АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
17 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижинтэй хүмүүсийн дундах нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтыг илрүүлэн зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн(2026-04-16); ; ; ; Үндэслэл: Чихрийн шижинтэй холбоотой сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресс нь нийгэм-сэтгэлзүйн дарамтыг үүсгэдэг байна. Монгол улсад сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаа ч чихрийн шижинтэй хүмүүсийн нийгэм-сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой эмнэлзүйн хүчин зүйлсийн талаарх судалгаа хомс байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст илрэх нийгэм-сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой зарим өөрчлөлтүүдийг өвчний хүндрэл, хяналтын үзүүлэлтүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны загвараар нийт чихрийн шижинтэй 172 насанд хүрэгчдийг хамруулан хийж гүйцэтгэсэн. Судалгааны мэдээ, материалыг цуглуулахдаа стандарт үнэлгээний хэрэгслүүд болох Patient Health Questionnaire-9, Generalized Anxiety Disorder-7, Diabetes Distress Scale асуумжуудыг ашиглав. Хоёр ба түүнээс дээш сорилд эерэг илэрсэн тохиолдлыг “Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт” хэмээн тодорхойлсон. Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамттай холбоотой хүчин зүйлсийг нэг хүчин зүйлсийн болон олон хүчин зүйлсийн логистик регрессийн шинжилгээ хийж, судалгааны үр дүн тус бүртэй холбоотой нэмэлт статистик загваруудыг боловсруулсан. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 58.3±10.4 жил ба 57.6% нь эмэгтэйчүүд, 42.4% эрэгтэйчүүд байна. HbA1c-ийн дундаж утга 9.0% (IQR 7.5–11.0), чихрийн шижингийн үргэлжилсэн дундаж хугацаа 10 жил (IQR 6–16) байлаа. Нийт оролцогчдын 16.9% нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамттай, чихрийн шижинтэй холбоотой нэг архаг хүндрэл 47.7%-д илэрсэн бол 17.0%-д нь хоёр ба түүнээс дээш хүндрэлтэй байв. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, чихрийн шижингийн шалтгаант дистрессийн оноонууд хооронд эерэг хамааралтай байлаа (бүгд p<0.001). Нэг хүчин зүйлийн шинжилгээгээр архаг хүндрэл нэгээр нэмэгдэх тутамд нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт өсч байна (OR=1.93, 95% CI1.31– 2.87; p=0.001). Нэг хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр HbA1c өндөр байх нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь статистик үнэн магадлалтай (1%-иар нэмэгдэх тутам OR=1.14, 95% CI1.01–1.28; p=0.040) байв. Архаг хүндрэлийн тоо болон HbA1c-ийг хамруулсан олон хүчин зүйлсийн шинжилгээгээр архаг хүндрэлийн тоо нь эрсдэлийг нэмэгдүүлэх бие даасан хүчин зүйл (adjusted OR=1.92, 95% CI1.21–3.05; p=0.005) болж байсан. Харин HbA1c нь статистикийн ач холбогдолгүй байв. Нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамтын тархалт нь хүндрэлээс хамааран өсөх магадлалтай байв. Чихрийн шижингийн архаг хүндрэл илрээгүй оролцогчдын дунд 8.9%, нэг хүндрэлтэй бүлэгт 19.2%, хоёр ба түүнээс дээш хүндрэлтэй бүлэгт нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт 37.9% тус тус эзэлж