АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
8 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туршилтын хулганад архаг стрессийн загвар үүсгэж, чацаргана (Hippophae Rhamnoides L.)-ы тосны нөлөөллийг судлах(2023-11-03) ;М.Мөнх-Эрдэнэ ;Н.Отгонтуяа; ;Н.Ням-ЭрдэнэН.НаранбатҮндэслэл: Амьтдын гадны таагүй хүчин зүйлд үзүүлж буй физиологи, сэтгэл зүйн хариу үйлдлийг стресс гэнэ. Дэлхий нийтэд стрессийн эсрэг үйлдэлтэй эмийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмийн гаж нөлөө ч бас бүртгэгдсээр байна. Монголчууд эрт дээр үеэс хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн чацаргана жимсгэнэ нь байгалийн хүчтэй антиоксидант бөгөөд олон төрлийн үрэвсэлт өвчний үед хэрэглэгддэг. Зорилго: Лабораторийн хулганад архаг стрессийн загвар үүсгэж, чацаргана жимсгэний тосны стресст нөлөөлөх үйлчлэлийг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино. Арга, аргачлал: Судалгаанд BALB/С үүлдрийн эрэгчин хулганыг сонгон авч 4 бүлэг болгон туршилтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: эерэг хяналтын бүлэгт 8 хулгана, эмгэг хяналтын бүлэг 9 хулгана, бага тун бүлэгт 9 хулгана, их тун бүлэгт 9 хулгана нийт 35 хулганыг тус тус санамсаргүйгээр сонгон туршилтыг хийсэн. Архаг стрессийн загварыг үүсгэхдээ өдөр бүр өөр өөр стрессийн хүчин зүйлээр 28 хоногийн турш үйлчилсэн. Стрессийн түвшинг биеийн жингийн хэмжилт болон сахарозын уусмал сонгох сорилоор туршилтын эхний 14 хоногийн хугацаанд үнэлсний дараа чацарганы тосыг 14 хоногийн турш амаар уулгасан. Судалгааны үр дүнг Prism 9 программ ашиглан Two-way ANOVA, T тест, Tukey’s multiple comparisons test арга ашиглан боловсруулсан. Үр дүн: Биеийн жингийн хэмжилтийн үр дүнд эерэг хяналтын бүлгийн биеийн жин тогтмол нэмэгдэж, эмгэг хяналтын бүлэгт биеийн жингийн өсөлт ажиглагдсангүй. Сахарозын уусмал сонгох сорил, усанд сэлүүлэх сорилын дүнгээр чацарганы тос уусан туршилтын бүлгүүдэд стрессийн түвшин харьцангуй бага байгаа нь чацаргана жимсгэнэ нь стрессийн эсрэг нөлөө үзүүлж буйг илтгэж байна. Дүгнэлт: BALB/C үүлдрийн туршилтын цагаан хулгануудад стрессийн эмгэг загвар болох архаг стресс үүссэн болох нь сахарозын уусмал сонгох сорил, усанд сэлүүлэх сорилоор тогтоож архаг стресс бүхий хулганад чацаргана жимсгэний тос уулгахад стрессийн даван туулах чадвар нь нэмэгдэж байгаа нь төрх үйлийн сорилоор тодорхойлогдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хачигт энцефалит өвчний тархвар зүйн судалгаа(2023-05-22) ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.Баярсайхан; А.ГүрбадамҮндэслэл: Хачигт энцефалит нь Flaviviridae овог, Flavivirus -ийн төрөлд хамрагдах RNA агуулсан вирүсээр үүсгэгдэн иксодын төрлийн хачгаар дамжин халдварлаж, төв болон захын мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээн эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм. Зорилго: Шинжлүүлэгчдийн ийлдсэнд энцефалитийн эсрэгбие илрүүлэх, хачигт халдварлалтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар гүйцэтгэж, 2016-2022 онуудад нийт 993 оролцогчдыг хамруулж, судалгааны мэдээ материалыг лаборатори шинжилгээ, асуумжийн аргаар