Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00

АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)

Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001

Browse

Search Results

Now showing 1 - 10 of 27
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ходоодны хорхой өвчний сурвалжийн судалгаа
    (2026-05-22)
    АГУУ (AGU)
    ;
    ;
    Ж.Байгалмаа
    Үндэслэл: Ходоодны архаг өвчлөл, түүний дотор Helicobacter pylori-той холбоотой эмгэгүүд нь хүн амын эрүүл мэндэд өндөр ачаалал үүсгэдэг. Монголын уламжлалт анагаах ухааны сонгодог эх сурвалжуудад ходоодны өвчлөлийг “Xодоодны хорхой өвчин”, “Бадганы хорхой”, “Чанх” зэрэг ойлголттой холбон тайлбарласан байдаг боловч эдгээрийг эх сурвалжийн түвшинд нэг загвараар түүвэрлэн харьцуулсан судалгаа хомс байна. Зорилго: Уламжлалт анагаах ухааны эх сурвалжууд дахь “Ходоодны хорхой өвчин”-ий тухай онолын ойлголт, нэршил, ангилал, шинж тэмдэг, эмчилгээний зарчим, жор болон эмийн түүхий эдийг нэг загвараар түүвэрлэн шинжилж, эх сурвалж хоорондын нийтлэг ба ялгаатай шинжийг тодорхойлохын зэрэгцээ зарим ойлголтыг H.pylori-ийн талаарх орчин үеийн мэдлэгтэй харьцуулан тайлбарлах. Арга, аргачлал: Судалгааг эх бичиг, сурвалж судлалд тулгуурласан чанарын судалгааны загвараар хийв. “Бумши”, “Анагаах ухааны дөрвөн үндэс”, “Эм заслын саран хаан”, “Алтан хадмал”, “Бидэр-Онбо”, “Манаглхантав”, “Дөрвөн рашаан”, “Увдисын далай”, “Маш гайхамшигт хуримын сан” зэрэг эх сурвалжууд, Монгол, Төвд мэргэдийн бүтээлүүдийг хамруулж, бичвэрийн судалгаа, сэдвээр бүлэглэх арга, агууламжийн шинжилгээ, герменевтик тайлал болон харьцуулан жиших аргыг хэрэглэв. Мөн Helicobacter pylori-ийн хэлбэр, эмгэг жам, шинж тэмдэг болон Руда6 жорын зарим түүхий эдийн судлагдсан байдлыг хязгаарлагдмал байдлаар харьцуулан авч үзэв. Үр дүн: Сонгодог сурвалж, бүтээлүүдэд ходоодны хорхой өвчнийг ходоодонд байрлах, хоол шингээлтийн сулрал, муу зөөлөн ба ялзрах үйл явцтай холбоотой, бадганы илүүдэл болон хий-шар-бадганы зохицлын алдагдлаар нөхцөлдөх өвчин гэж тайлбарласан байдаг. Хорхойн гадна байдлыг мушгиралдсан, нарийн урт, түүдэг мэт бөөгнөрсөн, заримдаа цагаан болон улаан өнгөтэй хэмээн дүрсэлсэн нь H.pylori-ийн спираль хэлбэр, хөдөлгөөнт шинжтэй шууд адил биш боловч дүрслэлийн хувьд харьцуулан авч үзэх боломжтой байна. Давтагдсан шинжүүдэд ходоод эвхэрч өвдөх, хутгаар хатгаж буй мэт өвдөх, цээж хорсох, гашуун болон исгэлэн усаар огих, бөөлжих, хоол шингэхгүй байх, бие сульдах зэрэг шинжүүд багтаж байлаа. Эмчилгээний хувьд ялзрал арилгах, хорхой амирлуулах, хоол шингээлтийг дэмжих, бадганы илүүдлийг тэнцвэржүүлэх зарчим давамгайлж, Руда-6 зэрэг жорын бүрэлдэхүүнд ордог зарим түүхий эд нь орчин үеийн судалгаанд нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг болон ходоод хамгаалах боломжит үйлдэлтэй гэж тэмдэглэгдсэн байна. Дүгнэлт: Ходоодны хорхой өвчний тухай уламжлалт ойлголт нь нэршил, эмгэг