АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
36 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тархалтыг судалсан дүн(2025-12-05) ;Б.Цэцэгтуяа; ;Г.Нарантуяа ;А.Өлзий-УтасД.ДаваадуламҮндэслэл: Чихрийн шижингийн тархалт жилээс жилд тасралтгүй нэмэгдэж байгаа нь манай оронд төдийгүй дэлхий дахинд сүрьеэтэй тэмцэхэд бэрхшээл учруулж байна. Зорилго: Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн чихрийн шижин хэв шинж 2-той (ЧШХШ-2) хүмүүсийн дундах уушгины сүрьеэгийн тохиолдлыг илрүүлж, холбогдох зарим хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн дотоод шүүрлийн кабинетад хянагдаж буй 18-аас дээш насны ЧШХШ-2-той хүмүүсийг системчилсэн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонголоо. Асуумж, цээжний гэрлийн шинжилгээгээр сүрьеэгийн болзошгүй тохиолдлыг илрүүлж, цэрийг цуглуулан, түрхэц, Xpert MTB/RIF шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр сүрьеэ оношлогдсон, эсвэл асуумжаар сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа, өмнө нь сүрьеэгээр өвчилж байсан гэсэн өгүүлэмжтэй тохиолдлыг сүрьеэгийн тохиолдлоор бүртгэн тархалтыг тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 1644 ЧШХШ-2той хүн хамрагдсан. Нийт оролцогчдын 836 (50.9%) нь эмэгтэй, дундаж нас 58 (19-89) жил байв. Нийт сүрьеэгийн болзошгүй тохиолдол 10.5% (n=172, 95% CI 9.0-12.0)-ийг эзэлж байв. Сүрьеэгийн болзошгүй 112 тохиолдлоос цэр цуглуулж, лабораторийн шинжилгээнд хамруулж, 10 (8.9%, 95% CI 4.9-15.7) тохиолдолд сүрьеэгийн микобактери илэрсэн. Ханиалгах зовиургүй боловч рентгенд өөрчлөлттэй тохиолдлын 7.2% (6, 95% CI 3.4-14.9) нь сүрьеэ оношлогдсон байна. Асуумжаар сүрьеэгийн эмчилгээтэй 9 (0.5%, 95% CI 0.3-1.0), сүрьеэгээр өвчилсөн өгүүлэмжтэй 53 (3.2%, 95% CI 2.5-4.2) тохиолдол байв. ЧШ-тэй хүмүүсийн дундах сүрьеэгийн тархалт 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байна. Насны бүлэг, хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн дундах тархалт 5.9% (n=48, 95% CI 4.5-7.8), эмэгтэйчүүдтэй (2.9%; 95% CI: 1.2-4.2) харьцуулахад өндөр (p=0.002), сүрьеэгээр өвчлөх эрсдэл 2 дахин их байна. Сүрьеэгийн тархалт насны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) хэдий ч нас нэмэгдэхэд тархалт буурч байв. Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2-той хүмүүсийн дундах сүрьеэгийн эзлэх хувь 4.4% (n=72, 95% CI 3.5-5.5) байсан ба эрэгтэйчүүдийн дунд тархалт өндөр (p=0.002), нас ахих тутам сүрьеэгийн тархалт буурч байна. Шинж тэмдэггүй боловч рентген зурагт өөрчлөлттэй хүмүүсийн 7.2%-д лабораторийн шинжилгээгээр сүрьеэ илэрсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шизофренийн эмнэлзүйн шинжүүдийг позитив ба негатив хам шинжийн үнэлгээ (PANSS)-ний сорилоор үнэлсэн нь(2025-10-20) ;Н.Оюунчимэг; Ж.