цуглуулсан. Шинжлүүлэгчдийн захын венийн судаснаас 5 мл цус авч, ийлдсэнд EUROIMMUN Medizinische Labordiagnostika AG компаны “TBEV IgM, IgG ELISA Antibody” цомгыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглан эсрэгбие илрүүлэх шинжилгээг ийлдэс судлалын аргаар хийж, статистик боловсруулалтыг хийхдээ R программыг ашиглав. Үр дүн: Энэхүү судалгаанд 20162020 онуудад 0-75 насны нийт 993 шинжлүүлэгчдийг хамруулснаас энцефалитийн болзошгүй TBEV IgM 8.1% (80/993) болон батлагдсан тохиолдол 20.2% (201/993) илрэв. Ийлдсийн IgG-д суурилсан логистик регрессийн дүнгээр хачигт энцефалитийн халдварт өртөх эрсдэл эрэгтэйчүүдэд 68%, [OR: 2.25, 95% CI: 1.63–3.13]) эмэгтэйчүүдээс их буюу статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (Р <0.001). Хачигт энцефалитийн халдварт өртөх эрсдэл ажилгүй хүмүүс (35.0%, [OR: 0.51, 95% CI: 0.31-0.84]) ажил эрхэлж буй хүмүүсээс харьцангуй өндөр (Р <0.001) байв. Хачигт энцефалитийн халдвар Улаанбаатар хот болон 16 аймагт тархснаас Сэлэнгэ аймаг 40% (OR: 5.07, 95% CI: 1.73–21.7), Улаанбаатар хотод (28%, [OR: 1.5795% CI: 0.51–6.89]) хамгийн өндөр, Баян-Өлгий (0.5%, [OR: 1.33, 95% CI: 0.06–12.4]), Дорнод аймагт (0.5%, [OR: 0.72 95% CI: 0.03–6.24]) хамгийн бага тархалттай байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон нийт үйлчлүүлэгчдийн ийлдсэнд энцефалитийн болзошгүй (IgM) 8.1%, батлагдсан тохиолдол (IgG) 20.2% илэрч, энцефалитийн халдварт хүйс, нас, мэргэжил, оршин суугаа газар нутаг нь эрсдэлт хүчин зүйл болдог байна. Хачигт энцефалитийн халдварын тархалт Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод хамгийн өндөр харин БаянӨлгий, Дорнод аймагт хамгийн бага бүртгэгдсэн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол хүний популяцид орчих риккетсийг ийлдэс судлалын аргаар судалсан нь(2023-05-22) ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.Баярсайхан; А.ГүрбадамҮндэслэл: Риккетси нь грамм сөрөг, эсийн дотор шимэгчлэн амьдарч хачгаар дамжих хачигт риккетсиоз буюу байгалийн голомтот халдварт өвчинг үүсгэдэг. Эмнэл зүйн шинж тэмдэг нь өндөр халуурах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх, толгой өвдөх зэрэг үндсэн шинж тэмдгээр илэрдэг. Зорилго: Шинжлүүлэгчдийн ийлдсэнд риккетсийн эсрэгбие илрүүлэх, хачигт халдварлалтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Хачигт хазуулсан шинжлүүлэгчдийн тохойн хонхорын судаснаас 5 мл цус авч, ийлдсэнд FULLER laboratories компаны “Spotted Fever Rickettsia EIA IgG, IgM Antibody” цомог ашиглан эсрэгбие илрүүлэхдээ үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийж гүйцэтгэлээ. Хачигт риккетсиозын эрсдэлт хүчин зүйлсийг логистик регрессийн шинжилгээ, статистик боловсруулалтыг хийхдээ R программыг ашиглав. Үр дүн: Ийлдэс судлалын шинжилгээгээр Rickettsia IgM 14.5% (685/4724), Rickettsia IgG 21.8% (1032/4724) тус тус илэрсэн. Ийлдсийн IgG-д суурилсан логистик регрессийн дүнгээр хачигт риккетсийн халдварын тархалт эмэгтэйчүүдэд 29.2% (95% CI: 27.4–31.2%), эрэгтэйчүүдэд 25.8% (95% CI: 23.6–28.1%, [OR: 1.13, 95% CI: 0.98-1.31]) тус тус эзэлж байна. Риккетси өвчний тархалт 5-9 насанд 31.9% (95% CI: 