жам, шинж тэмдэг, эмчилгээний зарчим, эмийн түүхий эд, жорын хэрэглээний хувьд харьцангуй цогц бүтэцтэй байна. Энэхүү судалгаа нь уламжлалт эх сурвалж, бүтээлүүдийн мэдээллийг системчилж, H.pylori-той шууд адилтгахгүйгээр харьцуулан тайлбарлах, цаашдын ангилал, фармакологийн болон эмнэлзүйн судалгаанд ашиглах суурь хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Helicobacter pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг молекул биологийн шинжилгээгээр тодорхойлсон үр дүн
    (2025-10-20)
    Г.Золжаргал
    ;
    Б.Цолмон
    ;
    ; ;
    Үндэслэл: Helicobacter pylori (H.pylori)-ийн халдвар ойролцоогоор дэлхийн хүн амын 50%-д илэрч байна. Ходоодны хорт хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол H.pylori устгах эмчилгээг зөв, төгс хийх арга юм гэж судлаачид үзэж байна. Гэвч H.pylori устгах нэгдүгээр-сонголтын эмүүдийн нэг болох кларитромицинд тэсвэртэй H.pylori-ийн омгууд ихэссэнээр эмчилгээний үр дүн буурч байна. Сүүлийн жилүүдэд олон улсад H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг молекул биологийн аргаар илрүүлж, оношилгоо, эмчилгээний удирдамжид уг шинжилгээг тусгаж эхэлсэн байна. H.pylori-ийн тэсвэржилтийг ходоодны эдээс илрүүлэх аргын судлагдсан байдал цөөнгүй байгаа ч, практикт өтгөнд суурилсан судалгаа хомс байна. Зорилго: H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг ходоодны эд болон өтгөнд молекул биологийн аргаар илрүүлж, инвазив ба инвазив бус оношилгооны аргуудыг харьцуулан судлах. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан, нэг агшингийн судалгааны загвараар МонголЯпон эмнэлгийн дурангийн тасагт ходоодны биж хам шинжээр хандсан 18-80 насны, H.pylori-ийн халдвар хоёроос доошгүй аргаар батлагдсан 125 хүнийг хамруулав. Судалгаанд хамрагдсан хүмүүст инвазив (эмгэг бүтэцзүйн, ходоодны эдээс H.pylori илрүүлэх бх-ПГУ) болон инвазив бус (амьсгалын уреаза, өтгөнд H.pylori-ийн антиген илрүүлэх, өтгөнөөс H.pylori илрүүлэх бх-ПГУ) аргуудаар H.pylori-ийн халдварыг баталсан. Кларитромицины тэсвэржилтийн мутацийг ходоодны эд болон өтгөнөөс бодит хугацааны полимеразын гинжин урвалын (бх-ПГУ) аргаар тодорхойлсон. Кларитромицины тэсвэржилттэй бүлэгт рибосомын 23S генийн A2143G, A2142G, A2142C цэгэн мутацийг илрүүлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 60% (75) нь эмэгтэй, 40% (50) нь эрэгтэй, дундаж нас 39±1 жил байв. H.pylori-ийн оношилгооны аргуудыг харьцуулан үнэлэхэд өтгөнд H.pylori-ийн антиген илрүүлэх аргаар 104 шинжлэгдэхүүнээс 91 (87.5%)-д эерэг, амьсгалын уреазын аргаар 51 шинжлэгдэхүүнээс 45 (88.2%)-д H.pylori илэрсэн. ENAT тээвэрлэх орчинд авсан өтгөнд бх-ПГУ аргаар 101 хүнээс хийж 76 (75.2%)-д эерэг гарсан бол боловсруулаагүй өтгөнд бх-ПГУ аргаар 87 хүнээс хийж 43 (49.4%)-д H.pylori илэрсэн. Оношилгооны аргуудын мэдрэг чанарыг тооцоход амьсгалын уреазын арга 94%, өтгөнд H. pylori-ийн антиген илрүүлэх арга 91% байсан бол бх-ПГУ аргын мэдрэг