АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
22 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжтэй эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг судалсан дүн(2026-05-22); ;З.Болорцэцэг; ; Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээгээр хөгжиж буй орнуудын нийт хүн амын 25-30% нь бодисын солилцооны хам шинж (БСХШ)-тэй байна. БСХШ нь хэвлийн таргалалт, артерийн даралт ихсэх, цусан дахь глюкозын агууламж ихсэх, өөх тосны солилцооны алдагдал зэрэг нөхцлүүдээр тодорхойлогддог хам шинж бөгөөд зүрх судасны өвчин (ЗСӨ), тархины харвалт, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн урьдал эмгэг юм. Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, таргалалт нэмэгдэж байгаатай холбоотой дэлхий дахинд энэхүү хам шинж нэмэгдэж байна.БСХШ-ээс шалтгаалсан морфологи өөрчлөлт нь хүний биеийн язгуур шинжээс хамааран антропометрийн үзүүлэлтүүд өөрчлөгдөх шалтгаан болдог. Хүний бие бялдрын хөгжлийн онцлог нь нас, хүйсийн байдал, эрхлэн хийж буй ажил хөдөлмөр, ахуйн орчин, оршин суугаа байгаль цаг уурын нөхцлөөс хамааран үргэлж өөрчлөгдөж байдаг. Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг, цаг агаар, зан төлвийн онцлогоос хамааран таргалах эрсдэл нэмэгдэхээс гадна ЧШХШ2 болон ЗСӨ-өөр өвчлөх, нас барах шалтгаан болсоор байна. Манай улсад БСХШ-ийн талаар хийгдсэн судалгаанууд нь тархалт болон үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн талаарх судалгаа нилээд хийгдсэн байна. Иймээс өөрийн орны хүн амын дунд БСХШ-тэй хүний антропометрийн үзүүлэлтүүдийг тогтоох шаардлага зүй ёсоор гарч байна. Зорилго: Бодисын солилцооны хам шинжтэй монгол эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжгүй эрэгтэйчүүдийн үзүүлэлттэй харьцуулан тодоройлох. Арга, аргачлал: Бид судалгаанд Улаанбаатар хотын 3060 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. Судалгаанд оролцогсдыг 2009 оны Joint Interim Statement удирдамжийн дагуу 88 эрэгтэй (38.8%) нь БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, 139 эрэгтэй (61.2%) нь БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг болгов. Үр дүн: Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийг ийлдэс дэх ферритиний бүлгээр харьцуулахад биеийн хэмжилтийн үзүүлэлтүүд болох жин, бүсэлхийн тойрог, БЖИ, БТ/ТТ харьцаа, биеийн өөхний хувь, биеийн өөхний жин, булчингийн жин БСХШ-тэй бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай их (p<0.001) байв. Харин эдгээр үзүүлэлтүүдийг ийлдсийн ферритиний агууламжийн бүлэг хооронд харьцуулахад биеийн өөхний хувь ялгаатай ихсэж (p=0.037) байна. Бусад үзүүлэлтүүдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийн эрсдэлийг шугаман регрессийн аргаар үнэлэхэд ийлдсийн ферритин түвшин нэмэгдэх эрсдэлийг БЖИ 3.2 дахин (β=3.21, p=0.036), БТ/ТТ харьцаа 7.1 дахин (β=7.11, p=0.047) нэмэгдүүлж байна. Дүгнэлт: 1. Антропометрийн болон гемодинамикийн үзүүлэлтүүд болох БЖИ, БТ, БТ/ТТ харьцаа, ДД, СД зэрэг нь БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биеийн өндөр статистик ач холбогдолгүй (F=0.002, p=0.962) байлаа. 2. Ийлдэс дэх ферритиний агууламж нь БТ (r=0.20), БЖИ (r=0.19), БТ/ТТ харьцаа (r=0.26), биеийн өөхний хувь (r=0.23)-тай статистик ач холбогдол бүхий шууд сул хамааралтай (p<0.01) байсан ба шугаман регрессийн шинжилгээгээр БЖИ (β=3.21, p=0.036) болон бүсэлхий-ташааны харьцаа (β=7.11, p=0.047) нь ийлдэс дэх ферритиний ихсэлтийн эрсдэлийг 3.2 ба 7.1 дахин нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл болохыг тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын биеийн өвөрмөц чанарыг судалсан дүн(2020-05-01) ;Зангин ;Зунаа ;Ван Юе ХунЦ.