байв. Дунд ба хүнд зэргийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, өндөр түвшний чихрийн шижингийн дистрессийн тархалт мөн л адил архаг хүндрэлийн тоо нэмэгдэхийн хэрээр өсч байв. Дүгнэлт: Чихрийн шижинтэй насанд хүрэгчдийн 6 хүн тутмын 1-д нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт илэрч байна. Чихрийн шижингийн архаг хүндрэл илрэх нь нийгэм-сэтгэлзүйн нийлмэл дарамт үүсэх эрсдэлийг 3.5 дахин нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шинэ короновирүст халдвар (SARS-COV-2)-ын үед эмчлүүлэгсэд, тусгаарлалтад байгаа иргэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандан тусламж авсан байдал(2020-01-01); ; ;Д. Оюунсүрэн ;Р.ОюунгэрэлҮндэслэл: 2019 оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ коронавирус (SARS-CoV-2)-т халдварын дэгдэлт богинохон хугацаанд дэлхий дахинаа тархаж цар тахлын түвшинд хүрсэн. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн нийт хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд үүсч байгаа тул хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болохыг ДЭМБ-аас онцолж байгаа билээ. Иймд бид эмчлүүлэгсэд, тусгаарлалтад байгаа иргэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авсан байдлыг судлахыг зорилоо. Ёс зүй: Судалгааны ажлыг ЭМЯ-ны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2020 оны 7-р сарын 8-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл авсан болно. Арга зүй: Цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор цахим аргаар судалгааг хийв. Үр дүн: Дэлхий дахинаа SARS-CoV-2 вирүсийн халдвар тархсанаас хойш буюу 2020 оны 3-р сарын 28-наас 9-р сарын 20 хүртэлх хугацаанд ХӨСҮТ болон Жаргалант, Сэнтий, Сүнжин Гранд, Тайж, Монголика зэрэг тусгаарлах байранд тусгаарлалтанд байгаа нийт 25 иргэнд 40 удаагийн ганцаарчилсан зөвлөгөө, эмийн эмчилгээний заалт бичиж, эргэн холбоо тогтоож эмчлэгч эмчид утсаар зөвлөгөө өгсөн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан эмчлүүлэгч, тусгаарлагсдын дунд сэтгэл түгших хамшинж (24%, n=6), хий үзэгдэл дэмийрлийн хамшинж (20%, n=5)-тэй үйлчлүүлэгчид хамгийн их хувийг эзэлж байв. Дүгнэлт: Сэтгэцийн эмгэгийн түгээмэл хамшинж илэрсэн эмчлүүлэгсэд, тусгаарлагсдад эмийн эмчилгээ хийж, ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19-ийн дараах сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлт: проспектив когорт судалгааны үр дүн(2025-12-05); ;А.Монголжин; ;А.ЕркебуланҮндэслэл: Ковид-19 нь 2019 оны 12-р сард Хятадын Ухань хотод анх бүртгэгдэж, ДЭМБ-аас 2020 оны 3-р сард дэлхийн цар тахал гэж зарласан бөгөөд дэлхий даяар 770 сая хүн халдвар авч, 7 сая нас баралт бүртгэгдсэн. Монгол улсад 2020 оны 3-р сараас халдвар бүртгэгдэн 1 сая гаруй хүн халдвар авч, 2100 нас баралт бүртгэгдсэн байна. Ковид -19 нь хүний олон эрхтэн тогтолцоо ялангуяа төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр сэтгэцийн талаас сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг зэрэг шинж тэмдэгийг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Дээрх шинжүүд үүсэхэд биологийн шалтгаан (ACE-2 рецептор, цитокины шуурга) болон сэтгэлзүйн хүчин зүйлс (айдас, нийгмийн