Sodnompil, Nergui
Loading...
Товч нэр
Sodnompil, Nergui
Бүтэн нэр
Sodnompil Nergui
Латин нэр
Sodnompil Nergui
Албан тушаал
Судлаач
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Objective Voice Analysis of Mongolian Adults with a Normal Voice Across Age and Gender(Mongolian National University of Medical Sciences, 2021-07-01); ;Ganchimeg Palamdorj ;Byambasuren Lkhuvsandagva; Objectives: We aimed to standardize main vocal parameters including fundamental frequency (F0), jitter, shimmer, harmonic-noise ratio (HNR), and smoothed cepstral peak prominence (CPPs) for Mongolian adults with a normal voice across a range of age groups and genders. Methods: A total of 360 voice recordings belonging to adults between 20 and 79 years old were analyzed. An acoustic analysis was performed using the Praat Program with a sustained vowel /a/ or /α/. A one-way analysis of variance and an unpaired t-test were used to measure differences in voice parameters for the age groups and genders. Results: The mean value of F0 was higher in women (254.4 ± 17.9 Hz) compared with men (149.6 ± 15.3 Hz). The average jitter was 0.26% ± 0.12% (W = 0.25 ± 0.13) and the shimmer was 1.95% ± 0.45% (W = 2.01% ± 0.45%). The mean value of HNR was 11.9 ± 1.33 dB (W = 12.1 ± 1.36 dB) and CPPs was 16.3 dB (W = 16.1 dB). Conclusion: The F0 and HNR significantly increased with age for men. The F0 and CPPs decreased, whereas the shimmer and HNR increased with age in women. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Acoustic Outcomes Comparison Injection Versus Medialization Laryngoplasty(Mongolian National University of Medical Sciences, 2020-06-25); ;Ganchimeg Palamdorj ;Mendsaikhan Zestbaljir; Objectives: To determine whether injection laryngoplasty or medialization thyroplasty is more effective in the treatment of unilateral vocal fold paralysis. Methods: A prospective study of 75 patients with unilateral vocal cord paralysis who underwent autologous fat injection laryngoplasty or medialization laryngoplasty at the First Central Hospital of Mongolia between 15th Nov 2016 and 15th Jan 2020. The data analyzed included patient characteristics and type of intervention, along with the before treatment, 1 and 6 months after treatment voice parameters of electrogIottography and patients' subjective voice assessment. Results: Seventy-five patients were evaluated. The average time from intervention to post-treatment evaluation was 1 and 6 months. Improvements were demonstrated in all voice parameters (Maximum Foniation Time, Jitter, Shimmer, and Harmonic Noise Ratio) in both the injection and the medialization groups. Conclusions: In this study, objective and subjective voice analysis confirmed that injection and medialization laryngoplasty were effective in unilateral vocal cord paralysis. Both of these methods can be used to treat unilateral vocal cord paralysis. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дууны хөвчийн саажилтын шалтгаан(2019-11-18); Л.БямбасүрэнBackground: Vocal cord paralysis is a common symptom of numerous diseases and it may be due to neurogenic or mechanical fixation of the cords. Paralysis of the vocal cords is just a symptom of underlying disease in some cases so, clinical diagnosis of the underlying cause leading to paralysis of the vocal cords is important. This study evaluates the causes of vocal cord paralysis. Materials and Methods: In a prospective study, 45 patients with paralyzed vocal cord diagnosis were examined by tests such as examination of the pharynx, larynx, esophagus, thyroid, cervical, lung, and mediastinum, brain and heart by diagnostic imaging to investigate the cause vocal cord