Одгэрэлүндэслэл: Монгол анагаах ухааны онолоор “Биеийн өвөрмөц чанар” нь эцэг эхийн дусал нийлэн үр хөврөл тогтож, бойжих явцад бүрэлдэх ба амьдралын туршид тухайн бодгалийн онцлогыг тодотгох төрөлх чанар болдог. Зорилго: Монгол анагаах ухааны биеийн өвөрмөц чанарын тархалтыг оюутны биеийн жингээс хамааруулан судлахаар зорив. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Cудалгаанд Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн оюутнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгон, “Монгол Анагаах Ухааны Үндсэн Онол” дах биеийн өвөрмөц чанарын ерөнхий илрэлийг үндэслэн, биеийн өвөрмөц чанарыг ялган тогтоов. үр дүн: Судалгаанд 381(эрэгтэй 122 (32.02%), эмэгтэй 259 (67.98%)) оюутныгсонгож авсан. Монгол анагаах ухааны аргачлалын дагуу биеийн өвөрмөц чанарыг ялган дүйхэд тэдгээр оюутнуудын 54 (14.17%)-д нь хийн, 76 (19.95%)-д нь шарын, 51 (13.39)-д нь бадганы өвөрмөц чанар голлоcон бол хий+шар хавсарсан 53 (13.91%), бадгана+шар хавсарсан 52 (13.65%), бадгана+хий хавсарсан 28 (7.35%), хурмалын өвөрмөц чанартай 67 (17.59%) оюутан байлаа. Биеийн өвөрмөц чанар нь тухайн бодгалийн хүйснээc хамаарч ялгаатай тархалттай байв (P<0.05). Биеийн жингийн индексээс хамааруулан биеийн өвөрмөц чанарыг судлахад. биеийн жингийн индекс багатай оюутны дунд бадгана шар хавсарсан өвөрмөц чанартай 2.5%, эсрэгээрээ биеийн жингийн индекс ихтэй оюутны бүлэгт бадгана болон бадгана шарын өвөрмөц чанар 23.8%, 28.6% тус тус тодорхойлогдсон. Харин биеийн жингийн индекс хэвийн бүлэгт шар, хий шарын өвөрмөц чанар давамгайлж, бадгана, хий+бадгана хоcолcон өвөрмөц чанартай нь харьцангуй цөөн тархалттай нь ажиглагдлаа (P<0,05). Дүгнэлт: 18-25 наcны оюутны дунд шарын өвөрмөц чанар голлож байна. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн дунд шарын өвөрмөц чанарын тархалт өндөр (P<0.05). Биеийн өвөрмөц чанар нь биеийн жингийн индексийн ялгаатай бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай тархаcан (P<0.01) байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн таргалалтын байдал(2022-04-28) ;Г.Отгон; ; ;Г.АчсайханҮндэслэл: Хүүхдийн таргалалт эрс нэмэгдэж, дэлхий даяар нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод байна. Харин манай улсад сургуулийн насны хүүхдийн дундах таргалалтын талаарх тоо баримт шинэ тоо баримт хэрэгтэй байна. Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдүүдийн дундах таргалалтын тархалыг үнэлэв. Арга, аргачлал: Санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын зарим сургуулийн хүүхдийн дунд агшингийн судалгаа хийсэн. Антропометрийн хэмжилтийг стандарт процедурын дагуу хийсэн. Биеийн жингийн индексийг (BMI) жинг килограммаар нь өндрийн квадрат метрт (кг/м2) хуваасан байдлаар 75-аас дээш хувьтайг илүүдэл жин ба тарган гэж тооцоолсон. Хүүхдийн нь нас, хүйсээр BMI-ийг гэж тодорхойлсон. Bodimetrix-2020-д илүүдэл өөх тосыг тодорхойлсон. Статик шинжилгээг SPSS-17 программ дээр хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 489 хүүхэд хамрагдсан. Оролцогчдын дундаж нас 13±2.0, охид 55.9%, хөвгүүд 44,1% байв. Сургуулийн хүүхдийн дунд таргалалтын нийт тархалт БЖИ-ээр 7.4%, өөх илүүдэлтэй таргалалт-24.39%, хавсарсан таргалалт -17.6% байна. Тарган хүүхдийн биеийн үзүүлэлтүүд 11-12 насанд харьцангуй их байна (p=0.05). Таргалалттай хүүхдийн биеийн жин, цээж, хэвлийн тойрог, арьсны өөх, өөхний хэмжээ зэрэг антропометрийн үзүлэлтүүд нь таргалалтгүй хүүхдийнхээс үнэн магадтай их байв. Дүгнэлт: Сургуулийн хүүхдүүдийн дунд хүүхдийн таргалалтын тархалт 49.3%, “далд” таргалалт - 134.3% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвдөгний остеоартритын зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2022-04-28) ;Б.Түвшинжаргал ;М.Отгонбаяр ;С.Баатаржав ;Д.