Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00

АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)

Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001

Browse

Search Results

Now showing 1 - 3 of 3
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Гемофили А, Б өвчний далд тээгч болон тээгч биш эмэгтэйчүүдэд фенотипын зарим үзүүлэлтийг харьцуулсан дүн
    (2026-09-15)
    М.Пүрэвдорж
    ;
    Б.Батзориг
    ;
    Б.Мөнхцэцэг
    ;
    ;
    A.Болор
    Үндэслэл: Гемофили А, Б өвчин Х-хромосомын ноёлогдогч генээр удамшдаг, цус бүлэгнэлтийн VIII, IX факторын хомсдолын шалтгаант цусархагшлын шинжээр илрэх моногенийн шалтгаант эмгэг юм. Ийм өвчнөөр эрэгтэй хүн өвдөж, эмэгтэй хүн шинж тэмдэггүй далд тээгч болно. Пробандын ураг төрлийн эмэгтэйчүүдийн дунд гетерозигот далд тээгч эмэгчтэйчүүдийг илрүүлэх нь мэс засал болон төрлөгийн дараах цус алдалтын эрсдэлээс сэргийлнэ. Зорилго: Гемофили А, Б-өвчний далд тээгч болон тээгч биш хүмүүсийг илрүүлж фенотипын зарим үзүүлэлтийг харьцуулах. Арга, аргачлал: Судалгаанд Гемофили А (ГА)-тай оноштой 32 эрэгтэйн ураг төрлийн 50 эмэгтэй, Гемофили Б (ГБ) оноштой 8 эрэгтэй ураг төрлийн 13 эмэгтэй, нийт 63 эмэгтэй судалгаанд хамруулж молекул генетикийн шинжилгээгээр пробандад илэрсэн мутацийг тодорхойлж генотипийн тодорхойлсон. Үүнээс гадна далд тээгч 33, тээгч биш 18 эмэгтэйгээс 3 бүлэгтэй 28 асуулттай асуумж авч далд тээгчийн шинж тэмдэгийг харьцуулж статистик тооцооллыг хийж гүйцэтгэсэн. Уг асуумжаар арьс хөхрөх, биений юм үргэлжлэх хугацаа, төрлөгийн дараах цус алдалтын байдал, гэмтэл мэс ажилбарын дараах цус алдалт зэргийг тодруулсан. Асуумж судалгааны үр дүнг молекул генетикийн шинжилгээгээр далд тээгч болон далд тээгч бус хоёр бүлэгт харьцуулсан. Тоон үзүүлэлтийг харьцуулахдаа Mann-Whitney U тест, чанарын үзүүлэлтийг харьцуулахдаа Fisher exact тест ашиглан статистикийн “R” программ дээр хийж гүйцэтгэсэн. ГА-ын далд тээгчийн судалгаанд хамрагдсан хүмүүст цус бүлэгнэлтийн VIII хүчин зүйлийн идэвхийг тодорхойлох шинжилгээг хийсэн. Үр дүн: Нийт 63 эмэгтэй 52 эмэгтэйд молекул генетикийн шинжилгээ хийгдсэн. Үүнээс 11 эмэгтэйн ураг төрлийн пробандад F8, F9 генийн эмгэг мутац илрээгүй тул далд тээгчийн шинжилгээний шалгуураар хасагдав. ГА-ын ураг төрлийн хамааралтай нийт 43 эмэгтэйд тодорхойлоход мутац илрүүлэхэд 26 нь (60.4%) далд тээгч, 17 нь (39.5%) тээгч биш байв. Гемофили Б-тэй 8 эрэгтэйн 6-д нь F9 генийн эмгэг мутац илэрсэн бөгөөд тэдний ураг төрлийн 7 эмэгтэйн 6 нь далд тээгч 1 тохиолдолд далд тээгч биш байв. ГА-ын гетерозигот далд тээгч эмэгтэйчүүдийн FVIII факторын дундаж идэвхжил 58.5±20.6OУН/ дл (n=17) байсан нь тээгч биш эмэгтэйчүүдийн (n=11; 101±28.8 OУН/дл)-ээс статистик үнэн магадлалтай бага байв (p<0.001). Далд тээгч эмэгтэйчүүдэд түгээмэл илэрдэг 9 шинжээс зөвхөн арьс салст амархан хөхрөх шинж статистик үнэн магадтай давамгай илэрч байв (OR:6.8; p<0.0069). Далд тээгч эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн үргэлжлэх хугацаа уртсах, төрлөг, мэс засал, шүдний мэс ажилбарын дараа цус тогтохгүй удаан хугацаагүй байдаг ч бидний судалгаагаар статистик үнэн магадлалтай ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Монголд оношлогдсон Гемофили А, Б-тэй эрэгтэйчүүдийн ураг төрлийн 50 эмэгтэйн 32 (64%) нь далд тээгч, 18 (36%) нь тээгч биш байв. Далд тээгч эмэгтэйчүүдийн сийвэнгийн бүлэгнэлтийн VIII фактор тээгч биш эмэгтэйчүүдийнхээс статистик үнэн магадлалтай бага байв (58.5±20.6ОУН/дл болон 101±28.8ОУН/дл; p<0.001). Далд тээгч эмэгэйчүүдэд арьс амархан хөхөрдөг гэсэн өгүүлэмж статистикийн хувьд үнэн магадлалтай их байв (OR=6.8; p=0.0069).