тусгаарлалт) хавсран нөлөөлсөн гэж үзэж байна. ДЭМБ-ын судалгаагаар цар тахлын эхний жилд хүн амын дундах сэтгэл гутрал, сэтгэл түгшилт 25–40%иар өссөн, халдвар авсан өвчтөнүүдийн 30–60%-д халдвар авсанаас хойш 6–12 сарын дараа ч дээрх шинж тэмдэг үргэлжилсээр байна. Цар тахлын эхний үед Монголд хийсэн агшингийн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 28.7%-д сэтгэл гутрал, 22.4%-д сэтгэл түгшилт илэрсэн байна. Зорилго: Ковид-19-өөр өвчилсөн хүн амын дундах сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэл, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийг урт хугацаанд дагаж, харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгаагаа АШУҮИС-ийн харъяа Монгол-Японы эмнэлэг, Төв эмнэлэг, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэгийг түшиглэн агшингийн болон проспектив когорт судалгааны аргаар 2021–2023 онд ковид 19 өвчнөөр өвчилсөн 326, хяналтын бүлэгт 133, нийт 459 өвчтөнийг хамруулсан. Судалгааг асуумж судалгааны аргаар хийсэн ба Ковид19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эхний 14 хоног, эмнэлгээс гарсны дараа 3 сар, 12 сарын дараа сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойрны чанар, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийг илрүүлэх стандарт асуумжийг ашигласан. Үр дүн: Судалгаанд Ковид -19-өөр өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 326, хяналтын бүлэгт 133 нийт 459 хүн хамрагдсан ба дундаж нас 46.3±13.8 жил, хүйсийн хувьд 58.4% нь эмэгтэй байв. 12 сарын дараа COVID бүлэгт сэтгэл гутрал (37.3% vs. 16.9%; RR=2.22, 95% CI:1.28–3.83, p=0.003), түгшүүр (28.0% vs. 11.2%; RR=2.49, 95% CI:1.25–4.96, p=0.006) өндөр байв. Нойргүйдэл буурсан (33.3% vs. 49.4%; RR=0.67, p=0.037), PTSD бага (<3%, p>0.05) хэвээр байгаа нь тодорхойлогдлоо. Засварласан харьцуулсан харьцаагаар Ковид нь сэтгэл гутрал (aOR=2.18), түгшүүр (aOR=2.41)-ийн бие даасан хүчин зүйл болох нь харагдаж байна. Эмэгтэй хүйснийхэн болон 40–59 насныхан илүү эрсдэлтэй. Дүгнэлт: КОВИД-19 халдвараар өвчлөгсөд нь эмчлүүлсэний дараах урт хугацаанд сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн шинжүүд үргэлжлүүлэн илэрч байгаа учир ковидын дараах тусламжид сэтгэцийн эмгэгийг илрүүлэх асуумж авч, сэтгэцэд нөлөөт эмийн ба эмийн бус эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ковид-19 цар тахлын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн түгээмэл тохиолдох сэтгэцийн эмгэгийн эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2025-12-05); ;А.Монголжин; ;М.УранчимэгМ.ЕликҮндэслэл: Ковид-19 цар тахал нь нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд төдийгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD), хавсарсан эмгэг зэрэг өвчлөлийг нэмэгдүүлсэн тухай судлаачид онцолсоор байна. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, ГДСЭ (PTSD) зэрэг сэтгэцийн эмгэгийн тархалтыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох. Манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил харьцангуй цөөн байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон. Зорилго: Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, ГДСЭ (PTSD) зэрэг сэтгэцийн эмгэгийн тархалтыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг, Төв эмнэлэг, болон Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг зэрэг эмнэлгүүдэд судалгааг хийсэн. Судалгаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нийт 552 оролцогч (399 тохиолдлын бүлэг, 153 хяналтын бүлэг) оролцсон. Сэтгэл гутрал (PHQ-9 ≥10), сэтгэл түгшилт (GAD-7 ≥10), нойргүйдэл (ISI ≥15), ГДСЭ - PTSD (PCL-5 ≥33) - ийг стандарт хэмжүүрээр үнэлэв. Хи-квадрат тест, бинар логистик регрессийн аргаар (бүлэг, нас, хүйсээр засварласан харьцуулсан харьцаа [cOR/aOR], 95% итгэх интервал [CI]) шинжилсэн. Үр дүн: Тохиолдлын бүлэгт сэтгэл гутрал (23.1% vs. 13.7%, p=0.015, cOR=1.884 [1.124-3.156]), сэтгэл түгшилт (16.8% vs. 11.1%, p=0.096), аль нэг сэтгэцийн эмгэг (18.0% vs. 13.7%, p=0.225) өндөр байсан бол нойргүйдэл бага (19.5% vs. 30.1%, p=0.008). PTSD хоёр бүлэгт бага (1.8% vs. 0.7%, p=0.333). Эрсдэлийн хүчин зүйлс: Эмэгтэй хүйс (p<0.001), залуу нас (p=0.004), ажилгүй байдал (p=0.017), өмнөх сэтгэлийн гэмтэл (p<0.001). Ковидын шинж тэмдэг (амьсгалахад бэрхшээлтэй) сэтгэл гутралын эрсдэлийг нэмэгдүүлсэн (p<0.001, cOR=2.828 [1.708-4.682]). Дүгнэлт: Ковид-19ийн эмнэлгийн хэвтэлт нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн эрсдэлийг нэмэгдүүлж, хүн ам зүй, эмнэлзүйн шинж тэмдэг зэрэг хүчин зүйлстэй хамааралтай төдийгүй цаашид уг бүлэгт чиглэсэн арга хэмжээ нь чухал болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний үеийн ялгаварлан гадуурхалтын байдал ба сэтгэцийн зарим үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан нь(2022-11-12) ;Б.Баттуяа; Д.ОюунсүрэнҮндэслэл: Халдварт өвчинд нэрвэгдсэнээр ялгаварлан гадуурхалт болон гутаан доромжлолд өртөх нөхцлийг бүрдүүлдэг. Учир нь аливаа халдварт өвчин бол халдвартай хүмүүсийг нийгэм дэх үүргээ гүйцэтгэхэд нь хязгаарлалт үүсгэх, эсвэл халдварт нэрвэгдэгсдийг үхэлд хүргэснээр олон нийтийн амьдрах чадварт заналхийлэл учруулах болно (Smith RA, Hughes D; 2014). Бид КОВИД-19 өвчнөөр өвдсөн иргэдийн ялгаварлан гадуурхалтын байдал ба сэтгэцийн зарим үзүүлэлт хоорондын холбоо хамаарлыг тодорхойлох зорилго тавин энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Арга, аргачлал: Судалгааг тойм судалгааны агшингийн загвараар онлайн асуумж судалгааны аргыг ашиглан зохион - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өмнөговь аймгийн хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудал(2022-11-01) ;Л.ӨсөхжаргалТ.ГанцэцэгҮндэслэл: Цар тахал болон түүнийг дагалдаж гарсан арга хэмжээ нь Сэтгэл гутрал хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрчлөх, нийгмийн Стресс харилцаа холбоог хязгаарлах, түүнчлэн хамтдаа түгжигдсэн гэр Ядралт бүлүүдийн хоорондын харилцаа хурцадмал байдалд шилжих, өвчин Сэтгэл түгшилт тусах эсвэл вирус тархахаас эмээх зэрэгт хүргэсэн нь COVID-19 тахал Хөдөө орон нутаг сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг судлах асуудал судлаачдын анхаарлыг татлаа. Мөн цар тахлын дэгдэлт иргэдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг тухайлбал: сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа, нойргүйдэл, архины