МөнхбаатарӨвдөгний остеоартритын тохиолдлын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа бөгөөд уг өвчин нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байна. Өвдөгний остеоартритын үед хийгддэг мэс ажилбаруудын нэг нь хөлийн тэнхлэг засах мэс засал юм. Иймд хөлийн тэнхлэг засах мэс засалд орж буй эмчлүүлэгчдийн өвдөгний остеоартриад нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлүүдийг судлах шаардлага зайлшгүй тулгарч байна. Зорилго: Шаантны дээд хэсгээр тэнхлэг засах мэс засал хийгдэж буй эмчлүүлэгчдийн дунд өвдөгний остеоартритын зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2019 оноос 2021 оны хооронд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт (УНТЭ) Олон Улсын Өвчний 10-р ангиллаар M17 оношоор хэвтэн хөлийн тэнхлэг засах мэс засал хийгдсэн 100 тохиолдлыг хамруулж дескриптив судалгааны аргаар гүйцэтгэв. Судалгааны үр дүнг шинжлэхэд STATA 13.0 программыг ашиглав. P утга 0.05-аас бага тохиолдолд статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу эмчилгээ үр дүнтэй гэж үзэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 66% нь БЖИ-ээр илүүдэл жинтэй буюу таргалалттай бөгөөд нийт оролцогчдын 42% нь KL-III зэрэгтэй байв. Дүгнэлт: Шаантны дээд хэсгээр хөлний тэнхлэг засах мэс засалд орж буй нийт эмчлүүлэгчдийн 45.0% (n=45) илүүдэл жинтэй, 21.0% (n=21) таргалалттай, дундаж нас 51±6 (p=0.0001) байгаа нь өвдөгний остеоартрит үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болохоор байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Артерийн гипертензийн үед цус шингэлэгч 4-ийн үзүүлэх нөлөөг биеийн өвөрчлөлөөс хамааруулж судалсан дүн(2021-03-13) ;Бао Чан ;Б.Солонго; Ц.Одгэрэл2.Монгол анагаах ухааны онолоор “Биеийн өвөрчлөл” нь эцэг эхийн дусал нийлэн үр хөврөл тогтож, бойжих явцад бүрэлдэх ба амьдралын туршид тухайн бодгалийн онцлогыг тодотгох төрөлх чанар болдог. Өвөрчлөл нь хүний биеийн эрүүл чийрэг байх, өвчин эмгэгт өртөх, эс өртөхөд нөлөөлдөг. Зорилго: Цус шингэлэгч 4-ийн бие махбодид үзүүлэх нөлөөг артерийн гипертензийн үед биеийн өвөрчлөлаөөс хамааруулан судлах. Арга аргачлал: Артерийн даралт 2-оор зэргээр ихэсдэг, бай эрхтний зүгээс гэмтэл илрээгүй хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгож Цус шингэлэгч 4-ийг 1.5 граммаар өдөрт 2 удаа 14 хоногийн турш өглөө, оройдоо уулгав. Эмчилгээ эхлэхийн өмнө болон эмчилгээ дууссаны дараах 14, 28 дахь хоногуудад биеийн жин болон артерийн даралтыг хэмжив. Үр дүн: Цус шингэлэгч 4 нь артерийн гипертензийн үед эмчилгээний өмнөхтэй харьцуулахад эмчилгээний 14 болон 28 дахь хоногуудад шараас бусад өвөрчлөлд биеийн жингийн индексийг статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар (p≤0.05) бууруулав. Эмчилгээний өмнө систолын дундаж даралтын 140.75±12.70, диастолын даралт 91.25±8.25 мм.муб байсан бол Цус шингэлэгч 4-ийг ууж хэрэглэснээс хойшхи 14 дэх хоногт систолын даралт 131.75±12.17, диастолын даралт 86.00±7.54 мм.муб, эмчилгээний 28 дахь хоногт систолын даралт 125.00±11.00. диастолын даралт 79.50±6.05 мм.муб хүрч (p≤0.00001) багассан байв. Дүгнэлт: Артерийн гипертензийн үед биеийн өвөрчлөлөөс хамаарч даралт ялгаатай ихэсдэг. Цус шингэлэгч 4 нь биеийн өвөрчлөл болон хүйснээс хамаарч биеийн жингийн индексийг ялгаатайгаар, өвөрчлөлийн хэлбэрээс үл хамааран артерийн даралтыг буулгах нөлөө үзүүлэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дундах эмэгтэй хэв шинжит үс халзрал ба зарим эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалсан нь(2026-04-28) ;О.Лхагвацэрэн ;П.Хишигжаргал ;Г.БаянжаргалБ.