АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
6 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорхой өвчний сурвалжийн судалгаа(2026-05-22) ;АГУУ (AGU); Ж.БайгалмааҮндэслэл: Ходоодны архаг өвчлөл, түүний дотор Helicobacter pylori-той холбоотой эмгэгүүд нь хүн амын эрүүл мэндэд өндөр ачаалал үүсгэдэг. Монголын уламжлалт анагаах ухааны сонгодог эх сурвалжуудад ходоодны өвчлөлийг “Xодоодны хорхой өвчин”, “Бадганы хорхой”, “Чанх” зэрэг ойлголттой холбон тайлбарласан байдаг боловч эдгээрийг эх сурвалжийн түвшинд нэг загвараар түүвэрлэн харьцуулсан судалгаа хомс байна. Зорилго: Уламжлалт анагаах ухааны эх сурвалжууд дахь “Ходоодны хорхой өвчин”-ий тухай онолын ойлголт, нэршил, ангилал, шинж тэмдэг, эмчилгээний зарчим, жор болон эмийн түүхий эдийг нэг загвараар түүвэрлэн шинжилж, эх сурвалж хоорондын нийтлэг ба ялгаатай шинжийг тодорхойлохын зэрэгцээ зарим ойлголтыг H.pylori-ийн талаарх орчин үеийн мэдлэгтэй харьцуулан тайлбарлах. Арга, аргачлал: Судалгааг эх бичиг, сурвалж судлалд тулгуурласан чанарын судалгааны загвараар хийв. “Бумши”, “Анагаах ухааны дөрвөн үндэс”, “Эм заслын саран хаан”, “Алтан хадмал”, “Бидэр-Онбо”, “Манаглхантав”, “Дөрвөн рашаан”, “Увдисын далай”, “Маш гайхамшигт хуримын сан” зэрэг эх сурвалжууд, Монгол, Төвд мэргэдийн бүтээлүүдийг хамруулж, бичвэрийн судалгаа, сэдвээр бүлэглэх арга, агууламжийн шинжилгээ, герменевтик тайлал болон харьцуулан жиших аргыг хэрэглэв. Мөн Helicobacter pylori-ийн хэлбэр, эмгэг жам, шинж тэмдэг болон Руда6 жорын зарим түүхий эдийн судлагдсан байдлыг хязгаарлагдмал байдлаар харьцуулан авч үзэв. Үр дүн: Сонгодог сурвалж, бүтээлүүдэд ходоодны хорхой өвчнийг ходоодонд байрлах, хоол шингээлтийн сулрал, муу зөөлөн ба ялзрах үйл явцтай холбоотой, бадганы илүүдэл болон хий-шар-бадганы зохицлын алдагдлаар нөхцөлдөх өвчин гэж тайлбарласан байдаг. Хорхойн гадна байдлыг мушгиралдсан, нарийн урт, түүдэг мэт бөөгнөрсөн, заримдаа цагаан болон улаан өнгөтэй хэмээн дүрсэлсэн нь H.pylori-ийн спираль хэлбэр, хөдөлгөөнт шинжтэй шууд адил биш боловч дүрслэлийн хувьд харьцуулан авч үзэх боломжтой байна. Давтагдсан шинжүүдэд ходоод эвхэрч өвдөх, хутгаар хатгаж буй мэт өвдөх, цээж хорсох, гашуун болон исгэлэн усаар огих, бөөлжих, хоол шингэхгүй байх, бие сульдах зэрэг шинжүүд багтаж байлаа. Эмчилгээний хувьд ялзрал арилгах, хорхой амирлуулах, хоол шингээлтийг дэмжих, бадганы илүүдлийг тэнцвэржүүлэх зарчим давамгайлж, Руда-6 зэрэг жорын бүрэлдэхүүнд ордог зарим түүхий эд нь орчин үеийн судалгаанд нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг болон ходоод хамгаалах боломжит үйлдэлтэй гэж тэмдэглэгдсэн байна. Дүгнэлт: Ходоодны хорхой өвчний тухай уламжлалт ойлголт нь нэршил, эмгэг жам, шинж тэмдэг, эмчилгээний зарчим, эмийн түүхий эд, жорын хэрэглээний хувьд харьцангуй цогц бүтэцтэй байна. Энэхүү судалгаа нь уламжлалт эх сурвалж, бүтээлүүдийн мэдээллийг системчилж, H.pylori-той шууд адилтгахгүйгээр харьцуулан тайлбарлах, цаашдын ангилал, фармакологийн болон эмнэлзүйн судалгаанд ашиглах суурь хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Helicobacter pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг молекул биологийн шинжилгээгээр тодорхойлсон үр дүн(2025-10-20) ;Г.