АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
6 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Артерийн даралт ихсэлт, дислипидемийн түвшин ба биеийн өвөрмөц чанарын хамаарлын судалгаа(2025-12-05) ;Ван Шиао Ронг (Wang Xiao Rong) ;Б.Нарантуяа; ; Н.ОюунцэцэгҮндэслэл: Сүүлийн жилүүдэд тархины харвалт нь дэлхий дахинд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсоор байна. Дэлхий даяар насанд хүрэгчдийн дунд жил бүр 100,000 хүн тутамд 134.9-336.3 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 36.7-136.7 тохиолдол байна. Монгол анагаах ухаанд тархины харвалтаас урьдчилан сэргийлэхэд идээ ундаа, явдал мөр зэргээс гадна биеийн өвөрмөц чанар, нас, тамир тэнхээ, амьдралын дадалтай хүмүүст бие махбодын талаар хоорондоо адилгүй тул, өвчнийг үүсгэх дөрвөн нөхцөлийн улмаас үүсэх өвчлөл нь өөр өөр байдаг. Иймээс хувь хүний биеийн өвөрмөц чанарын тухай болон тархины харвалтын эрсдэлт хүчин зүйлийг холбон судалж тархины харвалт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Монгол анагаах ухааны хувь хүний өвөрмөц чанар ба тархины харвалт өвчний эрсдэлт хүчин зүйл болох цусны даралт ихсэлт, дислипидемийн хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд Өвөрмонголын Үндэсний Их Сургуулийн (ӨМҮИС) харъяа эмнэлгийн зүрх судасны тасаг, тархи мэдрэлийн тасаг, хэт авианы оношилгооны тасгийг тус тус түшиглэн нийт 2086 оролцогчийг хамруулан асуумж, төрөлх өвөрмөц чанар, цусны даралт, цусан дахь өөх тосны хэмжээг тодорхойлов. Мэдээллийг SPSS 18.0 программ ашиглан статистик боловсруулалт хийв. Тоон мэдээлэлд χ² ба ANOVA шинжилгээ, олон хүчин зүйлийн логистик регресс болон Correspondence Analysis аргыг хэрэглэж, p<0.05 үзүүлэлтийг статистикийн ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан оролцогчдын дунд “Хурмал” болон “Бадган-хийн” өвөрмөц чанартан хамгийн өндөр хувийг эзэлж (34.3% ба 26.7%), тархины харвалтын эрсдэлийн хүчин зүйлтэй статистикийн ач холбогдол бүхий хамаарал илэрсэн (p<0.05). Хувь хүний өвөрчлөл ба цусны даралт хоорондын хамаарлаар бадган хий хэлбэрийн өвөрмөц чанартай хүмүүст өндөр эрсдэлтэй байсан бөгөөд цусны даралт, эрсдэлийн ангилал бүхий бадган хий төрөл болон хурмал төрлийн шинж чанаруудын хооронд статистик ач холбогдолтой байсан (P<0.05). Хувь хүний өвөрчлөл ба цусны липидийн хоорондын хамаарлыг авч үзэхэд тархины цус харвалтын популяци болон цусан дахь липидийн харьцаа тодорхойгүй (58.3%), дислипидеми (33.3%), хэвийн цусан дахь липид (8.3%) байлаа. Цусан дахь липид болон эрсдэлийн ангилалтай хий шар төрлийн ба бадган хий төрлийн шинж чанаруудын хооронд статистикийн хувьд ач холбогдолтой үр дүн тодорхойлогдлоо (P<0.05). Дүгнэлт: Тархины харвалтын эрсдэлт хүйчин зүйлүүд болох цусны даралт ихсэх, дислипидеми зэрэг нь хувь хүний төрөлх өвөрмөц чанартай хамааралтай байна. Хий давамгай төрлийн хүмүүсийн хувьд симпатик мэдрэлийн тогтолцоонй идэвхжил, даралт, судасны хариу урвал өндөр байдгийг судалгаагаар баталж, харвалтын эрсдэлийн биологийн үндэслэлтэй холбон тайлбарлалаа. Бадган давамгай төрлийн хүмүүсийн хувьд бодисын солилцооны алдагдал, липидийн хуримтлал нь харвалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын хүн амын дундах гепатитын В, С вирусийн халдварын тархалт: Хүн амд суурилсан эрт илрүүлгийн үр дүн(2024-12-21); ; ;Б.