СарантуяаҮндэслэл: Шизофренийн негатив болон позитив шинжүүд хэмээх онцлох шинж тэмдгүүд хослон илэрдэг эмнэлзүйтэй, архаг явцтай, дотоод шалтгаантай, сэтгэцийн хүнд эмгэг юм. Шизофрени голдуу өсвөр болон залуу насанд эхэлж хүний танин мэдэхүй, сэтгэхүй, сэтгэл хөдлөл зэрэг сэтгэцийн үйл ажиллагаа өөрчлөгдөн улмаар өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа болон нийгэмтэй дасан зохицох чадвар алдалтад хүргэдэг эмгэг юм. Шизофренийн оношилгоо, эмчилгээний явцыг үнэлэхэд позитив болон негатив шинжийн үнэлэх сорил (PANSS)-ыг өргөн хэрэглэдэг ба шинж тэмдэгийн хүндийн зэргийг тогтоодог. Уг сорилыг солиорлын шинж тэмдэгээр илэрдэг эмгэгүүдийг үнэлэх алтан стандарт гэж нэрлэдэг ба энэхүү үнэлгээний аргачлалыг ашиглан хийгдсэн судалгааны ажил олдохгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Шизофренийн эмнэлзүйн шинжүүдийг позитив ба негатив хам шинжийн үнэлгээ (PANSS)-ний сорилоор үнэлж, тэдгээрийн хүндийн зэргийг тогтоох. Арга, аргачлал: Бид сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2016 оны 12 сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд амбулаторийн идэвхтэй хяналтад хянагдаж буй шизофренитэй 102 хүнийг хамруулж, агшингийн загвараар гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 20-66 насны 102 хүн хамрагдсанаас 51% (n=129) нь эмэгтэй, дундаж нас 40.0±12.0 жил байлаа. Позитив, негатив болон сэтгэцийн ерөнхий шинжүүдийн зэргийн дундаж нь хөнгөн болон дунд зэрэгт 21–24%, негатив шинжүүдийн маш хүнд зэрэг 23% байна. Энэ үзүүлэлт нь сэтгэл хөдлөлийн илэрхийлэл буурах, нийгмээс тусгаарлагдах, амьдралын идэвх сулрах зэрэг шинжүүд шизофренийн хүнд шатанд хүчтэй илэрдэг болохыг харуулж байна. Позитив шинжүүдийн хувьд хөнгөн болон дунд зэрэгт 15–24% байсан ба энэ нь өвчний эхэн үед хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд тод илэрдэг боловч өвчин хүндрэх явцад харьцангуй буурдаг байна. Сэтгэцийн ерөнхий шинжүүдийн хувьд 12–22% байсан нь бүх зэрэгт тогтвортой илэрсэн. Дүгнэлт: Шизофренийн эмнэлзүйн эхэн үед позитив шинжүүд давамгай, харин өвчний хүнд шатанд негатив шинжүүд давамгайлж, сэтгэцийн ерөнхий шинжүүд бүх зэрэгт тогтвортой илэрч буй нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хантавирусийн халдвар тархалтын тандалт судалгааны дүн(2024-12-21) ;Б.Байгалмаа ;У.Өнөрсайхан ;Х.Тунгалаг ;Б.ДашнанжидЖ.СарантуяаҮндэслэл: Ханта вирус (Hantavirus) нь дэлхийн олон улс оронд түгээмэл тархсан мэрэгчдээр дамжин халдварладаг, байгалийн голомтот, вирусийн шалтгаант зоонозын гаралтай халдварт өвчин. Энэхүү халдварыг зүйлээс нь хамаарч бөөрний хам шинжит цусархаг чичрэг (БХШЦЧ), Ханта вируст уушгины хам шинж (ХВУХШ) гэж ангилдаг. Ханта вирусийн 4 үндсэн ийлдэс хэв шинжээс 1-дүгээр хэв шинж нь Европ, Азид өргөн тархсан байдаг. Манай орны хүн амын дунд амьсгал болон бөөр шээс ялгаруулах тогтолцооны өвчлөл өндөр, Ханта вирусийн халдвар тээгч мэрэгч амьтдын дунд вирусийн халдваржилт илэрч байгаа, Азийн улс орнууд тэр дундаа хөрш хоёр оронд БХШЦЧ өвчний тохиолдол элбэг байдаг зэрэг нь энэхүү вируст өвчний халдварыг тандан судлах шаардлагатайг харуулж байна. Зорилго: Байгалийн голомтын тандалтаар хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцод Ханта вирусийг илрүүлэх, баталгаажуулах. Арга, аргачлал: Судалгаанд 10 аймгийн 37 сумдаас дээжилсэн хүн, мэрэгч амьтад, хачиг нийт 2393 сорьц шинжилсэн. Тандалтаар дээжилсэн хүний 527 ийлдсэнд Ханта вирусийн IgG илрүүлэх ФХЭБУ(Герман,Euroimmun), Seoul, Puumala төрөлд хамаарах Ханта