Х.Цэвэлноров
Loading...
Товч нэр
Х.Цэвэлноров
Бүтэн нэр
Хүрэлбаатар Цэвэлноров
Латин нэр
Khurelbaatar Tsevelnorov
Албан тушаал
Багш
ORCID
Scopus Author ID
19 results
Now showing 1 - 10 of 19
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Molecular Biology of the Cell, Sixth edition(Mongolian National University of Medical Sciences, 2017-06-25); - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Improved detection of early gastric cancer with linked color imaging using an ultrathin endoscope: a video-based analysis(Georg Thieme Verlag KG, 2022-05); ;Miura, Yoshimasa ;Osawa, Hiroyuki ;Ino, YujiTakezawa, TakahitoBackground and study aims Ultrathin endoscopy causes a minimal gag reflex and has minimal effects on cardiopulmonary function. Linked color imaging (LCI) is useful for detection of malignancies in the digestive tract. The aim of this study was to clarify whether LCI with ultrathin endoscopy facilitates detection of early gastric cancer (EGC) despite its lower resolution compared with high-resolution white light imaging (WLI) with standard endoscopy. Patients and methods This was a retrospective analysis with prospectively collected video, including consecutive 166 cases of EGC or gastric atrophy alone. Ninety seconds of screening video was collected using standard and ultrathin endoscopes with both WLI and LCI for each case. Three expert endoscopists assessed each video and the sensitivity of detecting EGC calculated. Color difference calculations were performed. Results Sensitivities using ultrathin WLI, ultrathin LCI, standard WLI, and standard LCI for the identification of cancer were 66.0 %, 80.3 %, 69.9 %, and 84.0 %, respectively. The color difference between malignant lesions and surrounding mucosa with ultrathin LCI and standard LCI were significantly higher than using ultrathin WLI or standard WLI, supported subjectively by the visibility score. Ultrathin LCI color difference and visibility score were significantly higher than standard WLI. Conclusions LCI with a low-resolution ultrathin endoscope is superior to WLI with a high-resolution standard endoscope for gastric cancer screening. This suggests that the high color contrast between EGC and the surrounding mucosa is more important than high-resolution images. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Initial results of screening program in Mongolia where burdening high gastric cancer – Multi center study(Thieme Medical Publishers (Germany), 2024-04-01); ;G. Boldbaatar; ;Sarantuya TserenchimedD. JambalAims Background: Mongolia is the leading country by the incidence and mortality rate of gastric. In 2022 national cancer screening program for upper gastrointestinal neoplasia was initiated therefore we conducted the multi-center study for determining the gastric cancer among Mongolian population. Methods Methods: The cross sectional study was performed to screen the precancerous lesion (LGD, Atypia) and cancerous lesion (HGD, adenocarcinoma, signet cell carcinoma etc.) assessed among the people who underwent gastric endoscopy in 28 endoscopy centers in Mongolia during from May of 2022 to September of 2022. (Endoscopic centers of Ulaanbaatar city's 9 district and 21 provinces). The primary outcomes of this study was to define detection rate (proportion of positive cases among individuals who underwent endoscopic screening) and to determine the characteristics of cancer type including its precursor disease. Results Results: Totally 34,581 people were screened