БаярмааҮндэслэл: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дунд эмэгтэй хэв шинжит үс халзралт (ЭХШҮХ) түгээмэл тохиолддог. Тус өвчний эмгэг жам бүрэн тайлбарлагдаагүй хэдий ч насжилт, бэлгийн дааврын өөрчлөлт, удамшлын урьдал байдал, шим тэжээлийн дутагдал, таргалалт зэрэг нь ЭХШҮХ-ын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ЭХШҮХ-ын эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрийн хамаарлыг судалсан ажлууд цөөнгүй хийгдэж байгаа ч, манай оронд энэ төрлийн судалгааны ажил хомс байна. Зорилго: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дундах эмэгтэй хэв шинжит үс халзралтыг бодисын солилцооны зарим өөрчлөлттэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар ашиглан 2026.01 сараас 2026.03 сарын хугацаанд АӨСҮТ-өөр үйлчлүүлсэн 50-65 насны цэвэршсэн 30 эмэгтэйг хамруулсан. ASL 202 Lens (Aram Huvis, БНСУ) дижитал төхөөрөмж ашиглан 1 см2 талбайд үсний нягтралыг үнэлсэн. ЭХШҮХыг Людвигийн онооны шалгуурын дагуу I-III зэрэг болгон ангилсан. Статистик боловсруулалтыг SPSS 27.0 программ хангамж ашиглан үнэн магадлалын түвшинг 0.05 тохиолдолд ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 55.63±3.55 жил, дундаж БЖИ 27.85±4.3 кг/м2, бүсэлхийн тойрог 88.4±12.4 см тус тус байв. Судалгаанд хамрагдсан бүх оролцогчдод ЭХШҮХ оношлогдсон бөгөөд Ludwig-ийн оноогоор 56.7% (n=17) нь I зэрэг, 40% (n=12) нь II зэрэг, 3.3% (n=1) нь III зэргийн ЭХШҮХ-тай байв. I зэргийн ЭХШҮХ-тай хүмүүстэй харьцуулахад II, III зэргийн ЭХШҮХ-тай хүмүүст БЖИ (26.33±2.65 кг/ м2; 29.85±5.26 кг/м2) болон цусан дах өлөн үеийн глюкозын түвшин (4.95±0.51 ммоль/л; 6.79±2.74 ммоль/л, p=0.001) тус бүр статистик үнэн магадлал бүхий ялгаатай өндөр байв. Корреляцийн шинжилгээгээр БЖИ ба үсний нягтрал хооронд сөрөг хамаарал ажиглагдлаа (r=-0.53, p=0.003). Шугаман регрессийн шинжилгээгээр ЭХШҮХ-ын хүндийн зэрэгт нөлөөлөх хүчин зүйлсийг судлахад БЖИ (β коэффициент 0.413; 95% ИИ: 0.007, 0.09; p=0.023) ба өлөн үеийн глюкозын (β коэффициент 0.458; 95% ИИ: 0.028, 0.2; p=0.011) түвшин нэмэгдэх нь ЭХШҮХ хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дийлэнх нь Ludwig-ийн оноогоор I зэргийн ЭХШҮХ-тай бөгөөд БЖИ ба өлөн үеийн глюкозын түвшин өндөр байх нь тус өвчин хүндрэхэд нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Association of Menopausal Symptoms with Body Composition Pattern and Body Mass Index Across Menopausal Age Among Mongolian Women(Mongolian National University of Medical Sciences, 2020-06-25) ;Choijamts, Batsuren ;Sodnomdorj, Enkhee; Ulziisuren, ErdenechimegObjectives: To investigate the correlation of body fat distribution pattern and body mass index (BMI) on the prevalence and clinical manifestation of menopausal symptoms across the menopausal stage among Mongolian women. Methods: A survey was conducted amongst a total of 1084 women aged 40-65 years Ulaanbaatar city and selected provinces representing five main remote regions of Mongolia. A questionnaire was used to collect demographic and socioeconomic data. Menopause related characteristics were evaluated using the Menopause-specific Quality of Life (MENQOL) questionnaire. Further, measurements were recorded to determine waist-to-hip-ratio and body mass index (BMI). Pearson's Chi-Square test was used to correlate. Results: Using the waist-to-hip-ratio, 84.4% of participants had the android type, and 15.6% were of the gynoid type. As for BMI, 38.4% were overweight, and 28.8% were obese. In multiple regression analysis, BMI had significant relationships with psychosocial and sexual problems (p<0.05). Moreover, BMI and menopause status were independent risk factors for the development of cardiovascular disease. Postmenopausal obese and overweight women were 1.6 times more likely to have cardiovascular disease than women in the perimenopausal status (p<0.05). Conclusions: Overweight and obese perimenopausal women have a lower quality of life due to the prevalence of sexual and psychosocial symptoms. Obese postmenopausal Mongolian women are at significantly higher risk of developing cardiovascular disease. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Relationship between age at menarche and body measurements among Mongolian girls(Mongolian National University of Medical Sciences, 2026-06-14); ; ; ; Nasantogtokh ErdenebilegObjective: Age at menarche is an important marker of female reproductive maturation and a predictor of future health outcomes. Although menarche timing is influenced by multiple genetic, environmental, and socioeconomic factors, the association between anthropometric characteristics and age at menarche among Mongolian girls remains poorly understood. Aim: This study aimed to investigate the relationship between anthropometric measures and age at menarche in Mongolian girls. Methods: Our study was conducted quantitative method, a cross-sectional study design among Mongolian school aged girls. To minimize recall bias, analyses were restricted to 317 girls who had attained menarche during the study year or within the preceding year. Anthropometric measurements, including body composition and body circumferences, were obtained using standardized procedures. Associations between anthropometric variables and age at menarche were evaluated using Pearson correlation and multivariable regression analyses. Results: The mean age of participants was 12.9 ± 1.4 years, and the mean age at menarche was 12.3 ± 1.3 years. Age at menarche was positively correlated with hip circumference, sitting height, and knee height (all p < 0.001), and negatively correlated with waist circumference (p < 0.05). No significant associations were observed for body fat percentage, body mass index (BMI), mid-upper-arm circumference, or birth weight. In multivariable regression analysis, waist circumference was independently associated with earlier menarche, whereas hip circumference and knee height were associated with later menarche. Strong positive correlations were observed among adiposity-related measures, particularly BMI, waist circumference, and hip circumference (all p < 0.001). Conclusions: Waist circumference, hip circumference, and knee height were significant anthropometric correlates of menarche timing among Mongolian girls, highlighting the potential role of body size and composition in pubertal development. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Midwives’ knowledge and health guidance practices regarding gestational weight gain in Mongolia: A cross-sectional study(Sciedu Press, 2025-12-23) ;Aiko Tohara ;Naoko Hikita; ; Hiromi MatsufujiObjective: Excessive gestational weight gain (GWG) affects perinatal outcomes. However, to our knowledge, there are no studies on midwives’ knowledge and health guidance practices regarding GWG in Mongolia. Therefore, this study aimed to investigate midwives’ knowledge about weight control, clarify GWG guidance during pregnancy, and identify factors related to the implementation of GWG guidance in Mongolia. Methods: A cross-sectional study using a web-based questionnaire was conducted among midwives registered with the Mongolian Midwives Association. The survey was conducted between July and August 2024. The questionnaire asked about calculating body mass index (BMI), BMI categories, and implementation of GWG health counseling. Multiple logistic regression analyses were conducted to identify factors associated with health guidance on GWG and BMI knowledge. Results: A total of 414 responses were analyzed. Of the participants, 38.4% could correctly calculate BMI, and 37.7% could correctly answer what the BMI “normal weight” category was. Furthermore, 