вирусийн IgG илрүүлэх ШБДТУ(Герман,Euroimmun), Иммуноблотинг урвал (Герман, Euroimmun)–ын цомгуудыг ашигласан. Байгалийн голомтоос тандалтаар дээжилсэн мэрэгч амьтан, хачигны 1866 булингаас цомгийн зааврын дагуу РНХ ялгаж (Quagen Герман) Hanta вирусийн М сегмент тодорхойлох УТ-ПГУ-аар шинжилсэн. Үр дүн: Хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцыг шинжлэн Ханта вирусээр үүсгэгдэх Бөөрний хам шинжит цусархаг чичрэг (БХШЦЧ) өвчний халдвар байгаа эсэхийг тогтоох шинжилгээгээр хүний ийлдэсний 527/1.5%-д Ханта вирус өвөрмөц эсрэгбие IgG эерэг, мэрэгч амьтан 1054/0.47%, хачиг 810/4.4%-д УТ-ПГУ-р Ханта вирусийн М генийн хос нуклеотид тус тус илэрсэн. Дүгнэлт: Хүн болон мэрэгч амьтад, хачигнаас дээжилсэн сорьцод Ханта вирус хүний ийлдэсний 1.5%-д, мэрэгч амьтанд 0.47%, D.nuttalli зүйлийн хачигт 4.4%-д илэрч байгаа нь Монгол улсад Ханта вирусээр үүсгэгддэг өвчлөл, ялангуяа бөөрний хамшинжит цусархаг чичрэг өвчний эрсдэл байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төрөл ойртсон болон удам төрлийн хамааралгүй гэр бүлүүдэд дерматоглификийн А-В товгорын судлын тоог харьцуулан судалсан дүн(2024-12-21) ;Д.Отгонбямба ;Ч.Баттогтох ;Ж.СарантуяаҮндэслэл: Төрөл ойртсон гэрлэлт нь эцэг эхийн аль алинаас нь ижил аллелийг өвлөн авах улмаас удамшлын эмгэг үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Судлаачид дерматоглификийн аргыг удамшлын эмгэг, зарим хам шинж зэрэг хурууны хээтэй холбоотой эмгэгийг оношлох өргөн хүрээний аргын нэг хэсэг болгон ашигладаг. Мөн цусны даралт ихсэх, чихрийн шижин эсвэл бусад удамшлын бус эмгэгүүдийн судалгаанд ашигласан байна. Дерматоглификийн арга нь удамшлын эмгэгийг судлах нэмэлт хэрэгсэл байж болох ч төрөл ойртолттой холбоотой генетикийн ихэнх эмгэгийг оношлоход түгээмэл хэрэглэгддэггүй. Харин биохимийн шинжилгээ, генийн мутаци илрүүлэх шинжилгээ нь оношилгооны үндсэн хэрэгсэл хэвээр байгаа нь тухайн судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Төрөл ойртсон болон удам төрлийн хамааралгүй гэр бүлийн гишүүдийн A-B товгорын судлын тоо өвөрмөц онцлогтой эсэхийг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан, 2024 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл 176 оролцогчийг хамруулав. Генеалогийн аргаар төрөл ойртсон нь батлагдсан нийт 32 гэр бүлээс судалгааны шалгуурыг хангасан 47 оролцогчийг тохиолдлын бүлэгт хамруулсан ба хяналтын бүлэгт 129 оролцогчийг хамруулав. Үр дүн: Төрөл ойртсон бүлэг болон удам төрлийн хамааралгүй бүлгийн A-B товгорын судлын тоо мэдэгдэхүйц ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс харвал төрөл ойртсон гэр бүлийн гишүүдийн дерматоглификийн арга нь төрөл ойртолтын шалтгаант удамшлын эмгэгийн оношилгоонд хэрэглэх арга хэрэгсэл байж болох тул эмнэлзүйн хэрэглээнд нэмэлтээр хоёр бүлгийн хурууны хээ, алганы хээний давтамж, ялгааг үнэлэх, хэв маягийн эрчим, Данкмейжерийн индекс, Фурухата индекс, “atd”, “dat” болон “tda” өнцгийн үнэлгээ гэх дерматоглификийн шинж чанаруудыг үнэлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол эрэгтэйчүүдийн үргүйдэлд БЗХӨ-ний нөлөөллийг тодорхойлсон дүн(2024-12-21) ;С.Арнабек; Ж.