from May 2022 to September 2022. Among them n=262 (0.8%) patients diagnosed with gastric cancer based on endoscopic examination. The proportion of early stage gastric cancer was n=135 (51.5%) of all screened cancer cases. Conclusions Conclusion: The initiation of Mongolian national gastric cancer screening program was useful to detect gastric cancer in early stage which further can reduce mortality rate of gastric cancer due to its treatment possibilities. Therefore, national screening program should be continuous. [ 1 ] [ 2 ] [ 3 ] [ 4 ] [ 5 ] [ 6 ] [ 7 ] [ 8 ] [ 9 ] [ 10 ] [ 11 ] [ 12 ] [ 13 ] [ 14 ] [ 15 ] [ 16 ] [ 17 ] [ 18 ] [ 19 ] [ 20 ] [ 21 ] [ 22 ] [ 23 ] [ 24 ] Publication History Article published online: 15 April 2024 © 2024. European Society of Gastrointestinal Endoscopy. All rights reserved. Georg Thieme Verlag KG Rüdigerstraße 14, 70469 Stuttgart, Germany - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, IDDF2023-ABS-0226 Initial results of screening program in mongolia where burdening high gastric cancer(2023-06-01); ; ;Sarantuya Tserenchimed; Background Mongolia is the leading country in the incidence and mortality rate of gastric cancer. According to the national data, TNM stage at the time of cancer diagnosis, a gastric cancer diagnosis is 0.4% in the carcinoma-in-situ stage, 5.1% in stage I, 15.2% in stage II, 42.7% in stage III and 36.5% in stage IV 36.5% were diagnosed respectively. Whereas almost 80% of people are diagnosed with early-stage of gastric cancer in Japan and Korea, where national cancer screening programs have been initiated for several decades. In 2022 national cancer screening program for upper gastrointestinal neoplasia was initiated; therefore, we aimed to conduct a multi-center study to determine gastric cancer incidence among the Mongolian population. Methods The cross-sectional study was performed to examine the detection rate of gastric cancer cases based on a national screening program from May to December 2022. The primary outcomes of this study were to define the detection rate (proportion of positive cases among individuals who underwent endoscopic screening) and to determine the characteristics of the cancer type, including its precursor disease based on histological examination. Results During the screening program, a total of 34581 participants’ data were collected from 28 endoscopy centers from Ulaanbaatar city and the western eastern, southern, and northern parts of the Mongolian province’s hospitals. The age range of the study participants was 35 to 93 years old. In terms of gender, 56.8% are men and 43.13% are women. The mean with SD age of people diagnosed with gastric cancer was 61.56±1.11, while the mean with SD age of healthy people was 53.84 ± 0.29 (p-value 0.0001). Among them, 113 (0.1%) patients were diagnosed with gastric cancer. The proportion of early-stage gastric cancer cases was 34 (30%) based on endoscopic and histological evaluation. The overall cases included in the national screening program are summarized in Figure 1 (IDDF2023-ABS-0226 Figure 1. Initial result from the national screening program for gastric cancer). Conclusions The initiation of the Mongolian national gastric cancer screening program could increase to detect the proportion of gastric cancer in its early stage. Therefore, screening programs should be continuous further. However, the quality of endoscopic examination should be improved. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Peutz-Jeghers хам шинжтэй хүүхдийн нарийн гэдсэн дэх ургацагийг энтероскопийн аргаар эмчилсэн тохиолдол(2025-01-01); ;Г.Сарантуяа; ;Г.СарангэрэлН.ХишигтРеЫг-^едЬеге (Р^) хам шинж нь аутосомын доминант хэлбэрээр удамшиж, амны салстын толбон тууралтууд ба хоол боловсруулах замын улаан хоолойгоос бусад хэсэгт байрласан олон тооны хамартоматоз ургацагаар илэрдэг ховор эмгэг юм. Өвөрмөц тууралт, удмын түүхийн мэдээллийг ашиглан хүүхдийн бага насанд оношлогдох боломжтой. Гэвч ихэвчлэн нарийн гэдсэнд дэх ургацагууд томорсноор түгжрэл үүсгэн анх оношлогдож, гэдэс*ч тайрах мэс заслаар эмчлэгдэх нь элбэг. Эрт оношилж чадвал нарийн гэдэсний дуран ашиглан түгжрэл үүсэх хүртэл томрохоос нь өмнө ургацгуудыг боож цусан хангамжийг зогсоох замаар ургацгийг эмчлэх нь үр дүнтэй инвазив бус арга юм. Монгол улсад Р^ хам шинж ховор тохиолддог ч өвчилсөн тохиолдлуудад нарийн гэдэсний ургацгийг зөвхөн мэс заслаар эмчлэгдсэн байдаг. Нарийн гэдэсний ^оиЫе-ЬаПооп-епЬозсору Р В Е ) энтероскопийн арга Монгол-Япон эмнэлэгт 2023 оноос хийгдэж эхэлсэн тул уг хам шинжийг дурангаар оношлох, эмчлэх боломж бүрдсэн. Манай үйлчлүүлэгч 15 настай хүүд арьс салстын тууралт нь эрт илэрсэн ч оношлогдолгүй өнгөрч 13 настайдаа анх түгжрэлийн шинжээр илэрч оношлогдсон. Хоёр жилийн хугацаанд хэд хэдэн удаа хүчтэй өвдөлт өгч, түгжрэлийн шинж үүссэнээр хоол боловсруулах дээд ба доод зам дахь ургацгуудыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт 4 удаа дурангийн аргаар эмчлүүлсэн байсан. 15 настай МЯЭ-т хандсан ба бид нарийн гэдсэнд янз бүрийн хэмжээтэй, олон тооны хамартоматоз ургацаг илрүүлж ба гэдэсний хөндийн 3/4-ийг бөглөсөн 3 мм голчтой ургацгийг боож цусан хангамжийг нь зогсоох аргаар эмчилсэн. Эмчилгээний дараа ажилбартай холбоотой эрт ба хожуу үеийн хүндрэл илрээгүй. Хүүхдийн биеийн байдал дээрдэж гол зовууриуд намдсан ба одоо өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлж байна. Гэсэн хэдий ч хяналтын давтан ^В Е шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ходоодны хорт хавдрын тохиолдлыг эрт илрүүлэг шинжилгээгээр судалсан үр дүн(2024-01-28) ;Ж.Билгүүн; ;Ц.Сарантуяа ;Х.ОюунцэцэгҮндэслэл: Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөл болон нас баралтын түвшнээрээ дэлхий дахинд тэргүүлсээр байна. Иймд 2022 оноос эхлэн Монгол улсад улаан хоолой ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж хүн амын дунд ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн түвшинг тодорхойлох олон төвт судалгааг хийсэн. Зорилго: Ходоодны хавдрын эрт болон хожуу үеийн илрүүлгийн үр дүн, эрт үеийн хавдрын илрүүлэлтийн түвшинг судлах. Арга, аргачлал: 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын хооронд буюу 1 жилийн хугацаанд Монгол улсын 28 дурангийн төвд ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн доторх хорт хавдрын урьдал эмгэг (бага түвшинт дисплази, эсийн атип) болон хорт хавдар (өндөр түвшинт дисплази, аденокарцинома, сигнет эсийн хорт хавдар гэх мэт)-ыг илрүүлэх зорилгоор олон төвт ретроспектив судалгааг хийсэн. (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн дурангийн төвүүд). Энэхүү судалгааны үндсэн үр дүн нь эрт илрүүлэлтийн түвшинг тодорхойлох (эндоскопийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн эерэг тохиолдлын эзлэх хувь), хорт хавдрын төрөл, түүний дотор түүний урьдал өвчний шинж чанарыг тодорхойлох явдал байв. Үр дүн: Бидний судалгаанд 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл нийт 67634 хүн хамрагдсанаас дурангийн шинжилгээгээр 402 буюу нийт хүмүүсийн 0.5% нь ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон байна. Ходоодны хорт хавдрын эрт үе шатанд өвчлөгсдийн эзлэх хувь 56.9% байна. Дүгнэлт: 1. Ходоодны хавдрын бус өөрчлөлтийн хувьд эдийн шинжилгээнд бага түвшинт дисплази өөрчлөлт давамгай илэрч байна 2. Ходоод-улаан хоолойн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн нь ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчлэх боломжийг тогтоосноор ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах ач холбогдолтой байгаа нь уг хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэдэсний үрэвсэлт өвчний оношилгоонд баасны калпротектинийг ашигласан дүн(2026-05-22) ;Б.Марал; ; ;Б.СугарҮндэслэл: Гэдэсний үрэвсэлт өвчин (ГҮӨ) нь генетикийн урьдал нөхцөл, дархлааны зохицуулгын алдагдал, гэдэсний бичил биетний өөрчлөлт ба орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн үр дүнд аутоиммун үрэвсэл үүсгэж, архаг суулгалтаар илэрдэг эмгэг юм. Судалгаагаар хүн амын ойролцоогоор 0.5%-д тохиолдож байгаа ба 2030 он гэхэд 1%-д хүрэх хандлагатай байна. Баасны калпротектин нь нейтрофил эсээс ялгардаг S100 бүлгийн уураг бөгөөд гэдэсний салстын үрэвслийн үед баасанд өндөр агууламжтай илэрдэг тул гэдэсний үрэвслийг илрүүлэх инвазив бус биомаркер болдог. Иймд архаг суулгалттай өвчтөнүүдэд ГҮӨ-ийг гэдэс цочролын хам шинж ялган оношлоход баасны калпротектиныг өргөн ашиглагддаг. Монгол улсад энэ төрлийн судалгаа хомс байгаа байна. Зорилго: ГҮӨ-ий үеийн баасны калпротектин шинжилгээний мэдрэг ба өвөрмөц чанарыг тодорхойлж үрэвслийн зарим маркеруудтай харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2024 оны 12 сараас 2025 оны 12 сарын хугацаанд Монгол-Япон эмнэлэг ба Интермед эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын амбулаториор үйлчлүүлсэн 18-аас 87 насны архаг суулгалттай, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 109 хүмүүсийг хамруулсан. Оролцогчдоос асуумжийн мэдээлэл цуглуулж, цусны шинжилгээ (цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Ц-урвалжит уураг (ЦУУ), улаан эсийн тунах хурд (УЭТХ)) болон баасны сорьцноос калпротектины хэмжээг тодорхойлов. Калпротектины шинжилгээний хариунд үндэслэн шаардлагатай оролцогчдод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийсэн. Статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан хийж, бүлгүүдийн ялгааг Mann–Whitney U тестээр, хамаарлыг Спеармен корреляциар, категорийн хувьсагчдыг Хи квадрат тестээр үнэлсэн. ГҮӨ-ий оношилгоонд калпротектины босго утгыг ROC муруйн анализ болон Youden index-ээр тодорхойлов. Үр дүн: Судалгааны хамрагдагсдын 17.4%-д нь ГҮӨ оношлогдсон бөгөөд тэдний дундаж нас 47.41±15.52 жил байв. Баасны калпротектины түвшин ГҮӨ-тэй болон өвчингүй бүлгийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.001). Калпротектин нь ЦУУ болон лейкоцитийн тоотой сул эерэг хамааралтай (p=0.042, p=0.006) байсан бол УЭТХ-тэй хамаарал ажиглагдаагүй. 250 мкг/г босго утга дээр калпротектины мэдрэг чанар 94.4%, өвөрмөц чанар 69.2%, PPV 37.8%, NPV 98.4% байв. ROC шинжилгээгээр оновчтой босго утга ~400 мкг/г (AUC=0.919, Youden index=0.724) гэж тодорхойлогдож, энэ үед мэдрэг чанар 94.4%, өвөрмөц чанар 78.0% байлаа. Харин ЦУУ болон УЭТХийн ялган оношлох чадвар харьцангуй бага (AUC 0.640, 0.644) байв. Дүгнэлт: Баасны калпротектин нь ГҮӨ-ийг ялган оношлоход үрэвслийн зарим маркеруудаас илүү өндөр оношилгооны ач холбогдолтой ба калпротектины босго утгыг 400 мкг/г орчимд тодорхойлоход мэдрэг болон өвөрмөц чанар хамгийн өндөр байна. Иймд калпротектиныг эмнэлзүйн практикт урьдчилан сэргийлэх болон онош баталгаажуулах чухал хэрэгсэл болгон ашиглах боломжтой нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүдүүн гэдэсний хавдрын эрт илрүүлэгт эрсдэлийн оноог хэрэглэсэн үр дүн(2026-05-22) ;Ц.