АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
4 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, С вируст гепатитын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг судалсан нь(2025-10-20) ;Б.Амгалан ;Б.Мягмаржалцан ;З.Мөнхжаргал ;С.ҮзмээН.НаранзулҮндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019 онд тооцоолсноор дэлхий даяар гепатитын С вирусийн халдвартай 58 сая хүн амьдарч байна. ГСВ-ийн архаг халдварыг устгах вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмүүдийн эмчилгээний зөвлөмжийг боловсруулан жил бүр шинэчилж, 2030 он гэхэд гепатитын С вирусийг 90% хүртэл устгах том зорилгын дор дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан эмчилгээний удирдамж боловсруулан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч дээрх зорилгод хүрэх нь бүс нутгийн халдварын тархалт, эрүүл мэндийн системийн бүтэц, эдийн засаг санхүүгийн чадавх зэргээс шалтгаалан харилцан адилгүй үр дүнтэй байна. Иймээс бид архаг С гепатиттай өвчтөнүүдэд вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийг хэрэглэн, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг генотипээр нь харьцуулан судалж, эмийн гаж нөлөөг үнэлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Гепатитын С вирусийн архаг халдварын эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний үр дүнг генотиптэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг проспектив, ретроспектив когорт судалгааны загвараар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгаар үйлчлүүлсэн архаг С гепатиттай 1203 өвчтөнийг хамруулав. Эмчилгээнд хамрагдагсдад ГСВ-ийн генотипийг тодорхойлон вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийн эмчилгээг хийв. Судалгаанд хамрагдагсдаас эмнэлзүйн шинж тэмдгийг асуумж, бодит үзлэгээр тодорхойлон, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээ, элэгний үйл ажиллагааны сорил, ГСВРНХ тодорхойлох молекул биологийн шинжилгээ, APRI, FIB-4 оноог эмчилгээний эхэнд, 4 дэх долоо хоногт, эмчилгээ дууссанаас хойш 12 дах долоо хоногт үнэлэн, эмчилгээний үр дүнг харьцуулан судаллаа. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 програм ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Нийт эмчлүүлэгсдийн 6.7% нь элэгний хатууралтай, 1.4% нь өмнө нь интерферонд суурилсан эмчилгээ хийлгэж байсан. Элэгний хатууралтай бүлэгт ядрах, гэдэс дүүрэх, нойр муудах, аюулхайд болон баруун хавирганы нумаар өвдөх, хамар буйлнаас цус гарах, хоолны дуршил буурах зэрэг эмнэл зүйн шинжүүд статистик магадлалтай ялгаатай түгээмэл илэрч байна (p<0.001). ГСВ-ийн вирусийн эсрэг шууд үйлдэлтэй эмийн эмчилгээний хяналтын 4 дэх долоо хоногт эмчилгээний үр дүн 98.9%, эмчилгээ дууссанаас хойш 12 дахь долоо хоногт эмчилгээний үр дүн 99.3% байна. Элэгний фиброзын зэргийг APRI, FIB-4 оноогоор үнэлэхэд APRI 0.71±0.67-оос 0.31±0.54, FIB-4 1.61±0.41-ээс 1.16±0.26 болж буурсан (p<0.001) байв. Эмчилгээний явцад эмийн гаж нөлөөг үнэлэхэд ядрах, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг гаж нөлөө давамгайлан илэрсэн. Дүгнэлт: ГСВийн 1b генотиптэй өвчтөнүүдэд эмчилгээний үр дүн эмчилгээ дууссанаас хойш 12 дахь долоо хоногийн дараа 99.5%, 1а генотиптэй өвчтөнд эмчилгээний үр дүн 100.0%, харин 2 дугаар генотиптэй өвчтөнд эмчилгээний үр дүн 75% байгаа нь статистик магадлалтай тогтоогдлоо (p<0.001. ГСВ-ийн архаг халдвартай өвчтөний элэгний фиброзын зэргийг APRI болон FIB-4 оноогоор үнэлэхэд эмчилгээ эхлэх үед дундаж утга нь 0.71±0.67 ба 1.61±0.41, эмчилгээ дууссанаас хойш 12 дах 7 хоногт 0.31±0.54 ба 1.16±0.26 болж буурсан нь эмчилгээний үр дүнд статистик магадлалтай нөлөөлж байгаа нь тогтоогдлоо (p<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Салидрозидын макрофаг эсийн өсгөвөрт хоргүй тунг судалсан ньСалидрозид нь Алтан гагнуур (Rhodiola rosea) ургамлын хандад ихээр агуулагддаг биологийн идэвхт бодис юм. Алтан гагнуурын хандыг эртнээс оюуны