АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
8 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөний алдагдал болон чадвар алдагдлыг судалсан үр дүн(2026-09-15) ;М.Эрдэнэсолонго ;Г.НамуунҮндэслэл: Хүзүүний өвдөлт нь дэлхий даяар харьцангуй их тархалттай бөгөөд хүмүүсийн гуравны хоёр орчим нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хүзүүний өвдөлтөөр өвддөг, тархалт нь дунд насны хүн амд хамгийн өндөр байдаг. Судлаачдын тогтоосноор хүзүүний өвдөлт нь насанд хүрсэн хүн амын 22–70%-д тохиолддог бөгөөд 54% хүртэлх хүмүүс сүүлийн 6 сарын хугацаанд хүзүүгээр өвдөж, 37% нь архаг хэлбэрт шилждэг байна. Global Burden of Disease Study-ийн тайланд 2020 онд дэлхий даяар 203 сая хүн хүзүүний өвдөлттэй байсан бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 269 саяд хүрэхээр таамаглагдаж байна. Архаг хэлбэрт шилжсэн тохиолдолд зөвхөн өвдөлтөөр хязгаарлагдахгүй, хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалт үүсэх нь түгээмэл байдаг. Судалгаагаар хүзүүний өвөрмөц бус өвдөлтийн үед хүзүүний хөдөлгөөний далайц буурах, хөдөлгөөний зохицуулалт алдагдах, хөдөлгөөний хурд буурах, үе мөчний байрлалын мэдрэмж буурах зэрэг мэдрэл-булчингийн өөрчлөлтүүд илэрдэг. Эдгээр өөрчлөлтүүд нь өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх чадварт шууд нөлөөлж, чадвар алдалтад хүргэдэг. Монгол Улсын нөхцөлд хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үед хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалтыг хамтад нь үнэлсэн судалгаа хомс байна. Иймээс хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөний алдагдал болон чадвар алдалтыг тодорхойлох нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлтийн хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнд гарах хөдөлгөөний алдагдлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд хүзүүний өвөрмөц бус архаг өвдөлттэй 30-59 насны нийт 115 оролцогч хамрагдсан. Судалгаа эхлэхийн өмнө судалгааны ажлын тухай танилцуулж, таниулсан зөвшөөрлийн хуудсыг бөглүүлсэн. Үүний дараа нийт оролцогчид нараас ерөнхий мэдээллийг цуглуулж, судалгаанд хамруулах болон хасах шалгуурын дагуу эмнэлзүйн үзлэг хийсэн. Хүзүүний өвөрмөц бус өвдөлттэй оролцогчдын хүзүүний хөдөлгөөний алдагдлыг Hannu Luomajoki et al 2008 нугалах, тэнийлгэх, эргэх хөдөлгөөнийг тодорхойлох 13 тестийг тус тус ашиглан тодорхойлсон. Хүзүүний хөдөлгөөний чадвар алдалтыг Вернон Миор нарын индексээр (NDI) үнэлгээг ашиглан тодорхойлсон. Мөн тайван үеийн өвдөлт болон хөдөлгөөн хийх үеийн өвдөлтийг VAS-ийн үнэлгээг ашиглан үнэлж, хүзүүний хөдөлгөөний далайцыг гониометр ашиглан тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 37.38±12.00 жил, хүйсийн хувьд 76.5% (n=88) нь эмэгтэй, 23.5% (n=27) нь эрэгтэй, БЖИ 24.59±3.55 кг/м2 байв. Оролцогчдын 86.1% нь нийлмэл хөдөлгөөний алдагдалтай бүлэгт хамаарч байв. Хөдөлгөөн хийх үеийн өвдөлт болон чадварт алдалтын хооронд дунд зэргийн эерэг хамаарал (r=0.331, p<0.001) илэрсэн. Харин хөдөлгөөний хяналтын алдагдал нь чадвар алдалт болон өвдөлттэй статистикийн ач холбогдол бүхий хамааралгүй байв (p>0.05). Регрессийн шинжилгээгээр өвдөлт нь чадвар алдалтад нөлөөлөх гол хүчин зүйл (p<0.001) болох нь батлагдсан. Дүгнэлт: Хүзүүний өвөрмөц бус өвдөлттэй өвчтөнүүдэд өвдөлт нэмэгдэх тусам чадвар алдалт нэмэгдэж байна. Хөдөлгөөний хяналтын алдагдал нь өвдөлтөөс харьцангуй бие даасан шинж чанартай байгаа нь зөвхөн өвдөлт бууруулахаас гадна хөдөлгөөний чанарыг сайжруулах хөдөлгөөн засал шаардлагатайг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэргэжлээс шалтгаалсан өвчний сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмжид нөлөөлөх орчны хүчин зүйлсийг судалсан үр дүнгээс(2026-05-22); ;С.