чанар ENAT тээвэрлэх орчинд 78%, боловсруулаагүй өтгөнд 49% байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 36 (28.8%)-д кларитромицины тэсвэржилт илэрч, 89 (71.2%)-д илэрсэнгүй. Кларитромицины тэсвэржилт өтгөнд 21 (27.6%), ходоодны эдэд 36 (30.5%) илрэв. Ходоодны эдээс кларитромицины тэсвэржилтийн мутаци илэрсэн тохиолдлын 35 (97.2%) нь A2143G, 1 (2.8%) нь A2142G байсан бол өтгөнөөс илэрсэн тохиолдлын 21 (100%) нь A2143G мутаци байсан бөгөөд A2142G мутаци илрээгүй. Дүгнэлт: H.pylori-ийн халдвар ба кларитромицины тэсвэржилтийг илрүүлэхэд бх-ПГУ арга нь ходоодны эдэд өндөр үр дүнтэй байв. Өтгөнд суурилсан бх-ПГУ аргын мэдрэг чанар харьцангуй бага боловч ENAT сорьц тээвэрлэх орчныг ашигласнаар үр дүн сайжирч байна. Цаашид өтгөнөөс кларитромицины тэсвэржилтийг илрүүлэх бх-ПГУ аргын стандарчлал, сорьц боловсруулалтыг илүү нарийвчлан судлах боломжтой гэж үзэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хеликобактер пилори халдварын оношилгоо, эмчилгээний зардлын судалгаа
    (2022-04-28)
    М.Одсүрэн
    ;
    Л.Ундрам
    ;
    Ц.Сарантуяа
    Монгол улсын хүн амын дунд 2017-2021 онд халдварт бус өвчлөл түүн дотроо 2-т хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 10000 хүн амд 16%-д тохиолдож нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд орж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Хеликобактер пилори (H.Pylori) хамааралт ходоодны эмгэгийн оношилгоо эмчилгээний үр дүнтэй загвар анагаах ухааны нотолгоонд суурилсан судалгааны мэдээ баримт хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг эхлэх үндэслэл боллоо. Бид судалгаандаа хеликобактер пилори халдварыг оношлох эмчлэх зардал-үр ашгийн нотолгоонд суурилсан эмчилгээг судлан тогтоох зорилго тавьж, 20202022 оны хооронд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Интермед эмнэлэгт хеликобактер пилори халдварын шалтгаант ходоодны үрэвсэл гэж оношлогдсон 36 үйлчүүлэгчид ДЭМБ-ын зөвлөмж болгосон аргын дагуу эмчилгээний хувилбаруудыг үнэлэх шалгууруудыг сонгож, эмчлүүлэх хугацаа, өвчин дахих давтамж, өвчтэй байх хугацаа, гаж нөлөө, эмчилгээ, оношлогооны зардлыг үзүүлэлтээр тооцоо хийв. Бидний судалгаанаас харахад хеликобактер пилори халдварын гаралтай ходоодны архаг үрэвслийн эмийн эмчилгээний дараа хеликобактери пилори устсан нь Кларитромицинд суурилсан дөрвөл эмчилгээ 88% байхад Левофлоксацинд суурилсан дөрвөл эмчилгээ 78% үр дүнтэй мөн эмчилгээний дараа 19%-д гаж нөлөө илэрсэн байна. Эмгэг бүтцийн шинжилгээгээр хамгийн их буюу ходоодны их бие хэсэгт Хеликобактер пилори 16 (44%) илэрсэн байхад, үндсэн хэсэгт архаг үрэвсэл 16 (44%) илэрч, архаг үрэвсэл 19 (52%) илэрч, дурангийн шинжилгээгээр улаан хоолойн сөөргөөт үрэвсэл, тархмал улайлт, салстын мөхлөгт шинж хамгийн их буюу 22, 17, 14 тохиолдол, Киото оноогоор 2 оноотой хамгийн их 13 (76.5%) байгаа нь ялгаатай байна ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05).
