АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
19 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхэд, өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдож буй зарим шалтгаан, төрлийг судласан дүн(2026-09-15) ;Б.Энхмэнд; Үндэслэл: Манай орны хувьд хүүхэд, өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдох шалтгаан, нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлан тогтоосноор урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээ авах үйл ажиллагааг төлөвлөхөд суурь судалгаа болно гэж үзэж байна. 2021 онд “СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдолтой 1053 тохиолдолд шинжилгээ хийснээс 218 нь буюу 20.7% нь насанд хүрээгүй хүүхэд байгаа боловч хүүхэд гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл, холбогдсон гэмт хэргийн талаарх мэдээлэл хангалтгүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Хүүхэд, өсвөр насныхан гэмт хэрэгт өртөх зарим шалтгаан, төрлийг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны загвараар, 20202022 онуудад СЭМҮТ-ийн ШСЭСМШ-нд хамрагдсан 725 баримтад үндэслэн судалгааны баг боловсруулсан 6 бүлэг 85 асуумж бүхий картыг хөтөлсөн. Судалгааны өгөгдөлд STATA программыг ашиглан дүн шинжилгээ хийж, p<0.05 тохиолдолд статистик ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Бид СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээний баримтаас хүүхэдтэй холбоотой хийгдсэн магадлан шинжилгээний баримтад судалгаа хийхэд нийт (n=725) тохиолдлын 72.9% (n=528) нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүд байсан бол 27.1% (n=197) нь гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд байлаа. Судалгаанд хамрагдсан охидын магадлан шинжилгээ хийлгэсэн шалтгаан нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал байгаа бол эрэгтэй хүүхдүүдийн хувьд хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдсэн тохиолдол илүү байгаа нь статистик ач холбогдолтой байна (p<0.001). Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн дундаж нас 16.4±1.6 жил, гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийн дундаж нас 12.6±3.6 жил байгаагаас үзвэл шүүхийн магадлан шинжилгээнд хамрагдсан хүүхдүүд нь хүйс (p=0.001), насны (p=0.001) хувьд статиcтик ач холбогдол бүхий ялгаатай байна. Дүгнэлт: 1. Хүүхэд өсвөр насныхны 197 (27.1%) нь гэмт хэрэг үйлдсэн учир гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тодорхойлох, 528 (72.9%) нь хохирогч болсон учир үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтоох зорилгоор шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээнд хамруулсан байна. 2. Гэмт хэрэг үйлдсэн 197 тохиолдлын 45.7% нь бэлгийн хүчирхийлэл, 27.4% нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, 13. 2% нь бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн ба нийт гэмт хэрэг үйлдсэн тохиолдлын 94.4% нь эрэгтэй хүүхдүүд байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын зөрүүг судалсан үр дүн(2026-09-15) ;Б.Амарбат ;Р.Анужин ;Х.Оюунцэцэг; Я.