Ачиймаа ;Б.Шинэбилэг ;Р.Өлзий-ОршихҮндэслэл: ДЭМБ-аас хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэхдээ өвчний олон улсын ангилал (ICD) болон эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF)-ыг хослуулан ашиглахыг зөвлөдөг. ICD-ICF ангиллыг хослуулан хэрэглэх нь сэргээн засах тусламж үйлчилгээний төлөвлөлт болон хөгжлийн бэрхшээлийг зөв үнэлэх, нөхөн төлбөрийн асуудалд чухал ач холбогдолтой учраас бидний судалгаа хийх үндэслэл болсон. Зорилго: Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан өвчтөнүүдийг бие махбод, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлын олон улсын (ICF) үнэлгээгээр сэргээн засах тусламж үйлчилгээнд нөлөөлөх орчны хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик агшны загвараар ХАБЭМТ-ийн Хөдөлмөрийн анагаах ухааны газрыг түшиглэж мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан 150 өвчтөнөөс мэдээллийг цуглуулсан. ДЭМБ-аас боловсруулсан ICF үнэлгээний хуудсыг ашиглаж 4 бүлэг 154 үзүүлэлтээр асуумж авсан. Үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программаар гүйцэтгэсэн. Дескритив тоон дүн шинжилгээний аргыг ашиглан бодит тоо, эзлэх хувь, дундаж, стандарт хазайлт зэрэг үзүүлэлтүүдийг тооцоолсон. Бүлгүүд дотрох ялгаа болон хамаарлыг тодорхойлох зорилгоор T test, ANOWA, correlation шинжилгээ хийсэн. Үр дүн: Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан 150 өвчтөнийг судалгаанд хамруулсан ба дундаж нас 60.5±10.9 жил, эрэгтэй 80% (n=120), эмэгтэй 20% (n=30). ICF асуумжийн найдвартай байдал бүлэг тус бүрд хангалттай түвшинд (Cronbach’s alpha 0.7< ) үнэлэгдсэн. Мэргэжлээс шалтгаалсан амьсгалын эрхтэн тогтолцооны өвчнөөр 58.7% (n=88), мэдрэлийн өвчнөөр 19.3% (n=29), мэс заслын өвчнөөр 8.7% (n=13) тус тус эзэлж байна. Сэргээн засах тусламж үйлчилгээтэй холбоотой орчны хүчин зүйлсийн хувьд эрүүл мэндийн мэргэжилтний дэмжлэг (e360) нь дунд зэрэг (2.0±1.0). Харин уур амьсгал (е225) (-2.7±0.6), боловсрол сургалтын үйлчилгээ (е585) (-3.4±0.8), хөдөлмөр ажил эрхлэлтийн үйлчилгээ (е590) (-3.5±0.7) маш их саад бэрхшээлтэй хүчин зүйлс байна. Орчны хүчин зүйлүүд нас болон мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр оношлогдсон хугацаатай статистик ач холбогдолтой байна (p<0.05). Дүгнэлт: ICD болон ICF ангиллыг хослуулан хэрэглэснээр мэргэжлээс шалтгаалсан өвчний үед хөдөлмөрийн чадвар алдалтыг зөвхөн оношид суурилсан бус, үйл ажиллагаа болон орчны хүчин зүйлсийг хамарсан цогц байдлаар үнэлэх боломж бүрдэнэ. Сэргээн засах тусламж үйлчилгээний төлөвлөлтийг сайжруулах, саад бэрхшээлийг тодорхойлох, улмаар үйлчилгээний хүртээмж болон үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь тогтоогдсон. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Харааны бэрхшээлтэй болон хэвийн хараатай хүүхдийн амны хөндийн зарим үзүүлэлтийг харьцуулан судалсан дүнҮндэслэл: Харааны бэрхшээл нь хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа, боловсрол эзэмших боломж болон эрүүл ахуйн дадал хэвшил, амны хөндийн эрүүл ахуйг бие даан сахих чадварт сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл болдог. Иймд харааны бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн төлөв байдлыг үнэлснээр нүүр амны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулахад ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Харааны бэрхшээлтэй ба хэвийн хараатай хүүхдийн шүд, амны хөндийн төлөв байдлыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Нийслэлийн ерөнхий боловсролын харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль болон Логарифм сургуулийн 1-12 ангийн 174 хүүхдийг судалгаанд хамруулсан. Амны хөндийн үзлэгийг картад (ДЭМБ, 2013 он) тэмдэглэж, статистик боловсруулалт хийн дескриптив судалгааны нэг агшингийн загварын дагуу хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ ш+цл/ш байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд буйлны үрэвслийн тархалт 18.4% байсан бол хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. Шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Mуу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдагсдын дунд шүд цоорох өвчний тархалт 76.4%, шүд цоорох өвчний эрчим 4.5±3.8 ЦЛА/ш+цл/ш буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд “Өндөр” түвшинд байв. Харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 77%, эрчмийн үзүүлэлт 4.4±3.8 ЦЛА/ш+цл/ш, хэвийн хараатай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 75.9%, эрчмийн үзүүлэлт 4.7±3.8 ЦЛА/ш+цл/ш байна. 2. Судалгаанд хамрагдагсдын 14.9% нь буйлны үрэвсэлтэй байсан ба харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд 18.4%, хэвийн хараатай хүүхдийн дунд 11.5% байв. 3. Судалгаанд хамрагдагсдын шүд, амны эрүүл ахуйн үзүүлэлт нь “Сайн” 66.7%, “Дунд” 18.4%, “Муу” 14.9% байсан ба бүлэг тус бүрээр харьцуулан үзвэл харааны бэрхшээлтэй хүүхдийн дунд “Муу” болон “Дунд” түвшин, хэвийн хараатай хүүхдийн дунд “Сайн” түвшин давамгайлсан байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарын судалгаа(2025-10-20) ;Ч.Монголмаа ;Д.АлтанчимэгҮндэслэл: Дэлхийд 240 сая хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн 34 сая нь сонсгол, ярианы бэрхшээлтэй бөгөөд Монгол улсад 1538 нь амьдарч байна.1-3 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээ, амьдрах орчны саад бэрхшээлээс үүдэн нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү их саад бэрхшээлтэй тулгардаг төдийгүй тэдний гэр бүлийн ядуурлын түвшин хөгжлийн бэрхшээлгүй гишүүнтэй гэр бүлийнхээс хоёр дахин өндөр байна.4 Монгол Улсад ХБХ-ийн талаар хийгдсэн судалгаануудад хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад үйлчилгээ авахтай холбоотой асуудлыг хөндсөн ч гэр бүлийн амьдралын чанар, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан судалгаа хомс байна. Зорилго: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг үнэлж, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг АНУ-ын Канзасын их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан гэр бүлийн амьдралын чанарыг судалдаг 5 үндсэн чиглэл бүхий стандарт асуумжийг ашиглан 0-18 насны сонсгол, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 120 эцэг, эх, асран хамгаалагчийг хамруулсан. Үр дүн: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарын дундаж оноо 3.79±0.61 байна. Амьдралын чанарын үнэлгээний дэд үзүүлэлтээс эцэг эхийн үүрэг (3.94), гэр бүлийн харилцаа (3.92) хамгийн өндөр үнэлэгдсэн бол сэтгэл зүйн сайн сайхан байдал бага (3.57) үнэлэгдсэн. Хүүхдийн бэрхшээл хавсарсан байх, асран хамгаалагчийн эрүүл мэндийн өөрийн үнэлгээ, стрессийн