Азжаргал ;Ц.СарантуяаҮндэслэл: Гепатитын В (ГВВ) болон С (ГСВ) вирусийн халдвар нь дэлхий даяар төдтйгүй Монгол Улсад эрүүл мэндийн хувьд ноцтой асуудлуудын нэг болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) 2021 оны тайланд дурдсанаар 800,000 гаруй элэгний хавдрын тохиолдол нь гепатитын вирусийн халдварын шалтгаантай болохыг дурьдсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь ГВВ болон ГСВ-ээр үүсгэгдсэн болохыг онцолсон байна. Эдгээр халдварын тархалтын хэмжээ их байгаа бүс нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ дутмаг орнуудад байгаа нь тухайн оройнд үр дүнтэй урьдчилан сэргийлэх болон эмчилгээний стратегиудын хэрэгцээг харуулж байна. Зорилго: Монгол Улсын хүн амын дунд ГВВ болон ГСВ-ийн халдварын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амыг 2022 оны 5 сарын 1-нээс 2024 оны 5 сарын 1 хүртэлх 2 жилийн хугацаанд 231,998 хүнийг ГВВ-ийн халдварыг илрүүлэх болон зонхилон тохиолдох халдварт өвчний эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж, өвчлөлийн байдлыг тандан судлалаа. Судалгааны явцад нас, хүйс, боловсрол, нийгмийн болон эдийн засгийн байдал зэрэг хүчин зүйлсийн мэдээллийг цуглуулсан болно. Үр дүн: ГВВ-ийн халдвар судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 6.8%-д, эмэгтэйчүүдийн 4.8%д буюу харьцангуй өндөр тархалттай байсан бөгөөд хөдөө орон нутагт ГВВ-ийн халдварын тархалт хотын төв зэрэг хүн ам төвлөрсөн бүстэй харьцуулахад их байгаа нь тодорхойлогдлоо. Түүнчлэн боловсролын түвшин буурсан тохиолдолд ГВВ-ийн халдварын эрсдэл нэмэгдэж, дунд сургууль хүртэлх боловсролтой хүмүүс ГВВ-ийн халдвар авах 1.37 дахин өндөр эрсдэлтэй байгаа нь тогтоогдлоо. ГСВ-ийн хувьд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 1.48 дахин өндөр эрсдэлтэй, боловсролын түвшин доогуур хүмүүс ГСВ-ийн халдвар авах 2.15 дахин их эрсдэлтэй байгаа нь тус тус тогтоогдлоо. Дүгнэлт: Монгол Улсад ГВВ болон ГСВ-ийн тархалтын түвшин их байгаа нь комплекс олон нийтийн эрүүл мэндийн стратеги хэрэгжүүлэх шаардлагыг илтгэж байна. Манай улсад өнөө үед мөрдөгдөж байгаа вакцинжуулалт болон илрүүлгийн хөтөлбөрийг сайжруулж, эдгээр халдварыг бууруулах шаардлагатай ба ялангуяа хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор зорилтот арга хэмжээ авах нь чухал байна. Мөн вируст гепатитын дамжуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсын насанд хүрэгчдийн архи, тамхины хэрэглээ: Хүн амд суурилсан судалгааны үр дүн(2024-12-21); ; ;Б.Азжаргал ;Б.УндрахЭ.