29.0–34.9; P <0.001), 10-14 насанд 33.0% (95% CI: 28.1–38.2; P <0.022), 25–29 насанд 35.1% % (95 CI: 28.1–42.6; P <0.006) илэрсэн нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Риккетси IgG эсрэгбие эерэг тохиолдол нь Улаанбаатар, Завхан аймгуудад тус тус 28.6%, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь аймгуудад тус тус 14.3 хувь тодорхойлогджээ. Дүгнэлт: Риккетсийн халдварт нас, мэргэжил, оршин суугаа газар нутаг нь эрсдэлт хүчин зүйл болдог байна. Монгол орны 21 аймагт риккетси тархснаас БаянӨлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул аймгуудад оршин сууж буй хүмүүс халдварт өртөх магадлал 3-5 дахин их байна өндөр байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Боррелиозын тархвар зүйн судалгаа(2023-05-22) ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.Баярсайхан; А.ГүрбадамҮндэслэл: Боррелиозын халдвар дэлхий дахинд хамгийн түгээмэл тархсан хачигт халдваруудын нэг юм. Боррели нь хачгаар зөөвөрлөгдөн хүн, хөхтөн амьтанд халдварлаж, ихэвчлэн төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчинг үүсгэдэг. Зорилго: Шинжлүүлэгчдийн ийлдсэнд боррелийн эсрэгбие илрүүлэх, хачигт халдварлалтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг 2016-2020 онд аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Нийт 4724 үйлчлүүлэгчдийг хамруулж, судалгааны мэдээ материалыг лаборатори шинжилгээ, асуумжийн аргаар цуглуулсан. “EUROIMMUN” компаны “Anti-Borrelia plus VlsE ELISA (IgG, IgM)” цомог ашиглан эсрэгбие илрүүлэх шинжилгээг ийлдэс судлалын аргаар, хачигт боррелиозын эрсдэлт хүчин зүйлсийг логистик регрессийн шинжилгээ, статистик боловсруулалтыг хийхдээ R программыг ашиглав. Үр дүн: Ийлдсийн IgG-д суурилсан логистик регрессийн дүнгээр хачигт боррелийн халдварын тархалт эмэгтэйчүүдэд 3.8% (95% CI: 3.2-4.5%), эрэгтэйчүүдэд 3.2% (95% CI: 2.2-4.8%, [OR:1.19, 95% CI: 0.86-1.67]) тус тус эзэлж байна. Хачигт боррилиозын эерэг тохиолдол тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс 3.38% (95% CI: 2.56-4.39), суралцагчдад 4.02% (95% CI: 3.14-5.07%, [OR:0.84, 95% CI: 0.58-1.22]) байгаа нь малчид 2.52% (95% CI: 1.39-4.23%), хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс 2.52% (95% CI: 1.39-4.23%) их байгаа боловч малчид (OR:1.34, 95% CI: 0.732.66) болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид (OR:1.34, 95% CI: 0.73-2.66) боррилиозын халдварт өртөх эрсдэл бусад бүлгээс харьцангуй их байна. Ийлдэс судлалын шинжилгээгээр Ховд (7.84%, 95% CI: 5.07-11.51%, [OR:0.24, 95% CI: 0.07-0.65; P< 0.011]), Завхан (13.8%, 95% CI: 10.417.8%, [OR:0.14, 95% CI: 0.04-0.35; P< 0.001]), Сэлэнгэ (5.3%, 95% CI: 3.2-8.3%, [OR:0.35, 95% CI: 0.1-0.98; P< 0.067]) аймгуудад бүртгэгдсэн эерэг тохиолдлын бусад аймгуудтай харьцуулахад статиктик ач холбогдол бүхий эерэг хамааралтай байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон нийт үйлчлүүлэгчдийн ийлдсэнд боррелийн халдварлалт 3.4% (162/4724) илэрснээс халдварт өртөх эрсдэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд өндөр байна. Хачигт боррелийн халдварын тархалт баруун аймгуудад зүүн аймгуудынхаас 10-15%-иар их байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өөрийгөө болон бусдыг мэдрэх мэдрэмжийн үеийн допамины солилцооны динамик оролцоо(2022-04-28); ;Н.