түвшин, ам бүлийн тоо, орлогын хүрэлцээ зэрэг нь гэр бүлийн амьдралын чанарт нөлөөлж байна. Дүгнэлт: Сонсгол, ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанар сайн байна. Гэр бүлийн амьдралын чанарт хүүхдийн бэрхшээлийн төрөл, асран хамгаалагчийн нас, эрүүл мэнд, стрессийн байдал, ам бүлийн тоо, орлогын хүрэлцээтэй байдал нөлөөлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүзүүний архаг өвдөлтийг Цай-архин заслаар эмчлэх асуудалдҮндэслэл: Хүзүүний архаг өвдөлтийн үед Монгол анагаах ухааны халуун жин төрлийн нэг болох цай архин засал эмчилгээ нь эмнэлзүйн хүрээнд үр дүнтэй байгаа тохиолдлууд цөөнгүй байгаа бөгөөд энэ чиглэлээр судалгаа хий шаардлагатай байна. Зорилго: Монгол анагаах ухааны цай-архин засал эмчилгээний хүзүүний архаг өвдөлтийн үед үзүүлэх үр дүнг судлах. Арга, аргачлал: Бид судалгааны ажлыг АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, ӨМӨЗО-ны Ордос аймгийн Ордос Монгол эмнэлгийг тус тус түшиглэн эмнэлзүйн ажиглалт судалгааны аргаар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 119 хүзүүний архаг өвдөлттэй үйлчлүүлэгч хамрагдаж тэдгээрийн эмчилгээний өмнөх, эмчилгээний дараах өвдөлтийн хүч VAS үнэлгээ, өвдөлтийн эрчим (Digital Algometer), амьдралын чанарыг тодорхойлох асуумж (EQ-5D), хүзүүний чадвар алдалтын индекс NDI асуумж судалгааг тус тус ашиглан үр дүнг тооцов. Үр дүн: судалгаанд нийт 119 тохиолдлыг хамруулсан бөгөөд үүнээс 21-65 насны 45 нь эрэгтэй (37.8%), 74 нь эмэгтэй (62.2%), дундаж нас 45.78±10.57 жил байлаа. Өвдөлтийг хүчийг VAS оноогоор үнэлэхэд эмчилгээний өмнө 5.25±0.98 байхад эмчилгээний дараа 1.55±1.08 буюу 29.5 хувиар статистикийн ач холбогдол бүхий (P<0.001) буурсан. Харин өвдөлтийн эрчмийг тэсвэрлэх байдал нь эмчилгээний өмнө 929.83±188.59 байхад эмчилгээний дараа 1463.03±74.07 буюу 63.5 хувиар нэмэгдэгч (P<0.001) байлаа. Хүзүүний чадвар алдалтын индекс (NDI) эмчилгээний өмнөх үетэй (10.53±2.81) харьцуулахад эмчилгээний дараах (1.23±1.00) буурсан (P<0.001) байна. Цай архин засал эмчилгээ нь эмчилгээний өмнөх үетэй (12.46±2.77) эмчилгээний дараах амьдралын чанарын үзүүлэлттэй харьцуулахад EQ-5D (5.25±0.49) буурч (P<0.001) байгаа нь ажиглагдлаа. Дүгнэлт: Монгол анагаах ухааны цайархин засалаар хзүү, сээр нурууны өвдөлт намдаан, эмнэлзүйн шинж тэмдгийг багасган, амьдралын чанарыг нэмэгдүүлэх үр дүнтэй байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын зарим дүүргийн сургуулийн өмнөх насны тархины саатай хүүхдийн амны хөндийн байдлыг судалсан дүн(2024-11-07); Б.ОюунцэцэгҮндэслэл: Тархины саатай хүүхдэд тархины аль хэсэгт гэмтэл үүссэнээс хамаарч хөдөлгөөний эмгэгүүд дангаараа эсвэл хавсарч илэрдэг байна. Эдгээр хөдөлгөөний эмгэгийн байдлаас хамааран тухайн хүүхэд нь алхах, ярилцах, хооллох, хувцаслах, усанд орох, шүдээ угаах зэрэг өдөр тутмын бие даасан үйл ажиллагааг гүйцэтгэхэд бэрхшээлтэй байдаг. Үүний улмаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, эрүүл ахуйн байдал нь асран хамгаалагчаас хэсэгчилсэн эсвэл бүрэн хамааралтай болдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тархины саатай хүүхдийн амны хөндийн байдал нь тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд түүнийг судлах, эмчилгээний хэрэгцээг тодорхойлох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сургуулийн өмнөх насны тархины саатай хүүхдийн амны хөндийн байдлыг судлах. Арга, аргачлал: Бид дескриптив судалгааны нэг агшны