НямбаярҮндэслэл: Дэлхий дахинд нийт нас баралтын гуравны хоёроос илүү хувь нь халдварт бус өвчнөөс (ХБӨ) шалтгаалж байгаа бөгөөд эдгээр нас баралтын 75 хувь нь бага, дунд орлоготой орнуудад тохиолдож байна. ХБӨ-ийн хамгийн том эрсдэлт хүчин зүйлс нь архи, тамхи зэрэг зан үйлийн хүчин зүйлс бөгөөд дэлхий дахинд тамхи, согтууруулах ундааны хэрэглээ нь 8 сая орчим хүний нас баралтын шалтгаан болж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр архины хэрэглээ нь зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин зэрэг ХБӨ-ийн гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг болдог. Тамхины хэрэглээ нь мөн эрт нас баралт болон хөгжлийн бэрхшээл үүсгэдэг гол шалтгаануудын нэг юм. Монгол Улсад архи, тамхины хэрэглээ нь хүн амын дунд түгээмэл бөгөөд 2019 оноос хойших хугацаанд хүн амын дундах хэрэглээний талаар хангалттай судалгаа хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монгол Улсын насанд хүрэгчдийн архи, тамхины хэрэглээний өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгааг 2022 оны 5 сараас 2023 оны 5 сар хүртэлх хугацаанд Монгол Улсын 18 ба түүнээс дээш насны хүн амыг хамруулан хийж гүйцэтгэв. Ингэхдээ асуумж болон лабораторийн шинжилгээний аргыг ашиглан мэдээлэл цуглуулсан. Бид судалгаанд хамрагдагсдын архи, тамхины хэрэглээг үнэлэхдээ хүн ам зүйн мэдээлэл, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдлын талаарх асуултуудыг багтаасан асуумжийг ашиглав. Мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ тоон болон чанарын судалгааны аргыг тус тус хослуулан ашиглалаа. Үр дүн: Судалгаанд нийт 447,409 хүн хамрагдсанаас тамхины хэрэглээний нийт түвшин 17.6% байсан ба эрэгтэйчүүдийн 38.5%, эмэгтэйчүүдийн 4.8% нь тамхи хэрэглэдэг гэж хариулсан байна. Архины хэрэглээний түвшин нь нийт хүн амын 12.3%-д хүрч, эрэгтэйчүүдийн 14.6%, эмэгтэйчүүдийн 4.0% нь архи хэрэглэдэг болох нь судалгааны үр дүнгээр тодорхойлогдлоо. Түүнчлэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь нийт архи хэрэглэдэг хүмүүсийн 30%-д тохиолдож байна. Архи, тамхины хэрэглээ нь ихэвчлэн боловсролын түвшин багатай, гэр бүлээс салсан эсвэл гэрлээгүй хүмүүст өндөр байгаа нь тогтоогдсон. Түүнчлэн архи, тамхины хэрэглээ нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, эрүүл мэндэд учруулах аюулыг нэмэгдүүлж байгаа тогтоогдлоо. Дүгнэлт: Монгол Улсын нийт эрэгтэйчүүдийн дунд архи, тамхины хэрэглээ нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад хэд дахин их байна. Боловсролын түвшин болон гэр бүлийн байдал нь архи, тамхины хэрэглээний түвшинд нөлөөлөх гол хүчин зүйлс болж байна. Архийг хэтрүүлэн хэрэглэх нь эрэгтэйчүүдийн дунд түгээмэл ба энэ нь эрүүл мэндийн томоохон аюул болсныг илтгэж байна. Монгол Улсад архи, тамхины хэрэглээний эсрэг үр дүнтэй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Төрөөс эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлж, архи, тамхины хэрэглээг бууруулахын тулд зорилтот арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрсдэлт бүлгийн эрчүүдийн бэлгийн зан үйлийн судалгааҮндэслэл: Эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (ЭБЭ) Трансжендер болон трансжендер эмэгтэй (TЖЭ) хүмүүст бэлгийн эрсдэлт зан үйл, Эрчүүдтэй нийгэм дэх эмзэг байр сууринаасаа болж халдварт өртөх эрсдэл өндөр бэлгийн хавьталд байдаг. Дэлхий даяар ЭБЭ нь ХДХВ-ийн халдвар авах магадлал нийт хүн ордог эрэгтэйчүүд амаас 19 дахин их байдаг ба трансжендэр эмэгтэйчүүдийн ХДХВ-ийн