paralysis. The study was ended by diagnosing the reason of vocal cord paralysis at each stage of the examination and the clinical studies. Results: The reason for referral was phonation changes 96% and aspiration 57% in the subjects. There was bilateral paralysis in 6.4%, left paralysis in 57.4% and right in 36.1% of subjects. The type of vocal cord placement was median in 44.8%, paramedian in 38.2%, intermedian in 10.6% and lateral in 6.4% of the subjects. The causes of vocal cords paralysis were idiopathic paralysis 8 (17%), tumors 9 (19.1%), surgery 28 (59%), lung tuberculosis 2 (4%). Conclusion: Vocal cord paralysis after thyroidectomy is common that is thyroid surgery so late, we need neiromonitor during thyroidectomy in our country. Possibility of malignancy should be excluded before marking idiopathic reason to vocal cord paralysis. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Дууны хөвчийг оёдол ашиглан гадагшлуулах мэс заслыг трахестомийн гуурс тавихгүйгээр хийсэн дүн(2020-05-01); ;П.Ганчимэг; ;Э.АриунааЛ.БямбасүрэнМэдрэл ба булчингийн сулрал, бөгж утгуурын үений барьцалдалтаас шалтгаалан дууны хөвчүүд хөдөлгөөн хязгаарлагдахыг ДХХС гэдэг. Дууны хөвчүүд ихэвчлэн иж голын байрлалд орох тул амьсгаадах шинж тэмдэг илэрч хөдөлгөөний ачаалал, амьсгалын замын халдварын үед шинж тэмдэг хүндэрч, амьсгал бачуурахад хүргэдэг. Амьсгал чөлөөлөх яаралтай арга хэмжээ авахгүй бол богино хугацаанд амь насанд эрсдэл учруулах маш ноцтой эмгэг юм. 2018 оны 5 сараас 2020 оны 10 сарын хугацаанд 25 эмчлүүлэгчид ДХОАГ мэс заслыг трахеостомийн гуурс тавихгүйгээр Лечтенбергерын аргаар хийж проспектив аргаар судлав. 2015-2018 онд трахеостомийн гуурс тавьж, электрогоагуляцийн тусламжтай дууны хөвч, утгуур тайрагдсан 30 эмчлүүлэгчийн өвчний түүх, судалгааны картыг ретроспектив аргаар судлав. ДХОАГ мэс заслын өмнө ба 1, 6 сарын дараа дуу авиаг электроглоттографи, амьсгалын бачуурлыг пикфлоуметри (Philips)-ийн шинжилгээгээр үнэлж уламжлалт аргатай харьцуулан судлав. Судалгааны бүлэгт үндсэн давтамж, хөг шуугианы харьцаа (p<0.05) статистик ач холбогдол бүхий ялгаатай, бусад үзүүлэлтүүд бага зэрэг өөрчлөгдсөн ч статистик ач холбогдолгүй байсан. Харин хяналтын бүлэгт үндсэн давтамж, давтамжийн мэдрэхүй, далайцын мэдрэхүй, хөг-шуугианы харьцаа статистик ач холбогдол бүхий буурсан үзүүлэлттэй байв. ДХОАГ мэс заслыг дууны хөвчийг тайрах мэс засалтай харьцуулахад мэс заслын хугацаа богино, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоног цөөн, дууны чанар хэт муудахгүй, амьсгал тогтвортой сайжирсан байсан зэрэг хэд хэдэн давуу талууд ажиглагдсан. Дууны хөвчийг оёдол ашиглан гадагшлуулах мэс заслыг дууны хөвчийг тайрах мэс засалтай харьцуулахад мэс заслын хугацаа богино, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоног цөөн, дууны чанар хэт муудахгүй, амьсгал тогтвортой сайжирсан байсан зэрэг хэд хэдэн давуу талууд ажиглагдлаа. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Төвөнхийн папилломатозын мэс заслын эмчилгээний харьцуулсан судалгаа(2025-10-20) ;Э.Ариунаа ;П.ГанчимэгҮндэслэл: Төвөнхийн папиллома нь хүний папилломын вирусийн (HPV) 6, 11-р хэв шинжээр халдварласны улмаас төвөнхийн салст бүрхүүлийн хучуур эдэд үүсдэг амьсгалын замын архаг дахилтат хоргүй хавдар юм. R. Y. Seedat нарын судалгаагаар уг өвчний үед дуу сөөнгөтөх (25.9%), амьсгал давчдах (51.9%), шуугиантай амьсгал (70.1%) зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг болох нь тогтоогдсон. Салст бүрхүүлийн гиперплази, эвэршилт явагдсанаар эмгэг эсийн тоо нэмэгдэж, халдварласан эсүүд суурийн мембраныг нэвтлэн салстын доорх хэвийн эсүүдэд гаж өөрчлөлт үүсгэн хэвийн бус хуваагдалд ордог. Үүний улмаас хоргүй хавдар