Эрдэнэ-ОчирҮндэслэл: Ходоодны эрт үеийн хорт хавдрыг дурангаар салстын доод давхаргыг хуулах (Endoscopic submucosal dissection - ESD) эмчилгээнд орох тохиромжтой өвчтөнийг дурангийн оношлогоо, компьютер томографи ба биопсийн эдийн шинжилгээний хариунд тулгуурлан сонгодог. ESD эмчилгээний дараах ойрын үр дүнг хуулагдсан сорьцны эмгэг судлалын шинжилгээнд тулгуурлан гаргадаг. ESD эмчилгээ хийхийн өмнөх болон дараах эмнэлзүй-эмгэг судлалын үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулсан, тэдгээрийн зөрүүг харуулсан судалгаа манай улсад ховор байгаа нь энэхүү судалгааны үндэслэл бололоо. Зорилго: Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын зөрүү байгаа эсэхийг тогтоох. Арга, аргачлал: 2020–2025 оны хооронд Хавдар судлалын үндэсний төвд ходоодны эрт үеийн хорт хавдрын улмаас ESD эмчилгээ хийлгэсэн 335 үүсгэвэрийг ретроспектив аргаар тодорхойлж дурангийн оношлогоо, биопсийн эдийн шинжилгээ, мэс ажилбарын дараах эмгэг судлалын хариуг шинжилж, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлов. Ингэхдээ хавдрын диаметр, гистологийн хэлбэр (өндөр зэргийн дисплази, ялгаралтай ба ялгаралгүй өмөн), хавдар шархтай эсэх зэрэг үзүүлэлтийг тус тус хамруулав. Үр дүн: Нийт 335 үүсгэвэрээс эмчилгээний өмнөх гурван үзүүлэлтийн аль нэг нь 175 үүсгэвэрт (52.2%) зөрүүтэй байв. Дурангийн оношлогоонд ходоодны эрт үеийн хорт хавдрын 249 тохиолдлыг шархгүй гэж үзсэн 51 тохиолдол (20.5%) хавдар хуулагдсаны дараах эмгэг судлалын шинжилгээнд шархтай байв. Харин ходоодны эрт үеийн хорт хавдрын 28 тохиолдол шархтай гэж хэтрүүлэн үнэлэгдсэн (p<0.05). Шархтай хавдрыг дутуу үнэлэх магадлал нь ходоодны их биеийн дээд, дунд хэсэгт байрласан (OR 2.17, 95% CI 1.22–3.99), ≥20 мм хэмжээтэй үүсгэврийн үед (OR 1.68, 95% CI 1.00–2.84) өндөр байв. Дурангийн биопсийн эдийн шинжилгээнд өндөр зэргийн дисплази гэж оношлогдсон 110 үүсгэврийн 36 буюу 32.7% нь ESD эмчилгээний дараах эмгэг судлалын шинжилгээний хариунд булчирхайн өмөн гэж оношлогдсон. 35 үүсгэвэр ялгаралтай өмөн байсан бол нэг тохиолдолд ялгарал муутай булчирхайн өмөн илэрсэн. ESD эмчилгээний дараах ялгарал муутай булчирхайн өмөн гэж хариу гарсан 18 үүсгэврийн зургааг (33.3%) эмчилгээний өмнө ялгарал сайтай булчирхайн өмөн гэж биопсийн эдийн шинжилгээнд оношлогдсон. Салстын доод давхарга ба тунгалгийн судасны нэвчилтийг үүсгэх хүчин зүйл нь хавдрын хэмжээ ≥20 мм (OR 3.58 ба 3.15) ба ялгаралгүй булчирхайн өмөнгийн үед (OR 4.47 ба 7.56) тус тус статистикийн хувьд P<0.01 байна. Дүгнэлт: Ходоодны хорт хавдрыг дурангаар хуулах ESD эмчилгээний өмнөх ба дараах эмнэлзүй-эмгэг судлалын шинжилгээний хооронд мэдэгдэхүйц ялгаатай зөрүү байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол нярайн биотинидаза энзимийн идэвхийн тархалт ба түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан дүн(2026-09-15) ;Б.Оюун-Эрдэнэ ;Б.Амгалан; Г.ЭрдэнэтуяаҮндэслэл: Биотинидазын дутагдал нь биотины солилцоог алдагдуулдаг аутосом-рецессив эмгэг бөгөөд нярайн скринингээр эрт илрүүлж, биотин эмчилгээг цаг алдалгүй эхлүүлснээр хүндрэлээс сэргийлэх боломжтой. Энзимийн идэвхэд тээлтийн нас, төрөх үеийн жин, сорьц авах хугацаа, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл нөлөөлдөг. Монгол Улсад биотинидазын дутагдлын скринингийг 2025–2026 онд нэвтрүүлж эхэлсэн тул Монгол нярайн томоохон түүвэрт энзимийн идэвхийн тархалт, перцентиль үзүүлэлт болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь скринингийн үр дүнг үнэн зөв үнэлэхэд чухал ач холбогдолтой. Зорилго: Монгол нярайн биотинидаза энзимийн идэвхийн тархалт, перцентиль үзүүлэлтийг тодорхойлж, түүнд нөлөөлөх нярайн ба шинжилгээний өмнөх хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг 2025 оны 8 дугаар сараас 2026 оны 5 дугаар сар хүртэл аналитик нэг агшны загвараар хийж, Улаанбаатар хотын 6, орон нутгийн 6 буюу нийт 12 эрүүл мэндийн байгууллагын 6764 нярайг хамруулав. Анхан скринингийн эерэг үр дүнтэй болон тээвэрлэлтийн хугацаа 30 хоногоос хэтэрсэн сорьцыг хасаж, 6258 нярайн мэдээлэлд үндсэн шинжилгээ хийв. Биотинидаза энзимийн идэвхийг цусны хатаасан сорьцод Neonatal Biotinidase 3018-0010 оношлуур, VICTOR2D иммунофлюоресцентийн төхөөрөмж ашиглан тодорхойлов. Энзимийн идэвхийн перцентилийг тооцож, тээлтийн нас, төрөх үеийн жингээр перцентиль муруйг LOWESS аргаар тэгшилсэн. Бүлгийн ялгааг Welch ANOVA, хамаарлыг Пирсоны корреляцийн шинжилгээгээр үнэлэв. Үр дүн: Үндсэн шинжилгээнд хамрагдсан 6258 нярайн биотинидаза энзимийн дундаж идэвх 133.3±32.6 U, медиан 130.2 U, P2.5–P97.5 интервал 78.4–206.6 U байв. Тээлтийн нас, төрөх үеийн жин нэмэгдэхийн хэрээр медиан идэвх өсөх хандлага ажиглагдаж, тэгшилсэн перцентиль муруй 58.5 U таслах утгаас дээгүүр байрлав. Төрснөөс сорьц авах хугацаа нэмэгдэхэд дундаж идэвх 24 цагаас өмнөх бүлгийн 124.4±34.1 U-аас 96 цагаас хойших бүлэгт 149.9±44.5 U болж нэмэгдэв (p<0.001). Энзимийн идэвх тээлтийн нас (r=0.042, p=0.001), төрөх үеийн жин (r=0.114, p<0.001), биеийн урттай (r=0.102, p<0.001) сул эерэг, харин сорьц авснаас лабораторид хүлээн авах (r=−0.327, p<0.001) ба шинжилгээ хийх хүртэлх хугацаатай (r=−0.154, p<0.001) сөрөг хамааралтай байлаа. Дүгнэлт: Монгол нярайн биотинидаза энзимийн идэвхийн тархалт, перцентиль үзүүлэлтүүдийг томоохон түүвэрт тодорхойлж, нярайн болон шинжилгээний өмнөх хүчин зүйлстэй хамааралтай болохыг тогтоов. Перцентиль үзүүлэлтүүд нь энзимийн идэвхийг үнэлэх суурь мэдээлэл болох бөгөөд сорьц авах, тээвэрлэх, шинжлэх үйл явцыг стандартчилах шаардлагатайг үр дүн харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалтын судалгаа(2026-02-03) ;Д.Уянга ;Б.Батзориг; ; Л.БямбасүрэнҮндэслэл: Өсвөр насныхны дунд сонсгол бууралт нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байгаа бөгөөд хөнгөн хэлбэрийн сонсголын алдагдал ч танин мэдэхүйн хөгжил, сурлагын амжилт, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Монгол Улсад сургуулийн насны хүүхдүүдийн дунд сонсгол бууралтын тархалтыг үнэлсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт, төрөл, түвшинг тодорхойлох, түүнд нөлөөлөх хүн ам зүйн хүчин зүйлсийг үнэлэх. Арга, аргачлал: Сургуульд суурилсан агшингийн судалгааг 2024–2025 онд Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 сургуулийн 1803 сурагчийг хамруулан гүйцэтгэсэн. Сонсголын эрт илрүүлгийг стандарт протоколын дагуу цэвэр авианы шинжилгээгээр хийж, анхан шатны илрүүлэгт тэнцээгүй сурагчдыг баталгаажуулах аудиометрийн шинжилгээнд хамруулсан. Сонсгол бууралтыг хөнгөн (21–35 dB), дунд (36–50 dB), хүнд (≥50 dB) гэж ангилсан. Хүн ам зүйн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчаас асуумжаар цуглуулж, өгөгдлийг R программ ашиглан боловсруулсан. Статистикийн шинжилгээнд χ² тест хэрэглэж, p<0.05-ыг ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан сурагчдын 7.4 хувь нь дахин шалгах шаардлагатай гэж үнэлэгдсэн бөгөөд 2.3 хувьд сонсгол бууралт батлагдсан. Эцэг, эхийн боловсролын түвшин сонсгол бууралтад статистикийн ач холбогдолтой нөлөөтэй байсан. Дүгнэлт: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын сонсгол бууралтын тархалт 2.3 хувь ба хүйсийн хувьд ялгаа ажиглагдсангүй. Сонсгол бууралтын дийлэнх нь хөнгөн хэлбэрийн, нэг чихийг хамарсан байгаа нь сургуулийн орчинд сонсголын эрт илрүүлгийн тогтолцоог тогтмол хэрэгжүүлэх, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатайг илтгэж байна. Эцэг эхийн боловсролын түвшин сонсгол бууралтын тархалттай статистик хамааралтай бөгөөд цаашид чихэвчний хэрэглээ гэх мэт эрсдэлт хүчин зүйлтэй холбон судлах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ургамлын тоосны харшлын үед хүүхдийн үсэнд зарим хүнд металийн агууламжийг тодорхойлсон нь(2020-04-13) ;Б.Туул ;У.Хулан ;О.Болормаа ;С.ЦогтсайханҮндэслэл: Хүнд метал нь бага хэмжээгээр хүрээлэн буй орчин, хоол хүнсэнд агуулагддаг боловч их хэмжээгээр хэрэглэвэл хурц ба архаг хордлогод хүргэдэг. Хүнд металийн хордлого нь төв мэдрэлийн систем, уушиг, бөөр, элэг, хоол боловсруулах системийг гэмтээгээд зогсохгүй арьс, ясны бүтцэд сөрөг нөлөө үзүүлэн дархлаа тогтолцооны үйлийг хямрааж, өөсөө-дархлааны, халдварт ба хорт хавдрын өвчлөлийг нэмэгдүүлдэг. Дэлхийн улс орнуудад харшлын ринитийн тархалт жил бүр өсч, нийт хүүхдийн дунд нэг ба түүнээс олон харшилтай хүүхдийн эзлэх хувь Өмнөд Солонгост 40%, Японд 35%, Орост 21%, Монголд 18% байна. Иймээс бид ургамлын тоосны харшилтай хүүхдийг сонгож, хүүхдийн үсэн дэх хүнд металийн агууламжаар хар тугалга, хүнцэл, кадмийн өртөлтийг тандан судлав. Зорилго: Хүүхдийн үсэн дэх зарим хүнд металийн агууламжийг ургамлын тоосны харшлын үед тодорхойлох Зорилт: Ургамлын тоосны харшилтай 3-16 насны хүүхдийн үсэнд хар тугалга, хүнцэл, кадми зэрэг хорт бичил элементийн агууламжийг тодорхойлох. Арга, аргачлал: Ургамлын тоосны харшилтай ба эрүүл 3-16 насны хүүхдийн үсэнд зарим хүнд металийн агууламжийг харьцуулан тодорхойлохдоо тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Дүгнэлт: Эрүүл хүүхэдтэй харьцуулахад харшлын риниттэй хүүхэд хүнд металд илүү өртөмтгий байж болзошгүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өндөр хэмийн нөлөөгөөр шүдэнд үүсэх бүтцийн өөрчлөлтийг харьцуулан судалсан дүн(2020-05-01) ;Э.Булгантамир ;Д.Мөнхбаатар ;Г.Энхтуул ;Ц.ОтгонсүрэнХ.Өнөржаргалүндэслэл: Хэт өндөр хэмд өртөж нас барсан хүний зөөлөн эд дийлэнх тохиолдолд шатаж үгүй болноос цогцсыг танин тогтооход хүндрэлтэй байдал тулгардаг ч бүтэц найрлагын хувьд гадаад орчны таагүй нөлөөг тэсвэрлэх чадвартай шүдний хатуу эдүүд үлддэг нь уг нөхцөл байдалд эерэгээр нөлөөлдөг байна. Зорилго: Өндөр хэмийн нөлөөгөөр шүдэнд үүсэх бүтэц зүйн өөрчлөлтийг харьцуулан судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: 100℃, 300℃, 500℃, 700℃ийн хэмд шатсан шүдний үлэмж болон дүрс оношилгоо дахь өөрчлөлтийг тодорхойлж, өөрчлөлтүүдийг харьцуулах зорилт тавин 60 ширхэг шүдийг судалгаанд хамруулав. үр дүн: Шүдний жинг үйлчилсэн хэмтэй харьцуулахад шууд хүчтэй (r=0.86, p<0.01) хамааралтай, хугарлын үзүүлэлтийг хэмтэй харьцуулахад хэмээ даган хугарлын тоо нэмэгдэх (r=0.32, p<0.05), өргөн өргөсөх (r=0.36, p<0.01) зүй тогтолтой байх ба харин хугарлын урттай (r=-0.17, p<0.01) хамааралгүй байна. Дүгнэлт: Шүдийг өндөр хэмүүдээр үйлчлэхэд хэм ахих тусам паалан, тугалмай, паалан-тугалмайн зааг зэрэг цөгцний гэмтэл, сурвалжийн хугарал үүсч байна. Шүдний бүтцийн өөрчлөлтүүд нь үйлчлэх хэмээс хамааран (p<0.05, p<0.01) нэмэгдэх зүй тогтол ажиглагдаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрдэнэт хотын уурхайчдад уушгины эмфиземийн дэд хэлбэрүүдийг Бага тунт КТ шинжилгээгээр үнэлсэн нь(2020-05-01) ;Х.