Оролцогчдод тархалт зарим оронд 40% хүртэл өндөр байдаг. Эрсдэлт бүлгийн ам тэр суурилсан дундаа ЭБЭ болон трансжендер хүмүүсийн дунд ХДХВ болон БЗДХ-ын түүвэрлэлт тархалт өндөр байх магадлалтай тэдний урьдчилан сэргийлэх мэдлэг, ХДХВ бэлгийн зан үйл, түүнд гарч буй өөрчлөлтийг үнэлэх шаардлагатай байна. Сэргийлэлт Зорилго: Эрсдэлт бүлгийн эрэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг болон бэлгийн зан үйлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар оролцогчид суурилсан түүвэрлэлт (Respondent-Driven Sampling) аргаар түүвэрлэлт хийн асуумжийн арга болон лабораторийн шинжилгээгээр мэдээлэл цуглуулсан. Судалгаанд Улаанбаатар хотоос 413 ЭБЭ, 88 трансжендер эмэгтэйчүүд, ДарханУул аймгаас 85 ЭБЭ, нийт 586 оролцогч судалгаанд хамруулсан. Ёс зүйн зөвшөөрөл: АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 12 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр ёс зүйн зөвшөөрөл (№2022/3-11) авч судалгааг эхлүүлсэн. Үр дүн: Дархан-Уул аймгийн ЭБЭ бүлгийн оролцогчид бүгд 100% ХДХВ/ДОХ-ын талаар сонсож байсан, Улаанбаатар хотын ЭБЭ бүлгийн оролцогчдын 1.4% (n=7) сонсож байгаагүй бол ТЖЭ нар 100% ХДХВ, ДОХ-ын талаар сонссон гэж хариулсан байна. ЭБЭ бүлгийн оролцогчдын 89% нь, ТЖЭ нарын 88.5% нь бэлгийн үнэнч, нэг хавьтагчтай байснаар ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэл буурдаг, ЭБЭ 96% нь, ТЖЭ 97.7% нь бэлгийн хавьталд орох бүртээ бэлгэвчийг зөв хэрэглэснээр ХДХВ-ийн халдвараас сэргийлж чадна, 87% нь гаднаас нь харахад эрүүл хүн ХДХВ-ийн халдвартай байж болно гэж хариулсан байна. Мөн ЭБЭ 56% нь, ТЖЭ 38.8% нь шумуулд хазуулахад ХДХВ-ийн халдвар дамжихгүй, ТЖЭ 77% нь бэлгэвчгүй шулуун гэдсээр хавьталд орох нь ХДХВ, ДОХ-ын халдварт өртөх эрсдэл өндөр гэжээ. Судалгаанд оролцогчдын ЭБЭ бүлгийн оролцогчид 73% нь, ТЖЭ нарын 89.8% нь сүүлийн 12 сарын хугацаанд байнгын бус бэлгийн хавьтагчтай байсан. Сүүлийн 1 сарын хугацаанд байнгын бус бэлгийн хавьтагчийн тоо 1.6 байв. Мөн ЭБЭ бүлгийн оролцогчдын 3.2% нь сүүлийн 12 сарын хугацаанд төлбөр авч шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсон ба сүүлийн 1 сарын хугацаанд төлбөр авч бэлгийн хавьталд орсон хавьтагчийн тоо 1.4 байна Сүүлийн нэг сарын хугацаанд ТЖЭ нарын тохиолдлын бэлгийн хавьтагчийн тоо 3.4±2.3 байна. ХДХВ, ДОХ-ын халдвараас сэргийлэх яаралтай ууж хэрэглэдэг өртөлтийн дараах сэргийлэлт (PEP)-ийг ТЖЭ нарын 10.2%, ЭБЭ-ийн 6.4% нь хэрэглэдэг гэсэн бол өртөлтийн өмнөх сэргийлэлт (PrEP)-ийг ТЖЭ-ийн зөвхөн 5.7% нь хэрэглэсэн байна. Дүгнэлт: ЭБЭ болон Трансжендер эмэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх ерөнхий мэдлэг сайн боловч бэлгийн эрсдэлт зан үйл болох бэлгэвчгүйгээр шулуун гэдсээр хавьталд орох, байнгын бэлгийн хавьтагчгүй байх, тохиолдлын бэлгийн хавьталд олон орох эрсдэлүүд байсаар байна. ТББ болон хүрч очих ажилтан ХДХВ/ДОХ, бэлгийн эрсдэлт зан үйл, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн талаарх мэдлэг ойлголт өгөх ажлыг маш сайн хийдэг ч цаашид хэрэглээг хэвшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх шаардлагатайг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хам шинжийн бус дүлийрэлтэй тохиолдлуудад MT-RNR1 генийн m.1555A>G мутацийг илрүүлсэн дүн(2024-05-13) ;Ж.