загвараар сургуулийн өмнөх насны 119 хүүхдийг хамруулан судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгаанд оролцогчдын амны хөндийн эрүүл ахуйн төлөвийг Федорова-Володкина (1970) аргаар үнэлж, нэг удаагийн үзлэгийн багаж ашиглан амны хөндийн өвчлөл, буйл тулгуур эдийн байдал болон бусад шинж тэмдгүүдийг үнэлэв. Судалгааны ажлын үр дүнг статистикийн STATA-18.0 (Stata Corp, USA) программ хангамжийг ашиглан боловсруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 1-6 насны 119 хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй хангалтгүй (94.1%), шүд цоорох өвчний тархалт 89.1% байсан бол шүд цоорох өвчний эрчим 6.9±0.5 цл/ш байв. Үүнээс 4 насанд шүд цоорох өвчний эрчим хамгийн их буюу 11.2±1.2 байсан (p=0.000). Буйлны үнэлгээгээр 48.7% нь эрүүл, 51.3% нь үрэвсэлтэй байв. Судалгаанд оролцогчдын 37.8%-д нь шүлс гоожих шинж тэмдэг илэрсэн бол 62.2% нь шүлс гоожих шинж тэмдэггүй. Мөн шүдний эмгэг элэгдэл 23.5%-д илэрсэн ба нас нэмэгдэхийн хирээр буюу 6 насанд хамгийн их байгаа нь ажиглагдлаа (p=0.006). Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн төлөв хангалтгүй ба нас нэмэгдэх тутамд шүд цоорох өвчний тархалт, эрчим, буйлны үрэвсэл болон бусад шинж тэмдэг нэмэгдэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тусгай хэрэгцээт хүмүүсийн нүүр амны өвчний эмчилгээнд туслах нь хичээлийн хөтөлбөрийг судалсан нь(2023-04-24); ;Э.Билгүүн ;Ш.Батсүх ;М.Бат-ЭрдэнэЖ.Дэлгэрцэцэг - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Living with spinal cord injury in Mongolia: A qualitative study on perceived environmental barriers(2020-07) ;Dorjbal, Delgerjargal ;Prodinger, Birgit ;Zanini, Claudia; Stucki, GeroldContext: Environmental factors play a key role in the lives of individuals with a spinal cord injury (SCI). This study identifies environmental barriers and their impacts on daily lives as perceived by individuals living with SCI in Mongolia. Design: A qualitative study with semi-structured interviews was conducted. A topic guide for the interviews was structured around the components of the International Classification of Functioning, Disability, and Health. Setting: Urban and rural areas of Mongolia. Participants: A purposive sample of 16 persons with traumatic SCI. Interventions: Not applicable. Outcome Measures: Not applicable. Results: Seven categories of environmental barriers were mentioned, such as poor access to the physical environment, absence of wheelchair-friendly transportation, negative societal attitudes, inadequate health and rehabilitation services, lack of access to assistive devices and medicines, limited financial resources for healthcare, and inaccurate categorization of disabilities in laws. These barriers were claimed to have an impact on physical and psychological health, limit activities, and restrict participation in almost all areas of life. Conclusion: This study contributes to the identification of targets for interventions aimed at improving the lived experience of persons with SCI in a low-resource context. The findings reveal that while the Mongolian government already has laws and policies in place to improve access to the physical environment, transportation, assistive devices and employment, much more has to be done in terms of enforcement. Specialized SCI care and rehabilitation services are highly demanded in Mongolia.Scopus© Citations 20