Золжаргал ;Б.Цолмон; ; Үндэслэл: Helicobacter pylori (H.pylori)-ийн халдвар ойролцоогоор дэлхийн хүн амын 50%-д илэрч байна. Ходоодны хорт хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол H.pylori устгах эмчилгээг зөв, төгс хийх арга юм гэж судлаачид үзэж байна. Гэвч H.pylori устгах нэгдүгээр-сонголтын эмүүдийн нэг болох кларитромицинд тэсвэртэй H.pylori-ийн омгууд ихэссэнээр эмчилгээний үр дүн буурч байна. Сүүлийн жилүүдэд олон улсад H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг молекул биологийн аргаар илрүүлж, оношилгоо, эмчилгээний удирдамжид уг шинжилгээг тусгаж эхэлсэн байна. H.pylori-ийн тэсвэржилтийг ходоодны эдээс илрүүлэх аргын судлагдсан байдал цөөнгүй байгаа ч, практикт өтгөнд суурилсан судалгаа хомс байна. Зорилго: H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг ходоодны эд болон өтгөнд молекул биологийн аргаар илрүүлж, инвазив ба инвазив бус оношилгооны аргуудыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан, нэг агшингийн судалгааны загвараар МонголЯпон эмнэлгийн дурангийн тасагт ходоодны биж хам шинжээр хандсан 18-80 насны, H.pylori-ийн халдвар хоёроос доошгүй аргаар батлагдсан 125 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдсан хүмүүст инвазив (эмгэг бүтэцзүйн, ходоодны эдээс H.pylori илрүүлэх бх-ПГУ) болон инвазив бус (амьсгалын уреаза, өтгөнд H.pylori-ийн антиген илрүүлэх, өтгөнөөс H.pylori илрүүлэх бх-ПГУ) аргуудаар H.pylori-ийн халдварыг баталсан. Кларитромицины тэсвэржилтийн мутацийг ходоодны эд болон өтгөнөөс бодит хугацааны полимеразын гинжин урвалын (бх-ПГУ) аргаар тодорхойлсон. Кларитромицины тэсвэржилттэй бүлэгт рибосомын 23S генийн A2143G, A2142G, A2142C цэгэн мутацийг илрүүлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 60% (75) нь эмэгтэй, 40% (50) нь эрэгтэй, дундаж нас 39±1 жил байв. H.pylori-ийн оношилгооны аргуудыг харьцуулан үнэлэхэд өтгөнд H.pylori-ийн антиген илрүүлэх аргаар 104 шинжлэгдэхүүнээс 91 (87.5%)-д эерэг, амьсгалын уреазын аргаар 51 шинжлэгдэхүүнээс 45 (88.2%)-д H.pylori илэрсэн. ENAT тээвэрлэх орчинд авсан өтгөнд бх-ПГУ аргаар 101 хүнээс хийж 76 (75.2%)-д эерэг гарсан бол боловсруулаагүй өтгөнд бх-ПГУ аргаар 87 хүнээс хийж 43 (49.4%)-д H.pylori илэрсэн. Оношилгооны аргуудын мэдрэг чанарыг тооцоход амьсгалын уреазын арга 94%, өтгөнд H. pylori-ийн антиген илрүүлэх арга 91% байсан бол бх-ПГУ аргын мэдрэг чанар ENAT тээвэрлэх орчинд 78%, боловсруулаагүй өтгөнд 49% байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 36 (28.8%)-д кларитромицины тэсвэржилт илэрч, 89 (71.2%)-д илэрсэнгүй. Кларитромицины тэсвэржилт өтгөнд 21 (27.6%), ходоодны эдэд 36 (30.5%) илрэв. Ходоодны эдээс кларитромицины тэсвэржилтийн мутаци илэрсэн тохиолдлын 35 (97.2%) нь A2143G, 1 (2.8%) нь A2142G байсан бол өтгөнөөс илэрсэн тохиолдлын 21 (100%) нь A2143G мутаци байсан