АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
6 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бодисын солилцооны хам шинжтэй эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг судалсан дүн(2026-05-22); ;З.Болорцэцэг; ; Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээгээр хөгжиж буй орнуудын нийт хүн амын 25-30% нь бодисын солилцооны хам шинж (БСХШ)-тэй байна. БСХШ нь хэвлийн таргалалт, артерийн даралт ихсэх, цусан дахь глюкозын агууламж ихсэх, өөх тосны солилцооны алдагдал зэрэг нөхцлүүдээр тодорхойлогддог хам шинж бөгөөд зүрх судасны өвчин (ЗСӨ), тархины харвалт, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн урьдал эмгэг юм. Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, таргалалт нэмэгдэж байгаатай холбоотой дэлхий дахинд энэхүү хам шинж нэмэгдэж байна.БСХШ-ээс шалтгаалсан морфологи өөрчлөлт нь хүний биеийн язгуур шинжээс хамааран антропометрийн үзүүлэлтүүд өөрчлөгдөх шалтгаан болдог. Хүний бие бялдрын хөгжлийн онцлог нь нас, хүйсийн байдал, эрхлэн хийж буй ажил хөдөлмөр, ахуйн орчин, оршин суугаа байгаль цаг уурын нөхцлөөс хамааран үргэлж өөрчлөгдөж байдаг. Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг, цаг агаар, зан төлвийн онцлогоос хамааран таргалах эрсдэл нэмэгдэхээс гадна ЧШХШ2 болон ЗСӨ-өөр өвчлөх, нас барах шалтгаан болсоор байна. Манай улсад БСХШ-ийн талаар хийгдсэн судалгаанууд нь тархалт болон үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн талаарх судалгаа нилээд хийгдсэн байна. Иймээс өөрийн орны хүн амын дунд БСХШ-тэй хүний антропометрийн үзүүлэлтүүдийг тогтоох шаардлага зүй ёсоор гарч байна. Зорилго: Бодисын солилцооны хам шинжтэй монгол эрэгтэйчүүдийн антрофометрийн зарим үзүүлэлтийг бодисын солилцооны хам шинжгүй эрэгтэйчүүдийн үзүүлэлттэй харьцуулан тодоройлох. Арга, аргачлал: Бид судалгаанд Улаанбаатар хотын 3060 насны, нийт 227 эрэгтэйг хамруулсан. Судалгаанд оролцогсдыг 2009 оны Joint Interim Statement удирдамжийн дагуу 88 эрэгтэй (38.8%) нь БСХШ-тэй буюу тохиолдлын бүлэг, 139 эрэгтэй (61.2%) нь БСХШ-гүй буюу хяналтын бүлэг гэсэн 2 бүлэг болгов. Үр дүн: Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийг ийлдэс дэх ферритиний бүлгээр харьцуулахад биеийн хэмжилтийн үзүүлэлтүүд болох жин, бүсэлхийн тойрог, БЖИ, БТ/ТТ харьцаа, биеийн өөхний хувь, биеийн өөхний жин, булчингийн жин БСХШ-тэй бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай их (p<0.001) байв. Харин эдгээр үзүүлэлтүүдийг ийлдсийн ферритиний агууламжийн бүлэг хооронд харьцуулахад биеийн өөхний хувь ялгаатай ихсэж (p=0.037) байна. Бусад үзүүлэлтүүдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Биеийн хэмжилтийн үзүүлэлтүүдийн эрсдэлийг шугаман регрессийн аргаар үнэлэхэд ийлдсийн ферритин түвшин нэмэгдэх эрсдэлийг БЖИ 3.2 дахин (β=3.21, p=0.036), БТ/ТТ харьцаа 7.1 дахин (β=7.11, p=0.047) нэмэгдүүлж байна. Дүгнэлт: 1. Антропометрийн болон гемодинамикийн үзүүлэлтүүд болох БЖИ, БТ, БТ/ТТ харьцаа, ДД, СД зэрэг нь БСХШ-тэй болон БСХШ-гүй бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биеийн өндөр статистик ач холбогдолгүй (F=0.002, p=0.962) байлаа. 