Гарамжав ;Д.Түвшинжаргал ;Д.Оюунчимэг ;Л.БуянхишигЗорилго: Уурхайчдын уушгины эмфиземийн тохиолдол болон дэд хэлбэрүүдийг бага тунт КТ шинжилгээгээр үнэлэх. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Медипас эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, бага тунт КТ шинжилгээ хийлгэсэн 329 (245 эрэгтэй, 84 эмэгтэй) уурхайчдыг санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамруулав. Уушгины эмфиземийг центрилобуляр, парасептал ба панлобуляр гэж ангилсан. Центрилобуляр эмфиземийг дотор нь завсрын буюу маш бага, бага, дунд, их, гүнзгий гэж 5 ангилсан. Парасептал эмфиземийг бага, их гэж 2 ангилсан. үр дүн: Судалгаанд хамрагдсан уурхайчдын 27.2% (90)-д эмфизем илэрсэн. Уурхайчдын 82.2% (73) нь центрилобуляр эмфиземтэй, 17.2% (17) парасептал эмфиземтэй байв. Тамхи татдаг уурхайчдад тамхи татдаггүйтэй харьцуулахад эмфиземийн тохиолдол илүү байв (r=3.6 p<0.05). Дүгнэлт: Уурхайчдад центрилобуляр эмфизем илүү (82.2 %) байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд нөлөөлөх хүчин зүйлс(2020-05-01) ;П.Балжинням; ;Б.Хишигжаргал ;Ж.НарангэрэлБ.Алтаншагайүндэслэл: Цусны хавдрын үед засралд хүргэх болон засралыг батжуулах хими эмчилгээний дараа эмчлүүлэгчийн захын цусны үүдэл эсийг ялган, өөрт нь эргүүлэн сэлбэдэг. Үүнийг өөрт нь (аутолог) цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээ (ЦҮЭШСЭ) гэнэ. Зорилго: CD34+ цусны үүдэл эсийн тоо болон уг эсийн тоонд нөлөөлөх хүчин зүйлс ЦҮЭШСЭ-ний үр дүнд хэрхэн нөлөөлөхийг судлахыг зорив. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд ЦҮЭШСЭ хийгдсэн Лимфом, Түгмэл миелом (ТМ) оноштой 19 эмчлүүлэгчийг хамруулан, ретроспектив болон проспектив чиглэлээр даган судаллаа. CD34+ эсийн тоогоор судалгаанд хамрагдагсдыг <4*106 CD34+ эс/кг, >4*106 CD34+ эс/кг бүлэглэн үр дүнг нейтрофилийн эргэн сэргэлтийг тооцлоо. үр дүн: Шилжүүлэн суулгасан CD34+ эсийн тоо болон нейтрофилийн эргэн сэргэх хугацаа хооронд статистикийн ач холбогдол бүхий хамаарал (p=0.03) ажиглагдлаа. Ахимаг нас (p=0.02) болон хими эмчилгээний курсийн давтамж (p=0.02) ихсэх нь халдварын хүндрэл гарахад нөлөөлж байв. Дүгнэлт: Захын цуснаас шүүх үүдэл эсийн тоог > 4х106 CD34+ эс/кг хэмжээнд хүргэх нь үүдэл эс сэлбэлтийн дараах нейтрофилийн эргэн сэргэлтийг илүү хурдасгаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хичээл зүтгэл ба хувь тохиол (Монголын Анагаах Ухааны хөгжилд профессор Ч.Цэрэннадмидийн гүйцэтгэсэн үүрэг)(2020-05-01) ;Ц.Одгэрэл ;Ц. ЭнхжаргалЦ. ЛхагвасүрэнМонгол Улсын ардын эмч, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, МАУА-ийг санаачлан үүсгэн байгуулагчдын нэг профессор Чойжилжавын Цэрэннадмид бол Монголын уудам хөдөө нутагт эмнэлгийн анхан шатны тусламжийг бага, дунд мэргэжлийн түвшингээс дээд боловсролтой, их эмчийн түвшинд шилжүүлэх, аймгийн төвүүд дэх эмнэлгүүдийг үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг болгон шинэ шатанд гаргах зэрэг эрүүл мэндийн салбарын нэн чухал хөгжлийн эхлэлийг тавилцаж, манай орны эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн түүхэн гавьяатан, Монголын эрүүл мэндийн салбарын бүх шатны байгуулагад, эмнэлзүй, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, эрүүл мэндийн удирдлага зохион байгуулалт гээд анагаахын шинжлэх ухааны бүхийл чиглэлд амжилттай ажиллаж байсан чадварлаг эмч, багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, зохион байгуулагч, төр нийгмийн зүтгэлтэн мөн. Монголын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжилд профессор Ч.