бөгөөд A2142G мутаци илрээгүй. Дүгнэлт: H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг илрүүлэхэд бх-ПГУ арга нь ходоодны эдэд өндөр үр дүнтэй байв. Өтгөнд суурилсан бх-ПГУ аргын мэдрэг чанар харьцангуй бага боловч ENAT сорьц тээвэрлэх орчныг ашигласнаар үр дүн сайжирч байна. Цаашид өтгөнөөс кларитромицины тэсвэржилтийг илрүүлэх бх-ПГУ аргын стандарчлал, сорьц боловсруулалтыг илүү нарийвчлан судлах боломжтой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хеликобактер пилори халдварын оношилгоо, эмчилгээний зардлын судалгаа(2022-04-28) ;М.Одсүрэн ;Л.УндрамЦ.СарантуяаМонгол улсын хүн амын дунд 2017-2021 онд халдварт бус өвчлөл түүн дотроо 2-т хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 16%-д тохиолдож нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд орж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Хеликобактер пилори (H.Pylori) хамааралт ходоодны эмгэгийн оношилгоо эмчилгээний үр дүнтэй загвар анагаах ухааны нотолгоонд суурилсан судалгааны мэдээ баримт хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг эхлэх үндэслэл боллоо. Бид судалгаандаа хеликобактер пилори халдварыг оношлох эмчлэх зардал-үр ашгийн нотолгоонд суурилсан эмчилгээг судлан тогтоох зорилго тавьж, 20202022 оны хооронд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Интермед эмнэлэгт хеликобактер пилори халдварын шалтгаант ходоодны үрэвсэл гэж оношлогдсон 36 үйлчүүлэгчид ДЭМБ-ын зөвлөмж болгосон аргын дагуу эмчилгээний хувилбаруудыг үнэлэх шалгууруудыг сонгож, эмчлүүлэх хугацаа, өвчин дахих давтамж, өвчтэй байх хугацаа, гаж нөлөө, эмчилгээ, оношлогооны зардлыг үзүүлэлтээр тооцоо хийв. Бидний судалгаанаас харахад хеликобактер пилори халдварын гаралтай ходоодны архаг үрэвслийн эмийн эмчилгээний дараа хеликобактери пилори устсан нь Кларитромицинд суурилсан дөрвөл эмчилгээ 88% байхад Левофлоксацинд суурилсан дөрвөл эмчилгээ 78% үр дүнтэй мөн эмчилгээний дараа 19%-д гаж нөлөө илэрсэн байна. Эмгэг бүтцийн шинжилгээгээр хамгийн их буюу ходоодны их бие хэсэгт Хеликобактер пилори 16 (44%) илэрсэн байхад, үндсэн хэсэгт архаг үрэвсэл 16 (44%) илэрч, архаг үрэвсэл 19 (52%) илэрч, дурангийн шинжилгээгээр улаан хоолойн сөөргөөт үрэвсэл, тархмал улайлт, салстын мөхлөгт шинж хамгийн их буюу 22, 17, 14 тохиолдол, Киото оноогоор 2 оноотой хамгийн их 13 (76.5%) байгаа нь ялгаатай байна ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Helicobacter pylori-ийн халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлс(2021-09-01) ;Б.Сувданцэцэг; ; ;Д.СоёлмааА.ТуяаҮндэслэл: Helicobacter pylori (H.pylori)-ийн халдварын дахилт жил тутам хөгжингүй орнуудад 2.7%, хөгжиж буй орнуудад 13% байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд одоогоор энэ чиглэлээр хийгдсэн судалгаа байхгүй байна. Зорилго, зорилт: H.pylori-ийг устгах эмчилгээний дараах халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох Материал ба арга зүй: Судалгааг проспектив когорт судалгааны загвараар АШУҮИС, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг (ИСНЭ),Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-т тус тус явуулсан. 