хэрэглээ зэрэг нэмэгдсэн байна. Зорилго: Коронавируст халдварын улмаас үүссэн өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судлах. Арга, аргачлал: 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс 12 сарын 20-ны өдрүүдэд нэг агшингийн загвараар, асуумж судалгааны арга ашиглан, limesurvey программ дээр хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Өмнөговь аймгийн 14 сумын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар 267 иргэн болон 81 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг түүвэрлэн авч хамруулсан. Сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг SRQ-20 (Self-reporting questionnaire), Patiеnt Health Questionnaire (PHQ-9) стандарт асуумжуудаар тус тус үнэлсэн. Статистик боловсруултыг SPSS 24 программыг ашиглаж хийсэн. Судалгааны ёс зүйн зөвшөөрлийг ЭМЯ-ны АУ-ны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 11 сарын 9-ний өдрийн хурлаар авсан (№267 тоот). Үр дүн: Судалгаанд 18-70 насны Ковид-19-ийн халдварын үед үүрэг гүйцэтгэж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын 111 ажилчид болон 165 иргэн, нийт 267 хүн хамрагдсаны 94 эрэгтэй, 173 эмэгтэй байлаа. Үүнээс эмч, эмнэлгийн ажилтан 81 хамрагдсан байна. судалгаанд хамрагдагсдын 56.2% нь архаг сульдлын хамшинжтэй, 53.6% нь сэтгэл түгших хамшинжтэй, 47.9% нь биеших эмгэгтэй, 36.7% нь сэтгэл гутрах хамшинжтэй байлаа. Судалгаанд хамрагдсан иргэдийн 59.3% нь архаг ядаргаа, 58.7% нь сэтгэл түгшилт, 56.3% нь биеших эмгэг, 58.2% нь сэтгэл гутрах эмгэгтэй, ковид-19 халдварын үед үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдын 40.7% нь архаг ядаргаа, 41.3% нь сэтгэл түгшилт, 41.8 нь биеших эмгэг, 41.8% нь сэтгэл гутрах эмгэгтэй, эмч эмнэлгийн ажилчдын 34.7% нь архаг ядаргаа, 33.6% нь сэтгэл түгшилт, 35.9% нь биеших, 38.8% нь сэтгэл гутрах зэрэг эмгэгтэй байлаа. Дүгнэлт: Эмч, эмнэлгийн ажилчид болон Ковид-19 халдварын үед үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчид нь иргэдтэй харьцуулахад архаг ядаргаа, сэтгэл түгшилт болон биеших эмгэгээр илүү өвчилсөн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сувилагчдын сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийг судалсан нь(2022-04-28) ;Д.Цэвээнжав; ;Г.СүхбатГ.ГанхуягҮндэслэл: Сувилагч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад их үүрэг гүйцэтгэдэг, эрүүл мэндийн салбарын чухал гишүүн билээ. Тэд ээлжийн ажил хийх, эмнэлзүйн гардан үйлдэл хийх, яаралтай тусламж үзүүлэх, өвтөнийг нас барах үед нь дэргэд нь байх зэргээр хүний эрүүл мэндийн төлөө хариуцлагатай ажилладаг. Зорилго: Сувилагчдын сэтгэл гутрал, айдас түгшүүрийг судлах. Арга, аргачлал: Нэг агшингийн дескриптив судалгааны загварыг ашигласан. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 8 дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэгт ажилладаг 360 сувилагчийг санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэн авсан. Хүн амзүйн 9 асуумж болон сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийг үнэлэх 42 нийт 2 бүлэг, 51 асуумжаар судалгаа авсан. Судалгааны боловсруулалтыг SPSS-22 программын хи квадрат, Пирсоны корреляци ашиглан хийсэн. Үр дүн: Сувилагч нарын сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийн түвшин: хэвийн 64.4%, 44.2%, 77.8%; сул 15%, 10.0%, 10.8%; дунд зэрэг 15.6%, 24.2%, 8.9%; хүнд 3.6%, 13.6%, 1.9%; маш хүнд 1.4%, 8.1%, 1.6% байв. Сэтгэл гутрал, айдас түгшүүр, стресст ээлжийн сувилагч илүү өртөж байна. Сэтгэл гутрал, айдас түгшүүр, стрессийн хоорондын хамааралыг судлаж үзэхэд: сэтгэл гутрал, айдас түгшүүр хооронд өндөр хамааралтай (r=0.718, p<0.01) байв. Сэтгэл гутрал, стрессийн хооронд статистикийн үнэн магадлалтай өндөр хамаарал ажиглагдсан (r=0.765, p<0.01). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шүдний гажиг сэтгэл зүйд нөлөөлөх байдал(2021-03-21) ;Б.Золзаяа ;Т.Ганцэцэг ;Б.Энхжин; Ж.ЦолмонДЭМБ-ын мэдээллээс үзэхэд нүүр амны зонхилох эмгэгт шүд цоорох өвчний дараа шүдний байрлалын гажиг орж байна. Шүдний Шүдний гажиг байрлалын гажиг нь хэл болон тагнай тал уруу, орсгой, цөмөрхий эсвэл Шүдний бөөгнөрөл давхар гэх мэт хэлбэрээр ургах нь элбэг тохиолддог. Эдгээр шүдний Шүд хоорондоо байрлалын гажиг нь шүд цоорох, шүдний тулгуур эдийн өвчин үүсгэж, зайтай байх гажиг зажлах механизм, нүүр амны булчингийн тэнцвэрийг алдагдуулж хувь Нүүрний төрх хүний гоо сайханд сөргөөр нөлөөлж таагүй мэдрэмж төрүүлснээр Сэтгэл гутрал сэтгэл ханамжгүй байдал үүсгэж өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх Сэтгэл түгшил үнэлэмжийг бууруулж, сэтгэл түгших зэрэг сэтгэцийн эмгэгээр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд шүдний байрлалын гажгийн тохиолдлын тоо нь ихэсч байгаа нь гажгийн тархалт, түүний гоо сайхан болоод сэтгэл зүйд үзүүлэх нөлөөг олон талаас нь судлах шаардлага урган гарч байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Шүдний байрлалын гажгуудын сэтгэл зүйд үзүүлэх зарим сөрөг нөлөөг судлах. Арга аргачлал: Судалгаанд агшингийн загварыг ашиглан 2020 оны 5 сараас 2020 оны 11 сарын хооронд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 13-60 насны 436 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож судалгаандаа хамруулсан. Шүдний байрлалын гажгийг амны хөндийн эмнэлзүйн үзлэг болон асуумжийн аргаар, сэтгэл гутрал, сэтгэл түгшилийг олон улсад түгээмэл хэрэглэдэг Hospital Anxiety and Depression Scale (HADS) -ийн илрүүлгийн асуумжаар тус тус судалж тусгайлан боловсруулсан карт бөглөж мэдээллээ цуглуулав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дунд шүдний байрлалын гажгийн зарим үзүүлэлтүүдийн тархалт 85.1% байв. Хувь хүний гоо сайхан нүүрний төрх улмаар үйл зүйд нөлөөлөх шүдний бөөгнөрөл 27%, шүд хоорондоо зайтай байх гажиг 17.2%, overjet (үүдэн шүднүүдийн дагуу чиглэл дэх харьцаа-OJ) хэвийн бус 55.8% байлаа. Сэтгэл гутралыг илрүүлэх асуумжуудын дундаж оноо нь шүдний гажигтай (5.54±2.79) хүмүүст шүдний гажиггүй (4.55±2.64) хүмүүсийнхээс өндөр гарсан нь статистик ач холбогдол (p=0.008) бүхий ялгаатай байсан. Шүдний бөөгнөрөл нь сэтгэл гутралтай байх статистик хамааралтай байсан (p<0.001). Дүгнэлт: Хүн амын дунд шүдний гажгийн зарим үзүүлэлтийн тархалт 85.1%-тай буюу харьцангуй өндөр байгаа нь цаашид хүн амын дунд насны онцлогт нь тохируулж амны хөндийн эрүүл мэнд ба эрүүл ахуйн талаарх мэдлэгийг олгох шаардлага байгааг харууллаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны сэтгэл зүйн өөрчлөлтийг ирүүлэх судалгаа(2021-03-21) ;О.