АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
6 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шулуун гэдэсний эдэд мэдрэлийн эсгүйдэл илрүүлсэн дүн(2020-05-01); ;Г.Ариун-Үйлс ;Ш.ЭнхтуяаД.ОюунчимэгХиршпрунгийн өвчин нь хоол дамжуулах, боловсруулах, ялгаруулах эрхтэн тогтолцоо буюу бүдүүн гэдэсний хүнд хэлбэрийн гаж хөгжил юм. Хиршпрунгийн өвчин 5000 төрөлт тутамд 1 тохиолддог, эрэгтэй хүүхэд илүү давамгай өвчилдөг. Эмнэл зүйд зунгаг саатах, өтгөн хатах, хэвлий цайрдайх, бөөлжих зэрэг гэдэс бөглөрлийн шинжээр илэрдэг. Оношилгооны алтан стандарт нь шулуун гэдэсний эдийн шинжилгээ. Эдийн шинжилгээгээр бүдүүн гэдэсний салстын доод давхаргын Мейсснерийн болон булчинт давхаргын Ауэробахын мэдрэлийн зангилааны мэдрэлийн эсүүд илрэхгүй байх нь онош тавих бүрэн үндэслэл болдог. Эдийн шинжилгээгээр Хиршпрунгийн өвчин эрт, хүндрэл үгүй үедээ оношлогдсон тохиолдолд мэс засал эмчилгээгээр бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг. Нярай болон 6 сараас доош настай хүүхдүүдэд мэдрэлийн эсийн хөгжил гүйцээгүй байдаг тул энгийн суурь будгаар оношилох нь эмгэг судлаач эмч нарт хүндрэлтэй, оношийг төөрөгдүүлдэг учраас дарханхистохимийн маркерууд болон хистохимийн будгуудыг ашигладаг. Олон судлаачид калретинин маркерыг Хиршпрунгийн өвчний оношлогоонд ашиглах үр дүнтэйг баталж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн эс судлалын оношилгоо, оношийн тохироог судалсан дүн(2020-04-13) ;Г.Уянга ;Ш.Энхтуяа ;Д.ОюунчимэгЭ.БаярмааҮндэслэл: Умайн хүзүүний өмөн нь түгээмэл тохиолддог, урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх боломжтой хавдар юм. Умайн хүзүүний арчдасыг Папониколаугийн аргаар будаж, микроскопоор шинжлэх эс судлалын арга нь хучуур эдийн доторхи хавдарыг илрүүлэхэд оновчтой, цаг хугацаа хэмнэсэн, өртөг багатай арга ч сэжигтэй үр дүнг нь гистопатологийн аргаар баталгаажуулах шаардлага гардаг. Зорилго: Умайн хүзүүний Пап түрхцийн эсийн шинжилгээний өөрчлөлтийг гистопатологийн шинжилгээний дүнтэй харьцуулж мэдрэг ба өвөрмөц чанар, эерэг үр дүнгийн үзүүлэлт ба сөрөг үр дүнгийн үзүүлэлтийн утгыг тодорхойлоход оршино. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд ретроспектив судалгааны загварыг ашиглав. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д шинжилсэн эсийн шинжилгээний 192 түрхцийг санамсаргүй аргаар сонгож, эд судлалын шинжилгээний үр дүнтэй харьцуулан судлав. ХСҮТ-д хандсан 192 эмэгтэйн умайн хүзүүний эсийн шинжилгээний түрхцийн төрхийг Бетезда (2001) системээр, эд судлалын шинжилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын (2009) ангиллаар харьцуулан үнэлэв. Үр дүн: Нийт 192 түрхцийн эс ба эд судлалын шинжилгээний онош тохирсон нь 54.2% (n=103), зөрсөн нь 45.8% (n=87) ба 2 түрхэц хадгалалтын явцад техникийн шаардлага хангахгүй тул хасагдсан. Судалгаанд эс судлалын шинжилгээгээр хавтгай хучуур эсийн хөнгөн зэргийн