АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
2 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн арьсны физиологийн зарим үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан дүн(2024-05-13); ;Д.Мөнгөнтүлхүүр; ;Я.ЭнхтөрҮндэслэл: Атопийн дерматит (АД) нь хүчтэй загатнаа, арьсны харшлын Атопийн тууралтаар илэрдэг, эмчлэхэд төвөгтэй, бүрэн эдгэрдэггүй, архаг өвчин дерматит төдийгүй арьсны өвчнүүдийн дотор хамгийн элбэг тохиолддог. АД-ын Арьсны хориг эмгэг жам нь хүний дархлаа тогтолцоо болон арьсны өнгөн хөрсний Арьсны эвэрших, гуужих үйл явц алдагдаж, арьсны хоригийн хамгаалах үйл чийгшил ажиллагааны өөрчлөлтөөр илэрдэг, удмын болон хүрээлэн буй орчны Арьсны рН харилцан үйлчлэлийн дүнд үүсдэг олон шалтгаант арьсны өвчин юм. ӨХЧА Иймд Монгол орны байгал цаг уурын нөхцөл эрс тэс уур амьсгал нь арьсны хориг алдагдах, өнгөн хөрсний чийг алдалт (ӨХЧА)-ын хэмжээ ихсэх, арьсны чийгшил буурахад нөлөөлдөг эпигенетикийн хүчин зүйл байх боломжтой юм. Иймд Монгол хүүхдийн арьсны физиологийн зарим үзүүлэлтүүд болох арьсны чийгшил, ӨХЧА, рН-ийг эрүүл болон атопийн дерматиттай хүүхдэд тодорхойлсон судалгааны ажил ховор байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Эрүүл болон атопийн дерматиттай хүүхдийн арьсны чийгшил, ӨХЧА, pH-ийг тодорхойлж, эдгээр үзүүлэлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид 2023 оны хаврын улиралд АӨСҮТ-д атопийн дерматит оношлогдсон 103 хүүхдийг туршилтын бүлэгт, харьцангуй эрүүл 104 хүүхдийг хяналтын бүлэгт хамруулан судалгааг тохиолдол хяналтын загвараар хийлээ. Арьсны физиологийн зарим үзүүлэлтүүд болох арьсны чийг, рН-ийг тодорхойлохдоо олон улсад мөрдөгдөж байгаа EEMCO (European Group on EfÏcacy Measurement of Cosmetics and Other Topical Products) удирдамжийг баримтлан, Multi skin test MC750 багажийг ашиглан /Коуредж+Казака Электроникс, ХБНГУ/ 9 байрлалд хэмжилт хийсэн. Судалгааны ажлын үр дүнгийн боловсруулалтыг Microsoft Excel болон Stata-14 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эрүүл болон атопийн дерматиттай нийт 207 хүүхдээс 76 (36%) нь хэт хуурай арьстай, 131 (64%) нь хуурай арьстай тодорхойлогдсон. Эрүүл хүүхдийн арьсны чийгшлийн дундаж үзүүлэлт нь 45.47±6.85% харин атопийн дерматиттай хүүхдэд 36.27±7.25% байсан нь эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий бага тодорхойлогдлоо (р<0.001***). Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн арьсны гадаргуугийн 9 байрлалд ӨХЧА-ыг хэмжихэд атопийн дерматиттай хүүхдэд 7 байрлалд нь эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий их тодорхойлогдлоо (р<0.001***). Харин арьсны рН-ийг хэвлий, далны хооронд, шууны дотор тал, шууны гадна тал, тохойн урд хонхорт тодорхойлоход атопийн дерматиттай хүүхдэд, эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий бага байв (р<0.001***). Дүгнэлт: Атопийн дерматиттэй