үүсэж, салстын бүтцийн бүрэн бүтэн байдал алдагдах үед вирусийн уураг дахин идэвхжин эмнэлзүйн дахилт үүсгэдэг. Дахилт бүрд мэс заслын эмчилгээ шаардлагатай ба дууны хөвчийн чичиргээний хөдөлгөөн алдагдсанаар дууны чанар буурдаг. Өвчний эхэн үед багтраа эсвэл харшилтай андуурагдан оношилгоо хоцорч, улмаар зарим тохиолдолд цочмог амьсгал дутагдлын хэлбэрээр илэрч амь насанд аюултай байдалд хүргэх эрсдэлтэй. Хүүхэд насанд эхэлсэн төвөнхийн дахилтат папилломатоз (ТДП)-тай өвчтөн жилд дунджаар 4.4 удаа, амьдралынхаа туршид 19.7 удаа мэс засал хийлгэх шаардлагатай байдаг. ТДП-ын мэс заслын эмчилгээний зорилго нь хавдар төст үүсгэврийг авах, шинж тэмдгийг бууруулах, амьсгалын замыг чөлөөлөх, дууны үйл ажиллагааг хадгалах, давтан мэс заслын хоорондын хугацааг уртасгах, амьдралын чанарыг сайжруулахад оршино. Гэвч мэс засал нь өвчний дахилтыг бүрэн зогсоох боломжгүй бөгөөд эмчилгээний үед уламжлалт хүйтэн багажийн арга (traditional cold instrument), микродебрайдер (microdebrider), 10,600 нм нүүрстөрөгчийн давхар ислийн лазер (CO₂ laser) зэрэг аргуудыг өргөн ашиглаж байгаа ч стандарт удирдамж хараахан тогтоогдоогүй байна. Зорилго: Төвөнхийн папилломатозын уламжлалт мэс заслын үр дүнг микродебрайдер хэрэглэн хийсэн мэс заслын үр дүнтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааны загвараар гүйцэтгэсэн ба УНТЭ-ийн Чих Хамар Хоолой Судлал Мэс Заслын Тасагт төвөнхийн папилломатозын оношоор хэвтэн эмчлүүлсэн нийт 76 эмчлүүлэгчийг хамруулав. Үүнээс 2018–2022 онд уламжлалт мэс заслын аргаар эмчлүүлсэн 52 эмчлүүлэгчийн мэдээллийг эмнэлгийн өвчний түүхээс цуглуулж, хяналтын бүлэгт (control group) багтаав. Харин микродебрайдер (microdebrider) ашиглан бичил мэс засал хийлгэсэн 24 өвчтөнийг тохиолдлын бүлэгт (case group) оруулав. Өвчний хүндрэлийн оноо (Derkay)-г үнэлж, дуу хоолойн чанарын үзүүлэлтийг (GRBAS) болон дууны бэрхшээлийн индекс (VHI) оноогоор тодорхойлов. Судалгаанд тоон статистик шинжилгээ хийж, бүлгүүдийн хоорондын харьцуулалт болон корреляцийн шинжилгээг ашиглан p<0.05 тохиолдолд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагсдын (n=76) 52 нь хяналтын бүлэгт (cold instrument), 24 нь тохиолдлын бүлэгт (microdebrider) хуваарилагдав. Хяналтын бүлэгт 36 эрэгтэй (69.2%), 16 эмэгтэй (30.8%) дундаж нас 42.2±15.7, харин судалгааны бүлэгт 15 эрэгтэй (62.5%), 9 эмэгтэй (37.5%) дундаж нас 44.6±15.9 байв. Нас болон өвчний хүндрэлийн оноо (Derkay)-ны хувьд бүлгүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаа илрээгүй (p>0.05). Тохиолдлын бүлэгт мэс заслын хугацаа (24.6±17.6 vs. 30.3±7.8 мин, p=0.014) болон ор хоног (2.8±2.6 vs. 3.3±0.9 хоног, p<0.001) богино байв. Мэс заслын дараах дахилтын хоорондын хугацаа хяналтын бүлэгт урт (5.7±6.3 vs. 1.5±3.6 сар, p=0.001), харин эмчлүүлэгч тус бүрийн нийт мэс заслын тоо тохиолдлын бүлэгт өндөр байв (22.8±36.9 vs. 8.7±11.8). Дуу хоолойн чанар тохиолдлын бүлэгт илүү сайжирч, дуу хоолойн чанарын үзүүлэлт (GRBAS) (5.3±2.3 vs. 8.4±2.9, p<0.01) болон дууны бэрхшээлийн индекс (VHI) (36.8±11.7 vs. 66.4±12.4, p<0.001) оноо доогуур гарсан. Өвчний хүндрэлийн оноо (Derkay) оноо болон нийт мэс заслын тоо (ρ=0.35), дуу хоолойн чанарын үзүүлэлтийг (GRBAS) ба дууны бэрхшээлийн индекс (VHI) (ρ=0.37) хооронд статистик үнэн магадлалтай эерэг хамаарал ажиглагдлаа. Дүгнэлт: Төвөнхийн папилломатозын мэс заслын эмчилгээнд микродебрайдерийн хэрэглээ нь мэс заслын хугацаа болон эмнэлэгт хэвтэх хоногийг статистикийн ач холбогдолтойгоор бууруулж, дуу хоолойн чанарыг сайжруулсан үр дүнтэй байлаа. Гэсэн хэдий ч мэс заслын дараах дахилтын хугацаа харьцангуй богино, зарим тохиолдолд мэс заслын давтамж өндөр байсан нь уг аргыг урт хугацааны хяналт, үнэлгээ шаардлагатайг харуулж байна.