гэмтэц илэрсэн 51, хавтгай хучуур эсийн хүнд зэргийн гэмтэц илэрсэн 26, гистологийн шинжилгээгээр хавтгай хучуур эсийн хөнгөн зэргийн гэмтэц илэрсэн 84, хавтгай хучуур эсийн хүнд зэргийн гэмтэц илэрсэн 39 тохиолдлыг илрүүлэв. Хавтгай хучуур эсийн хөнгөн зэргийн гэмтэцийн өөрчлөлт 60.8%, сөрөг буюу өөрчлөлтгүй тохиолодол 64.5% илэрч, жинхэнэ эерэг утга 39.2%, жинхэнэ сөрөг утга 35.5% оношийн тохироо хангалтгүй (k=0.213, p=0.002), хавтгай хучуур эсийн их гэмтэц өөрчлөлтийн 50.0%-ийг, сөрөг буюу өөрчлөлтгүй нь 86.1% илрүүлж, жинхэнэ эерэг утга 50.0%, жинхэнэ сөрөг утга 13.9%, оношийн тохироо хангалтгүй (k=0.311, p=0.000) байв. Дүгнэлт: Умайн хүзүүний өмөнг илрүүлэх эс ба д судлалын шинжилгээний оношийн тохироо 65.6% (n=126), зөрүү нь 34.4% (n=66) байна (p=0.001). Эс судлалын шинжилгээний хуурамч эерэг (40.2%), хуурамч сөрөг (21.1%) дүгнэлт төдийлөн хангалттай түвшинд биш байна. Эс судлалын шинжилгээний оношилгооны чадамж Бетесдагийн ангилалын категори бүрээр харилцан адилгүй, эс ба эд судлалын оношийн тохироо сул (k=0.333) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бамбай булчирхайн хөхлөг өмөнгийн эдэд PD-L1 уургийг илрүүлсэн дүнҮндэслэл: Бамбай булчирхайн хавдрыг нарийн зүүний хатгалт болон Бамбай булчирхайн эд судлалын аргаар оношлож, мэс засал эмчилгээ, хими эмчилгээ, бай өмөн эмчилгээ, дархлаа эмчилгээг хавдрын үе шатанд тохируулан хийдэг. Эмгэг судлалын онцлог PD-L1 уураг нь хавдрын эсийн гадаргууд илэрснээр Т лимфоцит Иммуногистохими эсийн идэвхийг дарангуйлж дархлааны хариу урвалаас зайлсхийдэг. Дархлаа эмчилгээ Үүнд үндэслэн дархлаа эмчилгээнд PD-1, PD-L1 уургийн харилцан үйлчлэлийг ашиглаж хими эмчилгээтэй хавсарч хийх болсон. Бамбай булчирхайн хорт хавдрын эдэд PD-L1 уургийг илрүүлэх нь тохирсон үр дүнтэй эмчилгээг сонгоход чухал ач холбогдолтой юм. Иймээс манай оронд тохиолдож буй бамбай булчирхайн хавдрын эдэд PD-L1 уургийг илрүүлэх судалгааг хийх хэрэгцээ байна гэж үзсэн. Зорилго: Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн эдэд PD-L1 уургийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ХСҮТ-д 2018-2019 оны хооронд бамбай булчирхайн мэс засал эмчилгээ хийлгэсэн үйлүүлэгчдийн 22 ширхэг лааны тосон цутгамаг ашиглан PD-L1 уургийг иммуногистохимийн аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Бидний судалгаанд 19-71 насны бамбай булчирхайн хөхлөгт өмөн оноштой нийт 22 үйлчлүүлэгч хамрагдсан. Дундаж нас 46.55±15 жил байсан бөгөөд хүйсийн хувьд 86.04% (n=19) нь эмэгтэй, 13.6% (n=3) нь эрэгтэй байв. Бамбай булчирхайн хөхлөгт өмөнг байршлаар ангилахад нийт 22 тохиолдлын 7 (31.8%) зүүн дэлбэнд, 6 (27.3%) баруун дэлбэнд, хоёр талыг хамарсан 5 (22.7%) тохиолдол байв. Хавдрын голчийг хэмжихэд хамгийн багадаа 0.5 см, хамгийн ихдээ 10 см хэмжээтэй, дундаж хэмжээ нь 1.6±0.5 см хэмжээтэй байсан ба ≤1 см хэмжээтэй 11 тохиолдлын 7 (63.6%) PD-L1 уураг эерэг, 4 (36.4%) сөрөг илэрсэн, 10 харин ≥1 см хэмжээтэй нийт 7 тохиолдол бүгд PD-L1 уураг эерэг будагдсан ч гэсэн статистик ялгаа ажиглагдсангүй. Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн дэд хэв шинжийг илрүүлэхэд сонгодог хэлбэр нь 12 (54.5%), фолликул хэлбэр нь 10 (45.5%) тус тус илэрсэн. Хөхлөгт өмөнгийн эмнэлзүйн эмгэг судлалын онцлогийг PD-L1 уургийн илрэлтэй уялдуулан судлахад хөхлөгт өмөнгийн сонгодог хэлбэрийн 12 тохиолдлын 9 (40.9%) тохиолдолд PD-L1 уураг эерэг, 3 (13.6%) тохиолдолд сөрөг байсан бол фолликул хэлбэрийн нийт 10 тохиолдлын 8 (80%) эерэг, 2 (20%) сөрөг будагдсан. Дүгнэлт: Бамбай булчирхайн хөхлөгт өмөнгийн эдэд PDL1 уургийг иммуногистохимийн аргаар илрүүлэхэд 77.3% (n=17) нь эерэг үнэлэгдсэн. PD-L1 уургийн илрэл нь хөхлөгт өмөнгийн эмгэг судлалын зарим онцлогтой хамааралгүй байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монголд тохиолдож буй жирэмсний трофобластат өвчний эмгэг судлалын ялган оношилгооны асуудалд(2021-09-01) ;Г.Ганхүү ;Х.Удвал ;Л.Басхүү ;Ш.ЭнхтуяаЭ.БаярмааЖирэмсний трофобластат өвчин (ЖТӨ) нь цулцан хураа, трофобластат хорт хавдар, хавдар төст эмгэгүүдийг багтаасан бүлэг өвчин юм. Трофобласт эсийн молекул патологи, эмгэг бүтэц зүйн судалгаа нь жирэмсний трофобластын өвчний оношилгооны алтан стандарт болж байна. Монгол эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй жирэмсний трофобластын өвчнүүдийг орчин үеийн молекул патологийн аргуудаар ялган оношилж, эргэлзээтэй байгаа оношийг баталгаажуулах асуудал эмгэг судлалын тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал болж байна. Бид Монгол эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй жирэмсний трофобластын өвчний хэв шинжүүдийг ялган оношилж, эмгэг судлалын оношилгооны өнөөгийн байдлыг үнэлэх зорилгоор судалгааны ажил хийж үр дүнг тооцов. Бидний судалгаанд хамрагдсан ЖТӨ-ний 94.3% цулцан хураа өвчин, 5.8%-ийг жирэмсний трофобластын хавдар эзэлж, ЖТӨ-ийг сэжиглэж буй тохиолдол 45.2% илрэв. Жирэмсний трофобластат өвчнийг сэжиглэж буй тохиолдлуудад нэмэлт дарханхистохими, молекул патологийн шинжилгээ хийх шаадлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бамбай булчирхайн зангилаат эмгэгийн эс ба эд судлалын оношилгоог харьцуулан үнэлсэн дүнНарийн зүүний хатгалтын шинжилгээг Бетесда системээр үнэлэж, мэс заслын тактикыг боловсруулдаг. Иймээс мэс засал хийгдсэн тохиолдлуудад нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний мэдрэг болон өвөрмөц чанарыг тооцох хэрэгцээтэй гэж үзсэн. Зорилго: Бамбай булчирхайн зангилаат эмгэгийг нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээгээр ялган оношилж, мэс заслын дараа авагдсан эдийн оношилгооны үр дүнтэй харьцуулан үнэлэх. Арга аргачлал: Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эмгэг Судлалын тасагт 2014-2019 онд бамбай булчирхайн эмгэгийн улмаас мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчийн мэдээ материалыг ашигласан. Үр дүн: Бидний судалгаанд нийт 601 үйлчлүүлэгч хамрагдсаны дундаж наслалт нь 49.34±13.24 байв. Бамбай булчирхайн зангилаат эмгэгийг нарийн зүүний хатгалтын эс судлалын Бетесда системээр үнэлэхэд хоргүй гэмтэл 42.7%(n=195), тодорхой хэв шинжгүй фолликулт эмгэг 23.6%(n=108), фолликулт хавдар 6.3%(n=29), хорт хавдрын сэжигтэй 6.3%(n=29), хорт хавдар 8.1%(n=37), онош тогтоох боломжгүй 4.6%(n=21) тус тус оношлогдов. Харин бамбай булчирхайн зангилаат эмгэгийн улмаас мэс засал хийгдсэний дараах эд судлалын оношийг авч үзэхэд 48.6%(n=148) хорт хавдар, хоргүй эмгэг 51.4%(n=156) байлаа. Эд судлалын оношилгоотой харьцуулахад нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний мэдрэг чанар нь 53.3%, өвөрмөц чанар нь 80.6% байв. Дүгнэлт: Бамбай булчирхайн зангилаат эмгэгийн улмаас мэс заслаар авагдсан эдийн шинжилгээний үр дүнг нарийн зүүний хатгалтын эс судлалын шинжилгээний дүгнэлттэй харьцуулбал өвөрмөц чанар (80.6%) өндөр, мэдрэг чанар (53.3%) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Арьсны розай-дорфман өвчний ховор тохиолдол (Rosai dorfman disease)(2026-04-28); ;Э.Сарангоо ;Б.Амаржаргал ;Ш.ЭнхтуяаА.ХуланУдиртгал: Розай-Дорфманы өвчин нь (РДӨ) нь Лангерхансын бус хистиоцит эсийн гаралтай, ховор тохиолддог, арьс болон бусад эрхтэн тогтолцоог гэмтээдэг, шалтгаан тодорхойгүй, хоргүй хавдар юм. Уг өвчин Америкийн Нэгдсэн улсад 1:200,000 тохиолддог бол Монгол улсад сүүлийн 5 жилийн хугацаанд (ICD10) ӨОУ-аар D76.0 оношоор 4 тохиолдол бүртгэгдсэн. Үйлчлүүлэгч 59 настай /эмэгтэй анх АӨСҮТөвийн Эмчилгээний Гоо Засал Нөхөн Сэргээх Тасагт (ЭМГЗНСТ) үзүүлэхэд баруун гуяны дотор хэсэгт бүлэглэн байрласан, арьснаас дээш өргөгдсөн, дугуй зуйван хэлбэртэй гүвдрүү, товруу, зангилаатай мөн хоёр хөлийн шилбэ орчимд тархмал улаан толбо, гүвдрүүнүүдтэй байв. Оношилгооны зорилгоор эмгэг эд судлалын шинжилгээ хийхэд элбэг цитоплазмтай хистиоцит, цитоплазмд лимфоцит буюу (Эмпирополезис) өөрчлөлт илэрч арьсны дуран болон иммунохистохимийн шинжилгээний дүгнэлтүүдэд үндэслэн оношийгбаталгаажуулсан. Авсан арга хэмжээ: АШУИС-ийн МонголЯпоны эмнэлэг рүү илгээж мэс заслын тасагт үлдсэн зангилаат өөрчлөлтийг мэс заслын аргаар авч, цаашдын хяналтыг цусны эмч рүү илгээсэн. Үүнээс гадна Компьютер Томографийн шинжилгээ хийлгэхийг зөвлөж мөн уушги, хоол боловсруулах, нүд, хавдарын эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Арьсны хязгаарлагдмал хэлбэрийн РДӨ нь зарим тохиолдолд өөрөө аяндаа арилдаг бол олон эрхтэн тогтолцоог хамарсан эсвэл хавсарсан тохиолдолд цус болон хавдрын эмчид үзүүлж системийн эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Дүгнэлт: Энэ өвчнийг эмнэлзүй, эд судлал, иммунохистохими болон арьсны дурангийн шинжилгээ хийж толбо, гүвдрүү, зангилаат тууралтаар илэрдэг арьсны бусад өвчнүүдээс ялгаж оношлох нь чухал ач холбогдолтой.
