В.Нямцэнгэл
Loading...
Товч нэр
В.Нямцэнгэл
Бүтэн нэр
Ванган Нямцэнгэл
Латин нэр
Vangan Nyamtsengel
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, ХДХВ-ийн халдвартай хүн амд чиглэсэн үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээний байдал(2026-04-28) ;Д.Хулан ;Г.Хишигдэлгэр ;Ч.Ууган-Оюун; С.ЭгшиглэнҮндэслэл: ХДХВ-ийн халдвартай хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг "Хүн төвтэй" (client-centered) загварт шилжүүлэх нь эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, халдварын тархалтыг хянах гол арга юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж болон үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бодитой үнэлэх нь тусламж үйлчилгээний стратеги төлөвлөлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Зорилго: ХДХВийн халдвартай хүн амын дунд "хүн төвтэй" эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг тодорхойлоход чиглэсэн. Арга, аргачлал: Судалгааг байгууллагад суурилсан агшингийн загвараар гүйцэтгэв. Судалгаанд 50 үйлчлүүлэгч, сонгогдсон эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн удирдах ажилтаныг сайн дурын үндсэн дээр хамруулж, асуумжийн дагуу ярилцаж мэдээлэл цуглуулсан. Асуумжийн баталгаат чанар (Кронбахын Альфа) 0.673-0.783 гарсан. SPSS 23.0 программ ашиглан үр дүнг дескриптив аргаар боловсруулсан. Тоон үзүүлэлтүүдэд арифметик дундаж утга, стандарт хазайлт тооцон p=<0.05 тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж дүгнэв. Үр дүн: ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчид үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ХӨСҮТ-д хэт төвлөрсөн (цусны шинжилгээ 96.8%, хэвтэн эмчлүүлэх 71.4%) байна. Нийт үйлчлүүлэгчдийн 84% нь ХӨСҮТөөс бусад байгууллагад тусламж авах хэрэгцээтэй байгаагаас доторын эмчийн үзлэг, шинжилгээ (32%), шүд (14%), мэс заслын үйлчилгээ (14%) хамгийн их эрэлттэй байна. Тусламж авахад тулгарч буй бэрхшээлийн 75%-ийг халдварын статустай холбоотой ялгаварлан гадуурхалт эзэлж байгаа ба 18% нь эмнэлгийн мэргэжилтний хандлагаас шалтгаалжээ. Байгууллагуудын 56.7% нь ХДХВ-ийн талаар сургалт явуулаагүй, зөвхөн 40% нь үйлчилгээ үзүүлэх ганцаарчилсан орчин бүрдсэн байна. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид үйлчилгээ үзүүлэгчийн харилцаа хандлага (R=0.614) болон нууцлал (R=0.578) шууд хүчтэй хамааралтай (р=0.0001) байна. Дүгнэлт: ХДХВ-ийн тусламж үйлчилгээ ХӨСҮТ-д хэт төвлөрсөн, анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн бэлэн байдал хангалтгүй байна. "Хүн төвтэй" үйлчилгээг төлөвшүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлагыг сайжруулах, нууцлалыг хангах, тасралтгүй сургалт явуулах нэн шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шоронд хоригдогсдын халдварт өвчинд өртөх эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн(2021-03-21) ;Б.Цэвээндулам ;Л.Баярмагнай ;Д.НаранзулМанай улсад жил бүр 5000-7000 хүн шүүхээр ял шийтгэл хүлээж шоронд хоригддог ба энэ нь хүн амын төвлөрөл, нийтийн эрсдэлтэй амьдралын хэв маягаас шалтгаалан халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг. Бид уг судалгаанд манай улсад шоронд хоригдогсдын дунд зарим халдварт өвчинд өртөхөд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судалсан. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хаалттай, нээлттэй 8 хорих ангийн 800 хоригдолыг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 37.4±10.2 байв. Нас ахих тусам элэгний С вирүсийн халдвар ихсэж, 51-60 насанд хамгийн өндөр байсан бол 20-оос доош насныханд тэмбүү, 21-30 насныханд сүрьеэ, 3140 насныханд элэгний B вирүсийн халдвар илүүтэй илэрсэн. Элэгний С вирүсийн халдварын тархалтанд өмнө нь хоригдож байсан давтамж, мэс засал хийлгэх, мансууруулах бодисын хэрэглээ, элэгний В вирүсийн халдварын тархалтанд архины хэрэглээ, тэмбүүгийн халдварын тархалтанд шивээс хийлгэх нь эрсдэлт хүчин зүйл болж байсан бол сүрьеэгийн халдварын тархалтанд шууд эрсдэлт хүчин зүйл болоогүй ч хорих ангийн дэглэм, ял шийтгэлийн байдал, тамхи татах, нэг өрөөнд олноороо хоригдох нь халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байв.