Наранбат ;Ц.ЛхагвасүрэнЧ.ЧинзоригДопамины солилцооны замыг цахилгаанаар цочрооход дурших, эсвэл түгших хэв шинжийн үйлдэл илэрдэг. Биемахбод гадаад орны үзэгдлийг мэдрэмжтэйгээ холбон мэдэрснээр тухайн үйлд сэтгэл ханамжийн хариу урвал үзүүлж байдаг. Гагцхүү, биед таатай болон таагүй мэдрэмж үүсч төрх-үйл хэлбэржих механизмыг нарийвчлан тодорхойлж амжаагүй байна. Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ ихсэж байгаатай холбоотой хэрэглэгчдэд сэтгэл догдлох, хөөрөх, хямрах зэрэг асуудал ихсэж байна. Иймээс энэхүү тойм өгүүлэлдээ сэтгэл ханамжид нөлөөлөх нейромедиторын анатоми-физиологийн үүргийг тодорхойлон, түүний нийгмийн болон цахим сүлжээ хэрэглэх үед үзүүлэх нөлөөг нарийвчлан тодрууллаа. Тархины гүүрийн вентраль тегменталь бүсээс ялгарах допамины солилцоо нь гадаад, дотоод орчны тэнцвэрт оролцож, үйлдэлийг сэдээх физиологийн нөлөөтэй байна. Нийгмийн хувьд жижиг хүрээлэл, том бүлгээс шалгаалж дасан зохицох ялгаатай хариу урвал үзүүлдэг. Энэхүү хариу урвал нь тархины допамины солилцоотой холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд нийгмийн харилцаанд цахим сүлжээ хэрэглэгчдийн хувь эрс өсч, цахим орчноос хамааралтай амьдралын хэв маяг нэмэгдсээр байна. Цахим орчинд нийгмийн хүрээлэл томорч, орон зайн хязгаарыг онлайн орчноор давснаар нэг дэлхий нэгдмэл-сүлжээний системд орох эрмэлзлэлтэй хэрэглэгчдийн хувь нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэн цахим орчин дахь онлайн нийгмийн амьдрал буй болж, нийгмийн байр суурийг тодорхойлоход оролцдог болж байна. Үүгээр зогсохгүй хүний ухамсарт ухааны шийдвэр гаргах, төлөвлөх, төсөөлөх зэрэг аналитик магадлал дээр суурилсан тооцоонуудыг цахим орчинд нарийвчлал өндөртэй боловсруулах боллоо. Энэхүү цахим харилцааны үед төв мэдрэлийн системд допамины солилцоо чухал оролцоотой. Иймд, биологийн болон сэтгэлзүйн дасан зохицох процест онцгой үүрэгтэй мезолимб, мезокортиколимбийн тогтолцооны допамины солилцоог бие, нийгэм, цахим сүлжээтэй уялдуулан судалсан бүтээлүүдийг тоймлолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмнэлзүйн лабораторид хандан үйлчлүүлэгсдийн амьсгалын доод замын бактерийн халдварын үүсгэгчийн бүрдлийг тодорхойлсон дүн(2021-09-01) ;Н.Хишигсүрэн ;Н.Наранбат ;Д.Лхамсүрэн ;Д.ДаваанямБ.НамуунзулҮндэслэл: Амьсгалын доод замын бактерийн шалтгаант халдвар, уушгины үрэвсэл нь бага, дунд орлоготой орнуудад өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг юм1,6. Зорилго, зорилт: Судалгааны хугацаанд эмнэлзүйн лабораторид хандан үйлчлүүлэгсдийн амьсгалын доод замын бактерийн халдварын үүсгэгчийг эмгэгтөрөгч өсгөвөрлөх болон молекул биологийн шинжилгээний аргаар илрүүлж, өсгөвөрлөгдсөн эмгэгтөрөгчийн антибиотик мэдрэг чанарыг тодорхойлох. Материал, аргазүй: Амьсгалын доод замын шинжлэгдэхүүнийг (цэр) сонгомол, ялгах тэжээлт орчныг ашиглан өсгөвөрлөж, ялган дүйлтийг биохимийн бүрэн автомат анализатор болон масс спектрометрийн бүрэн автомат анализатор ашиглан хийв. Бичил