Тэмүүлэн; ;Б.Дангаасүрэн ;П.ГанчимэгД.ОюунзулҮндэслэл: Өнөө үед удамшлын шалтгаант дүлийг нөхцөлдүүлэгч 200 Аминогликозид гаруй генийн мутаци тодорхойлогдоод байна. Эдгээрээс митохондрийн бхПГУ геномын 12S рРНХ-ийг кодлогч MT-RNR1 генийн m.1555A>G, Mутаци m.1494C>T мутациуд эмийн шалтгаант хам шинжийн бус дүлийрэл Cонсгол алдалт үүсгэдэг өвөрмөц онцлогтой байдаг.1 Тодруулбал m.1555G эсвэл Урьдчилан m.1494T мутант аллелийг тээгч нь хэвийн сонсгол төрдөг боловч сэргийлэлт аминогликозидын бүлгийн антибиотикуудыг хэрэглэсний дараа олдмол байдлаар сонсголоо алддаг байна. Өөрөөр хэлбэл дээрх мутант аллелийг тээгч нь аминогликозидын бүлгийн антибиотик хэрэглэхгүй бол сонсгол алдалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Олон улсын эмнэлзүйн практикт шинэ төрсөн нярайд эсвэл үйлчлүүлэгчид аминогликозидын бүлгийн антибиотик эмчилгээ эхлэхийн өмнө m.1555A>G, m.1494C>T мутациудыг илрүүлэх шинжилгээг заавал өгөхийг зөвлөдөг. Монгол улсын эмнэлзүйн практикт энэ төрлийн шинжилгээ хараахан нэвтрээгүй байна. Мөн дээрх мутациудын тархалт, эмийн шалтгаант хам шинжийн бус дүлийрлийн генетик шалтгааныг тодруулан судалсан судалгааны мэдээлэл хомс байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хамшинжийн бус дүлийрэлтэй тохиолдлуудад митохондрийн 12S рРНХ-ийг кодлогч MT-RNR1 генийн m.1555A>G, m.1494C>T мутациудыг бодит хугацааны полимеразын гинжин урвал (бхПГУ)-ын аргаар илрүүлж, мутацитай тохиолдол ба түүний гэр бүлд удамзүйн судалгаа хийх. Арга, аргачлал: Судалгаанд сайн дураар оролцох хүсэлтэй хам шинжийн бус дүлий болон сонсгол бууралттай 261 хүн оролцсон. Судалгаанд оролцогчдод аудиометрийн шинжилгээ хийж, эмийн шалтгаант сонсгол алдалт өгүүлэмжтэй 17 хүнд молекул биологийн шинжилгээ хийсэн. Ингэхдээ судалгаанд оролцогчдоос цус авч, ДНХ-ийг ялгаж цэвэршүүлэн, бхПГУ-ын аргаар m.1555A>G, m.1494C>T мутацийг илрүүлэх шинжилгээ хийж үр дүнг гаргав. Мутант аллель илэрсэн бүх тохиолдлыг баталгаажуулах зорилгоор нуклеотидын дараалал тогтоох шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт оролцогчдын 58% нь эрэгтэй (n=152), 42% нь эмэгтэй (n=110) байв. Сонсгол алдалтыг аудиометрийн шинжилгээнд үндэслэн эмнэлзүйн оношоор ангилан үзэхэд 46.7% (n=122) нь дүлий, 24.1% (n=63) нь мэдрэлмэдрэхүйн дүлий, 11.1% (n=29) нь мэдрэл-мэдрэхүйн сонсгол бууралттай, 2.29% (n=6) нь дамжуулах хэлбэрийн сонсгол бууралттай, 15.7% (n=41) нь дотор чихний дунгийн суулгацтай байлаа. Эмийн шалтгаант сонсгол алдалт өгүүлэмжтэй 17 тохиолдолд бхПГУ-ын аргаар шинжилгээ хийхэд, нэг тохиолдолд m.1555G мутаци илэрлээ. Мутаци эерэг тодорхойлогдсон тохиолдлыг пробанд гэж үзэн клиник-генеаологийн аргаар гэр бүл, удмыг дагаж судлан, пробандын гэр бүлийн 2 гишүүнээс мутаци илрүүлэх зорилгоор сорьц авч, бхПГУ шинжилгээ хийхэд m.1555G мутаци мөн илэрсэн. Дүгнэлт: Бид судалгаагаар эмийн шалтгаант сонсгол алдалттай тохиолдлууд дундаас бхПГУ-аар MT-RNR1 генийн m.1555A>G мутациг