СарантуяаҮндэслэл: Манай улсад эрэгтэйчүүдийн үргүйдэл сүүлийн үеийн техникийн дэвшил, бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) болон бусад олон хүчин зүйлтэй холбоотойгоор нэмэгдэж, залуужих хандлагатайг мэргэжлийн андрологич эмч нар онцлон тэмдэглэсэн байна. Эрэгтэйчүүдэд үргүйдэл үүсэхэд далд хэлбэрийн БЗХӨ-ний (бактер, вирус, мөөгөнцөр, эгэл биетэн) хавсарсан халдварууд илүү нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаанууд баталж байна. Харин манай улсад эрэгтэйчүүдийн үргүйдлийг БЗХӨ–тэй уялдуулсан судалгааны ажил цөөн байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Эрэгтэйчүүдийн дунд тохиолдож буй үргүйдийн түгээмэл тохиолдох хэлбэр болон түвшин тодорхойлж үүнд БЗХӨний үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг 2024 оны 07-дугаар сараас 2024 оны 11-дүгээр сар хүртэл “Алтан жор’’ эрэгтэйчүүдийн эмнэлэг, клиник лаборатори болон АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Молекул биологи-Удам зүйн тэнхимийг түшиглэн эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ Спермограммын шинжилгээг ДЭМБ-аас 2020 онд боловсруулсан удирдамжийн дагуу хийж гүйцэтгэв. БЗХӨний үүсгэгчдийг (Chlamydia trachomatis, Mycoplasma genitalium, Neisseria gonorrhoeae, Ureaplasma urealiticum гэх мэт), бодит хугацааны ПГУын аргаар, тэмбүү өвчин үүсгэгчийг ийлдэс судлалын аргаар илрүүллээ. Үр дүн: Бидний судалгаанд нийт 1675 үйлчлүүлэгч спермограммын шинжилгээнд хамрагдсанаас нормозоосперм хэлбэр буюу эрүүл 60.6% хүн (n=1015) үүнээс БЗХӨ-тэй 36.9% (n=375) байв. Харин үрийн шингэний шинжилгээгээр ямар нэг өөрчлөлттэй 660 (39.4%), үүнээс БЗХӨ-тэй 67.2% (n=444) тогтоогдлоо. Дүгнэлт: 1. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн астенозоосперм хэлбэр түгээмэл тохиолдож байгаа ба үргүйдлийн түвшин 25-29; 30-34 насанд өндөр тодорхойлогдож байна. 2. БЗХӨ түвшин 67.2% тодорхойлогдож байна. Chlamydia trachomatis, Mycoplasma, Ureaplasma халдварууд үргүйдэл үүсгэх хүчтэй эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Аутосомын богино дарааллын давталтын анализаар гэр бүлийн гишүүдийг харьцуулан судалсан зарим үр дүн(2024-12-21) ;Б.Буяндэлгэр ;Д.Отгонбямба ;Ж.Одонгоо ;Х.НурланҮндэслэл: Дезоксирибонуклейн хүчил (ДНХ)-ийн шинжилгээ хийх нь удам төрлийн хүмүүсийн хамаарлыг магадлахад ач холбогдолтой байдаг.1 2019 оны байдлаар 26 сая орчим хүн ДНХ геномын шинжилгээ хийлгэсэн гэсэн тоо баримт байдаг бөгөөд ихэнх нь удмын хамаарлаа тодорхойлуулах зорилгоор уг шинжилгээг хийлгэжээ.2 Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолт, удамшлын өвчнөөс сэргийлэх, хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлыг зохицуулах асуудлууд нь Монгол улсын хувьд чухал асуудал болсоор байна. Иймд аутосомын БДД-ын шинжилгээг төрөл ойртсон гэр бүлүүдийн дунд хийх нь олон талын ач холбогдолтой учраас уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Төрөл ойртсон гэр бүлийн гишүүдийг богино дарааллын давталт (БДД)-ын анализ ашиглан судлах. Арга, аргачлал: Судалгаанд асуумж болон генеалогийн аргаар төрөл ойртсон гэрлэлт эсэх нь баталгаажсан нийт 31 гэр бүлийн 114 оролцогчдыг хамруулсан. Төрөл ойртсон