Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    АШУҮИС-ийн Шүдний их эмч мэргэжлийн оюутнуудын үндсэн мэргэшлийн сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон дүн
    (2026-09-15) ; ;
    Б.Батбаяр
    Үндэслэл: Төгсөх дамжааны оюутны үндсэн мэргэшлийн чиглэл сонгох шийдвэр нь ирээдүйн мэргэжлийн замнал болон эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн төлөвлөлтөнд чухал ач холбогдолтой. Их Британийн анагаах ухааны сургууль төгсөгчдийн судалгаанд мэргэшлийн сонголт цаг хугацааны явцад өөрчлөгдөж болохыг тэмдэглэсэн байдаг1. Монгол Улсын нүүр ам судлалын салбарт төгсөх дамжааны оюутны мэргэшлийн сонголтын талаарх судалгаа хомс байна. Иймээс оюутнуудын сонирхож буй чиглэл болон сонголтод нөлөөлөх хүчин зүйсийг тодруулах нь сургалтын хөтөлбөр, мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд хэрэгцээ шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Шүдний их эмч мэргэжлийн оюутнуудын үндсэн мэргэшлийн сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийж гүйцэтгэхдээ аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан 2026 онд төгсөх дамжааны 136 оюутнаас 111 оюутанг хамруулав (81.6%). Svirko нарын (2013) аргачлалд суурилсан нээлттэй болон хаалттай асуулт бүхий асуумж ашиглав. Нас, хүйс, өмнөх мэргэжил, мэргэшлийн шийдвэрийн байдал, ирээдүйд сонирхож буй чиглэл (хамгийн ихдээ 2), мөн 9 хүчин зүйлийг 3 түвшинтэй Ликертийн үнэлгээгээр (Маш их=2, Бага зэрэг=1, Огт нөлөөлөөгүй=0) үнэлэв. Тайлбарлах статистик, Пирсоны хи-квадрат тест, Спирманы корреляцийг ашиглав. Статистик ач холбогдлын түвшинг p<0.05 байх үед ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Оролцогчдын 96 (86.5%) нь эмэгтэй, 15 (13.5%) нь эрэгтэй бөгөөд 74 (66.7%) нь 24-26 насны бүлэгт багтав. Нийт 60 (54.1%) нь мэргэшлийн чиглэлээ эцэслэн сонгоогүй, 2-3 сонирхолтой чиглэлтэй байсан бол 37 (33.3%) нь чиглэлээ эцэслэн сонгосон байв. Нүүр амны мэс засал болон нүүр амны гажиг заслыг тус бүр 48 (43.2%) оролцогч дурдсан бөгөөд дараа нь нүүр амны согог засал 25 (22.5%) орсон байна. Хувийн урам зориг, итгэл үнэмшил хамгийн өндөр дундаж үнэлгээтэй (1.58/2.0), гэр бүлийн гишүүдийн шийдвэр, уламжлал хамгийн бага үнэлгээтэй (0.48/2.0) байв. Багшийн заах арга зүй, ур чадвар болон багш нарын харилцаа, хандлагын үнэлгээ хооронд хүчтэй эерэг хамаарал ажиглагдсан (Спирман ρ=0.72). Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнуудын 54.1% нь үндсэн мэргэшлийн чиглэлээ хараахан эцэслэн сонгоогүй байв. Хувийн урам зориг, итгэл үнэмшил хамгийн өндөр, гэр бүлийн гишүүдийн шийдвэр, уламжлал хамгийн бага дундаж үнэлгээтэй байв. Багшийн заах арга зүй болон харилцаа хандлагын үнэлгээ хооронд хүчтэй эерэг хамаарал ажиглагдлаа. Эдгээр үр дүн нь мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, сургалтын орчин, гардан дадлагын боломжийг цаашид судалж, сайжруулахад ашиглаж болох анхан шатны мэдээлэл юм.