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Helicobacter pylori-ийн халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлс
    (2021-09-01)
    Б.Сувданцэцэг
    ;
    ; ;
    Д.Соёлмаа
    ;
    А.Туяа
    Үндэслэл: Helicobacter pylori (H.pylori)-ийн халдварын дахилт жил тутам хөгжингүй орнуудад 2.7%, хөгжиж буй орнуудад 13% байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд одоогоор энэ чиглэлээр хийгдсэн судалгаа байхгүй байна. Зорилго, зорилт: H.pylori-ийг устгах эмчилгээний дараах халдварын дахилт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох Материал ба арга зүй: Судалгааг проспектив когорт судалгааны загвараар АШУҮИС, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг (ИСНЭ),Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-т тус тус явуулсан. 2014 оны 03 сараас 2021 оны 03 сарын хооронд H.pylori-ийг устгах эмчилгээ хийлгэж H.pylori устсан хүмүүсийг уг судалгаанд хамруулсан. Судалгааны явцад буюу 1-7 жилийн хугацаанд жил тутам H.pylori-ийг илрүүлэх шинжилгээнд хамруулан, 2 ба түүнээс дээш шинжилгээнд H.pylori эерэг гарсан тохиолдолд H.pylori-ийн халдварын дахилт гэж үнэлэв. H.pylori-ийн халдварын дахилт эмчилгээний дараах 12 сараас дээш хугацаанд тодорхойлогдвол дахин халдвар гэж үнэлсэн. Дахин халдварт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг олон хүчин зүйлийн кокс регрессийн аргаар хийж, эрсдэлт хүчин зүйлсийн дан ба хавсарсан нөлөөллийг үнэлж, харьцуулсан харьцаа (HR), түүний 95% итгэх интервал статистик үнэн магадлал тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 204 хүн хамрагдсанаас хяналтын 6-84 сарын хугацаанд нийт оролцогчдын 62.7% нь хамрагдсан. Эмчилгээний дараах 6-12 сарын хугацаанд 128 хүн шинжилгээнд хамрагдаж 15 буюу 11.7% (128/15)-д нь H.pylori-ийн халдварын сэдрэлт илэрсэн. Эмчилгээний дараах нийт 6 жилийн хугацаанд дахин халдвар 29.1% (58/199), дунджаар 1 жилд 4.85%-тай байна. Судалгааны явцад буюу нийт 7 жилийн хугацаанд H.pylori халдварын дахилт 22.3% (73/327), үүний 20% нь сэдрэлт, 80% нь дахин халдвар байдлаар тохиолдож байна. H.pylori-ийн дахин халдварт олон нийтийн газарт хооллох (HR=2.1, 95%CI: 1.23-3.86), гэр бүлийн гишүүдийн тоо олон байх (HR=2.4, 95%CI: 1.354.34), гэр бүлийн гишүүд зэрэг эмчлүүлээгүй байх (HR=1.9, 95%CI: 1.01-3.69), гэр бүлийн гишүүд ходоодны хавдрын өгүүлэмжтэй байх (HR=2.57, 95%CI: 1.51-4.41) зөөврийн ус хэрэглэдэг байх (HR=1.4, 95%CI: 1.03-2.11) (бүгд p<0.05) зэрэг нь нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Дүгнэлт: Монгол улсад H.pylori-ийн халдварын дахилт харьцангуй өндөр байна. Олон нийтийн газарт хооллох давтамжийг бууруулж, H.pylori устгах эмчилгээг гэр бүлийн гишүүн бүрт зэрэг хийлгэснээр H.pylori-ийн халдварын дахилтыг бууруулах боломжтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ходоодны архаг үрэвсэл ба ходоодны хавдрын урьдал өөрчлөлтийн үеийн HELICOBACTER PYLORI халдвар ба микробиомын асуудалд
    (2021-03-21)
    Н.Оюунбилэг
    ;
    ;
    Х.Оюунцэцэг
    ;
    ;
    Үндэслэл: 16S рибосомын рибонуклейн хүчлийн (рРНХ) ампликон секвенсийн арга нь өсгөврийн арга ашиглалгүйгээр бактерийн халдварыг нарийвчлан тодорхойлох сүүлийн үед шинжлэх ухаанд нэвтэрсэн арга юм1. Ходоодны өвчлөлийн үед Helicobacter pylori (H. pylori) халдвар нь ходоодны бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршдог эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Судалгааны арга зүй: Бид судалгаандаа 18 наснаас дээш, ходоодны биж шинжтэй судалгаанд оролцохыг зөвшөөрсөн Монгол улсын иргэнийг хамруулсан. Оролцогчдын ходоодны эдийн сорьц дээр шинэчилсэн Сиднейн ангиллын дагуу эдийн шинжилгээнд үнэлгээ хийж, 16S рРНХ дарааллыг тогтоосон. 16S рРНХ ампликон секвенсийн аргаар ходоодны микробиомийн байдлыг судалсан. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдсан 161 хүний дундаж нас нь 43.6, нийт хамрагсдын 64.6% нь эмэгтэйчүүд байв. H. pylori нь ходоодны микробиом дахь хамгийн давамгайлагч төрөл зүйл байлаа. Ходоодны нийт микробиомын төрөл зүйлүүд гэдэсний метаплазийн хувиралтай бүлэгт хамгийн их байна. Дүгнэлт: Бид энэхүү судалгаагаараа 16S rRNA ампликон секвенсийн аргыг ашиглан Монгол хүний ходоодны үрэвслийн үеийн H. pylori-ийн бодит тоон хэмжээ болоод бусад микробиомтой хэрхэн хамааралтай оршиж байгаа байдлыг харууллаа. Ходоодны хавдрын урьдал өөрчлөлт болох гэдэсний метаплазийн үед өвөрмөцөөр ихсэж байгаа кандидат микробиомийн төрөл зүйлийг тогтоолоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ходоодны хорт хавдар болон хавдрын бус тохиолдолд Хеликобактер пилори /Helicobacter pylori/-ийн хоруу чанарын генийг харьцуулсан судалгаа
    (2021-03-21) ;
    Х.Оюунцэцэг
    ;
    ; ;
    Үндэслэл: Дэлхий дахинд ходоодны хавдрын өвчлөл болон нас баралтаар CagPAIcytotoxin Монгол улс 1-р байранд орж байна1. Хеликобактер пилори (Hp) нь associated gene ходоодны хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Өмнөх судалгаанаас pathogenicity island харахад хөгжиж буй орнууд тухайлбал Африкын улс орнууд, Энэтхэг, Хеликобактер пилори Бангладеш зэрэг улс орнуудтай адил Монголчуудын дунд Hp-ийн Ходоодны хавдар халдварын тархалт 70% байгаа нь тогтоогдсон2. Сонирхолтой нь Монгол улс дээрх хөгжиж буй орнуудад Hp-ийн халдварын тархалт өндөр хэдий ч ходоодны хорт хавдрын тохиолдлоор доогуурт ордог нь судлаачдын анхаарлыг ихээр татдаг. Үүнийг CagA хоруу чанарын генийн генотип болон CagA генийг эзэн эс рүү оруулах үүргийг гүйцэтгэдэг CagPAI иж бүрдлийн генүүдийн ялгаатай байдалтай холбон тайлбарладаг. Манай улсад Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна. Зорилго: Ходоодны хорт хавдар ба хавдрын бус тохиолдлын үед Hp-ийн CagPAI иж бүрдлийн генүүдийг судлах. Арга аргачлал: Ходоодны биж хам шинж бүхий, 18 наснаас дээш Монгол улсын иргэнийг сайн дурын үндсэн дээр хамруулан ходоодны хавдар ба хавдрын бус тохиолдлуудад ходоодны дуран, ходоодны гистологи шинжилгээ, Хеликобактери пилорийн өсгөвөр, түүний удмын дарааллыг тогтоох агшингийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Ходоодны хорт хавдрын оношилгоог Лауренсийн ангилалаар тодорхойлон Hp-ийн халдварыг өсгөвөрлөсний дараа CagPAI иж бүрдлийн генүүдийг илрүүлж статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагсдын дундаж нас 48 байсан ба хүйсийн харьцаа (эр:эм) 1:1 байв. Ходоодны хорт хавдаргүй 72.22% (n=39), хорт хавдар оношлогдсон 27.77% (n=15) тохиолдол байлаа. Hp-ийн CagPAI иж бүрдэл генийг тодорхойлоход хавдаргүй тохиолдолын 79.5% (n=31)-д CagPAI иж бүрдэл бүрэн байгаа нь тогтоогдсон бол хавдартай тохиолдолд 100% (n=15) илэрсэн (p>0.05) үзүүлэлттэй байлаа. Дүгнэлт: Ходоодны хорт хавдар оношлогдсон үйлчлүүлэгчдийн дунд тархсан Hp-ийн хоруу чанарын CagPAI иж бүрдлийн 26 генүүд бүгд тодорхойлогдож байгаа нь CagA онкоген уураг эзэн эсэд бүрэн нэвтрэн орох чадамжтай байгааг харуулж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Study of the CagPAI gene for gastric virulence factor of Helicobacter pylori
    (Thieme Medical Publishers (Germany), 2026-06-01)
    G Baatar
    ;
    O Khasag
    ;
    Aims The Helicobacter pylori ( H. pylori ) is considered as the major cause of gastric cancer. This can be explained by the differences in the genotype of the CagA toxicity and the genes of the CagPAI assembly. Methods A case control study was conducted among Mongolian adult patients. Gastric endoscopy, gastric histology, H. pylori isolation, and its gene sequence were performed in gastric cancer and non-gastric cancer cases. Тhe diagnosis of gastric cancer was determined by the Lawrence classification. After culturing H.pylori infection DNA was extracted. Based on whole genome database the CagPAI complex genes were extracted and statistically processed [ 1 ] [ 2 ] [ 3 ] [ 4 ] [ 5 ] [ 