гэр бүлийн гишүүдийн аутосомын БДД-ын 19-21 маркеруудын аллелиудыг Globalfiler express PCR amplification урвалжийн цомог ашиглан тодорхойлж, Genoproof Suite v1.0 ба Powermarker v3.25 программ хангамжуудыг ашиглан биостатистикийн утгууд, үр дүнг тооцлоо. Үр дүн: 31 гэр бүлийн аутосомын БДД-ын маркеруудын бодит p-утга (exact p-value) FGA маркер (0.0302), CSF1PO маркер (0.0029)-т тус бүр хамгийн бага тодорхойлогдсон нь статистик ач холбогдолтой байв. Удам төрлийн хамааралтай 8 гэр бүлийн 10 хүүхдүүдэд гомозигот аллелийн эзлэх хувь 27 байсан нь хамгийн өндөр байв. 31 гэр бүлээс 14 гэр бүл удам төрлийн хамааралгүй, 9 гэр бүл удам төрлийн хамааралгүйг батлах боломжгүй, 8 гэр бүл удам төрлийн хамааралтай гэж тус тус тодорхойлогдлоо. Генетикийн олон янз байдал (Hobs) SE33 маркерт (0.8982) хамгийн өндөр, CSF1PO маркерт (0.6542), D2S441 маркерт (0.696) хамгийн бага байхаар тус тус тооцоологдлоо. Төрөл ойртолтын коэффициент (f) D22S1045 маркерт (0.33) хамгийн өндөр, D10S1248 маркерт (0.1) хамгийн бага байлаа. Дүгнэлт: 1. Төрөл ойртсон 31 гэр бүлүүдийн нийт 114 гишүүдийн аутосомын богино дарааллын давталтын маркеруудын аллелиудыг тодорхойлов. Ингэснээр удам төрлийн хамаарлыг магадлах хувь, ижил төстэй байдлын индекс, гомозигот/гетерозигот аллелийн харьцаа, аллелийн давтамж, генетикийн олон янз байдал, төрөл ойртолтын коэффициент, бодит p-утга зэргийг тооцох боломжтой болов. 2. Төрөл ойртсон 31 гэр бүлүүдийн удам төрлийн хамаарлыг магадлах хувь, ижил төстэй байдлын индексийг харьцуулан судлахад 14 гэр бүл удам төрлийн хамааралгүй, 9 гэр бүл удам төрлийн хамааралгүйг батлах боломжгүй, 8 гэр бүл удам төрлийн хамааралтай тодорхойлогдсон нь аутосомын БДД-ын анализаар удам төрлийн хамаарлыг 3-4-р үе хооронд магадлах, 1-2-р үе хооронд бататгах боломжтойг харуулав. 3. Төрөл ойртсон гэр бүлүүдэд генетикийн олон янз байдал (Hobs) SE33 маркерт (0.8982) хамгийн өндөр, CSF1PO маркерт (0.6542), D2S441 маркерт (0.696) хамгийн бага, төрөл ойртолтын коэффициент (f) D22S1045 маркерт (0.33) хамгийн өндөр, D10S1248 маркерт (0.1) хамгийн бага тус тус тодорхойлогдсон, CSF1PO болон FGA маркеруудын бодит p-утга статистик ач холбогдолтой байсан нь төрөл ойртсон гэр бүлийн удам төрлийн хамаарлыг үнэлэхэд SE33, CSF1PO, D22S1045, D10S1248, FGA маркерууд, үүнээс CSF1PO маркер чухал ач холбогдолтой байна гэж үзлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, SERPINA1 генийн S, Z мутант аллелийг бодит хугацааны ПГУ-аар илрүүлсэн нь(2024-11-07); ; ; Ж.СарантуяаҮндэслэл: SERPINA1 генийн мутацийг судлах, эмнэлзүйд S, Z мутант аллелийг илрүүлэхэд найдвартай, хугацаа богино шаарддаг молекул биологийн шинжилгээний аргачлал шаардлагатай байна. Өмнөх судалгаануудад SERPINA1 генийн S, Z мутант аллелийг судлахдаа уламжлалт полимеразын гинжин урвал (ПГУ)-д суурилсан огтлогдсон хэрчмийн уртын полиморфизм (ОХУП), аллель өвөрмөц ПГУ зэрэг нь аргуудыг түлхүү ашиглажээ. Бид SERPINA1 генийн S, Z мутант аллелийг илрүүлэх TaqMan проб бүхий бодит хугацааны ПГУ (бхПГУ)-ын аргыг загварчилсан ба уг аргыг харьцуулан судлах шаардлагад үндэслэн энэ судалгааг хийлээ. Зорилго: SERPINA1 