Тэмүүлэн ;Г.Сарантуяа ;Х.Оюунцэцэг ;Б.СугарҮндэслэл: Монгол Улсын хүн амын 2024 оны эрүүл мэндийн үзүүлэлтийн тайлан мэдээгээр шинээр бүртгэгдсэн нийт хорт хавдрын 5.1%-ийг бүдүүн гэдэсний хорт хавдар (БГХХ) эзэлж, 74.1% нь хожуу үе шатанд оношлогдож байна. БГХХ-ын урьдал эмгэг болох ургацаг нь ихэвчлэн ойролцоогоор 8-12 жилийн хугацаанд эсийн хувиралт, өөрчлөлт явагдаснаар БГХХ-т шилждэг. БГХХ-ын тавилан нь хавдрын үе шатаас хамааралтай ба хавдрын урьдал үе удаан үргэлжилдэг ба эрсдэлт хүн амд суурилсан, үр дүнтэй эрт илрүүлгийг хийх шаардлагатай байна. Манай оронд хүн амын эрт илрүүлгийн бодлого хэрэгжиж эхэлсэн хэдий ч хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй зарцуулах боломжийг бүрдүүлдэг, олон улсын эрт илрүүлгийн аргад түгээмэл ашиглагдаж буй Ази-Номхон далайн бүдүүн гэдэсний хорт хавдрын эрт илрүүлгийн эрсдэлийн оноо (APCS-scoring system - The AsiaPacific Colorectal Screening)-ны систем, түүний босго утгыг тогтоосон, эмнэлзүйн ач холбогдлыг судалсан судалгаа хийгдээгүй байна. Зорилго: APCS онооны системын сайжруулсан хувилбарыг боловсруулж, эрт илрүүлэгт хэрэглэн эмнэлзүйн ач холбогдолыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг эмнэлэгт суурилсан, проспектив, агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. 2024 оны 12 сараас 2026 оны 04 сарын хугацаанд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол-Японы эмнэлгийн амбулаторийн тасгаар үйлчлүүлэн судалгааны шалгуур хангасан 447 оролцогчидод биеийн өндөр, биеийн жингийн хэмжилт хийж, 6 бүлэг асуумж (хүн амзүйн ерөнхий мэдээлэл, APCS эрдэлийн онооны асуумж, зан үйлийн асуумж, өвчний түүх, эмийн хэрэглээ) авсан ба судалгааны явцад бүдүүн гэдэсний дуран хийлгэхээс 11 хүн татгалзаж, 436 оролцогчдод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, шаардлагатай тохиолдолд эмгэг бүтэцзүйн шинжилгээг хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 436 хүн хамрагдаж, 282 эмэгтэй (64.7%), дундаж нас 54.8±11.5 жил байв. Судалгаанд оролцогчдын 199 (45.6%) бүдүүн гэдэсний аденома ургацаг ба БГХХ оношлогдсон. Үүний 43 (21.6%) нь бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази байв. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээгээр бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс нь ≥55 нас (OR 4.8), БЖИ 28кг/м2 (OR 3.6), удамшлын өгүүлэмж (OR 3.1), нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплази өөрчлөлтийг илрүүлэх mAPCS онооны системийн босго утга 4 бөгөөд мэдрэг чанар 97.7%, өвөрмөц чанар 35.6% байна. Дүгнэлт: Бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплазийн бие даасан эрсдэлт хүчин зүйлсийг ≥55 нас, БЖИ ≥28 кг/м² болон бүдүүн гэдэсний хорт хавдрын удамшлын өгүүлэмжтэй байх гэж тогтоолоо. mAPCS эрсдэлийн онооны системийн босго утга ≥4 үед хожуу үеийн неоплазийг илрүүлэх мэдрэг чанар өндөр (97.7%), өвөрмөц чанар (35.6%), сөрөг таамаглах утга (99.2%) эерэг таамаглах утга (14.2%) байв. Иймд mAPCS онооны системийг бүдүүн гэдэсний хожуу үеийн неоплазийн эрт илрүүлэгт хэрэглэснээр хязгаарлагдмал нөөцийг зөв хуваарилах, үр дүнтэй эрт илрүүлэг хийх боломжтой арга гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Linked Color Imaging and Blue Laser Imaging for Upper Gastrointestinal Screening(The Korean Society of Gastrointestinal Endoscopy, 2018-11-30) ;Osawa, Hiroyuki ;Miura, Yoshimasa ;Takezawa, Takahito ;Ino, YujiScopus© Citations 71