2. Ийлдэс дэх ферритиний агууламж нь БТ (r=0.20), БЖИ (r=0.19), БТ/ТТ харьцаа (r=0.26), биеийн өөхний хувь (r=0.23)-тай статистик ач холбогдол бүхий шууд сул хамааралтай (p<0.01) байсан ба шугаман регрессийн шинжилгээгээр БЖИ (β=3.21, p=0.036) болон бүсэлхий-ташааны харьцаа (β=7.11, p=0.047) нь ийлдэс дэх ферритиний ихсэлтийн эрсдэлийг 3.2 ба 7.1 дахин нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл болохыг тодорхойлов. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Оюутнуудын биеийн өвөрмөц чанарыг судалсан дүн(2020-05-01) ;Зангин ;Зунаа ;Ван Юе ХунЦ.Одгэрэлүндэслэл: Монгол анагаах ухааны онолоор “Биеийн өвөрмөц чанар” нь эцэг эхийн дусал нийлэн үр хөврөл тогтож, бойжих явцад бүрэлдэх ба амьдралын туршид тухайн бодгалийн онцлогыг тодотгох төрөлх чанар болдог. Зорилго: Монгол анагаах ухааны биеийн өвөрмөц чанарын тархалтыг оюутны биеийн жингээс хамааруулан судлахаар зорив. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Cудалгаанд Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн оюутнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгон, “Монгол Анагаах Ухааны Үндсэн Онол” дах биеийн өвөрмөц чанарын ерөнхий илрэлийг үндэслэн, биеийн өвөрмөц чанарыг ялган тогтоов. үр дүн: Судалгаанд 381(эрэгтэй 122 (32.02%), эмэгтэй 259 (67.98%)) оюутныгсонгож авсан. Монгол анагаах ухааны аргачлалын дагуу биеийн өвөрмөц чанарыг ялган дүйхэд тэдгээр оюутнуудын 54 (14.17%)-д нь хийн, 76 (19.95%)-д нь шарын, 51 (13.39)-д нь бадганы өвөрмөц чанар голлоcон бол хий+шар хавсарсан 53 (13.91%), бадгана+шар хавсарсан 52 (13.65%), бадгана+хий хавсарсан 28 (7.35%), хурмалын өвөрмөц чанартай 67 (17.59%) оюутан байлаа. Биеийн өвөрмөц чанар нь тухайн бодгалийн хүйснээc хамаарч ялгаатай тархалттай байв (P<0.05). Биеийн жингийн индексээс хамааруулан биеийн өвөрмөц чанарыг судлахад. биеийн жингийн индекс багатай оюутны дунд бадгана шар хавсарсан өвөрмөц чанартай 2.5%, эсрэгээрээ биеийн жингийн индекс ихтэй оюутны бүлэгт бадгана болон бадгана шарын өвөрмөц чанар 23.8%, 28.6% тус тус тодорхойлогдсон. Харин биеийн жингийн индекс хэвийн бүлэгт шар, хий шарын өвөрмөц чанар давамгайлж, бадгана, хий+бадгана хоcолcон өвөрмөц чанартай нь харьцангуй цөөн тархалттай нь ажиглагдлаа (P<0,05). Дүгнэлт: 18-25 наcны оюутны дунд шарын өвөрмөц чанар голлож байна. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн дунд шарын өвөрмөц чанарын тархалт өндөр (P<0.05). Биеийн өвөрмөц чанар нь биеийн жингийн индексийн ялгаатай бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай тархаcан (P<0.01) байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн таргалалтын байдал(2022-04-28) ;Г.Отгон; ; ;Г.АчсайханҮндэслэл: Хүүхдийн таргалалт эрс нэмэгдэж, дэлхий даяар нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод байна. Харин манай улсад сургуулийн насны хүүхдийн дундах таргалалтын талаарх тоо баримт шинэ тоо баримт хэрэгтэй байна. Энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдүүдийн дундах таргалалтын тархалыг үнэлэв. Арга, аргачлал: Санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын зарим сургуулийн хүүхдийн дунд агшингийн судалгаа хийсэн. Антропометрийн хэмжилтийг стандарт процедурын дагуу хийсэн. Биеийн жингийн индексийг (BMI) жинг килограммаар нь өндрийн квадрат метрт (кг/м2) хуваасан байдлаар 75-аас дээш хувьтайг илүүдэл жин ба тарган гэж тооцоолсон. Хүүхдийн нь нас, хүйсээр BMI-ийг гэж тодорхойлсон. Bodimetrix-2020-д илүүдэл өөх тосыг тодорхойлсон. Статик шинжилгээг SPSS-17 программ дээр хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 489 хүүхэд хамрагдсан. Оролцогчдын дундаж нас 13±2.0, охид 55.9%, хөвгүүд 44,1% байв. Сургуулийн хүүхдийн дунд таргалалтын нийт тархалт БЖИ-ээр 7.4%, өөх илүүдэлтэй таргалалт-24.39%, хавсарсан таргалалт -17.6% байна. Тарган хүүхдийн биеийн үзүүлэлтүүд 11-12 насанд харьцангуй их байна (p=0.05). Таргалалттай хүүхдийн биеийн жин, цээж, хэвлийн тойрог, арьсны өөх, өөхний хэмжээ зэрэг антропометрийн үзүлэлтүүд нь таргалалтгүй хүүхдийнхээс үнэн магадтай их байв. Дүгнэлт: Сургуулийн хүүхдүүдийн дунд хүүхдийн таргалалтын тархалт 49.3%, “далд” таргалалт - 134.3% байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өвдөгний остеоартритын зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2022-04-28) ;Б.Түвшинжаргал ;М.Отгонбаяр ;С.Баатаржав ;Д.МөнхбаатарӨвдөгний остеоартритын тохиолдлын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа бөгөөд уг өвчин нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байна. Өвдөгний остеоартритын үед хийгддэг мэс ажилбаруудын нэг нь хөлийн тэнхлэг засах мэс засал юм. Иймд хөлийн тэнхлэг засах мэс засалд орж буй эмчлүүлэгчдийн өвдөгний остеоартриад нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлүүдийг судлах шаардлага зайлшгүй тулгарч байна. Зорилго: Шаантны дээд хэсгээр тэнхлэг засах мэс засал хийгдэж буй эмчлүүлэгчдийн дунд өвдөгний остеоартритын зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2019 оноос 2021 оны хооронд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт (УНТЭ) Олон Улсын Өвчний 10-р ангиллаар M17 оношоор хэвтэн хөлийн тэнхлэг засах мэс засал хийгдсэн 100 тохиолдлыг хамруулж дескриптив судалгааны аргаар гүйцэтгэв. Судалгааны үр дүнг шинжлэхэд STATA 13.0 программыг ашиглав. P утга 0.05-аас бага тохиолдолд статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу эмчилгээ үр дүнтэй гэж үзэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 66% нь БЖИ-ээр илүүдэл жинтэй буюу таргалалттай бөгөөд нийт оролцогчдын 42% нь KL-III зэрэгтэй байв. Дүгнэлт: Шаантны дээд хэсгээр хөлний тэнхлэг засах мэс засалд орж буй нийт эмчлүүлэгчдийн 45.0% (n=45) илүүдэл жинтэй, 21.0% (n=21) таргалалттай, дундаж нас 51±6 (p=0.0001) байгаа нь өвдөгний остеоартрит үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болохоор байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Артерийн гипертензийн үед цус шингэлэгч 4-ийн үзүүлэх нөлөөг биеийн өвөрчлөлөөс хамааруулж судалсан дүн(2021-03-13) ;Бао Чан ;Б.Солонго; Ц.Одгэрэл2.Монгол анагаах ухааны онолоор “Биеийн өвөрчлөл” нь эцэг эхийн дусал нийлэн үр хөврөл тогтож, бойжих явцад бүрэлдэх ба амьдралын туршид тухайн бодгалийн онцлогыг тодотгох төрөлх чанар болдог. Өвөрчлөл нь хүний биеийн эрүүл чийрэг байх, өвчин эмгэгт өртөх, эс өртөхөд нөлөөлдөг. Зорилго: Цус шингэлэгч 4-ийн бие махбодид үзүүлэх нөлөөг артерийн гипертензийн үед биеийн өвөрчлөлаөөс хамааруулан судлах. Арга аргачлал: Артерийн даралт 2-оор зэргээр ихэсдэг, бай эрхтний зүгээс гэмтэл илрээгүй хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгож Цус шингэлэгч 4-ийг 1.5 граммаар өдөрт 2 удаа 14 хоногийн турш өглөө, оройдоо уулгав. Эмчилгээ эхлэхийн өмнө болон эмчилгээ дууссаны дараах 14, 28 дахь хоногуудад биеийн жин болон артерийн даралтыг хэмжив. Үр дүн: Цус шингэлэгч 4 нь артерийн гипертензийн үед эмчилгээний өмнөхтэй харьцуулахад эмчилгээний 14 болон 28 дахь хоногуудад шараас бусад өвөрчлөлд биеийн жингийн индексийг статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар (p≤0.05) бууруулав. Эмчилгээний өмнө систолын дундаж даралтын 140.75±12.70, диастолын даралт 91.25±8.25 мм.