чадавхийг дээшлүүлэх, ядаргаа, сульдааг эмчлэх, ясны бороололтыг дэмжих зорилгоор эмчилгээнд хэрэглэж ирсэн. Нэн ховор энэхүү ургамлыг бүхлээр нь эмчилгээнд хэрэглэхээс илүүтэй түүний найрлагад байх биологийн идэвхит бодисын үйлдлийг судлан тогтоох хэрэгцээ шаардлага гарч байна. Эсийн өсгөвөрт аливаа химийн нэгдлийг нэмж үйлдлийг судлахад юуны түрүүнд тухайн эсэд хоргүй тунг тогтоох шаардлагатай байдаг. Иймд бид энэхүү судалгаагаар Салидрозидын хоргүй тунг RAW264.7 эсийн өсгөвөрт тогтоож бусад макрофаг эсэд хэрэглэдэг тунтай харьцуулан судаллаа. Ингэхдээ эх зохиол судлалын аргаар Салидрозидыг макрофаг эсийн өсгөвөрт судалсан нийт 19 бүтээлд дүн шинжилгээ хийж, RAW264.7 эсийн өсгөвөрт салидрозидын хоргүй тунг МТТ шинжилгээгээр тогтоолоо. Үр дүнг нэгтгэн дүгнэхэд 1. Салидрозидын үрэвслийн эсрэг, эс хамгаалах, М1 идэвхжилийг дарангуйлах үйлдэлийг макрофаг эсийн өсгөвөрт тогтоожээ. 2. Макрофаг эсийн төрлөөс хамаарч салидрозидыг 0.6-240 мкг/мл буюу 2-800 мкМ тунгаар эсийн өсгөвөрт ашигласан байна. 3. RAW264.7 эсийн өсгөвөрт цаашид салидрозидыг 50 мкг/мл буюу 167 мкМ тунгаар хэрэглэх нь хоргүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Остеокластын ялгаран хөгжил, үйл ажиллагаанд фолийн хүчил түүний аналогийн үзүүлэх нөлөөллийн судлагдсан байдалФолийн хүчил нь усанд уусдаг В витамин бөгөөд птеридин, пара-аминбензойны хүчил, глутамины хүчил 3-аас тогтсон птероилглутамины хүчил юм. Аливаа витамин болон бага молекулт органик нэгдэл эсийн гадаргуу болон бөөмд байрлах өвөрмөц рецептороор дамжин эсэд нэвтрэх эсвэл аддаптор уургийг идэвхжүүлэх замаар эсийн дотоод дохио дамжилтанд оролцдог. Фолийн хүчил ДНХийн нийлэгжилтэд оролцохоос гадна ясны эсийн харилцан үйлчлэл тэр дундаа остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд хэрхэн нөлөөлдөг нь анхаарал татаж байна. Бид остеокластын үйл ажиллагаанд фолийн хүчлийн үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийлээ. 1) Остеокластийн ялгаран хөгжил, идэвхжилийн молекул механизмийн талаар нягтлан уншихад NFATc1, c-Fos трансприкцийн хүчин зүйл голлох үүрэгтэй оролцдог байна. 2) Эмнэлзүйн болон in vivo туршилт судалгаагаар фолийн хүчил остеокластад үзүүлэх нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд оролцдог бөгөөд дарангуйлдаг байх магадлалтай байна. 3) Остеокластын дохио дамжилтын молекулуудад үзүүлэх фолийн хүчлийн нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил эсийн дохио дамжилтын MAPK, NFκB, c-Fos зэрэг уурагт үйлчилснээр эсвэл эсийн исэлдэн-ангижрах урвалд оролцсоноор остеокластын дотоод дохио дамжилтанд нөлөөлөх боломжтой юм. Гэвч фолийн хүчил остеокластын дохио дамжилтад шууд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд үзүүлэх нөлөөллийн судалгааны тойм(2021-03-13); ;З.Мөнхжаргал ;А.Авирмэд; Фолийн хүчил нь усан уусдаг В витамин юм. Фолийн хүчил (птеройлмоноглутамат) буюу витамин B9 нь хүний бие махбодод нийлэгждэггүй аминдэмийн нэг бөгөөд байгальд оршихдоо бүхий л төрлийн ногоон навчит ургамал, жимс, жимсгэнэ, зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүн болон бөөр, элэг зэрэг ургамал, амьтны гаралтай бүтээгдэгдэхүүнд өндөр агуулагатай байдаг. Фолийн хүчил, В12-ийг нэмэлтээр хэрэглэх болон цусан дахь түвшинг яс хугарлын эрсдэлийг бууруулна гэсэн судалгаа байхад мөн хамааралгүй байна гэсэн судалгаа нэлээд байна. Фолийн хүчлийн солилцоо араг ясны тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийх зорилго тавиж Thomson Reuters, PubMed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид нийтлэгдсэн фолийн хүчил ясны эрүүд мэндэд үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын аргаар танилцаж дүгнэлт хийв. Эрсдэлт бүлгийн хүмүүст фолийн хүчил нэмэлтээр хэрэглэх нь яс сийрэгжилтийн эрсдэлийг бууруулдаг байна. Харин фолийн хүчлийн дутагдал ясны эрдсийн нягт болон бүтцэд нөлөөлдөг байх боломжтой боловч үйлчлэлийн механизмыг тогтоогоогүй байна.