38.6% to 77.8% of midwives provided the 10 recommended health guidance items to more than 90% of pregnant women. Midwives working in hospital wards, those with fewer years of clinical experience, those who did not know how to calculate BMI, and those who did not have experience learning about weight control were associated with lower GWG health guidance scores. Conclusions: This study clarified the health guidance practices regarding GWG and determined midwives’ level of knowledge about weight control in Mongolia. Postgraduate education for midwives should be enhanced to improve health guidance for GWG in Mongolia. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The Association of Obesity with Isolated Systolic Hypertension: Evidence from a Nationwide Survey in Mongolia(2024-12-18) ;J Dechmaa ;I Bolormaa ;D Otgontuya; Davaakhuu NarantuyaPurpose: To determine the association of obesity with Isolated systolic hypertension among people aged 15-64 years. Materials and Methods: The study design is a population-based cross-sectional study. An association of obesity with Isolated systolic hypertension (ISH) using data from the “Mongolian STEPS Survey on the prevalence of non-communicable disease and injury risk factors-2009” was examined. A total of 5456 people participated in this study. ISH was defined as systolic blood pressure\(\ge\)140 mmHg and diastolic blood pressure<90 mmHg. Body weight, height, waist circumference, body fat content, and blood pressure were measured in all survey participants. One in three survey participants was tested for blood glucose, cholesterol, triglycerides, low-density lipoprotein and high-density lipoprotein in serum. Results: Mean body weight, mean body mass index and waist circumference in people with ISH were statistically and significantly higher compared to the people with normal blood pressure. The prevalence of obesity in the group with ISH was 21.3 percent. It was statistically and significantly higher than in the normotensive group (11.6 percent) (p=0.0001). The prevalence of central obesity was 55.0 percent in the group with ISH and 45.0 percent in the normotensive group. In terms of gender, central obesity was 76.3 percent in females with ISH and 42.0 percent in males with ISH (p=0.0001). The findings demonstrate that the prevalence of central obesity is significantly higher among females with ISH than males. Body fat content was high and very high in 66.6 percent of the people with ISH and in 50.5 percent of the people with normal blood pressure (p=0.0001). Body fat content is higher in the group with ISH compared to the normotensive group without gender difference. (p=0.0001) . The association between obesity and ISH by univariate logistic regression analysis was studied. As the study result, the risk of ISH is 1.5 times more in people with central obesity, 2.3 times more in the obese by BMI, and 2.1 times more in people with increased body fat (p=0.003, p=0.0001). On confirmation of multiple logistic regression analysis, age, gender, central obesity, excessive salt intake and increasing blood glucose were independent risk factors for ISH. Central obesity, excessive salt intake and increasing blood glucose are related to the lifestyle of people and those are modifiable risk factors for ISH. Conclusions: It was revealed in our study that among 15-64-year-olds, an increase in body mass index, fat content and waist circumference are risk factors for Isolated systolic hypertension. The prevalence of central obesity is significantly higher among females with ISH than males. The risk for Isolated systolic hypertension is 2 times higher in people with central obesity.