6 ] [ 7 ] [ 8 ]. Results A total of 54 patients were included in the study, with a male-to-female ratio of 1:1. Among the participants, 27.8% (n=15) were diagnosed with gastric cancer and 72.2% (n=39) had non-cancer cases. According to the updated Sydney classification, 66.7% (n=26) of non-cancer cases were low-risk and 33.3% (n=13) were high-risk for gastric cancer. Cancer prevalence differed by sex: 13.3% of women (n=4) and 45.8% of men (n=11) had cancer, indicating a significantly higher risk in men with H. pylori infection (p=0.009). Analysis of the H. pylori CagPAI gene revealed that 64.8% (n=35) of cases had complete gene sequences, 20.4% (n=11) were incomplete, and 14.8% (n=8) were negative. Full CagPAI expression was observed in 46.2% of low-risk, 61.5% of high-risk non-cancer groups, and 100% of cancer cases, demonstrating a significant association with gastric pathology (p=0.005). Full gene expression correlated with tumor presence and increased Sydney scores, reflecting greater histopathological changes in the gastric antrum (monocyte score p<0.0001, neutrophil score p<0.001). Full CagPAI gene expression was associated with a 1.75-fold increased risk of gastric cancer (OR=1.75, 95% CI 1.3–2.3). Individuals over 40 years old with H. pylori infection had a 10.8-fold higher risk (OR=10.8, 95% CI 1.3–90.5), and men with H. pylori infection had a 5.5-fold higher risk compared to women (OR=5.5, 95% CI 1.5–20.7). Conclusions Among H. pylori –positive patients, 66.7%(n=26) of non-cancer cases were low-risk and 33.3%(n=13) were high-risk according to the updated Sydney classification. Full CagPAI gene expression was observed in 46.2%(n=12)of low-risk, 61.5%(n=8) of high-risk, and 100% of cancer cases, indicating a strong association with gastric cancer development ( p=0.005 ). Publication History Article published online: 06 June 2026 © 2026. European Society of Gastrointestinal Endoscopy. All rights reserved. Georg Thieme Verlag KG Oswald-Hesse-Straße 50, 70469 Stuttgart, Germany
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Clarithromycin Resistance in Helicobacter Pylori
    (Mongolian National University of Medical Sciences, 2016-06-25)
    Mandkhai Bolor-Erdene
    ;
    ;
    Objectives: Eradication rates of Helicobacter pylori with standard triple therapy are disappointing in studies from several countries. The main reason for failure was found to be bacterial resistance to one of the most commonly used antibiotics, clarithromycin. Our aim was to determine the prevalence of clarithromycin resistance among H. pylori strains isolated from Mongolians and the presence of associated mutations to these antibiotics. Methods: All urease-positive samples were cultured according to the standard microbiological procedures. H. pylori strains were grown under microaerophilic conditions on H. pyloriselective agar. H. pylori antibiotic sensitivity was examined using the E-test method. The GenoType HelicoDR, which employs reverse hybridization, was used to confirm the presence of H. pylori, determine its susceptibility to antimicrobials and detect mutations conferring resistance to clarithromycin. Results: Ourfindings show that 51 (53.7%) ofH. pyloristrains were resistantto clarithromycin. Mutations were observed in 32 (53.7%) strains with A2147G being the most prevalent, A2146G being the least prevalent and A2146C point mutation being undetected. Conclusion: In the present study, H. pylori strains with moderate-level clarithromycin resistance are more frequently found and clarithromycin is associated with point mutation A2147G in Mongolians.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Helicobacter Pylori Genotyping Among Mongolian Dyspeptic Patients
    (Mongolian National University of Medical Sciences, 2022-06-30)
    Tserentogtokh Tegshee