генийн мутацийг тодорхойлох ОХУП ба бхПГУ-ын аргуудыг харьцуулан судалж, аналитик мэдрэг, өвөрмөц чанарыг тогтоох. Арга, аргачлал: Судалгаанд 473 хүний ДНХ сорьц ашигласан. SERPINA1 генийн М, S, Z аллелиудыг ОХУП ба бхПГУ-аар илрүүлсэн. S, Z мутант аллель илэрсэн тохиолдлуудад нуклеотидын дараалал тогтоох Сангерын арга ашиглан дарааллыг тогтоож баталгаажуулсан. Статистик боловсруулалтанд MedCalc програм ашигласан каппа коэффициент, аналитик мэдрэг ба өвөрмөц чанаруудыг тооцоолов. Үр дүн: Үр дүнгээр SERPINA1 генийн МZ генотип 0.21% (n=1), MS генотип 1.06% (n=5), SS генотип 0.42% (n=2)тай илэрсэн. ОХУП аргын аналитик мэдрэг чанар 71.43% (95% ИИ, 29.04-96.33%), харин бхПГУ-ын аргын аналитик мэдрэг чанар 100.0% (95% ИИ, 99.21-100.0%) байсан. Дүгнэлт: ОХУП аргатай харьцуулахад бхПГУ нь аналитик мэдрэг чанараар илүү байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Миелопролифератив эмгэгийн үед JAK2 V617F генийн мутацийг тодорхойлсон дүн(2024-11-07); ;Б.Пүрэвбуян ;Б.Буяндэлгэр ;Э.СолонгоЖ.ОдонгооҮндэслэл: Миелопролифератив эмгэг JAK2, CALR, MPL зэрэг генийн мутацийн шалтгаантай үүсэх нь түгээмэл байдаг. Дэлхий дахинд миелопролифератив эмгэгийн шалтгаант нас баралтын түвшин бусад хорт хавдартай харьцуулахад харьцангүй бага хувьтай байдаг хэдий ч амь насанд эрсдэл учруулах боломж одоог хүртэл өндөр хэвээр байна. Хөгжингүй орнуудад миелопролифератив эмгэгийн эрт илрүүлэг, оношилгоо сайжирсаар байгаа нь тохиромжтой эмчилгээг эхлэх, эмчилгээний үр дүнг хянах боломжийг бүрдүүлж байна. Манай оронд энэ төрлийн генийн мутацийн шинжилгээ тогтмол хийгддэгүй учир өвчний оношийг бататгах, тохирох эмчилгээг эхлэх боломж хомс байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: JAK2 V617F генийн мутацийг бодит хугацааны полимеразын гинжин урвал (бхПГУ)ын шинжилгээгээр илрүүлэх. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар, магадлалт бус түүврийн аргаар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд хамрагдахыг зөвшөөрсөн 77 оролцогчоос 5-10 мл цус цуглуулж, дезоксирибонуклейн хүчлийг (ДНХ) ялгалаа. Ингээд JAK2 V617F генийн мутаци тодорхойлох бхПГУ-ын шинжилгээг Light Cycler480 төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэв. Шинжилгээний үр дүнг тархалтын муруй байгуулж Microsoft excel болон SPSS 26.0 программыг ашиглан үнэллээ. Үр дүн: Судалгаанд 22-82 насны 77 үйлчүүлэгч хамрагдсаны 25 (32.5%) нь эрэгтэй, 52 (67.5%) нь эмэгтэй байв. Нийт эрэгтэй оролцогчдын 12 (48%), эмэгтэй оролцогчдын 30 (57.7%) тохиолдолд JAK2 V617F генийн мутаци тодорхойлогдлоо. JAK2 V617F генийн мутаци илэрсэн 42 оролцогчын дундаж нас 60.6±12.3 (34-82) жил байлаа. Дүгнэлт: Миелопролифератив эмгэг сэжиглэгдсэн нийт оролцогчдын 54.5%-д JAK2 V617F генийн мутаци тодорхойлогдож, цаашид бай эмчилгээнд хамрагдах боломжтой боллоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Грейвсийн офтальмопатийн үед үүссэн дээд зовхи татагдлын шинжийг мэс заслын аргаар засах асуудалд(2024-11-07) ;Б.Оюунгэрэл ;Д.Уранчимэг ;Б.Долгормаа ;Б.ПүрэвцэрэнГ.