биетний антибиотикт мэдрэг чанарыг тухайн зүйлийн бичил биетэнд тохирох карт ашиглан бүрэн автомат анализатороор тодорхойлсон. Бичил биетний ДНХ-г бүрэн автомат ялгагчаар ялгаж, амьсгалын замын халдвар илрүүлэх мультиплекс полимеразын гинжин урвалын (ПГУ) праймерын цомог ашиглан БХПГУ-ын аргаар эмгэгтөрөгчийн генийг илрүүлэв. Статистик боловсруулалтыг SPSS-22 програмаар гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 2019 оны 12 сарын 01-ээс 2020 оны 04-р сарын 30-г дуустал амьсгалын доод замын халдварын өгүүлэмжтэй Улаанбаатар хот, орон нутгийн үйлчлүүлэгчээс цуглуулсан 295 шинжлэгдэхүүнд өсгөвөрлөх шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнгээр эмгэгтөрөгч, нөхцөлт эмгэгтөрөгч нийт 18 зүйлийн бактери 44.1%-д илрэв. Дээрх шинжлэгдэхүүнээс 232-д БХПГУ-ын аргаар 7 төрлийн эмгэгтөрөгч илрүүлэх шинжилгээгээр нийт 6 төрөл зүйлийн эмгэгтөрөгч бактери 42.2%-д илэрсэн. Дүгнэлт: Амьсгалын доод замын бактерийн өвөрмөц халдварын үед БХ-ПГУ оношлогоо, нөхцөлт эмгэгтөрөгчийн болон ховор тохиолддог халдварын үед өсгөвөрлөх шинжилгээ үр дүнтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хачигт риккетсиозийн үүсгэгчийг ийлдэс судлалын аргаар илрүүлсэн дүн(2021-03-13) ;М.Саранзаяа ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.БаярсайханМонгол орны хачигт халдварын эндемик бүс нутагт оршин суудаг, хачигт хазуулсан өгүүлэмжтэй нийт 1720 оролцогчдийг судалгаанд хамрууллаа. Шинжлүүлэгчдийн ийлдэснээс риккетсийн эсрэгбие илрүүлэн онош баталгаажуулав. Ийлдэс судлалын шинжилгээгээр 2018-2020 онуудад Rickettsia IgM 14.5% (202/1720), Rickettsia IgG 51.3% (461/1720) тус тус илэрсэн. Хачигт хазуулсан ба хазуулаагүй бүлэгт мэдээлэл авсан байдал, хачигт халдварын дамжих замын талаарх мэдлэг статистик холбогдол бүхий ялгаатай байна (p=0.005). Судалгаанд оролцогчдын хачигт хазуулсан бүлгийн 14.2 хувь нь хачигт риккетсийн халдвар агаараар дамждаг буюу буруу ойлголттой байгаа нь хачигт хазуулаагүй бүлгээс статистик ач холбогдол бүхий өндөр үзүүлэлттэй байгаа эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна (p = 0.012). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ийлдэс судлалын аргаар хачигт борреллиозийн үүсгэгчийг илрүүлсэн дүн(2021-03-13) ;М.Саранзаяа ;Г.Дашдаваа ;Н.Наранбат ;Ө.БаярсайханЭнэхүү судалгаанд Монгол орны хачигт халдварын эндемик бүс нутагт оршин суудаг, хачигт хазуулсан өгүүлэмжтэй нийт 346 оролцогчдийг хамруулсан. Хачигт боррилиозыг үүсгэгчийг илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээгээр нийт сэжигтэй тохиолдлын 17.8 хувьд IgM (95% итгэх интервал 14.5-19.6), 18.1 хувьд IgG (95% итгэх интервал 15.3-19.5) тус тус илэрсэн байна. Хачигт боррилиозыг үүсгэгчийг илрүүлэх ийлдэс судлалын IgG шинжилгээнд хачигт халдвар эерэг илэрсэн тохиолдлын 38.5% тодорхой эрхэлсэн ажилгүй, 23.1% эмч эмнэлгийн мэргэжилтэн, 23.1% малчин, гэртээ байгаа болон ажилчдын өртсөн хувь бусад бүлгээс харьцангуй бага байна. Ийлдэс судлалын шинжилгээгээр Улаанбаатар, Булган, Дорнод, Төв аймгуудад бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 50 ба түүнээс дээш хувьд хачигт боррилиоз оношлогдсон байна.