Цэрэннадмидын гүйцэтгэсэн үүрэг, хийж бүтээснийг хойч үед таниулан мөнхжүүлэх зорилгоор “Монголын анагаахын мэргэд” цувралын ХХХ ботийг түүний мэндэлсэний 90 насны ойн босгон дээр ийнхүү тоймлон хүргэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архангай аймгийн хүн амын дундах гепатитын С вирусийн халдварын тархалт, генотип, эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа(2025-10-20) ;Б.Амгалан ;Ч.Цолмон ;Б.Мягмаржалцан ;Н.НаранзулҮндэслэл: Гепатитын С вирус (ГСВ)-ийн халдвар нь цусаар дамжин халдварлагддаг вирусийн гаралтай элэгний өвчний нэг бөгөөд улмаар архаг хэлбэрт шилжсэн тохиолдолд элэгний хатуурал, хорт хавдар үүсэх эрсдэл өндөртэй. Манай улсад ГСВ-ийн тархалт харьцангуй өндөр байгаа нь эрүүл мэндэд ноцтой үр дагаврыг учруулсаар байгаа бөгөөд дэлхий нийтээр 2030 он гэхэд гепатитын В, С вирусийн халдварын тархалтыг зогсоох зорилго тавин ажиллаж буй энэ үед Архангай аймгийн хүн амын дундах ГСВ-ийн халдварын тархалт, генотип, эрсдэлт хүчин зүйлийг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Архангай аймгийн харьцангуй эрүүл хүн амын дундах гепатитын С вирусийн халдварын тархалтын түвшинг тогтоож, генотип, эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар олон шатлалт түүврийн аргаар 0-80 насны 2304 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдагсдаас асуумж болон цусны сорьц цуглуулан, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт anti-HCV, HBsAg үзүүлэлтийг фермент холбоот эсрэг биеийн урвалын аргаар илрүүлэв. Anti-HCV эерэг илэрсэн үйлчлүүлэгчдийн сорьцыг авч ийлдэсийг ялган -800С хэмд хөлдөөж хадгалан, зориулалтын дагуу УБ хот руу тээвэрлэн БХ-ПГУ-ын шинжилгээгээр HCV RNA тоон ачааллыг тодорхойлж, улмаар молекул биологийн шинжилгээгээр гепатитын С вирусийн генотипыг тодорхойлов. Судалгааны тоон мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS 26.0 програм ашиглан гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд аймгийн төв, 8 сумын 2304 оролцогч хамрагдсан бөгөөд эмэгтэй хүйс 57.8% байв. Гепатитын С вирусийн халдварын тархалт 12.0%, архаг С вируст гепатит 7.16%, ГСВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийн 98.2%-д 1b генотип тодорхойлогдлоо. Бидний судалгаагаар халдварын эрсдэлт хүчин зүйлсээс гоо сайхны ажилбар болон эмнэлгийн бус нөхцөлд хийлгэсэн тариа, хануур, сахлын машин дамжуулж хэрэглэсэн зэрэг хүчин зүйлүүд нь гепатитын С вирусийн халдварт өртөхөд статистик ач холбогдолтойгоор хамааралтай байна. Дүгнэлт: Архангай аймгийн харьцангуй эрүүл хүн амын дунд гепатитын С вирусийн халдварын тархалт 12.0%, архаг С гепатиттай өвчтөнүүдийн дунд С вирусийн 1b генотип 98.2% байгаа нь тогтоогдлоо. Эрсдэлт хүчин зүйлсийг судлахад гоо сайхны ажилбар хийлгэх 2.3 дахин, хануур хийлгэсэн 1.7 дахин, эмнэлгийн бус нөхцөлд тариа хийлгэх 2.4 дахин, сахлын машин сольж хэрэглэх 1.5 дахин халдварт өртөж байгаа нь гепатитын С вирусийн халдварт өртөхөд статистикийн хувьд бие даасан хүчин зүйл болж байна(<0.001).