илрүүлсэн ба түүний гэр бүлийн 2 гишүүнд ижил мутаци байгааг илрүүлж чадлаа. Генеалогийн судалгааны үр дүнгээр пробандын ээж m.1555G мутант аллелийн тээгч хэдий ч сонсгол хэвийн байсан ба цаашид пробандын гэр бүлийн бусад гишүүнийг мутаци илрүүлэх шинжилгээнд хамруулах, шинжилгээ хийлгэхээс өмнө аминогликозидын бүлгийн антибиотик хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалахад хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй бэрхшээлийг судалсан дүн(2023-11-03); ; ;Ч.Аззаяа; А.Ган-ЭрдэнэҮндэслэл: Эрүүл мэндийн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын байр нь баталгаатай байх, урамшуулах, дэмжих үүрэг улс орнуудын Засгийн газрын өмнө тулгарч байна. Иймд өргөн уудам нутаг дэвсгэртэй, зарим аймаг сум аймгийн төвөөс хүртэл алслагдсан, хүний нөөц харьцангуй бага, эрүүл мэндийн салбарын 5 ажилтан тутмын 4 нь эмэгтэй байдаг манай орны хувьд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өвөрмөц бодлогыг хэрэгжүүлэх, ялангуяа нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Монгол Улсад 2022 оны 5 сарын байдлаар Эрүүл мэндийн салбарын 4,952 байгууллагад 58,696 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагийн 12,970 нь эмч, 13,473 нь сувилагч байна. Эдгээрийн 80.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. МУЗГ-ын тогтоолоор 2019 оны 5 дугаар сард Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн. Зорилго: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлах. Арга, аргачлал: Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэнд, түүнийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судлахдаа хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын 655 эрүүл мэндийн ажилтныг хамруулж,өөрийн эрүүл мэндийг үнэлэх стандарт асуумж, 47 байгууллагын удирдлага болон мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан ярилцлага, 5-13 хүний бүрэлдэхүүнтэй 30 удаагийн фокус бүлгийн ярилцлагаар ажилтны эрүүл мэндийг хамгаалж буй байдал, тулгарч буй бэрхшээлийг судаллаа. Үр дүн: Нийт ажилтнуудын 54.3 хувь нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн, 32.7 хувь (214) нь сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч байсан байна. Байгууллагууд өөрийн дотоод нөөц боломждоо тулгуурлан ажилтнуудаа урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах нь нийтлэг байгаа ч лавлагаа шатлалын эмнэлэгт зохион байгуулалттай үзлэг, оношлогоо, нарийвчилсан шинжилгээнд хамруулах, байгууллагын нөөцдөө тулгуурлан эмчилгээнд ялгаатай хамруулж байна. Хот, хөдөөгийн анхан шатны байгууллага, БОЭТ, төрөлжсөн тусгай мэргэжлийн төвүүдэд ажилтны эрүүл мэндтэй холбоотой олон бэрхшээл байна. Дүгнэлт: Эрүүл мэндийн ажилтнуудын 2 хүн тутмын 1 нь өөрийн эрүүл мэндийг дунд болон муу гэж үнэлсэн. ЭМАнуудыг урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах, эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь байгууллага бүрт харилцан адилгүй чанартай, нэгдсэн зохион байгуулалтгүй, эрүүл мэндийн ажилчдад зориулсан эмнэлэггүйгээс ажилтнууд эрүүл мэндийг хамгаалж буй байдлыг хангалтгүй байгаа нь тодорхойлогдлоо.