ОюунгэрэлҮндэслэл: Грейвсийн офтальмопати нь нүдний хараа болон гоо Бамбай булчирхай сайханд сөрөг нөлөөлөл учруулдаг аутоиммуны үрэвсэлт өвчин юм. Мюллерэктоми Эмнэлзүйд зовхи татагдал, нүд бүлтийлт (проптоз), нүдний гадна Aпоневроз шулуун булчингийн хөдөлгөөний алдагдал, хялар, харааны мэдрэлийн Орбитопати дарагдал, хемоз, эвэрлэг бүрхүүлийн гэмтэл болон алимны салстын улайлт хаван зэрэг шинжүүд илэрдэг байна. Дээд зовхи татагдал нь Грейвсийн офтальмопатийн үед зонхилон тохиолддог эмнэлзүйн онцлог шинж болохыг судлаачид онцолж байна. Бүтцийн эргэшгүй өөрчлөлтөд орсон дээд зовхи татагдлыг мэс заслын аргаар засах ба арга техникийн хэд хэдэн хувилбар байдаг байна. Дээд зовхи татагдлыг засах мэс заслыг хийх нь харагдах байдал болон нүдний харааг хэвийн хадгалах урьдчилан сэргийлэлт болдог гэж үзэж байна. Манай улсад Грейвсийн офтальмопатийн үед үүссэн зовхи татагдлын шинжийг засах мюллерэктоми болон зовхи өргөгч булчин суллах мэс заслын үр дүнг харьцуулсан судалгаа ховор байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Грейвсийн офтальмопатийн үед үүссэн зовхи татагдлын шинжийг засах, үйлчлүүлэгчийн байдалтай уялдсан тохиромжтой аргыг тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг проспектив судалгааны аргаар 18 эмчлүүлэгчийн 26 нүдийг хамруулсан. Грейвсийн офтальмопати оношлогдсон хөнгөн болон дунд зэргийн зовхи татагдлын шинж үүссэн эмчлүүлэгч нарыг сонгож нүдний үзлэг хийж зовхи татагдлын хэмжээ, MRD1, эмнэлзүйн идэвхжилийн оноо зэргийг үнэлсэн. Эмчлүүлэгчийн нас, нэг нүд эсвэл хоёр нүдний зовхи татагдлаас шалтгаалж Мюллерэктоми эсвэл зовхи өргөгч булчин суллах мэс заслыг хийж гүйцэтгэсэн. Мэс заслын өмнөх болон дараах үр дүнг харьцуулж тооцсон. Үр дүн: Судалгаанд Грейвсийн офтальмопатийн зовхи татагдлын шинж үүссэн 34-54 насны 18 эмчлүүлэгчийн 26 нүдэнд мэс засал эмчилгээ хийлээ. Дээд зовхи татагдлыг зовхи өргөгч булчингаар суллах мэс заслыг 9 эмчлүүлэгчийн 17 нүдэнд, Мюллерэктоми мэс заслыг нэг нүдний зовхи татагдалтай 9 эмчлүүлэгчид хийж гүйцэтгэв. Мэс засал хийгдснээс 7 хоногийн дараах хэмжилтээр дээд зовхи татагдал дунджаар 0.25±0.34 мм, MRD1 хэмжээ 4.13±0.53 мм-ээр буюу статистикийн хувьд ач холбогдол (P<0.001) бүхий ялгаатайгаар буурч байгаа нь тодорхойлогдлоо. Харин мэс заслаас 7 хоног, 1 сар, 3 сарын дараах хэмжилтүүдийг харьцуулахад (P>0.05) статистикийн хувьд ач холбогдолгүй байгаа нь ажиглагдлаа. Мюллерэктоми болон зовхи өргөгч булчин суллах мэс заслаар зовхи татагдал болон MRD1-ийн хэмжилтүүдийн үзүүлэлтүүд хооронд статистик ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Грейвсийн офтальмопатийн үед зонхилон тохиолддог зовхи татагдлын шинжийг Мюллерэктоми болон зовхи өргөгч булчин суллах мэс заслаар засах нь үр дүнтэй байна. Мэс заслын аргыг зовхины байдал, нэг нүд эсвэл хоёр нүд хамарсан эсэхтэй уялдуулж сонгох нь эмчлүүлэгчид илүү таатай болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хам шинжийн бус дүлийрэлтэй тохиолдлуудад MT-RNR1 генийн m.1555A>G мутацийг илрүүлсэн дүн(2024-05-13) ;Ж.Тэмүүлэн; ;Б.Дангаасүрэн ;П.ГанчимэгД.