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд нөлөөлөх хүчин зүйлс
    (2020-05-01)
    П.Балжинням
    ;
    ;
    Б.Хишигжаргал
    ;
    Ж.Нарангэрэл
    ;
    Б.Алтаншагай
    үндэслэл: Цусны хавдрын үед засралд хүргэх болон засралыг батжуулах хими эмчилгээний дараа эмчлүүлэгчийн захын цусны үүдэл эсийг ялган, өөрт нь эргүүлэн сэлбэдэг. Үүнийг өөрт нь (аутолог) цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээ (ЦҮЭШСЭ) гэнэ. Зорилго: CD34+ цусны үүдэл эсийн тоо болон уг эсийн тоонд нөлөөлөх хүчин зүйлс ЦҮЭШСЭ-ний үр дүнд хэрхэн нөлөөлөхийг судлахыг зорив. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд ЦҮЭШСЭ хийгдсэн Лимфом, Түгмэл миелом (ТМ) оноштой 19 эмчлүүлэгчийг хамруулан, ретроспектив болон проспектив чиглэлээр даган судаллаа. CD34+ эсийн тоогоор судалгаанд хамрагдагсдыг <4*106 CD34+ эс/кг, >4*106 CD34+ эс/кг бүлэглэн үр дүнг нейтрофилийн эргэн сэргэлтийг тооцлоо. үр дүн: Шилжүүлэн суулгасан CD34+ эсийн тоо болон нейтрофилийн эргэн сэргэх хугацаа хооронд статистикийн ач холбогдол бүхий хамаарал (p=0.03) ажиглагдлаа. Ахимаг нас (p=0.02) болон хими эмчилгээний курсийн давтамж (p=0.02) ихсэх нь халдварын хүндрэл гарахад нөлөөлж байв. Дүгнэлт: Захын цуснаас шүүх үүдэл эсийн тоог > 4х106 CD34+ эс/кг хэмжээнд хүргэх нь үүдэл эс сэлбэлтийн дараах нейтрофилийн эргэн сэргэлтийг илүү хурдасгаж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Насанд хүрэгчдэд тохиолдох цочмог лейкемийн тавиланг ийлдсийн лактатдегидрогеназын төвшингөөр тодорхойлохын ач холбогдлыг уялдуулан судлах нь
    (2021-11-01)
    Д.Нүрзэддулам
    ;
    ; ;
    Б.Оюунбилэг
    ;
    Ц
    Үндэслэл: Цочмог лейкемийн явц, тавиланг урьдчилан тооцоолоход ийлдсийн лактатдегидрогеназа болон ферритинийг дэлхий нийтэд өргөн ашигладаг. Сүүлийн жилүүдэд Монгол улсад цусны хавдрын оношлогоо эмчилгээнд ахиц, дэвшил гарсантай холбоотой цусны хавдрын тохиолдол ихэссэн ч, өвчний явц, эрсдэлийг тооцоход ач холбогдол бүхий биохимийн шинжилгээний үзүүлэлтийг төдийлөн ашиглахгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Арга аргачлал: Энэхүү судалгаанд 2017оны дөрөвдүгээр сараас 2020 оны аравдугаар сар хүртэлх Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторид (ЭЭСНЛ) цочмог лейкеми онош нь батлагдсан тохиолдлуудыг хамруулж, цусны дэлгэрэнгүй шинжилгээг Sysmex XN-2000 гематологийн бүрэн автомат анализатор дээр хийж, захын цус болон, ясны хэмийн түрхэц, цитохимийн будгуудыг ашиглан урсгал эс тоолуураар иммунофенотипийг “BD-FACSCantoII” тодорхойлон оношийг баталгаажуулсан. Лактатдегидрогеназийн төвшинг биохимийн бүрэн автомат COBAS 6000, C311, Ферритинийг е411 анализатораар хэмжив. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 131 тохиолдлын 80.15% (105)д цочмог миелобластын, 17.56% (23)-д лимфобластын, 2.29%(3)-д холимог хэлбэрийн цочмог лейкеми оношлогдсон байна. Судалгаанд хамрагдагсдын насны дундаж 44.1±15.6 байлаа. Цочмог лейкемийн тохиолдлыг лактатдегдрогеназийн төвшин их болон бага гэсэн 2 бүлэгт хувааж харьцуулахад цагаан эсийн тоон (P=0.002), лимфоцитийн эзлэх хувь (P=0.008), өвчтөний амьдрах хугацаа (P=0.003), ясны хэм дэх бластын эзлэх хувь (P=0.02) статистик ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдов. Оношлогдсоноос хойшх 10-н сарын хугацаанд өвчтөний амьдрах чадвар лактатдегидрогеназын төвшин бага хүмүүст 60%, лактатдегидрогеназын төвшин их бүлэгт 35% байв. Дүгнэлт: Цочмог лейкеми оношлогдох үед лактатдегидрогеназын төвшин өндөр тодорхойлогдох нь өвчтөн тавилан муу байгааг харуулж байна.