хүүхдийн арьсны чийгшил, ӨХЧА-ын хэмжээ эрүүл хүүхдийнхээс статистик ач холбогдол бүхий ялгаатай бага тодорхойлогдсон ба АД-тай хүүхдийн арьс эрүүл хүүхдийнхээс илүү хуурай байв. Арьсны рН үзүүлэлтийн хэмжээ атопийн дерматиттай хүүхдэд эрүүл хүүхдийнхээс илүү ихэссэн байгаа нь арьсны хориг алдагдаж хоёрдогч халдвар эсэргүүцэх үйл ажиллагаа буурсан байна гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Атопийн арьсны үрэвсэлтэй 0-2 насны хүүхдүүдэд кандидийн төрлийн мөөг тодорхойлж, эмийн мэдрэг чанарыг судалсан дүн(2023-05-18) ;Ч.Эрдэнэчимэг ;Б.Отгонжаргал ;Ч.БаттогтохЯ.ЭнхтөрҮндэслэл: Атопийн арьсны үрэвсэл нь нярай, хүүхэд насанд эхэлдэг архаг дахилтат арьсны өвчин юм.1 Атопийн арьсны үрэвслийн шалтгаан бүрэн тодорхой болоогүй ч арьсны хоригийн үйл ажиллагаа алдагдах, харшил төрүүлэгчийн нөлөөгөөр нян, мөөгөнцрийн халдварт өртөмтгий болдог талаар судлаачид тэмдэглэсэн байна.2,3 Дэлхий дахинд хүүхдүүдийн 20%, насанд хүрэгчдийн 3%-д тохиолддог.4 Монгол улсад 2012 оны байдлаар уг өвчний шинэ тохиолдлын тоо 5.7 дахин өссөн байна.5 Атопийн арьсны үрэвсэлт өвчний үед нянгийн халдварыг судалсан судалгаа олон байгаа ч мөөгөнцрийн халдварын талаар харьцангуй бага судлагдсан байна.6 Нянгийн халдвараас гадна кандидийн төрлийн мөөг нь атопийн арьсны үрэвсэлт өвчнийг хүндрүүлж байгааг судалж байна.7 Кандидийн төрлийн нь арьс, салст дээр байдаг түгээмэл нөхцөлт эмгэг төрүүлэгч мөөг ба 200 гаруй кандидийн төрөл судлагдсан байна. Үүнээс C.albicans нь C.glabrata, C.parapsilosis, C.tropicalis, C.krusei зэрэг төрлүүд нь түгээмэл тохиолддог юм.8 Зорилго: Атопийн арьсны үрэвсэлт өвчний хүндийн зэргийг үнэлж, кандидийн төрөл зүйлийг тодорхойлон, мөөгөнцрийн эсрэг эмэнд мэдрэг чанарыг судлах зорилготой. Арга, аргачлал: Бидний судалгаа нь 0-2 насны атопийн арьсны үрэвсэлтэй 100, эрүүл 50 хүүхдийг хамруулан Агшингийн судалгааны загвараар судлав. Үр дүн: Эрүүл бүлэгт ямар нэг мөөгний омог илрээгүй. Судалгаанд хамрагдагсдын 50%(50) нь эрэгтэй, 50%(50) нь эмэгтэй байв. Атопийн арьсны үрэвсэлт өвчний хүндийн зэргийг SCORAD оноогоор үнэлэхэд 23% нь хөнгөн, 37% нь дунд, 40% нь хүнд байв. Хөнгөн болон дунд хэлбэрийн үед мөөг өсгөвөрлөгдөөгүй, хүнд хэлбэрийн үед 40%-д нь кандидийн төрлийн хөрөнгө мөөг өсгөвөрлөгдсөн ба энэ нь өвчний явцыг хүндрүүлж байгааг илтгэж байна. Нийт өсгөвөрлөгдсөн хөрөнгө мөөгний 90% нь C.albicans, 10% нь C.krusei байв. Мөөгөнцрийн эсрэг эмийн мэдрэг чанарыг тодорхойлоход C.albicans нь флуконазол, вориконазол, каспофунгин, микафунгин, амфотерицин Б, флуцитозинд мэдрэг байсан бол C.krusei нь флуконазол болон флуцитозинд тэсвэртэй, вориконазол, каспофунгин, микафунгин, амфотерицин Б-д мэдрэг байв. Дүгнэлт: Атопийн арьсны үрэвслийн хүнд зэрэгтэй хүүхдүүдийн дунд Candida albicans давамгай тодорхойлогдож, өсгөвөрлөгдсөн омог мөөгний эсрэг эмийн бэлдмэлд мэдрэг байна.