ОюунзулҮндэслэл: Өнөө үед удамшлын шалтгаант дүлийг нөхцөлдүүлэгч 200 Аминогликозид гаруй генийн мутаци тодорхойлогдоод байна. Эдгээрээс митохондрийн бхПГУ геномын 12S рРНХ-ийг кодлогч MT-RNR1 генийн m.1555A>G, Mутаци m.1494C>T мутациуд эмийн шалтгаант хам шинжийн бус дүлийрэл Cонсгол алдалт үүсгэдэг өвөрмөц онцлогтой байдаг.1 Тодруулбал m.1555G эсвэл Урьдчилан m.1494T мутант аллелийг тээгч нь хэвийн сонсгол төрдөг боловч сэргийлэлт аминогликозидын бүлгийн антибиотикуудыг хэрэглэсний дараа олдмол байдлаар сонсголоо алддаг байна. Өөрөөр хэлбэл дээрх мутант аллелийг тээгч нь аминогликозидын бүлгийн антибиотик хэрэглэхгүй бол сонсгол алдалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Олон улсын эмнэлзүйн практикт шинэ төрсөн нярайд эсвэл үйлчлүүлэгчид аминогликозидын бүлгийн антибиотик эмчилгээ эхлэхийн өмнө m.1555A>G, m.1494C>T мутациудыг илрүүлэх шинжилгээг заавал өгөхийг зөвлөдөг. Монгол улсын эмнэлзүйн практикт энэ төрлийн шинжилгээ хараахан нэвтрээгүй байна. Мөн дээрх мутациудын тархалт, эмийн шалтгаант хам шинжийн бус дүлийрлийн генетик шалтгааныг тодруулан судалсан судалгааны мэдээлэл хомс байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хамшинжийн бус дүлийрэлтэй тохиолдлуудад митохондрийн 12S рРНХ-ийг кодлогч MT-RNR1 генийн m.1555A>G, m.1494C>T мутациудыг бодит хугацааны полимеразын гинжин урвал (бхПГУ)-ын аргаар илрүүлж, мутацитай тохиолдол ба түүний гэр бүлд удамзүйн судалгаа хийх. Арга, аргачлал: Судалгаанд сайн дураар оролцох хүсэлтэй хам шинжийн бус дүлий болон сонсгол бууралттай 261 хүн оролцсон. Судалгаанд оролцогчдод аудиометрийн шинжилгээ хийж, эмийн шалтгаант сонсгол алдалт өгүүлэмжтэй 17 хүнд молекул биологийн шинжилгээ хийсэн. Ингэхдээ судалгаанд оролцогчдоос цус авч, ДНХ-ийг ялгаж цэвэршүүлэн, бхПГУ-ын аргаар m.1555A>G, m.1494C>T мутацийг илрүүлэх шинжилгээ хийж үр дүнг гаргав. Мутант аллель илэрсэн бүх тохиолдлыг баталгаажуулах зорилгоор нуклеотидын дараалал тогтоох шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт оролцогчдын 58% нь эрэгтэй (n=152), 42% нь эмэгтэй (n=110) байв. Сонсгол алдалтыг аудиометрийн шинжилгээнд үндэслэн эмнэлзүйн оношоор ангилан үзэхэд 46.7% (n=122) нь дүлий, 24.1% (n=63) нь мэдрэлмэдрэхүйн дүлий, 11.1% (n=29) нь мэдрэл-мэдрэхүйн сонсгол бууралттай, 2.29% (n=6) нь дамжуулах хэлбэрийн сонсгол бууралттай, 15.7% (n=41) нь дотор чихний дунгийн суулгацтай байлаа. Эмийн шалтгаант сонсгол алдалт өгүүлэмжтэй 17 тохиолдолд бхПГУ-ын аргаар шинжилгээ хийхэд, нэг тохиолдолд m.1555G мутаци илэрлээ. Мутаци эерэг тодорхойлогдсон тохиолдлыг пробанд гэж үзэн клиник-генеаологийн аргаар гэр бүл, удмыг дагаж судлан, пробандын гэр бүлийн 2 гишүүнээс мутаци илрүүлэх зорилгоор сорьц авч, бхПГУ шинжилгээ хийхэд m.1555G мутаци мөн илэрсэн. Дүгнэлт: Бид судалгаагаар эмийн шалтгаант сонсгол алдалттай тохиолдлууд дундаас бхПГУ-аар MT-RNR1 генийн m.1555A>G мутациг илрүүлсэн ба түүний гэр бүлийн 2 гишүүнд ижил мутаци байгааг илрүүлж чадлаа. Генеалогийн судалгааны үр дүнгээр пробандын ээж m.1555G мутант аллелийн тээгч хэдий ч сонсгол хэвийн байсан ба цаашид пробандын гэр бүлийн бусад гишүүнийг мутаци илрүүлэх шинжилгээнд хамруулах, шинжилгээ хийлгэхээс өмнө аминогликозидын бүлгийн антибиотик хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай байна.
