АШУҮИС — Судалгааны мэдээлэл (CRIS)
Permanent URI for this communityhttps://library.mnums.edu.mn/handle/123456789/5001
Browse
6 results
Search Results
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, NR3C1 генийн rs41423247, rs6189/rs6190 полиморфизмуудыг гуурсан хоолойн багтраа өвчинтэй холбон судалсан нь(2022-11-02) ;Б.Золзаяа ;Д.Үүрийнцолмон; ; Б.МинжинҮндэслэл: NR3C1 генийн rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмууд нь гуурсан хоолойн багтраа өвчин (ГХБӨ)-д өртөмхий байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг байх боломжтой юм. Мөн эдгээр полиморфизмууд нь глюкокортикойдод мэдрэг байдал нөлөөлдөг ажээ. Зорилго: rs41423247 ба rs6189/rs6190 полиморфизмуудын аллель, генотип, диплотипийн давтамжийг ГХБӨ-тэй хүмүүс ба хяналтын бүлгийн хооронд харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид тохиолдлын бүлэгт ГХБӨ-тэй болох нь оношлогдсон 194 хүн, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 189 хүнийг оролцуулсан. Генотипүүдийг полимеразын гинжин урвал (ПГУ), огтлогдсон хэрчмийн уртын полиморфизм (ОХУП) аргаар тодорхойлсон. Үр дүн: rs41423247 полиморфизмын аллель, генотипийн давтамж бүлгүүдэд ойролцоо байсан (p>0.05). Хи квадрат анализаар rs6189/rs6190 полиморфизм нь бүлгүүдэд ач холбогдол бүхий ялгаатай байгааг тогтоосон. C/C+C/C бус диплотипийг тээгчдэд ГХБӨ-өөр өвчлөх эрсдэл нэмэгдсэн (OR=67.56, 95% CI, 4.10-1114.3, p=0.003) байгаа судалгааны үр дүнд ажиглагдлаа. Дүгнэлт: NR3C1 генийн rs6189/rs6190 полиморфизм нь Монголчуудын дунд ГХБӨ үүсэх, өртөмхий байдлыг бий болгох генетик хүчин зүйлийн нэг байж болохыг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, MBL2 генийн rs11003125 болон rs7096206 полиморфизмуудыг ийлдсийн манноз холбогч лектин уургийн агууламжтай холбон судлах нь(2021-11-01); ;Б.Гантулга ;Б.Энхбаяр; Гуурсан хоолойн багтраа нь генетикийн болон орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн нарийн төвөгтэй механизмаар үүсдэг генетикийн өвчин юм. Гуурсан хоолойн багтраа өвчний эмгэг жамтай холбоотой 70 гаруй өвөрмөц ген судлагдсанаас MBL2 генийн полиморфизмууд дээр илрэх цэгэн мутаци нь ийлдсийн манноз холбогч лектин (МХЛ) уургийн бүтэц, үйл ажиллагаа, гуурсан хоолойн багтраа өвчний анафилаксийн урвалыг хүндрэлийг нэмэгдүүлж байгаа нь судлагдсаар байна.1 Тиймээс бид харьцангуй эрүүл болон гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs11003125 болон rs7096206 полиморфизмуудын генотипийг МХЛ уургийн агууламжтай холбон судалсан. Бидний судалгааны үр дүнгээр тохиолдол болон хяналтын бүлгийн MBL2 генийн rs11003125, rs7096206 полиморфизмуудын аллель, генотип хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй, хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдлын бүлгийн МХЛ уургийн агууламж, rs11003125 полиморфизмын GG, CG, CG+CC, rs7096206 полиморфизмын YY, XY генотиптэй хүмүүсийн МХЛ уургийн агууламж статистик ач холбогдол бүхий өндөр байлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судлах нь(2021-09-01); ;Э.Пүрэвдулам ;Э.Солонго ;Ж.МөнхцэцэгНойр булчирхайн бета эсийн инсулин ялгаруулахад оролцдог калийн сувгийн Sur1 уургийг кодолдог ABCC8 генийн зарим полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинж үүсэхэд нөлөөлдөг байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар ABCC8 генийн rs1799854 полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинжийг үүсгэхэд нөлөөлдөг байж болзошгүй хэмээн үзжээ. Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар, тохиолдлын бүлэгт 93 өвчтөн, хяналтын бүлэгт 93 хүнийг сонгон өлөн үеийн цусанд глюкоз, нийт холестерин, ИНЛП, БНЛП болон триглицерид, глюкозжсон гемоглобин тодорхойлсон. Цуснаас ДНХ-ийг ялган ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг тодорхойллоо. Судалгааны үр дүнгээр биеийн жингийн индекс тохиолдлын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биохимийн үзүүлэлтүүдээс глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицерид, ИНЛП-ын хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. ЧШХШ-2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмын Т аллель болон ТТ генотипийн давтамж илүү өндөр мөн С аллелийн доминант загварын хувьд CC генотипийн давтамж статистик ач холбогдол бүхий бага байв (p<0.05). ТТ генотип болон СС генотипийн бүлэгт холестерины хэмжээ статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p<0.05). СС генотипийн тохиолдын бүлэгт БЖИ, глюкоз, HbA1c, триглицерид, СТ генотипийн тохиолдлын бүлэгт глюкоз, HbA1c, ТТ генотипийн тохиолдлын бүлэгт БЖИ, глюкоз, HbA1c, ИНЛП тус бүр статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.05). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ABCC8 генийн RS1799854 полиморфизмыг чихрийн шижин хэвшинж 2-той холбон судлах нь(2021-04-06); ;Э.Пүрэвдулам ;Э.Солонго ;Ж.МөнхцэцэгДэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй хүмүүсийн тоо 463 сая байгаа бөгөөд 2045 онд 700 сая хүрнэ хэмжээх тооцоог олон услын чихрийн шижингийн холбоо мэдээлсэн байна. Нийт чихрийн шижингийн тохиолдлын 90 хувийг 2-р хэв шинжийн чихрийн шижин эзлэх ба нойр булчирхайн бета эсийн инсулин ялгаруулахад оролцдог калийн сувгийн Sur1 уургийг кодолдог ABCC8 генийн зарим полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинж үүсэхэд нөлөөлдөг байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар ABCC8 генийн rs1799854 полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинжийг үүсгэхэд нөлөөлдөг байж болзошгүй хэмээн үзжээ. Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар, тохиолдлын бүлэгт 93 өвчтөн, хяналтын бүлэгт 93 хүнийг сонгон өлөн үеийн цусанд глюкоз, нийт холестерин, ИНЛП, БНЛП болон триглицерид, глюкозжсон гемоглобин тодорхойлсон. Цуснаас ДНХ-ийг ялган ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг тодорхойллоо. Судалгааны үр дүнгээр биеийн жингийн индекс тохиолдлын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биохимийн үзүүлэлтүүдээс глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицеридын хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). ЧШХШ-2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмын Т аллель болон ТТ генотипийн давтамж илүү өндөр байв (p<0.05). ABCC8 генийн rs1799854 полиморфизмын T аллель болон TT генотипийн давтамж тохиолдлын бүлэгт өндөр байгаа нь чихрийн шижин хэв шинж 2-т илүү өртөмхий байж болохыг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs1800450 полиморфизм болон манноз холбогч лектины уургийг холбон судалсан дүнгээс(2021-04-06) ;Л.Наранцэцэг; ;Б.Гантулга ;Б.ЭнхбаярГуурсан хоолойн багтраа өвчих үүсэхэд орчны болон генетикийн хүчин зүйлс нөлөөлдөг. Олон улсад хийгдэж буй судалгаануудаас харахад гуурсан хоолойн багтраа өвчин үүсэхэд 70 гаруй өвөрмөц ген нөлөөлдөг байна хэмээн судлагдаад байна. Тэдгээр генүүдийн нэг нь MBL2 ген юм. MBL2 генийн зарим полиморфизм нь халдвар, харшил зэрэг өвчний патогенезийн хөгжилд оролцдог болох нь тогтоогдсон байна. Тиймээс бид харьцангуй эрүүл болон гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs1800450 полиморфизмын аллель, генотипыг тодорхойлж МХЛ уургийн түвшинг харьцуулах зорилгыг дэвшүүлсэн. Бидний судалгаагаар MBL2 генийн rs1800450 полиморфизмын аллель A хамгийн их, судалгааны бүлгүүдэд мөн хамгийн өндөр давтамжтай илэрсэн бөгөөд аллель G давтамж бага илэрсэн. Харин МХЛ уургийн хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). Тохиолдолхяналтын бүлгийн GA болон AA генотип илэрсэн хүмүүсийн ийлдсийн МХЛ уургийн дундаж хэмжээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The polymorphisms of TSHR and CTLA-4 genes as genetic predictors of susceptibility to Graves` ophthalmopathy(Informa UK Limited, 2026-04); ; ; ; PURPOSE: To determine the genetic polymorphisms of CTLA-4 and TSHR genes with susceptibility to Graves` ophthalmopathy among patients with Graves' disease. METHODS: A total of 187 patients with Graves' disease were divided into two groups: 87 with Graves` ophthalmopathy and 100 without. Clinical examination and thyroid function tests were performed for all patients with Graves` disease. The genotyping was performed by restriction fragment length polymorphism and allele-specific PCR methods. RESULTS: rs5742909 T and rs1054708 T alleles were frequent in the group with Graves` ophthalmopathy. By genotypic comparison, the T/T and C/T genotypes of rs5742909 and the T/T genotype of rs1054708 were significantly higher among patients with Graves` ophthalmopathy. In addition, we found more than additive interaction between rs5742909 and rs1054708 (RERI = 3.787, AP = 0.122, S = 1.16), and the patients who carrying T/T or C/T of rs5742909 and T/T of rs1054708 had significantly higher risk of Graves` ophthalmopathy (aOR = 8.77, 95% CI = 3.02-25.52; Power = 98.1%). CONCLUSIONS: This result indicates that rs5742909 of CTLA-4 and rs1054708 of TSHR genes are the genetic risk factors for Graves` ophthalmopathy. In addition, the combination of these polymorphisms might be used as genetic predictors of Graves' ophthalmopathy.