    ;
    ; ; ;
    Battulga Adiyasuren
    Objective: The prevalence of H. pylori infection varies significantly and developing countries are found to be the highest in Asia. In the present study, we have aimed to perform a combined analysis of histochemical stains and IHC to confirm the H.pylori infection of patients in 5 different provinces and Ulaanbaatar city, Mongolia. Method: Five hundred and thirty-eight patients were enrolled in this study (142 gastric mucosal atrophy, 333 gastritis and 62 gastroesophageal reflux). Results: 67.1 % of participants had CagA positive and 69.3 % were immunohistochemically positive. All histological results showed that the gastritis group was significantly higher in patients who were positive for H. pylori than in antral-predominant gastritis. By the hematoxylin and eosin staining with May– Giemsa confirmation by IHC, the prevalence of H. pylori infection in the gastric mucosal atrophy group was 62.1 %, while in the gastritis and gastroesophageal reflux group, the rate was 74.3 % and 59.1 %, respectively. Conclusion: CagA sequence profile in each group of patients revealed that 22.6 % of the gastric mucosal atrophy group was ABC type, 43.4 % was ABCC type and 33.9 % was ABTC type. On the other hand, in the gastritis group, the dominant type was ABTC (41.3 %). In the gastroesophageal reflux group, the ABCC type was dominant while 23.1% was the ABC type.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    IDDF2023-ABS-0237 Characteristics of helicobacter pylori from mongolia where burdening high incidence of gastric cancer
    (2023-06-01) ; ; ;
    Yoshio Yamaoka
    ;
    Vo Phuoc Tuan
    Background Globally Mongolia is the top country in the incidence of gastric cancer followed by Japan and Korea which are East Asian countries. Helicobacter pylori (H. pylori) infection possessing East-Asian-type CagA is more associated with gastric carcinogenesis than Western-type CagA. The prevalence of H. pylori is around 70% in Mongolia; however, the previous study reported Mongolians infected with H. pylori possessing Western-type CagA. Therefore, we aimed to characterize Mongolian H. pylori infection based on a whole genome sequencing method. Methods Totally 130 strains are sequenced from Mongolian H. pylori isolates (20 gastric cancer and 110 non-cancer cases) and 401 data from 38 countries H. pylori whole genome data were extracted for the FineStructure analysis. The complete CagA gene and 7 housekeeping genes were extracted for constructing a phylogenetic tree. Results Based on whole genomic FineStructure analysis we found new H. pylori population named as HpMongolia among Mongolian gastric cancer and non-gastric cancer cases which are separately clustered among published global H. pylori populations (IDDF2023-ABS-0237-Figure 1. FineStructure analysis for H.pylori population). Complete CagA gene sequencing data showed that HpMongolia possessed with J-Western type cagA and it was the highest distribution of J-Western cagA positive H. pylori strains identified in Mongolia (67.7%) followed by Canada, North America (10%), and Okinawa, Japan (5.9%) among the published population (IDDF2023-ABS-0237-Figure 2. Global H.pylori phylogenetic tree based on 7-housekeeping genes). The phylogenetic tree constructed based on 7 housekeeping genes result showed the closest H. pylori population with HpMongolia is the HpAmerind which is isolated from native American people (IDDF2023-ABS-0237-Figure 3. H.pylori CagA genotyping map). Conclusions Mongolians provide new H. pylori population is named as HpMongolia which contains most of the cases Japanese-Western type cagA both for cancer and non-cancer cases. Therefore Japanese-Western type cagA might have advantageous for human migration study markers and further clinical implications.