Мөнхөө; ;Ж.ОдонтуяаО.МөнхжаргалНастны сэтгэл санаа, сэтгэхүйн өөрчлөлт нь өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Настан гэдэгт 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүнийг тооцно. Насны өөрчлөлтөөс гадна 50-аас дээш настангуудад элбэг тохиолддог ханиа алдаж ганцаардах, тэтгэвэрт гарч хамт олноос хөндийрөх,ажилгүй суух зэргээс бий болох сэтгэлийн зовиур,нь сөрөг нөлөө үзүүлнэ. Ахимаг насныхан бол газрын доорхи баялаг алтнаас ч үнэтэй капитал юм. Учир нь ажил мэргэжлийн хувьд жигдэрсэн, их зүйлийг үзээд туулчихсан, маш их сэтгэлийн хаттай, ноён нуруутай, аль нэгэн мэргэжлийг сонгож ажилласан хүмүүсийн хувьд бол тухайн албан газар, салбарынхаа бүх ажлыг мэддэг, асар их ажлын туршлагатай хүн. Настангуудад стресс хамгийн түгээмэл илэрдэг. Энэ нь нойргүйдэл,архаг ядаргаа зэргээс үүдэлтэй бөгөөд цаашид тархины цусан хангамжийн дутагдалд орж даралт,зүрх судасны өвчин үүсгэх өндөр магадлалтай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Атопийн дерматиттай насанд хүрэгчдийн стресс, кортизолын түвшин ба үрэвслийн үзүүлэлтүүд хоорондын хамаарал(2026-04-28) ;Ш.Мөнхчимэг ;Э.Сувд ;Б.Батдэлгэр ;У.ХувьтөгөлдөрГ.АнхцэцэгҮндэслэл: Атопийн дерматит нь архаг, дахилтат явцтай арьсны үрэвсэлт өвчин бөгөөд дархлааны зохицуулга, арьсны хоригийн алдагдлаас гадна нейро-эндокриний хүчин зүйлс чухал үүрэгтэй. Сэтгэлзүйн стресс нь hypothalamus-pituitary-adrenal (HPA) тэнхлэгийн үйл ажиллагаанд нөлөөлж, кортизолын ялгаралт болон үрэвслийн хариу урвалыг өөрчилдөг. Гэсэн хэдий ч кортизол, нейтрофил/лимфоцитын харьцаа (NLR), сэтгэлзүйн үзүүлэлтүүд болон өвчний хүндийн зэрэг хоорондын уялдаа хангалттай судлагдаагүй байна. Зорилго: Атопийн дерматиттай хүмүүсийн кортизол, нейтрофил/лимфоцитын харьцаа болон сэтгэлзүйн үзүүлэлтүүдийг эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд атопийн дерматиттай 12 өвчтөн, эрүүл хяналтын 12 оролцогчид хамруулж тохиолдол хяналтын судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Кортизолын түвшин, цусны дэлгэрэнгүй шинжилгээ (NLR тооцоолох), сэтгэлзүйн үнэлгээ (PHQ-9, Patient Health Questionnaire-9; GAD-7, Generalized Anxiety Disorder-7) хийсэн. Атопийн дерматитийн хүндийн зэргийг SCORAD оноогоор үнэлж, статистикийн харьцуулалт болон хамаарлын шинжилгээ хийсэн. Үр дүн: Атопийн дерматиттай бүлгийн кортизолын түвшин хяналтын бүлгээс статистикийн ач холбогдолтой бага байсан (p<0.001). Кортизол нь SCORAD (r=-0.65, p=0.021) болон сэтгэл түгшилтийн асуумж (GAD-7) оноо (r=-0.56, p=0.036)-той сөрөг хамааралтай байв. Өвчний үргэлжилсэн хугацаа болон кортизолын түвшин хооронд сөрөг хамаарал ажиглагдсан (r=-0.53, p=0.075). Дүгнэлт: Атопийн дерматитийн үед HPA тэнхлэгийн зохицуулга алдагдаж, кортизол буурах нь өвчний хүндийн зэрэг болон сэтгэлзүйн стрессийн түвшинтэй холбоотой байж болзошгүй. Иймд өвчний менежментэд сэтгэлзүйн үнэлгээг хамтатган авч үзэх шаардлагатай.