2014 оны 03 сараас 2021 оны 03 сарын хооронд H.pylori-ийг устгах эмчилгээ хийлгэж H.pylori устсан хүмүүсийг уг судалгаанд хамруулсан. Судалгааны явцад буюу 1-7 жилийн хугацаанд жил тутам H.pylori-ийг илрүүлэх шинжилгээнд хамруулан, 2 ба түүнээс дээш шинжилгээнд H.pylori эерэг гарсан тохиолдолд H.pylori-ийн халдварын дахилт гэж үнэлэв. H.pylori-ийн халдварын дахилт эмчилгээний дараах 12 сараас дээш хугацаанд тодорхойлогдвол дахин халдвар гэж үнэлсэн. Дахин халдварт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг олон хүчин зүйлийн кокс регрессийн аргаар хийж, эрсдэлт хүчин зүйлсийн дан ба хавсарсан нөлөөллийг үнэлж, харьцуулсан харьцаа (HR), түүний 95% итгэх интервал статистик үнэн магадлал тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 204 хүн хамрагдсанаас хяналтын 6-84 сарын хугацаанд нийт оролцогчдын 62.7% нь хамрагдсан. Эмчилгээний дараах 6-12 сарын хугацаанд 128 хүн шинжилгээнд хамрагдаж 15 буюу 11.7% (128/15)-д нь H.pylori-ийн халдварын сэдрэлт илэрсэн. Эмчилгээний дараах нийт 6 жилийн хугацаанд дахин халдвар 29.1% (58/199), дунджаар 1 жилд 4.85%-тай байна. Судалгааны явцад буюу нийт 7 жилийн хугацаанд H.pylori халдварын дахилт 22.3% (73/327), үүний 20% нь сэдрэлт, 80% нь дахин халдвар байдлаар тохиолдож байна. H.pylori-ийн дахин халдварт олон нийтийн газарт хооллох (HR=2.1, 95%CI: 1.23-3.86), гэр бүлийн гишүүдийн тоо олон байх (HR=2.4, 95%CI: 1.354.34), гэр бүлийн гишүүд зэрэг эмчлүүлээгүй байх (HR=1.9, 95%CI: 1.01-3.69), гэр бүлийн гишүүд ходоодны хавдрын өгүүлэмжтэй байх (HR=2.57, 95%CI: 1.51-4.41) зөөврийн ус хэрэглэдэг байх (HR=1.4, 95%CI: 1.03-2.11) (бүгд p<0.05) зэрэг нь нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Дүгнэлт: Монгол улсад H.pylori-ийн халдварын дахилт харьцангуй өндөр байна. Олон нийтийн газарт хооллох давтамжийг бууруулж, H.pylori устгах эмчилгээг гэр бүлийн гишүүн бүрт зэрэг хийлгэснээр H.pylori-ийн халдварын дахилтыг бууруулах боломжтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны архаг үрэвсэл ба ходоодны хавдрын урьдал өөрчлөлтийн үеийн HELICOBACTER PYLORI халдвар ба микробиомын асуудалд(2021-03-21) ;Н.Оюунбилэг; ;Х.Оюунцэцэг; Үндэслэл: 16S рибосомын рибонуклейн хүчлийн (рРНХ) ампликон секвенсийн арга нь өсгөврийн арга ашиглалгүйгээр бактерийн халдварыг нарийвчлан тодорхойлох сүүлийн үед шинжлэх ухаанд нэвтэрсэн арга юм1. Ходоодны өвчлөлийн үед Helicobacter pylori (H. pylori) халдвар нь ходоодны бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршдог эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Судалгааны арга зүй: Бид судалгаандаа 18 наснаас дээш, ходоодны биж шинжтэй судалгаанд оролцохыг зөвшөөрсөн Монгол улсын иргэнийг хамруулсан. Оролцогчдын ходоодны эдийн сорьц дээр шинэчилсэн Сиднейн ангиллын дагуу эдийн шинжилгээнд үнэлгээ хийж, 16S рРНХ дарааллыг тогтоосон. 16S рРНХ ампликон секвенсийн аргаар ходоодны микробиомийн байдлыг судалсан. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдсан 161 хүний дундаж нас нь 43.6, нийт хамрагсдын 64.6% нь эмэгтэйчүүд байв. H. pylori нь ходоодны микробиом дахь хамгийн давамгайлагч төрөл зүйл байлаа. Ходоодны нийт микробиомын төрөл зүйлүүд гэдэсний метаплазийн хувиралтай бүлэгт хамгийн их байна. Дүгнэлт: Бид энэхүү судалгаагаараа 16S rRNA ампликон секвенсийн аргыг ашиглан Монгол хүний ходоодны үрэвслийн үеийн H. pylori-ийн бодит тоон хэмжээ болоод бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршиж байгаа байдлыг харууллаа. Ходоодны хавдрын урьдал өөрчлөлт болох гэдэсний метаплазийн үед өвөрмөцөөр ихсэж байгаа кандидат микробиомийн төрөл зүйлийг тогтоолоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдар болон хавдрын бус тохиолдолд Хеликобактер пилори /Helicobacter pylori/-ийн хоруу чанарын генийг харьцуулсан судалгаа(2021-03-21); ;Х.Оюунцэцэг; ; Үндэслэл: Дэлхий дахинд ходоодны хавдрын өвчлөл болон нас баралтаар CagPAIcytotoxin Монгол улс 1-р байранд орж байна1. Хеликобактер пилори (Hp) нь associated gene ходоодны хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Өмнөх судалгаанаас pathogenicity island харахад хөгжиж буй орнууд тухайлбал Африкын улс орнууд, Энэтхэг, Хеликобактер пилори Бангладеш зэрэг улс орнуудтай адил Монголчуудын дунд Hp-ийн Ходоодны хавдар халдварын тархалт 70% байгаа нь тогтоогдсон2. Сонирхолтой нь Монгол улс дээрх хөгжиж буй орнуудад Hp-ийн халдварын тархалт өндөр хэдий ч ходоодны хорт хавдрын тохиолдлоор доогуурт ордог нь судлаачдын анхаарлыг ихээр татдаг. Үүнийг CagA хоруу чанарын генийн генотип болон CagA генийг эзэн эс рүү оруулах үүргийг гүйцэтгэдэг CagPAI иж бүрдлийн генүүдийн ялгаатай байдалтай холбон тайлбарладаг. Манай улсад Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Ходоодны хорт хавдар ба хавдрын бус тохиолдлын үед Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийг судлах. Арга аргачлал: Ходоодны биж хам шинж бүхий, 18 наснаас дээш Монгол улсын иргэнийг сайн дурын үндсэн дээр хамруулан ходоодны хавдар ба хавдрын бус тохиолдлуудад ходоодны дуран, ходоодны гистологи шинжилгээ, Хеликобактери пилорийн өсгөвөр, түүний удмын дарааллыг тогтоох агшингийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Ходоодны хорт хавдрын оношилгоог Лауренсийн ангилалаар тодорхойлон Hp-ийн халдварыг өсгөвөрлөсний дараа CagPAI иж бүрдлийн генүүдийг илрүүлж статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагсдын дундаж нас 48 байсан ба хүйсийн харьцаа (эр:эм) 1:1 байв. Ходоодны хорт хавдаргүй 72.22% (n=39), хорт хавдар оношлогдсон 27.77% (n=15) тохиолдол байлаа. Hp-ийн CagPAI иж бүрдэл генийг тодорхойлоход хавдаргүй тохиолдолын 79.5% (n=31)-д CagPAI иж бүрдэл бүрэн байгаа нь тогтоогдсон бол хавдартай тохиолдолд 100% (n=15) илэрсэн (p>0.05) үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Ходоодны хорт хавдар оношлогдсон үйлчлүүлэгчдийн дунд тархсан Hp-ийн хоруу чанарын CagPAI иж бүрдлийн 26 генүүд бүгд тодорхойлогдож байгаа нь CagA онкоген уураг эзэн эсэд бүрэн нэвтрэн орох чадамжтай байгааг харуулж байна.
