Sodnompil, Nergui
Loading...
Товч нэр
Sodnompil, Nergui
Бүтэн нэр
Sodnompil Nergui
Латин нэр
Sodnompil Nergui
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дууны хөвчийг оёдол ашиглан гадагшлуулах мэс заслыг трахестомийн гуурс тавихгүйгээр хийсэн дүн(2020-05-01); ;П.Ганчимэг; ;Э.АриунааЛ.БямбасүрэнМэдрэл ба булчингийн сулрал, бөгж утгуурын үений барьцалдалтаас шалтгаалан дууны хөвчүүд хөдөлгөөн хязгаарлагдахыг ДХХС гэдэг. Дууны хөвчүүд ихэвчлэн иж голын байрлалд орох тул амьсгаадах шинж тэмдэг илэрч хөдөлгөөний ачаалал, амьсгалын замын халдварын үед шинж тэмдэг хүндэрч, амьсгал бачуурахад хүргэдэг. Амьсгал чөлөөлөх яаралтай арга хэмжээ авахгүй бол богино хугацаанд амь насанд эрсдэл учруулах маш ноцтой эмгэг юм. 2018 оны 5 сараас 2020 оны 10 сарын хугацаанд 25 эмчлүүлэгчид ДХОАГ мэс заслыг трахеостомийн гуурс тавихгүйгээр Лечтенбергерын аргаар хийж проспектив аргаар судлав. 2015-2018 онд трахеостомийн гуурс тавьж, электрогоагуляцийн тусламжтай дууны хөвч, утгуур тайрагдсан 30 эмчлүүлэгчийн өвчний түүх, судалгааны картыг ретроспектив аргаар судлав. ДХОАГ мэс заслын өмнө ба 1, 6 сарын дараа дуу авиаг электроглоттографи, амьсгалын бачуурлыг пикфлоуметри (Philips)-ийн шинжилгээгээр үнэлж уламжлалт аргатай харьцуулан судлав. Судалгааны бүлэгт үндсэн давтамж, хөг шуугианы харьцаа (p<0.05) статистик ач холбогдол бүхий ялгаатай, бусад үзүүлэлтүүд бага зэрэг өөрчлөгдсөн ч статистик ач холбогдолгүй байсан. Харин хяналтын бүлэгт үндсэн давтамж, давтамжийн мэдрэхүй, далайцын мэдрэхүй, хөг-шуугианы харьцаа статистик ач холбогдол бүхий буурсан үзүүлэлттэй байв. ДХОАГ мэс заслыг дууны хөвчийг тайрах мэс засалтай харьцуулахад мэс заслын хугацаа богино, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоног цөөн, дууны чанар хэт муудахгүй, амьсгал тогтвортой сайжирсан байсан зэрэг хэд хэдэн давуу талууд ажиглагдсан. Дууны хөвчийг оёдол ашиглан гадагшлуулах мэс заслыг дууны хөвчийг тайрах мэс засалтай харьцуулахад мэс заслын хугацаа богино, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоног цөөн, дууны чанар хэт муудахгүй, амьсгал тогтвортой сайжирсан байсан зэрэг хэд хэдэн давуу талууд ажиглагдлаа.
