалгуурыг хангасан 6 (1%) тохиолдол байв. 1317 насныхан 60% нь БСХШ-ийн 2 хүртэлх эрсдэлтэй байна. (p>0.001). Дүгнэлт: Улаанбаатар хотын 6-17 насны хүүхдүүдийн дунд бодисын солилцооны хамшижийн тархалт 1% байгаа нь тодорхойлогдлоо. Хүүхдийн амьдарч буй нөхцөл нь жингийн илүүдэл болон таргалалттай хамааралтай байгаа ба хүйсийн хувьд ялгаатай байдал ажиглагдаж байна. Биеийн жингийн илүүдэл, таргалалт нь эрэгтэй хүүхдэд харьцангуй их тархалттай байгаа нь тус тус тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн хоёр нүдний болор цайх өвчний мэс заслын эмчилгээний үр дүнҮндэслэл: Монгол улсад анх 1990 оны дунд үеэс хүүхдэд хиймэл болор суулгаж эхэлсэн байдаг боловч хүүхдийн болрын мэс заслын үр дүн, хүндрэлийн талаар мэдээлсэн судалгааны ажил хангалтгүй байгаа нь бидний судалгаа хийх үндэслэл болж байна. Зорилго: Хүүхдийн хоёр нүдний болор цайх өвчний эмнэлзүйн онцлог, мэс заслын эмчилгээний үр дүн, хүндрэлийг судлах. Арга, аргачлал: Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэж эмчлүүлсэн 71 хүүхдийг проспектив тууш загвараар эмнэлзүйн онцлог, харааны чадал мэс заслын хүндрэлийг судалсан. Үр дүн: 71 хүүхдийг мэс заслын дараа 3-30 сар дагаж судалсан ба зонхилон тохиолдох нүдний эмгэгт микрофтальм/микрокорнеа 14.1%, эрхтэн тогтолцооны эмгэгт мэдрэлийн эмгэг (9.9%), бүдэгшлийн хэлбэр нь үелсэн 35.2% байсан. Мэс заслын үеийн, эрт үеийн, хожуу үеийн хүндрэлүүдэд болрын бүрхүүлийн урагдал, үрэвсэл, арын бүрхүүлийн бүдэгшил тус тус байна. Харааны чадал 0.3 ба түүнээс бага байх нь мэс заслын өмнө 97% байсан бол мэс заслын дараа 63% болж багассан (p<0.001). Дүгнэлт: Мэс засалд орсон хүүхдүүдийн талаас илүү хувь нь харааны алдагдалтай байгаа нь хүүхдийн болор цайх өвчнийг ялангуяа төрөлхийн болор цайх өвчнийг эрт илрүүлэх, оношлох, мэс засал хийх шаардлагатай байгааг харуулж байна. . - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол Улсад 2015-2020 онд оношлогдсон чихрийн шижин хэвшинж 1-тэй хүүхэд, өсвөр үеийнхний өвчлөл, тархалтын судалгаа(2021-06-10) ;Э.Солонго ;Д.Гангаамаа ;Д.Чинзоригт; Г.ЭрдэнэтуяаҮндэслэл: Олон Улсын Чихрийн Шижингийн Холбооноос чихрийн шижин хэвшинж 1 (ЧШХШ1)-тэй хүүхэд, өсвөр үеийнхний тоо жилээс жилд ихсэж байгаа ба улс орон бүрт харилцан адилгүй байгаа талаар мэдээлж байна. Манай орны хувьд хүүхэд, өсвөр үеийнхний дунд ЧШХШ1-ийн өвчлөл, тархалтыг тодорхойлсон судалгаа хомс байна. Материал, арга зүй: Бид 2015-2020 оны хооронд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хяналтад байгаа ЧШХШ1-тэй өвчтөний амбулаторийн карт дээрх мэдээллийг эргэмж судалгааны аргаар цуглуулсан. Жил бүрийн өвчлөлийг хүйс, насны бүлгээр тодорхойлж, өвчлөл, тархалтыг 100,000 хүн амд тооцов. Хүйс, насны бүлэг хоорондын өвчлөлийн статистик ялгааг Кохран-Армитаж тест ашиглан, SPSS 22.0 программаар тооцлоо. Үр дүн: Судалгааны хугацаанд нийт 100 хүүхэд шинээр ЧШХШ1-ээр оношлогдсон нь тодорхойлогдсон байна. Хүүхэд насанд тохиолдох ЧШХШ1-ийн өвчлөл 2015-2020 оны хооронд 100,000 хүн амд 0.73-аас 2.28 болж өссөн байна (p=0.001). Хүүхэд, өсвөр үеийнхний нийт өвчлөл 100,000 хүн амд 1.4 байна. Охид (100,000-д 1.6)д өвчлөл хөвгүүд (100,000-д 1.22)-ээс илүү тохиолдож байна (p=0.007). Оношлогдсон насны хувьд 10-14 насны бүлэгт хамгийн их бүртгэгджээ. ЧШХШ1-ийн тархалт сүүлийн 6 жилийн хугацаанд 100,000 хүүхдэд 0.45 (2015 он)-аас 6.75 (2020 он) болж 15 дахин өссөн байна. Дүгнэлт: ЧШХШ1-ийн өвчлөл, тархалт сүүлийн 6 жилд эрчимтэй нэмэгдсэн байна. Хөвгүүдтэй харьцуулахад охид ЧШХШ1-ээр өвчлөх өндөр эрсдэлтэй ба 10-14 насны хүүхдэд өвчлөл илүү тохиолдож байна.