муб байсан бол Цус шингэлэгч 4-ийг ууж хэрэглэснээс хойшхи 14 дэх хоногт систолын даралт 131.75±12.17, диастолын даралт 86.00±7.54 мм.муб, эмчилгээний 28 дахь хоногт систолын даралт 125.00±11.00. диастолын даралт 79.50±6.05 мм.муб хүрч (p≤0.00001) багассан байв. Дүгнэлт: Артерийн гипертензийн үед биеийн өвөрчлөлөөс хамаарч даралт ялгаатай ихэсдэг. Цус шингэлэгч 4 нь биеийн өвөрчлөл болон хүйснээс хамаарч биеийн жингийн индексийг ялгаатайгаар, өвөрчлөлийн хэлбэрээс үл хамааран артерийн даралтыг буулгах нөлөө үзүүлэв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дундах эмэгтэй хэв шинжит үс халзрал ба зарим эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалсан нь(2026-04-28) ;О.Лхагвацэрэн ;П.Хишигжаргал ;Г.БаянжаргалБ.БаярмааҮндэслэл: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дунд эмэгтэй хэв шинжит үс халзралт (ЭХШҮХ) түгээмэл тохиолддог. Тус өвчний эмгэг жам бүрэн тайлбарлагдаагүй хэдий ч насжилт, бэлгийн дааврын өөрчлөлт, удамшлын урьдал байдал, шим тэжээлийн дутагдал, таргалалт зэрэг нь ЭХШҮХ-ын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ЭХШҮХ-ын эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрийн хамаарлыг судалсан ажлууд цөөнгүй хийгдэж байгаа ч, манай оронд энэ төрлийн судалгааны ажил хомс байна. Зорилго: Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дундах эмэгтэй хэв шинжит үс халзралтыг бодисын солилцооны зарим өөрчлөлттэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар ашиглан 2026.01 сараас 2026.03 сарын хугацаанд АӨСҮТ-өөр үйлчлүүлсэн 50-65 насны цэвэршсэн 30 эмэгтэйг хамруулсан. ASL 202 Lens (Aram Huvis, БНСУ) дижитал төхөөрөмж ашиглан 1 см2 талбайд үсний нягтралыг үнэлсэн. ЭХШҮХыг Людвигийн онооны шалгуурын дагуу I-III зэрэг болгон ангилсан. Статистик боловсруулалтыг SPSS 27.0 программ хангамж ашиглан үнэн магадлалын түвшинг 0.05 тохиолдолд ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 55.63±3.55 жил, дундаж БЖИ 27.85±4.3 кг/м2, бүсэлхийн тойрог 88.4±12.4 см тус тус байв. Судалгаанд хамрагдсан бүх оролцогчдод ЭХШҮХ оношлогдсон бөгөөд Ludwig-ийн оноогоор 56.7% (n=17) нь I зэрэг, 40% (n=12) нь II зэрэг, 3.3% (n=1) нь III зэргийн ЭХШҮХ-тай байв. I зэргийн ЭХШҮХ-тай хүмүүстэй харьцуулахад II, III зэргийн ЭХШҮХ-тай хүмүүст БЖИ (26.33±2.65 кг/ м2; 29.85±5.26 кг/м2) болон цусан дах өлөн үеийн глюкозын түвшин (4.95±0.51 ммоль/л; 6.79±2.74 ммоль/л, p=0.001) тус бүр статистик үнэн магадлал бүхий ялгаатай өндөр байв. Корреляцийн шинжилгээгээр БЖИ ба үсний нягтрал хооронд сөрөг хамаарал ажиглагдлаа (r=-0.53, p=0.003). Шугаман регрессийн шинжилгээгээр ЭХШҮХ-ын хүндийн зэрэгт нөлөөлөх хүчин зүйлсийг судлахад БЖИ (β коэффициент 0.413; 95% ИИ: 0.007, 0.09; p=0.023) ба өлөн үеийн глюкозын (β коэффициент 0.458; 95% ИИ: 0.028, 0.2; p=0.011) түвшин нэмэгдэх нь ЭХШҮХ хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дийлэнх нь Ludwig-ийн оноогоор I зэргийн ЭХШҮХ-тай бөгөөд БЖИ ба өлөн үеийн глюкозын түвшин өндөр байх нь тус өвчин хүндрэхэд нөлөөлж байна.
